Хотын төвд 3.0-с дээш хөдөлгүүртэй машин явуулахыг бүрэн хориглосон ч болно шүү дээ!

Замын хөдөлгөөний нягтралыг багасгахын тулд машины дугаарын төгсгөлийн тоогоор хязгаарлалт хийх нь тийм зөв арга биш.
Энэхүү хязгаарлалт нь нийгмийн дундаж буюу доод давхаргад илтэд дарамт учруулж харин баячуул, эрх мэдэлтнүүд, нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийнхнийг дэмжиж байна.
Хувьдаа 3-4 машинтай, тусгай эрх, тусгай хамгаалалтай улс төрийнхөн болон бизнесийн хүмүүст бол маш нааштай нь илт...

Харин өдрийн хоолоо халтуураар залгуулдаг гэр бүлийнхний хувьд үнэхээр хатуудаж байна.
Миний бодлоор:
1. Хөдөлгүүрийн багтаамжаар нь хязгаарлалт хиймээр байна. Тэгвэл ядаж хотын агаарт хэрэгтэй болов уу! Хотын төвд 3.0-с дээш хөдөлгүүртэй машин явуулахыг бүрэн хориглосон ч болно шүү дээ!
Түлшний нөөцөнд ч хэмнэлттэй. Ер нь бол хамгийн их дүрэм зөрчдөг хүмүүс бол Жееп унасан нөхөд шүү дээ!
Манай хэдэн зээлтэй баячуул битгий хэл хэдэн сая $-н эргэлтийн хөрөнгөтэй гадаадууд ч жижиг машин унадаг. Тэд хэрэгцээгээ мэддэг, мэдэрдэг.

2. Төрийн байгууллагууд болон нийслэлийн захиргааны байр, яамдуудыг гэр хороололын гүн рүү аваачмаар байна. Тэгвэл тэд хотын агаар, ард түмний амьдралыг өдөр бүр мэдэрч байх болно. Тэгээд ч ажил хөөцөлдөх болохоор хотоор нэг сүлжих асуудал багасна. Ард түмэндээ ойртох хэрэгтэй шүү дээ.

3. Нийтийн үйлчилгээний автобус, тролеибусын явах хуваарыг цаг, минутын системд оруулмаар байна. Тэгэхгүй бол хэзээ ирэх нь мэдэгдэхгүй, хаашаа явах нь ойлгогдохүй баахан эрээн автобуснууд бие биенээсээ өрсөөд шахцалдаад дайралцаад л ард түмэн нь дунд нь үрэгдэх юм. Буудал болгон дээр автобус явах, ирэх хуваарьтай байвал зүгээр юм уу.

4. Бүрэн бус техникийн шалгалт болон замын хөдөлгөөний дүрэмд тодорхой өөрчлөлтүүд оруулмаар байна. Өөрөөр хэлбэл буруу талдаа залууртай машиныг зах зээлээс шахах хэрэгтэй. Хэдий хэцүү асуудал боловч үүнээс гарч болох сөрөг үр дагавар нь илүү хүнд байна. Осол аваарийн багагүй хувь нь буруу талтай залууртай машины гүйцэт түрүүлэх үйлдлээс эхтэй байдаг. Мөн замын тэмдэг тэмдэглэгээ явганы хүний нүхэн гарц, явган хүний замын хөдөлгөөний соёлгүй оролцоо зэрэг нь ихээхэн нөлөөлж байна. Барууны орнуудад бага насны хүүхдийн дэргэд шар, улаан гэрлээр зам гарахгүй маш болгоомжилж үлгэрлэдэг бол манайд гараас нь хөтлөөд гүйдэг шүү дээ.

5. Ер нь ойрын хугацаанд оюутны хотхон (нийслэлээс гадуур) байвал зүгээр юм. Ядаж цэвэр агаартай нойр нь сэргэг байх байлгүй. Тэгээд ч нийслэлийн замын хөдөлгөөний багагүй хувийг оюутнуудын хөдөлгөөн эзэлдэг гэдэгтэй санал нийлэх байх аа.

6. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, зам тээврийн осол удаа дараа гаргах, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочыг өндөр торгох болон тээврийн хэрэгслийг удаан хугацаагаар хураах үйл ажиллагаа дутагдаж байна. 5000-р торгуулсан жолооч инээд нь хүрээд л дараагийн учрал хүртлээ дүрмээ зөрчсөөр байдаг нь хэнд ч нууц биш ээ.
S.Bataa 2012

4 Сэтгэгдэл:

Anonymous said...

яаг миний хэлэх гэж байсан зүйлсийг нэгд нэгэнгүй хэлчихлээ шүү.

Anonymous said...

сайхан бичжээ 100% дзмжиж
байна

Anonymous said...

Hi. Uneheer zuv sanal baina. Harin uuniig chini shiidver gargadag humuus ni olj unshih yumuu. Ene sanaluud hotiin hugjil emh tsegtstei shuud hamaarah uchir niisleliin irgediig huleej avdag uulzalt deer ochi duulgaval zugeer bish uu. Bas net-ees busad medeelliin heregsliig ashiglaj niitiin demjlegiig avan darga nariin oi toind orj, nudend ni haragdtal oilguulahgui bol hulduu, hund darga nertei shiidver gargagchid olon shuu dee.

Anonymous said...

zuv taldaa buruu taldaa l geed bna yur ni ene 2iin hoorondiin haritsaag gargasan yum uu minii bodloor buruu taldaa jolooni hurdtei mashin arai olon bh tegeed l olon baih tusmaa osol gargah too ni undur bgaa yum shig haragdaad bgaa yum bishuu haritsuulsan sudalgaa heregtei gants guitsej turuuleh uildleer shaltaglaj bolohgui

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах