Үндэстний үзэлтнүүдийн үзэл баримтлал
Үндэстний үзэлтнүүдийн үзэл баримтлал Бид Монгол Улсын өнөөгийн улс төр, эдийн засгийн байдлыг судалж үзээд Монгол улс урагш дэвших биш хойш ухарч байна хэмээн дүгнэхэд хүрлээ. Урагш алхъя хэмээсэн ч сонгосон нийгэм маань дэндүү олон юм. Монгол улс “хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээн 1992 онд баталсан ардчилсан Үндсэн хуульдаа тунхагласан билээ. Эдгээр нийгмүүд цөөн санагдсан бололтой энэрэнгүй, нээлттэй, зах зээлийн, капиталист, социалист, даяарчлагдсан …гэх мэт нийгмүүдийг “ардчилагчид” байгуулж эхлээд удаж байна. Гэтэл Монгол улс бол нэг Улс, нэг субъект юм. Нэг юм, үзэгдэл олон замаар хөдлөх боломжгүй. Тэр олон замаар хөдөлье хэмээвэл задрах хэрэгтэй болно. Хэрэв тухайн юм, үзэгдэл задарч эхэлбэл уг юм оршин байхаа болино буюу мөхнө. “Ардчилал”-ын хэмээх үед тухайлбал сүүлийн 16-н жилд Монгол улсад 30 гаруй нам, 6000 гаруй төрийн бус байгууллага, Кристийн, Буддын, Лалын, Мормоны гэх мэт олон арван сүм хийд бий болж, Монгол улс үзэл санааны болон эрх ашгийн хувьд урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр задарч бутарсан байна! Үндэстэн оюун санаа, эрх ашгийн хувьд задарч бутарна гэдэг бол хөгжил биш ээ! Монгол Үндэстэн, Монгол улсын хувьд энэ нь мөхөл гэсэн үг! Монголын нийгмийн хувьд энэ бол уналт, ухралт мөн. Монгол улс ийнхүү хойш ухарсаар байх уу?! Эсвэл төөрөгдөлд хөтөлж буй тэр олон замыг орхиж, Үндэстний Хөгжил Дэвшил хэмээх нэг замыг сонгох уу?! Улс, Үндэстнийг задлан бутаргаж буй “хувь хүний эрх ашиг, хувийн өмч”- ийг эрхэмд үзэх “үзэл санаа”-г үргэлжлүүлэн! мянга мянган эх оронч баатруудын халуун амь, бүлээн цус, мятаршгүй зүтгэл тэмцлээр олсон халдашгүй дархан эрхээ худалдаж! эх орондоо боолчлогдон! эх орон газар нутгаа харь хүмүүст найр тавьж! агуу их соёл, агуу их түүхт өвөг их Үндэстнийг булшлах уу?! Биднийг чөдөрлөж буй бусармаг байдлаас салах уу?! Эсвэл тэр өмхий намагт живэх үү?! Эдгээр асуултад хариулах цаг нэгэнт болжээ!! Харь элэгтнүүд Монголчууд цөөн байвал...!, бас дахин цөөхөн болбол...! Монголын хөгжилд хүрэх боломж тэр мөн хэмээн тавлаж байна. Монголчууд задарвал..., бас дахин задарвал...!! хэмээн тэд шүлсээ савируулж байна. Энэ бүхний хажуугаар хувиа хичээн нүдээ аниад өнгөрөх эрх агуу их Монгол Үндэстний эс ширхэг болон төрсөн бидэнд байхгүй ээ. Учир иймээс Монгол Үндэстний ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө Монголын Үндэстний үзэлтнүүд нэгдэхийг уриалж байна. Монголын үндэстний үзэлтнүүдийн зорилго нь
Үндэстний бахархлыг сэргээж, Үндэстний нэгдлийг бэхжүүлэх, Монгол Үндэстний язгуур эрх ашгийг тодорхойлж, түүнийг Монгол улсын улс төр, эдийн засгийн бодлогын цөмд дэвшүүлэн тавих, өсвөр залуу үе ээ Үндэстний эх оронч үзэлтэй иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.
Монголын үндэстний үзэлтнүүд Монгол Үндэстний язгуур эрх ашгийг дээдэлж, Монгол Үндэстний ертөнцийг үзэх үзэл Мөнх галын гүн ухаан, Хасын хуульд тулгуурласан дараах үзэл баримтлалыг дэвшүүлэн тавьж байна.
• Бид санааг хоёрдуулж, хүчийг сарниулсан нийгмийн олон чиглэлийг бус “Үнэнд ганц зам төөрөгдөлд түмэн зам хөтөлнө” хэмээх мэргэн сургаалыг мөрдлөг болгож байна.
Бидний нийгмийн чиг баримжаа бол аль нэг олонх, цөөнхийн болоод шашны, эдийн засгийн бүлэглэлийн эрх ашиг, үзэл баримтлалаар тодорхойлогдох бус харин бидний амьдрахуйн, оршихуйн утга учир болон Монгол Үндэстний язгуур эрх ашгаар тодорхойлогдоно.
Иймээс Монголын үндэстний үзэлтнүүд Монгол улсын нийгмийн чиглэлийг ҮНДЭСТНИЙ ХӨГЖИЛ ДЭВШИЛ хэмээн томьёолж байна. Энэ нь зүй тогтолд нийцнэ хэмээн үзнэ.
• Тэрхүү Үндэстний Хөгжил Дэвшил-д биднийг хүргэх үзэл санаа бол Үндэстний эрх ашгийг эрхэмлэгч Үндэстний үзэл санаа мөн гэдэгт бид бат итгэж байна. Иймээс Үзэл санааны хувьд бид Үндэстний үзлийг тунхаглаж байна.
• Бид Монгол улсын улс төр, эдийн засгийн бодлогын цөм нь Үндэстний язгуур эрх ашиг мөн хэмээн үзэж байна. Иймээс цөөнхийн болоод олонхын эрх ашиг, шашны болон эдийн засгийн бүлэглэлийн мөн хувь хүний эрх ашиг нь Үндэстний язгуур эрх ашигт захирагдаж байвал зохино хэмээн Монголын үндэстний үзэлтнүүд үзэж байна.
• Бид Үндэстний эрх ашгаас Үндэстний үзэл эхэлнэ хэмээн үзнэ. Иймд бид Монголын төр Монгол Үндэстний эрх ашгийг улс төр, эдийн засгийн бодлогынхоо цөмд тавьж, хийж бүтээх, цогцлоон байгуулах боломж бололцоог нь хууль, эрх зүйн үүднээс зөв бүрдүүлэн өгч чадаж баймааж нь Үндэстний эрх чөлөө, Тусгаар тогтнол, Халдашгүй дархан байдал, Үндэстний генийн сан цэвэр байх явдал бэхжиж, нийгэм, соёл, шинжлэх ухааны бүх салбарт Монгол Үндэстэн хөгжин дэвших үүд хаалга бүрнээ нээлттэй байх болно хэмээн үзнэ.
• Бид нийгмийн харилцаа шударга үнэн дээр тулгуурлаж байхыг хүсэж байна. Хууль үнэнд үйлчилж, шударгаар шийддэг байх нь Төр хүчтэй байхын үндэс мөн хэмээн Монголын үндэстний үзэлтнүүд үзэж байна.
• Бид идеализм, материализм, арга билгийн сургаалаас илүүтэйгээр Монгол Үндэстний язгуур гүн ухаан Мөнх галын гүн ухаанд тулгуурлахыг эрхэмлэж байна.
• Бид Монгол Үндэстэн өөрийн газар нутаг дээр бүрэн хяналтаа тогтоосон Бүрэн эрхт эзэн нь байна гэж үзнэ. Бид эрх ашгаа хувьчлахгүй, бид газар нутгаа худалдахгүй. Иймээс “Газар бол Улсын үндэс” гэсэн Хүн Гүрний их хаан Модуны гэрээст, “Миний нутгийн газраас Бурхан гуйсан ч бүү өг” хэмээсэн их хаан Галдангийн гэрээст Монголын үндэстний үзэлтнүүд үнэнч байхаа мэдэгдэж байна.
• Монгол улс, Монгол төр, Монгол Үндэстэн оршин тогтнох тулгуур үндсүүдэд мөн Үндэстний язгуур эрх ашигт санаатай буюу мэдсээр байж халдсан хэн боловч харийн этгээд бөгөөс дайсан, дотоодын этгээд бөгөөс Улс болоод Үндэстнээс урвагч мөн. Улс, Үндэстнээс урвагч гэдэг бол аливаа тахлын нянгаас ч нэн аюултай! Улс, Үндэстнээс урвах гэмт хэрэг нь нийгэмд үйлдэгдэж буй бүх гэмт хэрэгтэй харьцуулахад хамгийн аюултай бөгөөд ноцтой нь юм! Энэ гэмт хэргийн хор хөнөөлийг тооцох ч боломжгүй.
Мартаж үл болно мартвал мөхнө!!! хэмээн Монголын үндэстний үзэлтнүүд үзэж байна.
• Бид Монгол Үндэстний хүн ардыг эх орондоо харийнханд боолчлогдохыг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс бид аливаа ард түмэнтэй найрсаг харилцааг эрхэмлэх хэдий ч дээрэнгүй, ёс бус, эрх тэгш биш харилцааг үл хүлцэнэ. Монгол оронд ирж буй гадаадын иргэдийг бид зочны ёсоор хүндэтгэн үзэх бөгөөд зочин маань ч зочны ёсыг сахивал зохино хэмээн үзнэ.
Бид хүчтэйн илрэл нь:
Бид үнэнг эрхшээж байна
Бид суу залийг эрхшээж байна
Бид мөнхийн хуулийг эрхшээж байна
Өнгөрснөөс бид үнэнийг олж харж байна
Ирээдүй биднийг хүсэн хүлээж байна
Иймээс Монгол Үндэстний ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө Монголын Үндэстний үзэлтнүүд нэгдэж байна.
Нэгэн үзэл санаан дор нэгдэгтүн!
Үндэстний үзэл санаан дор нэгдэн нягтрахтүн!
Нэгэн эрх ашигт нэгдэгтүн!
Монгол Үндэстний язгуур эрх ашигт нэгдэн нягтрахтүн!
Нэгэн цул биеийг ологтун! Монгол Үндэстний ард хэн боловч Монгол Үндэстэн хэмээх нэгэн биеийн хэсэг мөн болой хэмээв.
Үүний учир өчүүхэн өнгө ба эд мөнгөнд үл хууртан, олон санааг огоорч, нэгэн үзэл санаан дор нэгдэхийг зорив бид, нэгэн эрх ашиг, нэгэн биед цул болон нягтрахыг хүсэв бид.
Бидний ариун үзэл санаа бурангуй нийгмийг гийгүүлэх гэрэл болон цацартугай, салхи мэт түгтүгэй, хур болон буутугай.
Монгол Үндэстний гэрэлт ирээдүйн төлөө Мөнх Тэнгэрийн хүчин дор Их Суу залийн ивээл дор Монгол Үндэстэн ялна.
Бүү эргэлз. Бат итгэ.
Subscribe to:
Post Comments (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш ол...
-
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть б...
-
Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан ...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?...
-
Бодонгууд Мягмарын Дөш нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй...
-
Цорос бол дөрвөн Ойрад дотор голлох овог билээ. Цорос овгийн үүслийн талаар хэд хэдэн хувилбар байдаг бөгөөд эрдэмтэн доктор, профессор На...
-
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Түүхийн шинжлэх ухааны доктор Оох...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com