Үндэстний тухайд цөөн үг

Үндэстний тухайд цөөн үг


1990 –ээд оноос зохион байгуулалт бүхий бүлэг этгээд үзэл суртлын бүх хэрэгслийг ашиглан Монгол Үндэстний эсрэг дайралт хийсэн бөгөөд үүний үр дүнд өнөөгийн Монголчууд Үндэстэн гэж хэн болох, Улсыг юуны учир байгуулдгийг үл ухаарахад хүрч, Монгол Үндэстний эв нэгдэл сарниж, Монгол Үндэстний эрх ашгийг хамгаалж байгуулсан Улсын утга алдагдаж, Монгол Улсын Тусгаар тогтнол, Аюулгүй байдалд ноцтой аюул нүүрлэхэд хүрсэн байна. Учир иймээс ойлголтыг тодруулах үүднээс дараах цөөн мөрийг татлав.

Улс болоод Үндэстний тухай ойлголтыг хүний нийгмийн болон хүн төрөлхтний түүхийн тухай ойлголтоос ангид сэтгэх аргагүй юм. Энд түүхийн талаархи зөв тодорхойлолт маш чухал. Марксизм хүний нийгмийн түүхийг тодорхойлохдоо:” Эдүгээ хүртэлхи бүх нийгмийн түүх бол ангийн тэмцлийн түүх мөн” гэжээ. Энэ бол Марксизмын онолын үндэс байлаа. Гэвч энэ онол Марксизмыг дампууруулсан юм! Эдүгээ хүртэлхи бүх нийгмийн түүх бол хөгжил дэвшлийн төлөөх зүтгэл тэмцлийн түүх мөн. Харин эдүгээ хүртэлхи хүн төрөлхтний түүх бол эрх ашгийн төлөөх тэмцлийн түүх буюу угтаа оршин тогтнохын төлөөх тэмцлийн түүх байлаа. Эрх ашиг нь хүмүүсийн хоорондын болон хэсэг бүлэг хүмүүс, Улс, Үндэстний шинж чанартай байдаг. Улс, Үндэстний дотоод дахь эрх ашгийн төлөөх тэмцэл нь улс төр, эдийн засаг, шашны болоод нийгмийн анги давхаргын ашиг сонирхлоос үүдэн ил далд янз бүрийн хэлбэрээр явагддаг байна. Тийм хэдий ч аливаа Улс, Үндэстний эрх ашиг нь тухайн Улс дахь улс төрийн болоод эдийн засаг, шашны бүлэглэлийн эрх ашгаас ямагт дээгүүрт тавигдсаар иржээ. Учир нь аливаа Улс, Үндэстний оршин тогтнох, хөгжин дэвших, хүчирхэгжих нь тухайн Улс, Үндэстний язгуур эрх ашиг хэр өндөрт үнэлэгдэж байгаагаас шууд хамаарна. Монгол улсыг Монгол Үндэстний эрх ашгийг хамгаалан дээдэлж байгуулсан билээ.



Тэгвэл Үндэстэн гэж хэн бэ? Үндэстэн гэдэг бол /газар нутаг, иргэншлийн хувьд нэгдмэл байх/ нэгэн арьстны доторх хэл соёл, үүсэл гарвал нэг овог омог ястныг багтаасан угсаатны дээд хэлбэр мөн. Үндэстний бүрэлдэн тогтох үйл явц хэдэн зуунаас хэдэн мянган жилээр үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд Үндэстэнд ертөнцийг үзэх үзэл нь тогтож, түүндээ тулгуурлан оршихуйн утга учраа тодорхойлж, амьдарч буй газар нутгийнхаа байгаль, цаг уураас болон бусад хүчин зүйлсээс хамаарч аж төрхүйн хүчин зүйлсээ сонгож, түүнтэйгээ харьцах харьцаанаас нь зан үйл, ёс заншил нь урган гарч, өөрийн өнгө аясаа илэрхийлсэн соёл иргэншлийг бүтээн цогцлуулдаг байна. Учир иймээс Үндэстэнг санааны зоргоор байгуулж, бий болгож болдоггүй.



Харин Улсыг бол дотоод эрх ашиг, гадаад ашиг сонирхлоос үүдэн хэдхэн жилд ч байгуулж, бий болгож болдог байна. Энд, Улс болоод Үндэстний гол ялгаа нь оршиж буй юм. Үндэстэн нь төрөлх газар нутаг дээрээ өөрийн Үндэстний язгуур эрх ашгийг дээдэлсэн Бүрэн Эрхт Тусгаар тогтносон Улсыг байгуулж, дэлхийн Улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлснээр олон улсын эрх зүйн субект болно. Монгол улс бол дэлхийн 192 Улсыг эгнээндээ нэгтгэсэн НҮБ-ын гишүүн, тиймээс Бүрэн эрх, Тусгаар тогтнол, Халдашгүй дархан байдлыг нь дэлхийн Улс түмнүүд хүлээн зөвшөөрсөн, дэлхийн 145 Улстай дипломат харилцаатай /2006 оны байдлаар/ олон улсын эрх зүйн бүрэн эрхт субъект юм. Үндэстний баатар гэж хэн бэ?

Үндэстэн бүрэлдэн тогтох үйл явц амар хялбар байдаггүй. Үндэстэн нь байгалийн болон нийгмийн олон олон шалгуурыг даван туулж, өөрийн Үндэстний шинж төрхийг хадгалсан соёл иргэншлийг бүтээн цогцлоодог. Үүнд жирийн ард иргэдээс эхлээд Үндэстний суу билэгт хөвгүүд охидын зүтгэл тэмцэл асар их үүрэгтэй.

Дотоодын урван тэрслэгчид, гадны халдан түрэмгийлэгчдээс Улс, Үндэстнээ хамгаалахад Үндэстний баатруудын гүйцэтгэх үүрэг юу юунаас ч эрхэм билээ. Улс, Үндэстнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, ард түмнийхээ эрх жаргалын төлөө өөрийн амь биеийг үл хайрлан эрэлхэг баатарлагаар тэмцэж, оюун ухаан, хүч чадлаа зориулсан хэн боловч Үндэстний баатар мөн. Тэдний ариун үйл хэрэг тухайн Улс, Үндэстний түмэн үеийн бахархал болж, өнө мөнхөд алдар суу нь дуурсдаг жамтай. Үндэстний баатруудаа хүндэтгэн дээдэлж, тэднээрээ бахархах нь аль ч ард түмний нэр төрийн хэрэг байдаг. Монголчууд бид бахархах ариун бахархалтай, даган дуурайх Үндэстний суу алдарт баатруудтай, мянга мянган жилээс улбаалсан Үндэстний аугаа их соёл иргэншилтэй ард түмэн билээ. Эртний соёлт ард түмнүүд Монголыг маань Чин үнэнч, Эрэлхэг баатруудын Эх орон хэмээдгийг мартаж үл болно. Монгол Үндэстний хувьд, Монгол нутагт Монгол хүн болж төрсөн хүн бүрийн хувьд өөр хаана ч байхгүй бас нэгэн бахархал бий. Энэ бол Хүн төрөлхтөний соёл иргэншлийн өлгий нутагт тэрхүү соёл иргэншлийг үндэслэн байгуулагчдын үр сад болж төрөх, тэднээр овоглон, тэдний нэг байх эрхэм бахархал билээ. Хүн төрөлхтөний соёл иргэншлийг үндэслэгчдийн үр сад гэдгээрээ бахархахын тулд тэрхүү шинжийг хадгалж байвал зохистой.



Урвагч гэж хэн бэ? Улс, Үндэстнийхээ эрх ашгийн эсрэг үзэл баримталж, Улс, Үндэстэн, Төрийн оршин тогтнох тулгуур үндсүүдэд халдаж, харийн дайсанд урвасан, дагаар орсон, туслалцаа үзүүлэн дэмжсэн зэрэг Улс, Үндэстний эрх ашигт харшилсан алив үйлдлийг өдүүлсэн, үйлдсэн, түүний тулд зүтгэсэн хэн боловч Улс, Үндэстний хувьд урвагч этгээдэд тооцогдон ял хэлэлцэгддэг бөгөөд энэ ёс дэлхийн бүх Улс, Үндэстэнд адилхан үйлчилдэг жамтай. Алив бүх ялаас Улс болоод Үндэстнээс урвасан ял хамгийн хүнд ялд тооцогдоно! Учир нь Улс, Үндэстнээс урвах гэмт хэрэг нь нийгэмд үйлдэгдэж буй бүх гэмт хэрэгтэй харьцуулахад хамгийн аюултай бөгөөд хор хөнөөлтэй нь юм.

Тиймээс Улс, Үндэстнээс урвагч нь аливаа тахлын нянгаас ч нэн аюултай! Урвалтыг таслан зогсоож байж сая Төр, Улс, Үндэстэн эрүүлждэг. Төр, Улс, Үндэстэн эрүүл байж сая цэцэглэн хөгждөг. Мартаж үл болно. Мартвал мөхөнө!!!

Гэтэл Монголд “ардчилал”-ын хэмээх үед баатруудыг доромжилж, урвагчдад хөшөө босгож байна!? Монголын төрд Монгол Үндэстний эсрэг хүчин гарч, Монголын төр, Монгол Үндэстний эрх ашигт харшилсан цөөн биш, олон олон шударга бус хуулиудыг батлан гаргаж, түүнийгээ мөрдхийг Монгол Үндэстнээс шаардаж байна!? Энэ шударга бус бузар хэргийн эсрэг Улс, Үндэстнийхээ эрх ашгийн төлөө Үндэстний баатрууд хөдлөх цаг нь нэгэнт болжээ. Монгол Улс, Монгол Үндэстний язгуур эрх ашгаас урвагчдыг Монгол Улсын улс төрийн тавцангаас үүрд зайлуулая.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах