Тархай бутархай олон улс болж хуваагдан хоорондоо хэдэн зуун жилээр тасралтгvй дайтаж байсан хятадуудыг монголчууд л нэгтгэж eгсeн


May 25, 2007

Тархай бутархай олон улс болж хуваагдан хоорондоо хэдэн зуун жилээр тасралтгүй дайтаж байсан хятадуудыг монголчууд л нэгтгэж өгсөн гэдэг. Харин 16-р зууны үед хүчирхэгжин мандсан манжууд Хятадын төр нийгмийн дотоод тогтолцоог улам боловсронгуй болгож, хэл соёлын хувьд нягтруулж өгсөн гэж үздэг. Нэгдсэн их Хятадын эзэн суудалд энэ үндэстэн өөрсдөө сууж эхэлсэн үе нь 1911 оноос л тоологддог билээ. Саяхан баруунд хэвлэгдсэн “Манжийн хаадын хараал” нэртэй зурхайн гүн ухааныг өгүүлсэн зохиол 21-р зуунд дэлхийг өөрчилж мэдэх хэд хэдэн шалтгааныг ул үндэстэй гаргаснаараа олны анхаарлыг ихэд татаад буй аж. Уг номонд Хятад үндэстэнийг хүчирхэгийн туйлд хүргэн газар нутгийг нь асар уудам болгож харьяанд нь Өвөр монгол, Шинжааны хязгаар, Түркестан, Түвд зэрэг улсыг багтааж өгөөд өөрсдөө үндэстэний хувьд баллуурдсан бэхний толбо мэт Хятадад уусч алга болсон манжийн их хаадын сүнс хилэгнэн хараал үйлдсэн тухай бичсэн байна. Хятадууд Манжийн сүүлчийн эзэн хаан Пу И-г олон жил шоронд хорьж зовоосон учраас тэрбээр хорвоог орхихоосоо өмнө эртний заншил ёсоор эцэг дээдсийнхээ сүнсийг дуудан гомдол мэдүүлсэн юм байна. Манжийн хаадын сүнснээс хамгийн их хилэгнэсэн нь Хятадыг их гүрний хэмжээнд аваачихад хамаг авъяасаа зориулсан Энх-Амгалан хааны сүнс ажээ. Өөрийгөө улаан Жамсран сахиустай холбоотой хэмээн үздэг байсан уг хааны сүнс эвлүүлэн нэгтгэсэн их гүрнээ эргээд зургаан хэсэг болж задарна гэж хараасан нь геополиткийн хувьд улс төр судлаачдын гаргадагтаамаглалтай яв цав таарсан нь гайхалтай. Үүнд Түвд, Өвөрмонгол, Шинжаан буюу Түркестаны хязгаар, Хотон, Манжуур, Төв хятад хэмээн зургаан хэсэгт хуваагдах бололтой. Дээр дурдсан улс орнууд нь бүгд Энх-Амгалан хааны үед Хятадын бүрэлдэхүүнд орсон газар нутгууд юм. Сонирхолтой нь Хятадын цэрэгжсэн улс төрийн коммунист систем задарвал хоорондоо тэс өөр хэлээр ярьдаг үндэстэнүүд бүгд тусгаарлан салах болно гэдэг таамагийг олон шинжээч урьд өмнө нь гаргаж байсан билээ. Дээр дурдсан номонд өгүүлсэнээр бол Манжийн хаадын хараал энэ зууны дундуур буюу 2025 оноос эхлэн биелэлээ олж 2050 он гэхэд Хятад хэмээх их гүрэн янз бүрийн системтэй зургаан тусдаа улс болчихсон гэдсэндээ хөлөө жийлцээд юуных нь хорин нэгдүгээр зууныг манлайлах манатай сууж байх бололтой. Хэрвээ Хятадын нэг намын тогтолцоонд өөрчлөлт гарвал тус улс задран бутрах нь тодорхой бөгөөд хамгийн түрүүнд Тайвань, Хонгонк, Шанхай гэх мэт биеэ даасан хотууд тусгаар статус барин салан тусгаарлана гэж үздэгээс харахад Энх-Амгалан хааны хараалаас ч илүү олон жижиг улс болж бутрах магадлалтай аж. Тэр үед харин задран сарнисан их гүрний нөөлөг хөрш зэргэлдээ улс орнууддаа ямраар тусах нь ойлгомжгүй байгаа билээ. Олон тооны дүрвэгсэд орж ирэхээс эхлээд лав л сайн нөлөө үзүүлэхгүй нь тодорхой.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах