“ Цорос” овог үүссэн тухай домог

Цорос бол дөрвөн Ойрад дотор голлох овог билээ. Цорос овгийн үүслийн талаар хэд хэдэн хувилбар байдаг бөгөөд эрдэмтэн доктор, профессор На.Сүхбаатар, Ц.Цэрэндорж нарын “Өөлдийн ноёдын уг эх[түүх]”, С.Баттулгын “Өөлд ардын аман зохиол” болон Баатар Увш Түмэн “ Дөрвөн ойрадын түүх” зэрэг бүтээлүүдэд тэмдэглэгдэн үлджээ. Дува сохорын хөвгүүн Доной догшин,Эмнэг эрх хоёр,түүний хөвгүүн Бөө хаан хэмээх зөн совинтой,эрдэм чадал төгс сайн эр байжээ.Тэрээр алд цагаан нумаа үүрээд,үүлэн бор морио унан Эрээн хавирга уулын оройд гарч сан тавиад гөрөөлж явтал уулын дээхнэ нэгэн ариун нуур байсны дотор сар шинийн арван таванд таван зуун нэгэн хун шувуу суусны дотор нэгэн шүр мэт улаан толгойтой бусдаас онцгой шувуу байсныг Бөө хаан үзээд нуур тойрон урхи тавьжээ.
Урхиа эргэж ирээд бусад урхинд орсон шувууг тавьж улаан толгойт хунг ганцаар үлдээн бариад алахыг завдтал тэр шувуу Бөө хаанд өгүүлсэн нь: Хаа
н хурмаст тэнгэрийн хайрт охин билээ би Харьяат таван зуун ижлээ дагуулж Хааяа энэ ариун нуурт биеэ угаахын тулд ирдэг билээ.Амийг минь өршөө хэмээн гуйсанд Бөө хаан тийм бол чи надтай ханилан суувал алахыг больё гэжээ.Шувуу энэ нуурын дэргэд амар сууваас ашдын үйл ерөөл буй за хэмээсэнд Бөө хаан зөвшөөрч алахаа больжээ.Тэгтэл шувуун гэрийн дотроос их гэрэл цацарч гялбалзан үзэсгэлэн гоо нэгэн охин гарч ирээд оосор бүчгүй орд цагаан өргөө бүтээн хамт ханилан суужээ.Тэр үед Бөө хаан урьд гөрөөлөхдөө хоёр гурав хоног ан агнаж яваад ирдэг байж.Гэтэл сар шахам болж ирсэнд түүний хуучин хатан нь сэжиглэж унасан үүлэн бор морины сүүлний дотор сиймхий даавуунд шунх хийж уяад хоножээ.Үүр шөнөөр Бөө хаан босон мордоод явжээ.Хатан шунхны дуслын мөрөөр мөшгөн хөөж явсаар нуурын хөвөөнд иртэл орд цагаан өргөөний гадна Бөө хааны үүлэн бор морь нь эмээлтэй байхыг үзэж сэмхэн өргөөний гадна гэтэж хүрээд тотгоор нь шагайвал
үзэсгэлэн гоо хатан үсээ самнаж суухыг үзээд хилэгнэн уурлаж: Жигт эм жигээ хөдөлгөж Бачит эм бачаа гаргаж эрийг минь юунд аваад суув хэмээн хашгиран орсонд хатан гэнэт цочиж тооноор нисэн гараад цочсон уураар: Бөмбөр толгой балбартугай Бөө хаан үхтүгэй хэмээн өгүүлсэнд Эрээн хавирга уул доргин хөдлөхүйд Бөө хаан айж Богд богд хэмээн залбирсанд доргих нь зогсов.Түүнээс эхлэн Богд эрээн хавирга хэмээн нэрийдсэн хэмээдэг. Төдөлгүй тэр орд харш солонго мэт сарнин алга болж Бөө хаан хуучин хатантайгаа ордондоо харьж ирээд удалгүй тэнгэрт хальсанд түүний улс хэсэг хаангүй явжээ.Тэр тэнгэрийн хүүхэн орондоо харих гэтэл бие жирэмсэн тул харьж чадалгүй тэндээ үр жимс идэн амьдарч арван сар болоод нэгэн хөвгүүн төрүүлээд ариун тэнгэрийн хив торгоор хөвгүүнийг боож,агар зандан модон өлгийд хийж тэр модны навчинд рашаан хурын усны дусаалыг аманд нь дусаан тэжээлгэж тэр модны оройд ууль шувууг суулгаж саатуулан орхиод эх нь тэнгэрийн орондоо өөд болжээ.Тэр цагт тэр улсын Хүчүгүд,Заамуд хэмээх хоёр хүн тэр уулнаа гөрөөлөн яваад модны дотор хааяа нэгэн шувуу ба хүүхдийн дууг сонсоод эрж явсаар зандан модны ёроолд хүүхэд уйлмагц орой дахь ууль шувуу дуугарваас тэр хүүхэд уйлахаа зогсохыг үзвээс,хурын ус аманд нь орсноор умдаалан бүхүйг үзээд, энэ ийм сонин гайхамшигт хөвгүүн лав манай Бөө хааны ханилсан тэнгэрийн хүүхэн гэгчээс төрсөн тэнгэрийн хөвгүүн болох.Үүнийг бид хоёр аваачиж тэжээж өсгөсүгэй хэмээгээд аваачиж хоёр талаас нь энхрийлэн тэжээж өсгөжээ.Хүү найман нас хүртлээ эр цэргийн эрдмүүд ба элдэв уран арга ухаан сураад үзвээс бэлгэ чанар бүрдсэн үзэсгэлэн гоо
санаваас саруул тодорхой гэгээн ухаантай хүү болсонд Хүчүгүд,Заамуд хоёр гэргий авч өгөн хотлоор хурж зөвлөлдөөд энэ лав манай Бөө хааны ханилсан тэнгэрийн хүүхнээс төрсөн тэнгэрийн хөвгүүн мөн болох.Үүнийг энэ улсын ноён болгож ууль шувуу саатуулснаар Улиндай бадан тайш хэмээн нэрлэж анх байсан мод нь цорго хэвтэй тул Цорос омогтой хэмээн бүгдээр санаа нийлж “Тэнгэрийн хөвгүүн Цорос овогт Улиндай бадан тайш хаан” хэмээн өргөмжилжээ.Ийм учраас Цорос ястныг заримдаа Ур модон эхтэй Ууль шувуун эцэгтэй гэж хэлдэг байна.

