Нүүдлийн соёл иргэншил ноёлсон Монгол үндэстэнд суурин соёл иргэншлийн хөшингө сэтгэлгээ уруудал доройтол, хагарал бутралыг л авчирсан. Чухам энэхүү түүхэн үйл явцыг судлаад үүнээс гарах гарцыг тодорхойлсон улс төрийн нэгээхэн ч хүмүүн өдий хүртэл төрсөнгүй. Учир нь ямар ч үнээр хамаагүй суурин соёлд шилжиж дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх сонирхол их байсан аж.
Нүүдлийн соёл иргэншлийн сэтгэхүйн давуу тал болоод сул талыг тодорхойлохгүйгээр шууд суурин соёл иргэншлийн хатуу, хөшингө соёл иргэншилд Монголчууд сүүлчийн 100 жил идэвхтэй шилжсэнээр бид юу алдав?
Монголчууд бид юу юугаа алдсанаа товч өгүүлье!
1.Монгол эрчүүдийн сэтгэхүй доройтолд хүрэв. Жинхэнэ эрчүүдээ алдав!
Шалтгаан нь нүүдлийн соёл иргэншлийн үед амьдралын ноён нуруу байсан бүхнийг чадаж, бүтээж, зохицуулж байсан Монгол эр хүн суурин соёл иргэншлийн бугшмал өчүүхэн сэтгэлгээнд дассангүй.
Өөрөөр хэлбэл морь унаж, сур элдэж, адуу маллаж, ан агнаж, хүч оюун, сэтгэл зүрхээ шингээж хөдөлмөрлөдөг байсан хүн бөхийгөөд олон цагаар газар хагалахыг тэвчсэнгүй.
Мөн өөрсдийн сэтгэхүйн гүнд байгаа хайрладаг бүхнийхээ эсрэг ажил мэргэжил эзэмшиж, зүтгэхийг хүссэнгүй. Монгол хүн мод огтолж, ус бузарлаж, газар ухахыг хэзээдээ л цээрлэж жигшиж байсан болохоос шунаж явсангүй.
2.Монгол эмэгтэйчүүд, хүүхдүүд ажилгүй болов. Эх үрсийн ирээдүйгээ алдав!
Малын ашиг шимийг 100% боловсруулж, аж ахуйдаа зөв хүртээмжтэй хэрэглэж мал дагаж өссөн эмэгтэйчүүд суурин соёл иргэншлийн үед ажилд үл сурч, амьдралаас тасарч эхлэв.
Нүүдэлчид хүүхдийг хар багаас нь дагуулан тоо тоолуулж, малын арьс шир, үс ноос, унгас, ноолуурыг боловсруулан, сүү цагаан идээ хийж өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг үр хүүхдээ хүмүүжүүлж сургадаг байсан арга ухаанаа алдав.
Үр хүүхдүүд нь хэт бэлэнчлэх сэтгэлгээнд шилжиж, бие бялдар, сэтгэл зүйн хүмүүжил дутагдаж амьдралд бэлтгэгдээгүй нялцгай нар болцгоов.
3.Нүүдлийн соёл иргэншил гажив. Соёл иргэншлээ алдав!
Нүүдлийн соёл иргэншил сонгодог хэлбэрээ олтлоо хөгжсөн байсан билээ. Хавар, зун, намар, өвөлдөө нүүдэллэж байгалийн тэнцвэртэй байдлыг сахиж ирсэн Монголчууд нүүдэллэхээ больсноос хойш бэлчээрийн даац, малын бүтэц өөрчлөгдөн байгальд ээлтэй биш сөрөг болтлоо гажив.
Сүүлийн үед энэхүү байдал даамжирч малыг мотоциклоор хариулах, уналга морьдоо сургахгүй, хэрэглэхгүй Монгол ахуйгаасаа улам холдсоор байна.
Монгол ахуй гэрээ ч зөв сайхан хэрэглэж байгаа хүмүүс ховордож тэр хэрээр Монгол ахуй муухай, бузар, халтайсан мэт ад үзэгдэх нь ихсэв.
4. Монгол хүний эрүүл мэнд алдагдав. Эрүүл бие, саруул ухаанаа алдав!
Үргэлжийн хөдөлгөөнтэй байсан Монголчууд суурин соёл иргэншилд шилжсэнээр хэдэн мянган жилийн турш идэж дассан хүнсээ боловсруулж дийлэхгүйд хүрэв. Улмаар суурин соёл иргэншлийн тэжээл муу хүнсийг хэмжээ, тун тааруулж хэрэглээгүйгээс хэзээ ч Монгол үндэстэнд байгаагүй цусны даралт, сахар, хавдар, харшил, зүрх судасны өвчин газар авав.
5.Газар нутгийн бүрэн бүтэн байдал, байгаль экологийн тэнцвэртэй байдал алдагдаж эхлэв.
Монголчууд хэзээд л газар нутгаа гэрийнхээ бууриар тамгалж, ойр холын бараагаар хүмүүсийн хөл хөдөлгөөн, амьтдын нүүдэл суудлыг ажиглаж унаган нутагтаа эзэн болж амьдарч байсан билээ. Гэтэл нэг газар шавааралдан суусаар хог хаягдал, хөрсний бохирдолдоо идэгдэж унаган нутгаа хаяснаас эзгүйдэж харийн хүмүүсийн шуналд идэгдэж эхэлжээ.
Хүний нутагт хүрз барьсан гамингууд шавааралдаж усны эхэнд нь алт угааж, уулыг нураан зөөж, усыг боон бузарлаж эхлэв. Зарим газар мал хариулсан данжаад Монгол охидыг өвөртөлж өвөлжөө хаваржаанд эзэн сууж бөртөлзөн гүйсээр нүдэнд дасал болов.
6.Монгол төр хүчээ алдав.
Түүхэндээ Монгол төрийн хүчний хамгийн гол зүйл нь Монгол ахуй, сэтгэхүйн онцлогоо хамгаалсан эрчүүд байсан гэдгийг бүгд мартав!
Харийн сэтгэхүй боловсролоор гоёсон хазгай Монгол хэлтэй, зүс, цус өөр хүмүүс Монгол төрд зайдагнав. Тэд мөнгийг л эрхэм болгож нийт Монгол үндэстний хувь заяанаас илүү хувь хүний эрх ашиг, хувийн өмчийг эрхэмлэн хууль батлан Монголчуудад тулгав.
Шударга бус хуулийг сэтгэлийн гүнээс шаралхан эсэргүүцэх Монгол эрчүүдийг хар санаатны шунал, хүчээр харгислан дарж үхүүлэв.
Эрдэмтэд, сэхээтнүүд Монгол төрд бугшсан хөсрий шуналтай харийнхны хар хүчнээс айж ширээн доороо нуугдацгаав. Харин башир аргаар огцом баяжих санаатай Монгол сэтгэхүйгээ гээсэн мэдрэлүүд харийн хүний хөлийг долоож халуун залуу насаараа зарцлагдав.
Новшнууд нэгдэж хууль цагдаагаар хамгаалалт хийж бүхэл бүтэн Монгол улс үндэстний ирээдүйг хулгайлав. Хэн ч үл дуугарав, хэн ч үл тэмцэв!
Бүгд л мэдсэн ч мэдээгүй мэт, мэдэрсэн ч өвдөөгүй мэт гүрийцгээв.
Өрөг ийм байхад одоо Монголчууд бид юу хийх ёстой вэ? Монгол Үндэстний түүхэн сорил, Монгол төрийн зовлонг хэн, хэрхэн гэтэлгэх вэ?
Эсвэл? Цод, шаг ,мад уу?
SB 2020
Subscribe to:
Post Comments (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш ол...
-
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть б...
-
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?...
-
Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан ...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
Бодонгууд Мягмарын Дөш нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй...
-
Гуравхан сая гаруй хүн амтай Монгол улс байтугай гуч, дөчин саяар ярих хүн амтай томоохон улс орнууд хорин нэгдүгээр зуун эхлэхээс...
-
1-р сар-- Хувь (хуби-худам монгол бичгээс галиглав) 2-р сар--хужир(хужир) 3-р сар-- үүлжин( үгүлжин) 4-р сар-- хөхөө (хөхэ) 5-р сар--ула...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
1 Сэтгэгдэл:
Маш их юм бодлоо. Үнэхээр энэ талаар ингэж хурц сэтгэж бодож байсангүй.
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com