н.Пүрэвбаатар (Гавъяат эдийн засагч, шинжлэх ухааны доктор)
За эхлээд би энэ Иргэний танхим болохоо байчихжээ. Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормааг би шүүмжилж байна. Зүй ёсоор бол энд Засгийн газрынхан ирээд сонсож байх ёстой. Иргэн эрдэмтэд үгээ хэлэхэд нь тэд сонсох ёстой. Тэгвэл энэ Засгийн газрынхан буруу хийснээ ойлгоод иргэдийн тархийг угаах хэрэгтэй ш дээ. Ерөнхийлөгчид, Аюулгүй Зөвлөлд нэг захиа бичсэн юм.
Өнөөдөр энийгээ товчхон нөхдүүдэд танилцуулчихъя. Тавантолгой ашиглах энэ болвол зөвхөн гэрээ биш төсөл дотор гэрээ байна. Зөвхөн тэр баруун Цанхд гадаадын хамтдаа явуулах гэрээ л гэж яриад байна. Энэ нөхдүүд болвол хуулийн улсууд, эдийн засаг уул уурхайн мэргэжилгүй учраас ямар ч мэдлэггүй сууж байна. Улс төрийн ажлыг хөсөр хаяж байна. Тавантолгой дээр зургаан алдаа гаргасан
Тавантолгойн эрдэн ордыг Засгийн газар Цанхын Зүүн хэсэг Энержи ресорс Тавантолгой Цанхын баруун хэсэг ингээд хэдэн хэсэг хуваасан. Зүүн хэсэг Цанхыг Энэбиш захирлын мэдэгдсэнээр 1 тэрбум 75 сая тонн нөөц байна. Энээс төрийн өмчийн Тавантолгойн компани 50 хувийг нь эзэмшинэ. 50% толгойн эзэмшинэ гэдэг 6,4 тэрбум тонны ерөөсөө Цанхын зүүн хэсэгт энийг эзэмшихээр чинь 540 сая тонн байгаан. Цанхиын бүх Таван толгойн 6,4 тэрбум тонны 540 сая тонн гэдэг чинь 8 % л байгаан. Стратегийн ордын засгийн газар ердөө 8% ийг л эзэмшиж байна. Цанхийн баруун хэсэгт нь 1 тэрбум 200 сая тонны нөөцтэй тэрийг гадаадынханд өгч байна. Өөрөөр хэлбэл засгийн газраас давуу эрхээр дахин хоёр дахин давуу эрхээр стратегийн ордыг эзэмших гэж байна.Тавантолгой ашиглалтын зөрчил. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” нь дангаараа эзэмшүүлнэ. Компаниудын засаглалын бүх хуулиудыг шийдвэрлэх юм болж байна. Шийдвэрлэж чадахгүй ээ. Тэр тусгай зөвшөөрөл болвол хувьцаа эзэмшигч биш. Тэр Цанхийн баруун талд ажиллаж байгаа хэсэг чинь тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр өөрсдөө хөрөнгө оруулаад ашигаа аваад ноогдол ашигаа аваад засгийн газарт зөвхөн аж ахуйн нэгжийн орлогийн татвар, нөөц ашигласны татвар л туйлдана. Тэгхээр тэд нар ямар булхай хэрэглэхийг үгүйсгэхгүй. Зарлагаа зохиомолоор нэмэх, ашгаа бууруулах, орлогоо багасгах гэх зэргээр бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл Цанхийн баруун хэсгийг засгийн газрын хяналтын гадуурх гадаадынханд өгөх болхоор энэ нөхдүүд туйлж байна.Үндэсний үйлдвэрлэгчидийн эрх ашигаа, Энержи рессурс эсвэл орон нутгийн Тавантолгойн эрх ашигийг давуу тавьж тэд нар Тавантолгойн тодорхой хэсгийг өгөхөөр одоо шийдвэрлэж байна. Төр Засгийнханы хуйвалдаан. УИХ-ын гишүүн Батхүүгийн сонгуулиар MSC Оюуны Ундраа эд нарын компани орж байна. Энэ чинь улсын хөрөнгө ард түмний өмчөөс төр засгийн хуйвалдаанаар тасалж авч ашиглаж байна ш дээ. Эд нарт өгөхгүй байж болохгүй юу. Гэхдээ өгнө гэхдээ хөрөнгө оруулалахаар өгдөг юм уу яадгийн зүй зохистой хандах байхгүй юу тэгэхэд энийг үгүйсгэж байгаа юм.Цанхийн зүүн хэсэгт Эрдэнэс Тавантолгой компаний 30% ийг гадаадын хөрөнгийн бирж дээр гаргаж мөнгө босгоно гэж байгаан. Энэ бол стратегийн ордод байж болохгүй орд. Стратегийн орд гэдэг чинь юу гэж байгаан гэхээр ноогдол ашиг авна байгаа юм. Ингээд нэг хэсэг 30% ийг нь гадаадынханд нэг хэдэн доллар олохын тулд бэлэглэх гэж байна. Хэрэв мөнгө хэрэгтэй гэвэл гадаадынхнаас зээл аваад өөрөө оруулаад болно ш дээ. Одоо дэлхийн зах зээл дээр гадаад валютын зээл авахаар чинь 3-2% ийн хүүтэй байна. Хятадаас авахын бол хагас хувийн хүүтэй 1% ийн хүүтэй ч авах боломж байгаа юм. Ийм буруу юм хийж байна.Цанхийн зүүн хэсэгт Эрдэнэс Тавантолгойн компаний 10% ийг иргэдэд өгнө гэж байгаа. За 10% ийг иргэдэд өгнө гэхээр чинь 108 сая тонн нүүрс байна 108 сая тонн ийг монголын 2сая 700мянган хүнд хуваахад 38 кг нэг үгээр хагас шуудай нүүрс өгнө гэсэн үг байна ш дээ. Нэг айл 5 ам бүлтэй гэвэл 2 шуудай нүүрсийг чи ямар ноогдол ашигийн юу ирэхийн бэ??Тэр 530 хувьцаа эзэмшүүлэнэ гээд байгаа. Тэрний чинь хувьцаа очихуу гэхээр очихгүй байна ш дээ. Ингээд нэг 2 сая 700 мянган хувьцаа эзэмшигчдээ нүсэр ажиллагаа Эрдэнэс Тавантолгой компанийг дарамталсан. Ногдол ашиг хуваахгүй хөрөнгө оруулалтын төлбөрийг засгийн газар хуваахгүй нохойноос гинжийг нь гэсэн ийм юм болчихоод байна ш дээ. Энийгээ энэ нөхдүүд ойлгохгүй байна. Мэргэжлийн биш учраас. За тэгээд Тавантолгойн ордыг ерөөсөө энэ төсөлд ноогдохын аргагүй болчихсон. Ингээд буруу замаар орчихсон. За бид нарт тараасан 39-р тогтоолыг гарсаны нөгөөдөр үзсэн. Засгийн газраас оруулахдаа Тавантолгой төрөөс баримтлах үзэл баримтлал гэсэн. Тэрний нэг хурал ерөөсөө тэр хэвээр нь л явуулчихсан. Тавантолгойг хэдэн хэсэгт хувааж болох бэ гэдгийг УИХ-ын 39-р тогтоолд оруулаагүй. Тэр үеийн эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Жаргалсайхан байсан. Их хурлын намын бүлгүүд байнгын хороо Их хурлын чуулган дээр Тавантолгойг хувааж болох уу гэдгийг ярьсан. Тэр ярьсныг 39-р тогтоол тусгаагүй хаячихсан байсан. За ингээд давхар хариуцлагагүй. 39-р тогтоол буруу гарсан. Засгийн газрын түрүүчийн бусад гурав одоо Алтанхуяг шадар сайд тэргүүтэй Хүрэлбаатар, Баярцогт, нөгөө сангийн яамныхан нөгөө л Эрдэс баялагийн эрчим хүчний яамныханыг хүлээгээд гарахгүй ээ одоо болоо. Энийг одоо солих хэрэгтэй. Одоо энэ төсөлд Ерөнхийлөгчийн аюулгүйн зөвлөлөөр оршил нэг цэг тавиад нэг шийдвэр гаргахгүй болвол Монгол улсын ирээдүйд найдвар тавьж байгаа ганц олзоо гадаадын луйварчидад алдах нээ.Орон нутгийн жижиг уурхай байгуулж байгаа юм шиг өмнөх ар дахь газраа малтаад, гадаадад нүүрсээ экспортлоод 70 доллароор гаргаад л 60 долларын зардал гаргаад 10 долларын ашиг гаргаад л яах гэж ийм орлого олж байгаа юм бүү мэд. Одоо техник эдийн засгийн үндэслэл байхгүй, юу ч байхгүй газар ухаад л ингээд явж байдаг. Ер нь ямар ч уул уурхай ямар ч барилга байгуулалтын төсөл байгуулахад ерөөсөө хэрэгжүүлэхэд заавал техник эдийн засгийн үндэсллийг боловсруулсны дараа нь нөөцийн үнэлгээ хийдэг тэгээд судалгааны одоо бүх тооцоонуудыг техник эдийн засгийн үндэслэл, нөөцийн үндэслэл одоо үнэлгээн дээр хийдэг байна. Тэгэхэд байхгүй байна. Зүгээр л орон нутгийн жижиг уурхай шиг ийм маягаар хандаж байна. За нөхдүүдэд одоо яах ёстой вэ гэдгийг дуулгалаа таван зүйл хэлье.Төрөөс баримтлах үзэл баримтлал, бодлого шийдэл гэдгий муу дахин боловсруулаад ашигт малтмалын тухай хуулиа өөрчилж УИХ –аар баталсаны дараа Тавантолгой нүүрс олборлох баяжуулах угаах, коксжуулах үйлдвэр байгуулах, авто зам тавих төмөр зам тавих бусад дэд бүтцийн хамт иж бүрэн боловсруулах хэрэгтэй. Яагаад ингэж иж бүрэн хийе гэвэл үйлдвэрлэл УИХ-ын 39 –р тогтоол ч буруу, ашигт малтмалын тухай хуульч өөрчлөх ёстой. Энэ бүгд болохоо байсан байхгүй юу. Тэгээд болохгүй заваан юмнууд дахин хойноос нь гэрээ хийх гэж байна ш дээ. Энийг ерөөсөө яасан ч болохгүй ээ.Тавантолгой орд бол нэгдмэл орд. Нэгдсэн нэг орд. Төрийн давуу оролцоотой ашиглахаар болвол түүний техник эдийн засаглалын үндэслэлийг болвол хөндлөнгийн этгээдээр нөөцийн үнэлгээ хийлгэж, эдгээр баримт бичигт тулгуурлан Таван толгойн төсөлтэй холбоотой бүхэл тооцоо судалгаа хийе. Дараа нь Тавантолгой гэсэн компани байгуулаад Оюутолгой гэсэн компани байгуулсан шүү дээ. Одоо болвол охин компани байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Тэр үгүй тэр Таван толгойн гэсэн бие даасан Засгийн газрын өмчийн хорооны шууд ийм компани байгуул. Тэгээд тэр Энэбишийн охин мохин гэсэн нь хамаагүй. Нэртэй бие даасан компани байгуулаад түүнд хувьцааны 51% аас дээш хувийг эзэмшүүлж.Орос ч гадаадын компани тэдний оруулах хөрөнгийн хэмжээгээр тус бүрд нь хувьцаа эзэмшүүлээд тэдэнтэй хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ. За нөгөө Сугар даргын яриад байгаа хөрөнгө оруулалтын гэрээг баруун бүсийнхэнтэй хийнэ. Өөр хаана ч байхгүй. Сугар дарга нийт Тавантолгойн төсөлд хөрөнгө оруулалтын гэрээ л гэж ойлгоцтой явцууд байгаа. тэр чинь нийт төсвийн дотор хөрөнгө оруулалтын гэрээ байх юм. За Тавантолгойн стратегийн орд түүний дотор Тавантолгойн хувьцаа гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр худалдаж мөнгө босгохыг ойрын 10 жилд хуриглох. Стратегийн ордыг хадгалж үлдэх ойрын 10 жил хадгалж үлдэх. Оюу толгой дээр хориотой байгаа ш дээ.Таслан авч ашиглаж байгаа Энержи ресурсс компани орон нутгийн Тавантолгойн компаниудын асуудлыг Монгол Улсын эрх ашигч тэдний сонирхсон байдлаар шийдвэрлэх ёстой. Энийг шийдвэрлэхгүйгээр дотор нь ийм юм байж болохгүй ээ. Нэг болвол тэдэнтэй тооцоо хийгээд гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр борлуулсаныг нь яадгийн байгаан шийдээд оруулах хэрэгтэй. Нэг бол гаргаж өөрийн замыг хайх хэрэгтэй. Ингэхгүй бол стратегийн ордод ингээд дотор нь нэг ийм юм байж болохгүй.За нэгдүгээрт өгүүлсэн энэ баримт бичигийг 2011 онд багтааж хийгээд 2011 он 2012 оны эхээр бүрэн ашиглах боломжтой юм. Энэ олон 70, 80 жил хийх яарч хийх эрх энэ манай засгийн газарт байхгүй ээ.Засгийн газрын боловсруулсан боловсролын хөгжил, мэргэжлийн хүч нэмэгдүүлэх арга хэмжээ будилиантай бантан болсон. Тавантолгойн ашиглах төслийг УИХ сайжруулахгүй алдаа дутагдалтай тогтоолууд гаргасан. Энийг одоо Ерөнхийлөгчийн зөвлөхөөр цэг тавьсан шийдвэртэй алхам хийхгүй болвол ерөөсөө болохоо байчихжээ. Одоо ганцхан найдвар энэ л үлдлээ. Ер нь Тавантолгой ашиглах төслийг монголчууд боловсруулчиж чадахгүй бол гадаадын хөлсний компани хөлсөлж барьвал яасан юм. Тэгэхээс өөр арга зам байхгүй юм шиг байна. Хөлсний компани байгуулаад бүх юмаа хийлгэчихээд ном ёсоор нь хийвэл яасан юм бэ. За нөхдүүд маань уучлаарай. Төрийн төлөө огтоно гээд 80, 90 гарчихаад би Монгол хүн монголд боловсрол эзэмшсэн эзэмшсэн буруу зөрүү хэлсэн байх. Хараад зүгээр сууж чадахгүй юмаа. Уучлаарай, баярлалаа. Надаас асуух зүйл байвал бичгээр асуугаарай. Г.П
Ч.Хурц /Геологи эрдэс зүйн ухааны доктор /
Энэ асуудалтай ноцолдоод 50-иад жил болох гэж байна. Тэгэхээр энэ хооронд юу болж байна вэ? Одоо энэ Таван толгой энэ орд 1943 онд анх Марино гуай Дүгэрсүрэн гуай хоёр нээсэн юм. Тэрнээс хойш энэ ордын судалгаа үргэлжилж байгаа. Энэ ордыг эзэмших боломж байсан уу? Байсан өнөөдөр ямархуу байдалтай юу болоод, яагаад байна вэ гэдэг дээр санаа зовох юм. Яагаад санаа зовж байгаа юм бэ гэхээр бидний хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд айхтар ноцтой алдаа гарч байна. Тухайлбал ашигт малтмалын хуулийг буруу хийснээс болж энэ хуулийн үр дагавараар Монгол Улсын нутаг дэвсгэрийн асар их хэмжээний нутаг гадны нэг хүний мэдэлд очоод тэр нь дотор Монголын хамаг байдаг орд газрууд бүтнээрээ хамрагдаад байна. Өөрөөр хэлвэл ,,,,, компаний авсан бүх талбай 138 мянган км квадрат, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр 118 мянган км квадрат энэ таван толгойн асуудлыг бид өргөн хүрээгээр сэтгэж том харж хөдлөхгүй бол болохгүй яагаад вэ гэхээр таван толгойн орд гэдэг ганцхан орд биш үүний цаана нөөц нь батлагдсан коксжих нүүрстэй байна гэдэг нь хэлэхээсээ айж байгаа дөрвөн орд нөөц нь бэлэн болсон байна. Нөөцийг нь дандаа дутуу хийж байгаа цаана нь 140 мянган км газар коксжих нүүрсний сав газар байна. Түүнд арав гаруй орд илрэл байна. Өнөөдөр бид үүнийг энэ бүгдтэй нь холбож улс эх орныхоо ирээдүйн төлөө үр хүүхдийнхээ төлөө санаа зовохоос өөр арга алга. ЗГ-ын хувьд ажил бол хийж байна би түүнийг үгүйсгэхгүй хийж байгаа ажлын үр дүн нь дэндүү өчүүхэн юм. Эрдэнэтийг барьсан туршлагыг бид мэднэ. Таван толгойг эзэмшихэд эрдэнэтээс өргөн хүрээгээр ажиллах ёстой юм. Өөрөөр хэлбэл ХАХХҮ, худалдаа үйлчилгээ, эмнэлэг сургууль бүх юмнуудыг бүгдийг нь нэгтгэсэн энэ орёоныг нэгтгэсэн эдийн засгийн том үнэлгээ хийх ёстой. энэ үнэлгээний дотор тэр дэд бүтэцүүд, цахилгаан станцууд, төмөр зам, хүн амын байршил энэ бүх зүйлүүдийг шийдэх ёстой. тэгтэл Таван толгойн нүүрсний орд газрыг энэ хэмжээнд яриад ингээд оруулаасай гэж бодсон чинь сүүлийн үед хэсэг хэсгээр нь техник эдийн засгийн үндэсээр нь хийсэн нэртэй ойр зуурын тооцоо хийгээд үйлдвэрийнхээ хүчин чадлыг тавиад түүндээ таарсан зардал хийгээд явах юм. Ашигт малтмалын орд газрыг ингэж ашигладаггүй юм. Саваар нь эхэлж үнэлээд дараагаар нь орд дээр нь үнэлээд орд дотроо ямар хэсгийн байгалийн нөхцлөөс хамааран 300м –ээс цаашаа байгалийн хүнд нөхцөл рүү орно уул уурхайн энэ тохиолдолд хөрөнгийнхөө хуримтлалыг наана 300м гүн хүртлэх хямд төсөр ашиглах үедээ хуримтлалаа бий болгож авдаг юм. Тэгвэл өнөөдөр явж байгаа зүйл ямархуу маягтай явж байна гэхээр зөвхөн нэг хэсэгхэн 30 жилийн хувь заяаны тухай яриад байх юм.
Гуравхан хараат бус гишүүн хараат зургаан гишүүн эсрэг юу ч хийж чадахгүй байна. Тэгэхээр цаашдаа том компаниуд дээр хараат бус гишүүдийн тоог нэммээр байна. Иргэдийн дунд олон хэлэлцүүлэг хиймээр байна. Асуудлын ганцхан хувилбарыг ҮАБЗ рүү оруулдаг биш олон хувилбарыг оруулж ирдэг болмоор байна. Хэлэлцүүлэг хийж янз бүрийн арга хэмжээ авч байна. Өнөөдрийн энэ арга ч гэсэн нэг л хэлбэр юм. Ерөнхийлөгчийн зүгээс бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх эрх зүйн үндэс байхгүй. Зөвхөн Үндэсний аюулгүй байдлынхаа нэрийн өмнөөс л энэ асуудал дээр хандаж ажиллаасай хэмээн хүсье. Ажиллах ажиллахдаа нилээд томоор сэтгэж жинхэнэ тэр раойны техник эдийн засгийн үндэслэл, түүн дотроо үйлдвэрүүд, цаашилбал говийн раойны эзэмших тухай ярихад хамгийн түрүүнд эрчим хүчний асуудлыг шийдэх ёстой. Та бүгдийн өнөөдрийн гаргаж буй нүүрс чинь 70 доллар их байна бага байна гэлцэцгээж байна. Би бол 70 доллар зарсанд нь нэг хоёр жилдээ уурламааргүй байна.
Яагаад энэ чинь 4 давхарын дээд талын исэлдсэн эхийг гаргаж буй учраас эрчим хүчний нүүрс голдуу гарч байна. Эл өгөршсөн хэсгийг ашиглаад ирэхээр сая жинхэнэ сайн чанарын нүүрс гараад эхэлнэ. Иймд нэг хоёр жилдээ бол энэ болно. Тэгэхдээ эрдэнэс М.Ж.Л-ийн явуулж буй арга бол дэндүү өчүүхэн байна. Том хөдлөх хэрэгтэй л пээ. Тэрнээс Цанхийн зүүн баруун хэсэг гэж хоёр хувааж болохгүй ээ. Үүнийг нэгдмэл нэг уурхайн системээр ашиглана. Та нар шугам барьж байгаад хуваах юм. Ядаж тэр газрын чинь нөөцийг тогтоосон хил хязгаарыг, тогтоосон геологийн тогтоц нь байдаг ш дээ. Тэрүүгээр нь хилийг нь тогтоох ёстой байхгүй юу. Тэрнээс шугам бариад л баруун хэсгээс ард түмэнд 10 хувийг нь өгнө гээд зүүн хэсгээс юу ч өгөхгүй юм шиг яриад байх юм.
Ард түмэн Ухаа худгаас болон бусад газраас ч 10 хувиа авах л ёстой. Бусдыг нь нэгэн адил Монголын ХХК-нуудад олгох ёстой. Тэрнээс оочин цоочин ярихгүй шүү, өнөөдөр дулааны тухай асуудал яригдаад ирэхээр эрчим хүчний нөөцийг хааш нь хийх вэ гэдэг асуудал гарна. Өнөөдөр Изриаль улс цэцэрлэгийнхээ дулааны цахилгаан Станцыг хүлэмж бариад хангаж байна ш дээ. Ийм ирээдүйтэй том юмыг харж говь нутгийнхаа асуудлыг бүтнээр нь хөгжүүлэх хэрэгтэй байна.
Тэгэхээр ийм техник эдийн засгийн үндэслэлийг бүгд нийлэн улс орон даяараа хиймээр байна. Үндэсний сэхээтнүүдийг битгий гол оо. Мөн л өндөр түвшинд бэлтгэгдсэн боловсон хүчин. Ялангуяа Шинжлэх Ухааны талаасаа дэлхийн эрдэмтэдтэй л зэрэгцэнэ шүү. Би өөрийгөө хэлээгүй, монголын эрдэмтэдийг хэлж байна. Тийм хэмжээнд биднийг бэлтгэсэн шүү. Эцэст нь хэлэхэд техник эдийн засгийн дэвшил монголын энэ асуудалд хэрэгтэй, бүгдээрээ оролцож хийх л ёстой. Хэн ч хойш суухгүйгээр эдийн засагчид, малчид хэн ч байсан ормоор байна. Тэрнээс нэг муу сайн хувийн ХХК-д, төрийн өмчит ХХК-д найдаад УИХ-ын ийм том бүтээн байгуулалтыг нурааж хэн нэгэнд найдаад л тэрнээс юм гарна гээд байж болохгүй. “Монгол 999” гэж ХХК гэж буйгуулсан. Үүнд 1902 ХХК өөрийнхөө дотор бүлэг бүлгээр нэгдэж байна. “Монгол 999” өдгөө өөрийнхөө үйл ажиллагааг цэвэр хөрөнгө оруулалтын чиглэлд дайчилж зохион байгуулалт, эрх зүйн хэмжээнд бусадтай зөвлөлдөх, бусдын ажилд зөвлөгөө өгөх, бусадтай зохицох гэх мэт үйл ажиллагааг явуулахаар ярилцаж байна.
Энэ нь юуг хэлээд байна вэ? гэхээр улс орон нэгдсэн нэг бодлоготой, нэгдсэн нэг хүчээр юм хийх хэрэгтэй гэдгийг л хэлээд буй юм. Тэрнээс хүн бүхэн толгой мэдэж давхиад бүтэхгүй ээ. Бүгдээрээ зүтгэе, түүн дотроо Таван толгой түүний сав газрын коксжих нүүрсний тухай хувь заяаг дахин нэг эргэн харцгаая.
Subscribe to:
Post Comments (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш ол...
-
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть б...
-
Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан ...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?...
-
Бодонгууд Мягмарын Дөш нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй...
-
Гуравхан сая гаруй хүн амтай Монгол улс байтугай гуч, дөчин саяар ярих хүн амтай томоохон улс орнууд хорин нэгдүгээр зуун эхлэхээс...
-
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Түүхийн шинжлэх ухааны доктор Оох...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
2 Сэтгэгдэл:
Геологи, эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурц Таван толгойн асуудлыг өргөн хүрээнд харж, том хөдлөхгүй бол болохгүй. “Дахиад 145 км коксжих нүүрсний сав газар, 10 гаруй ордын илрэл байна. Энэ бол монголын ирээдүйн асуудал. Засгийн газрын хийж байгаа ажлын үр дүн бага байна. Хөдөө аж ахуй, хүнс үйлчилгээ, эмнэлэг сургууль бүх салбарыг нэгтгэсэн эдийн засгийн том районы эдийн засгийн үнэлгээг хийх ёстой. Гэтэл одоо хэсэг хэсгээр нь хуваагаад ойр зуурын тооцоо харуулаад яваад байна. Саваар нь эхэлж үнэлээд, дараа нь ордоор нь үнэлээд явмаар байна. Хамгийн түрүүний шийдэх ёстой асуудал болох эрчим хүчний асуудал туйлын бүрхэг байна. Үнийн хувьд ч хэлэх юм бий. 2-3 жилийн дараа гэхэд энэ үнийг өсгөх ёстой, нүүрс сайн чанарын давхрага руугаа орно гэдгийг санах хэрэгтэй. Нэгдмэл нэг уурхайн систем байх ёстой байтал шугам барьж байгаад хуваачихаад, зүүн баруун гээд тус тусад нь ярьж байгааг эрс эсэргүүцэж байна. Бүх ордоос нэгэн адил ногдол ашиг авах ёстой”
demjij bnaa
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com