7 Сэтгэгдэл:

Anonymous said...

Энэ ёстой сайхан домог байна

Anonymous said...

sain bn u ta harchin ovog gej baidag eseh yamar garaltai hun ard baidagiig medehgui bizherev meddeg bol haanaas medeelel olj boloh talaar heleed ogooch

Anonymous said...

Дөрвөдөөс Цорос үүссэн байгааз

Anonymous said...

Дува Сохорын Доной, Догшин, Эмнэг, Хангал дөрвөн хүү ДӨРВӨД овогтой болсон. Донойн албат Цоросууд, Догшины албат Хойдууд, Эмнэгийн албат Баатуд, Эрхийн албатууд нь Гэрэгүүд. Энэ 4 хүүгийн удам бол 4 Ойрадын холбооны ноёд юм. 14-р зууныг дуустал Догшины хойчис холбоог тэргүүлсэн. Хутуга Бэхи бол Догшины удам юм. Чингис хаан Хутуга бэхид Түмэд нарыг өгснөөр 4 ойрадын холбоонд Түмэд нэмэгдсэн. Элбэг хаан Донойн удмын Хуухай Таюуг хилсээр алснаа мэдээд түүний хүү Батулад 4 ойрадыг захирах эрх өгсөнөөс хойш Донойн удмын Дөрвөд ноёд (Цорос аймгийн эзэд) 4 ойрадыг тэргүүлэх болсон. Тогоон тайш, Эсэн хаан, Галдан хаан бүгд Донойн удмын Дөрвөд овогтон юм. Боржигин, Дөрвөд хоёулаа Хиад учраас эрх мэдэлтэй. Дува сохорын хойчис бүгд Дөрвөдүүд.

batbayar said...

Үнэн хэлэв!

Anonymous said...

Lol yu ch bicheed baigaan bur neg zorgooroo chalchih boljee. Enetheguud uursdiiguu delhiig ezelj bsn gdg bolood bga shig 3,5 say huntei ulsiin 10% hurehgui yastanguud uursdiiguu yu yu gj soliordog boloov ee kkkk.

Anonymous said...

Hilseer ntr chinii naiz chamd chinii duu beriig sanal bolgovol chi yahuu? Kkk goy huuhen bnuu gsn chini chinii duugiin ehner goy shd daanch chi avah huvigui bolohoor odoo yay gehev dee gj tavlahaar ni chi duugee aljee kkk. Eniig orchin yed hor nairuulah gemoi. Gemgui hilseer bnu tgd? Amnaasaa atgag sanaanaasaa bolj uhchiheed huugee shagnuulj ntr huu ni atgag sanaat aaviinhaa ushiig avch ntr ta nar zugeer bolioo nre. Yeiin yed tur samaraastai har novshnuud.

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах