Хархорин бол Монголын сэргэн мандалын шинэ дуудлага байх хувьтай нутаг...


May 17, 2007

Эрхэм анд нараа! Хархорум гэдэг нэр Монгол хvн бvрийн зvрхний чанадад онцгой байр суурь эзэлсээр ирсэн. Энэ нэр Монголчуудын их тvvхийн эхэнд эв нэгдлийн билэгдэл, мандан бадрахын дуудлага болон ирсний адил энэ удаа ч тvvх эргэж Хархорум маань сэргэн мандлын билэг тэмдэг болон шинэ Монголын их хєгжлийн шинэ эхлэл болох тvvхэн боломж бvрдээд байна.

Энд хуран цугласан та бvхэн хуурай газрын хэвлийд алдарсан дэлхийн хамгийн том гvрний нийслэл байсан тэр хєрс шороон дээр зогсож байна. Хvн тєрєлхтєн тvvхэндээ тийм том гvрнийг Монголчуудаас урьтаж 800 жилийн ємнє ч байгуулж байсангvй, єнгєрсєн зуунуудад ч хичнээн хичээгээд байгуулж чадаагvй.

Эндээс матигар сэлэмтэй, атигар морьтой бидний євєг дээдэс дэлхийд сvр хvчээ vзvvлж, суу алдараа тvгээж байсан. Энэ их аугаа тvvх, хувь заяaгаараа бахархдаггvй Moнгол хvн гэж байдаг билvv! Одоо Монголчууд найман зууны тоосонд дарагдсан Хархорумдаа дахин цуглаж тvvнийг найман зууны хойно сэргээх гэж ярьж байна. Ийм vзэгдэл хvн тєрєлхтний тvvхэнд олон тохиосон гэж vv, хойшид ч олон тохиох юм гэж vv!

Хархорумаар тєвєлсєн Орхоны хєндий болох энэ нутаг Монгол vндэстний хєгжил цэцэглэлтийн тєв, сvр хvчний илэрхийлэл болж ирсэн тvvхтэй. Манай эриний ємнєх vеэс тvvхийн хуудаснаа тод бичигдсэн Хvннv, Сянби улсын хаадын єргєє, Нирун улсын нийслэл Мєємт хот энэ хєндийд байсан гэдэг. Тvрэгvvд єргєє нийслэлээ, Уйгурууд хот сууринаа, Киргис, Кидан, Хэрэйд олон аймаг, ханлигууд мєн л энэ хєндийд хот суурин барьж, тєвлєрч ирсэн нь тvvхнээ vлджээ.

Хархорумд нийслэллэн суусан Хэрэйдийн ван Тоорил 1203 онд Чингис хаанд ялагдаж тvvний эзэмшил Монголын ханлигт нэгдсэн тухай судар бичигт єгvvлсэн нь бий. Хамаг Монголоо Их Монгол болгож Монголын эзэнт гvрнийг байгуулсан Чингис хаан 1220 онд Хархорум хотыг эзэнт гvрнийхээ нийслэл болгохоор зарлиг буулгасан гэдэг. Энэ цагаас эхлэн Хархорумд Єгєєдэй хааны Тvмэн амгалант ордон босож, тvvний содон гайхамшиг болох эрдэнийн ундаа ундарсан Мєнгєн мод газар газрын хvний гайхлыг тєрvvлж, цангааг тайлж байсан.
Монголын тvvх дардан байгаагvйн адил Хархорумын тvvх дардан байгаагvй. Гэвч vе vеийн Монголчууд Хархорумыг орхисон нь нэгээхэн vгvй. Энэ л газраас тэд эрч хvчээ авч сэргэн мандаж, тvvх шашдраа зузаалсаар иржээ. Єдгєє бидэнд мєн л ийм тvvхэн хувь заяа тохиож байна.

Гучин гурван vе дамжин шинэ мянганыг угтаж, гурван vеэ улираан шинэ зууныг тоссон єнєєгийн Монголчууд, та бидний vеийнхэн яах аргагvй азтай хvмvvс. Монгол тvмэн, Монголын эзэнт гvрэн байгуулагдсаны 800 жилийн ойг хоёрхон жилийн дараа тэмдэглэх гэж байна. Найман зуунд нэг л тохиох энэ их хувь тавиланг улирах цагт тохон зvгээр єнгєрєєх эрх бидэнд байхгvй.

Хэлэхэд хvртэл тvvх мэт сонсогдох, бодоход хvртэл сvр хvч ханхлах 2006 оноос хойш 14 жилийн дараа Хархорум хот Монголын эзэнт гvрний нийслэл болсоны 800 жилийн ой бас тохиох юм. Тэр vед єнєєгийн Хархорин сум Хархорум хот болон тэлж , аялал жуулчлалын тєв, єндєр технологийн тєв, олон улсын агаарын тээврийн тєв болон Монгол тvмний хєгжил дэвшилийн нэгэн бахархал болох сайхан ирээдvй харагдаж байна. Энэ их vйлсийг эхэлэхэд бид нэг хоног, нэг сар, нэг жил алдаж болохгvй. Єнєєдрєєс, одоо, энэ цаг мєчєєс бvгдээрээ энэ их vйл хэргийн эхлэл болцгооё. Энэ vгийг, энэ уриалгыг монгол хvн бvр хvлээж байгааг би мэдэрсэн.

Би сvvлийн саруудад олон хот, олон аймаг, олон сумаар явж олон хvнтэй уулзлаа. Нvvх vv Vлдэх vv гэж ч ярилаа. Би хувьдаа Хархорин руу нvvх шийдлээ аль эрт гаргасан юм. Єнєєдєр та бvхний дунд, та бvхний дэмжлэгтэйгээр энэ тухайгаа зарлаж байгаадаа баяртай байна.

Хархорин бол эгэл жирийн сум байх тавилантай газар бишээ. Хархорум бол Монгол улсыг дундад эртний их гvрэн байсныг илтгэж дэлхийн чихнээ дуурсгаж ирсэн Монгол vндэстний бахархалт газар. Хархорин бол Монголын сэргэн мандалын шинэ дуудлага байх хувьтай нутаг. Хархорумаа Монгол улсын хэмжээнд бvх талаар vлгэр жишээч хот болгож шинэ тvвшин, шинэ єндєрлєг, шилдэг бvхний загвар болгон хєгжvvлье. Хархорум бол Монголын их тvvх, Монголчуудын мандаж бадарч явсны ул мєр тєдий, сонирхсон хvн vдэлж мордоод єнгєрдєг эртний хотын туурь тєдий газар биш Монгол тvмний бахархал, Монголчуудын хийж бvтээж чаддагийн, хєгжил дэвшлийн илэрхийлэл болсон газар байх ёстой. Хархорумаас vлгэр авч Монгол улс маань сэргэн мандах болтугай.

Найман зууны тэртээ Евро-Ази, Ойрхи дорнод, Их далайн чанадыг эзэгнэсэн Их гvрний нийслэл, соёл иргэншилт хvн тєрлєхтний бахархал болж байсан Монголын Хархорум эргэж сэргэн их хєгжлийн тєв, их хєлийн газар, дэлхийн бас нэг бахархал болох тvмэн боломжийг агуулсаар єдийг хvрчээ. Євєг дээдсийнхээ vлдээсэн их тvvхийг эргvvлэн нэг харья. Удамт Монгол хvний vр сад болсныхоо хэргийг нэг гаргацгаая.

Хархоринчуудаа, та бvхэн азтай хvмvvс. Та нар дэлхийн зулай, газрын эрчимд ойрхон амьдардаг хvмvvс. Энэ л нутгаас хєгжлийнхєє эрчийг нэмэх гэж, шинэ эрчим хvч авах гэж Монголчууд ирдэг байжээ. Ийм тэнгэрийн хишигт улс vндэстэн дэлхийд тийм ч олон биш ээ. Єнєє цагт жvvдvvд бурхан буусан гэдэг Иерусалим руу, мусульманчууд ариун газар гэж Мекка руу цувдаг шиг Монголчууд, Монгол удам, Монгол цус биенд нь орших хvмvvн бvр Хархорумдаа ирдэг байг. Энэ л нутагт ирсэн бvхний золбоо хийморь сэргэж, буян заяа тэгширч байг.

Монголчууд бид дэлхийн хvн. Энэ дэлхийд Монгол хvний хvй, дэлхийн хvй холбогдох нэг л газар бий. Энэ бол Хархорум. Хархоринчууд та бvхэн энэ газар шороо, гал голомтын эзэн болж байгаагийн хувьд тэр бvгдийг тосч мэндлэх азтай хvмvvс.

Хархорум бол Монгол тvмний их эвлэрлийн, амгалан тайван амьдралын єлгий болж ирсэн нутаг. Их эзэн Чингис Монгол овог, аймгаа нэгтгэн амар амгаланг ус нутагтаа авч ирэхийн тєлєє их vйл хэргийг эхэлсэн гэдэг. Хамаг Монгол нэгдэж Их Монгол байгуулагдсанаар, Хархорум хот гvрний нийслэл болсноор энэ их зорилго биеллээ олсныг бид мэднэ. Єнєє цагийн Монголчууд бид улс тєрийн хуваагдал, тvvнээс vvдсэн доройтол, хэмхэлдээнээ зогсоож, хаанаасаа хаалгачаа хvртэл хагаралдан зєрчилдєхєє тэвчиж нэгэн их зорилгын тєлєє нэгдэх цаг болжээ. Ийм нэгдэл, эвлэрлийн эхлэл нь Хархорум хот байг. Монгол хvн бvрийн амар жимэр, сайхан амьдрах хvсэл мєрєєдлийн тєвлєрєл, ихийг хамтдаа бvтээхийн эхлэл энэ хот болог. Хархорумаа босгох, улс vндсээ шинээр сэргээн хєгжvvлэх дээр бид нэгдэж чадна.

Хорхорумд тvмэн хэлийн хvн тєвлєрч, шvтэн бишрэхийн эрх чєлєє цэцэглэж, цэцэд мэргэд ном хаялцаж, олон орны худалдаачид, элч тєлєєлєгчид энэ л нутгийг чиглэн довтлогож байсныг санацгаая. Газар газрын уран дархчууд энд гайхамшгийг бvтээж, морин єртєє, цаасан мєнгє, гvрэн улсыг холбосон их зам, тєр цэргийн удирдлагын ид хавыг Монголчууд эндээс дэлхийд тvгээж байсан юм. Бид дахиад Хархорумаа сайн бvхний цогцлол, сайхан амьдрал, хvн бvрийн хvсэн ирдэг газар болгож чадна.

Монголчууд бид их тvvхтэй, ихийг vзсэн, ихийг бvтээсэн, их бvхнийг дагасан их хувь заяатай, бас эрх чєлєєнд дуртай хvмvvс. Найман зууны тэртээ Америк нээгдээгvй, Австрали тив олдоогvй байсан. Африкт зарим нь модноосоо буугаагvй шахуу байхад Монголчууд мориндоо мордож улс гэрээ тvвшитгэж, дэлхийн гvрэн байгуулж, соёл иргэншлийг бvтээж бас тvгээж явсан юм.

Зовхи нь єєдєє, зориг нь хурц, ухаан сэргэлэн миний ард тvмэн сайхан амьдрах хувьтай хvмvvс. Их тvvх маань эргэн мишээсэн vvлэн чєлєєний нар мэт ховор тохиох энэ боломжийг Монгол ах дvv нар минь, та бид алдах ёсгvй. Хархорумаа тvшсэн хєгжлийн шинэ тєв байгуулж баларч холдоогvй тvvхээ сэргээе, уул усаа баярлуулъя, хvн ардынхаа золбоо хийморийг улам дэвжээе.
Монголчууд тал шигээ уужим ухаантай, хєх тэнгэр шигээ vл бvдгэрэх євєрмєц ёс заншилтай, євєг дээдсээсээ євлєсєн vр хойчдоо vлдээх их соёлтой, тvvхтэй ард тvмэн. Бид энэ бvхнийг дагасан их дархлаа, эрх чєлєє, энгvй сайхан Эх оронтой билээ. Эртний Хархорум маань эдгээрийг гэрчилдэггvйсэн билvv! Бид Хархорумыг сэргээх ёстой. Бидний vvрэг ийм юм.

Дахин хэлье. Хархоринчууд та бvхэн, хангай нутгийн євєр араар нутагласан энэ уул усныхан бvгдээрээ vнэхээр азтай хvмvvс. Энэ бол Алтай Хангай хоёрын ирж уулздаг газар. Энэ бол тал хээр хоёрыг эмжин тогтсон нутаг. Энэ бол нарлаг говь, сэрvvн уулс бие биентэйгээ саравчилж харалцдаг сайхан єлгий. Энэ бол ард олон маань зvvн баруун, халх дєрвєд, буриад сартуул, захчин vзэмчин ялгалгvй баяртай уулздаг сайхан газар. Энэ бол яах аргаггvй монгол гvрний тєв байсан. Энэ бол єнєєдєр ч Монгол улсын тєв цэг болсон нутаг.

Хархорум хот сэргээгvй, барилгажаагvй байна гэдэг нь манайхаар бол Сvхбаатрын талбай, гадныхаар бол Нью-Иорк хотын Цаг-Єргєн чєлєє их бvтээн байгуулалтад нээлттэй хэвээр байна гэсэн vг. Байршил бvхнийг тодорхойлдог гэх эргэлзээгvй нэгэн хууль энд л биелэлээ олох сайхан цаг ирж байна. Хархоринчуудаа та бvхэн бол Монгол нутгийн гал голомтыг тєвлєн сахиж байгаа хvмvvс. Гэрийнхээ голд тулгаа тулсан Монголын гал голомт vеийн vед єєдєє байсан. Монголын тєв Хархорумаас эхлэх хєгжлийн гараа єєдрєг байх болно.

Монголчуудыг нvvдэлчин ард тvмэн гэдэг. Єнєєдєр Монгол ах дvv нар маань євсний сор, усны тунгалгийг харж бус амьдрахын эрхшээлээр агаар нь бохир, ус нь тарчиг, олдох нь бага тvмэн хvний хєлийн газар бараадаж хєдєє нутаг, хєлбєрч єссєн євс шороогоо орхин хот суурин бараадан нvvж байна. Энэ нvvдлийг тэд багтаж ядсандаа биш, ядарч туйлдсандаа ихэнх нь хийж байна. Монгол хvн Монгол газар шороон дээрээ хаана ч байсан сайхан амьдрах ёстой. Тийм газрын нэг нь Хархорум болог. Хархоринчуудаа та бvхэн рvv Монгол нvvж ирэх, нийслэл нvvж ирэх цаг ирнэ. Монголыг бид Хархорумгvйгэээр тєсєєлдєггvй шиг Монголын хєгжил дэвшлийг Хархорумыг сэргээхгvйгээр, энэ тєв цэгийг хєгжvvлэхгvйгээр тєсєєлєх аргагvй юм.

Хархорумд ирэх зам дардан бишийн адил Хархорумыг сэргээн босгох ажил, энд хєгжлийн шинэ тєвийг цогцлоох, их тvvхнээс маань ургаж буй энэ их боломжийг ашиглах зам амаргvй байх нь ойлгомжтой. Бурхан хvнийг сайхан амьдруулахын тулд эхлээд хэцvvг давахыг шаарддаг юм гэнэ лээ. Идээшиж дассан хот, ижилдэн нєхєрлєсєн олноосоо холдон энд ирэхэд надад амар бишийг би ойлгож байна. Гэхдээ Монгол тvмнийхээ хєгжлийн тєлєє хэлдэг бас хийдэг байхын тєлєє би Хархоринд ирэх шийдэл гаргасан. Энэ бол єнєє цагийн Монгол ах дvv нарын маань ихэнхийх нь амьдрал тарчиг гундуу байгаагийн дэргэд жижиг зvйл юм. Би энд ирэхдээ ганцаар биш Хархоринчууд та бvхэн минь надтай хамт байгаад би баяртай байна.

Vvнээс гадна энэ нутгаас УИХ-д нэр дэвшиж сонгуулийн сvvлчийн хоногуудтай єрсєн ажиллаж байгаа, та бvхний тєлєє сэтгэл шулуудсан сайн нєхєд минь энд байна. Шинээр сонгогдох УИХ-д та нарыг нэр тєртэй тєлєєлж чадах Гаваагийн Батхvv, Зандаахvvгийн Энхболд, Зэвэгийн Мэндсайхан, Рагчаагийн Бадамдамдин нар энд байна. Энэ дєрвєн нєхрийнхєє хийх зvйл, хvрэх зорилгод миний бие нэмэгдэж Євєрхангай аймгийг бvхэлд нь, Хархорумыг Монгол улсын хєгжлийн шинэ тєв болгон хєгжvvлэх “4+1” хєтєлбєр боловсруулсан юм. Эдгээр эрхэм нєхєд маань тєрийн эрх барих дээд байгууллагын дотроос санаачлага идэвх зvтгэлтэй ажиллаж чадна гэдэгт эргэлзэхгvй байна. Би хувьдаа орон нутгаас, гаднаас нь хєл хєсєр, гар газар хаялгvй та бvхэнтэй хамтран зvтгэх болно. Ингэж байж бидний ажил бvтэн болж, бидний vйлс зорилго бvтэх болно.

Эрхэм найз нар аа, нэгэн сайн санаа байвал бусадтай хуваалц, нэгэн сайн vйлс бvтээх гэвэл бусдын тєлєє зvтэг гэдэгсэн. Сайхан хот цагийн эрхээр гундсан ч буйр нь vлдэх юм, сайхан євєг дээдэс маань байгалийн жамаар тэнгэрийн оронд одсон ч vйл хэрэг нь vл балрах юм. Энэ бvхэн Монгол тvмний эртний нийслэл Хархорум, Монгол хvн бvрийн оройн дээд шvтээн эзэн богд Чингис хаан билээ. Монгол хvн бvрт байж болох их хvсэл мєрєєдлийн нэгэн бэлэгдэл Хархорумыг сэргээж, их євєг дээдсийнхээ тэнгэрлэг сvр сvлдийг цэнгээх цаг ирлээ.

Vе vеийнхэн маань улс гэрийнхээ тvvхийг бичилцэж, ул мєрєє тод томруун vлдээж ирсэн. Одоо та бидний ээлж цагийн эргэлтээр ирлээ. Хийх зvйлээ хийж, vлдээх мєрєє гаргацгаая. Эртний Хархорумаа сэргээж улс гvрнийхээ хєгжлийн шинэ голомтыг бадраах их хувь заяа бидэнд тохиожээ. Бид доройтсон оройтсон Монголыг биш, сэргэсэн хєгжсєн, хєгжлийн их vvд хаалга нь нээлттэй Монголыг хойч vедээ хvлээлгэн єгєх ёстой. Та бидний ємнєх бvх vеийнхэн бидний тєлєє зvтгэцгээсэн, одоо єєрсдєє хичээж vзье.

Єнєєгийн Монголчууд та бид азтай хvмvvс. Тєв, баруун, зvvн гурван зvгийн орчилд оршсон нутгийнхаа тєвєєс их vйлсийг эхлэх хувь тохиол бидэнд л ноогджээ. Єнгєрсєн, єнєє, ирээдvй гурван vеийн алтан хэлхээ болж улс vндэстнийхээ сэргэн мандалтыг vvрч єндийх ховор хувь тавилан бас биднийх.

Зуугаад жилийн дараа Монголын эзэнт гvрний 900 дэх, эсвэл хоёрхон зууны дараа 1000 дахь жилийн их ойг vр хойч маань сэтгэлийн цэнгэл дvvрэн, эх Монголоо гэсэн бахархал дvvрэн тэмдэглэх vест та биднийг ямар алба хашиж, аль нам эвсэлд зvтгэж явснаар нь биш юу хийснээр, юу бvтээснээр, юуг vлдээснээр маань дvгнэх болно. Бидний євєг дээдэс эртний тvvхт Монголыг, Хархорум хотыг бидэнд vлдээжээ. Одоо бvгдээрээ шинэ Монголыг, сэргэсэн Хархорумыг хойч vедээ vлдээцгээе.

Монгол улсыг ядуу буурай гэж хэлэх нь бий. Тийм хvмvvс Хархорумд бидний юу мєрєєдєж, юу хийж, бvтээж чаддагийг харцгааг. Монголыг хол, хvйтэн гэлцдэг. Монгол орон дэлхийн мухарт биш, дэлхийн тєвд оршдогийг, Монголчууд хавар зун, намар євєл ээлжилсэн дєрвєн улирал дунд цэнгэн амьдардагийг харуулцгаая. Найман зууны тэртээ зєрєг бvхэн Хархорумыг зорьж, зам бvхэн Хархорумаас эх авч байсан шиг тvмэн цугладаг, тvмэн амгалангийн хотыг энд байгуулцгаая.
Зарим vндэстэн тvvх уншиж єнгєрдєг. Зарим vндэстэн тvvхийг бvтээж єгдєг. Тvvх уншиж гайхширдаг нэгэн байхад, тvvхийг бvтээж бишрvvлдэг нэгэн бас байдаг. Тvvхийг бvтээж ирсэн, тvvгээрээ бусдыг бишрvvлж ирсэн vндэстний нэг бол яах аргагvй Монголчууд. Хамгийн цэлмэг тэнгэртэй орон бол Монгол, хамгийн сайхан сэтгэлтэй хvмvvс бол Монголчууд. Сэрэхдээ шувуу шиг сэрдэг, босохдоо унага шиг босдог хийморьтой ард тvмэн бол Монголчууд.

Эрхэм Монгол ах дvvсээ! Ерєєл бvхний дээд биелж, Монгол хvн болж энэ газар шорооноо та бид тєржээ. Бид бvгдээрээ Монголын иргэд, энэ єдрєєс эхлэн бас Хархорумын иргэд болцгоолоо. Хархорум босвол Монгол босно. Татсан нум мэт эрчтэй, бас тийм хэлбэртэй миний Монголын хийморь сvлд vргэлж босоо байг. Давхил дундаа дєрвєн хєл нь vл vзэгдэх, єєдєє дэлт хурдан хvлгийн дvртэй миний эх орны хєгжлийн зам, оршихуйн зай уудам байх болтугай.

1 Сэтгэгдэл:

Anonymous said...

үнэхээр ихээр баярлалаа. Энэ эхийг бичсэн хүнтэй яаж холбогдох вэ утас, id байна уу 5,6 жилийн өмнө бичигдсэн ч гэлээ их таалагдлаа
minii id: uuganaa_0@yahoo.com

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах