Улс Үндэстнээ аварая хэмээх зорилгын дор нэгдсэн бүлхэмүүдийн Гал Үндэстэн холбоо

2011 оны 04 сарын 20-ны өдөр. ¹11/05 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ТАНАА
Шаардлага Өнөөдөр Монголд ажилгүйдэл ядуурал, мөнгөний ханш уналт, үнийн өсөлт, улам нэмэгдэж, байгаль экологи, ус бэлчээр газар сайгүй сүйтгэгдэж, монголын баялаг ямар ч хяналтгүйгээр гадагш урсаж, үндэсний аюулгүй байдал алдагдсаар байна. Нийгмийн ёс суртахуун улам бүр ялзран доройтож, шударга ёс үгүй болж, монгол хүний үнэлэмж, амь нас, эрүүл мэнд хөсөр хаягдлаа. Харамсалтай нь энэ бүхэн өнөөгийн эрх баригч хүчнүүдийн бодлого үйл ажиллагааны үр дүн билээ. Харин энэ бүхнийг мэдэхийн сайнаар мэдэж, ярьж “Олигархиудыг төрөөс цэвэрлэж, ард түмэнтэйгээ амь нэгтэй байх”-аа амлаж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч таны амлалт хаачив. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль зөрчин, бэлэн мөнгөний худал амлалт өгч, булхай луйварын аргаар явагдсан, эцэст нь 7 дугаар сарын 01-нд 5 хүний амь хороож, олон арван хүнийг эрэмдэг зэрэмдэг болгож, хэдэн зуун хүнийг шоронд хийж байж, сонгогч олонд хүчээр тулган хүлээлгэсэн 2008 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан, хууль бус өнөөгийн УИХ нь Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны 2000 оны 11 дүгээр сарын 29-ний 02 дугаар тогтоолыг үл хэрэгсэж, 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан, хүчин төгөлдөр Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчин, Засгийн газраа байгуулж, МАН, АН-ын хамтарсан хууль бус Засгийн газрын хууль зөрчсөн удаа дараагийн үйлдлүүдийг өмгөөлөн хамгаалсаар байхад Ерөнхийлөгч та яагаад хууль хэрэгжүүлэхийг сануулахгүй, илэрхий эх орноосоо уравсан үйлдэл болох Оюутолгойн гэрээг байгуулагчидтай Авилгатай тэмцэх газрын даргыг шийтгэж чадсан шиг яагаад хариуцлага тооцохгүй байна вэ?! Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.11-д “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухайгаа зөвшилцөхөөр Улсын Их Хурлын даргад албан ёсоор мэдэгдэнэ. Улсын Их Хурлын дарга уул саналыг зөвшөөрөөгүй нь Ерөнхийлөгч саналаа Улсын Их Хуралд оруулахад саад болохгүй.” гэж, 12.12-т. “Үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг хангах болон өөрийн бүрэн эрхэд хамаарах бусад асуудлаар Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газарт чиглэл өгнө.” гэж, 12.15-д “Улсын Их Хурлаас тодорхойлсон Монгол Улсын дотоод, гадаад бодлогод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан болон үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байгаа, түүнчлэн Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Засгийн газар хэрэгжүүлээгүй нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд саад болсон гэж үзвэл Засгийн газрыг огцруулах саналыг Улсын Их Хуралд оруулна.” гэж тус тус заасан байдаг. Ерөнхийлөгч та хуулиар хүлээлгэсэн эрх үүргээ хэрэгжүүлж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө үл хэрэгжүүлж байгаа, Монгол улсын хуулийг хэрэгжүүлэх үүргээсээ зайлсхийж, удаа дараа хууль тогтоол зөрчиж ирсэн С.Батболдын тэргүүлж буй Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулахыг, Засгийн газрынхаа буруу бүхнийг хаацайлан хамгаалж, ямар ч хариуцлага тооцохгүй, Монгол төрийн өмч, Монголын нийт ард түмний мэдэлд байдаг байгалийн баялагийг эзэнгүйдүүлэн, гадаадын хэрмэл луйварчид гэмт этгээдүүд улс оронд маань дураар авирлах боломжийг хуулиар бий болгочихоод, Монгол орны байгаль экологи, ард түмний оршин ахуйн үндсийг нэлэнхүйд нь сүйтгэн устгах ажиллагаа газар сайгүй явагдаж байхад Төрийн эрх барих дээд байгууллагын хувьд үүнийг зогсоох талаар ямар нэгэн бодлого шийдвэр гаргахгүй байгаа УИХ-ыг өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгохыг шаардаж байна. Энэ шаардлага бол Монгол Улсын Ерөнхийлөгч таны хийх үүрэгт ажил, хууль зүйт Төрийн тэргүүний хувьд сахих ёс зүйн хэм хэмжээ билээ. Жич: УИХ, Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хувийг хавсаргав.

ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН: Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн ТББ Ц.Мөнхбаяр
“Монгол Улсын Аюулгүй байдлын төлөө зүтгэе” ТББ Г.Болдбаатар
Тусгаар Монголын төлөө нэгдэгсэд бүлхэм О.Лхагвадорж
“Тэнгэрийн суут Монгол” бүлхэм М.Баатархуяг
Хувиараа нийтийн тээвэр эрхлэгчдийн
“Их зам” холбоо Т.Цамбалхүндэв
“Тэнгэр угсаа” нийгэмлэг Н.Даваа
Монгол хүний эрхийг хамгаалах Хохирогчдын нэгдсэн холбоо Ц.Энхбаяр

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах