Улс Үндэстнийхээ эрх ашгийг хамгийн дээр тавих ёстой. С.Зориг
1998 оны 8 дугаар сар: Ц. Элбэгдоржийн засгийн газар огцорч, vvрэг гvйцэтгэгчээр ажиллаж байх vед С. Зориг Монголын радиогийн сурвалжлагч Байгалмаад ярилцлага өгчээ. Энэ тvvний сvvлчийн ярилцлага байлаа. С. Зориг улс төрч хvний ямагт санаж мөрдөж, удирдлага болгох vндсэн зарчмыг тодорхойлж, эрхэмлэх эрх ашгийн дарааллыг тогтоосон байна. С. Зориг дөнгөж 36 нас хvрч байлаа. Амьдарлынхаа найман жилийг том улс төрд өнгөрөөжээ. Энэ жилvvдэд олон удаа сэтгvvлчидтэй харьцаж, хэвлэлээр санал бодлоо илэрхийлж байсан нь мэдээж. Харин хэзээ ч хойч vеийн улс төрчдөд хандсан гэмээр гэрээслэлийн чанартай ийм зvйл хэлж байсангvй. Монголын төсвийн болон гадаадын хандивлагчдын асар их мөнгө, маш өндөр өртөгтэй төрөл бvрийн төслvvд хэрэгждэг салбарын сайдын албыг цөөхөн сар хашсаны эцэст С. Зориг эрх ашгийн дарааллын чиг баримжаа алдагдаж хэзээ ч болохгvйг бусдад анхааруулжээ.
Албан тушаал, эрх мэдэлд улайран хөөцөлдөх нь шинэ, хуучин ялгаагvй улс төрийн хvчний анхдагч зорилтыг саармагжуулах, ардчиллын явцыг удаашруулах, зарим тохиолдолд ухралтын алхам хийхэд хvргэж болохыг ч мөн анхааруулж хэлжээ.“...Гэхдээ дарааллыг нь хэзээ ч алдуулж болохгvй.
Улс vндэстнийхээ эрх ашгийг хамгийн дээр тавих ёстой.
Тvvний дараа манай нийгэмд нийтлэг болсон бvлгvvдийн сонирхлыг хамгаалах, дараа нь бvлгийн юм уу компанийн сонирхол байж болно. Яагаад гэвэл тэд чинь тодорхой хэмжээгээр ашгийн байгууллага. Тvvнийхээ төлөө хөөцөлдөнө. Дөрөвт нь мэдээж хувь хvнд амьдралаа дээшлvvлэх, сайхан амьдрах сонирхол төрнө. Тийм сонирхол бvх цаг vөд байж л байсан. Vvнийг бас тооцох хэрэгтэй. Гэхдээ бид нар энэ дарааллаа алдаж болохгvй. Дараалал алдах юм бол ялзрах төвшинд орно...” Монголын радиод өгсөн сvvлчийн ярилцлагаас 1998 оны 8 дугаар сар.
1998 оны 10 дугаар сарын 2: Эвслээс Ерөнхий сайдад санал болгосон нэр дэвшигчдийг Ерөнхийлөгч ээлж дараалан буцаав. “Одоо Зоригийг дэвшvvлэх цаг болсон” гэх vг улам чанга, улам тодоор дуулдах боллоо. Өнөөдөр эвслийн удирдагчид “С. Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшvvлээгvй байсан” гэж мэдэгдэцгээдэг. Албан ёсоор нэр дэвшvvлж буй тухай бичиг баримт vйлдэж, тамгалаад Ерөнхийлөгчид өргөн барих нь асуудал нэгэнт бодитойгоор шийдэгдсэн vед хийдэг, хэрэг дээрээ техникийн гэмээр, ёс төр гvйцэлдvvлэх төдий ажиллагаа юм. Vvний өмнө намын удирлагын төвшинд ярилцан ойлголцож санал нэгдэх хамгийн гол ажиллагаа явагддаг. Vvнийг МVАН-ын Ерөнхий зөвлөлийн хуралд орохын өмнө хийсэн байх ёстой. Хурал бол зөвхөн нэгдсэн саналыг баталгаажуулна. Эвсэл доторх бvлэглэлvvд Зоригийг Ерөнхий сайд болгохоор тохиролцчихоод байсан гэж vзэх нэг баримт нь Д. Энхбаатарын мэдэгдэл юм. Тэрээр “С. Зориг Ерөнхий сайдад нэр дэвших болсон учир тэр орой (1998 оны 10 дугаар сарын 2-ны орой) надтай хамт Улаан-Vд явалгvй хоцорсон” гэж удаа дараа мэдэгдсэн. Энэ нь С. Зориг хоёр гуравхан хоногийн дараа Ерөнхий сайд болох бараг 100 хувийн боломжтой байжээ гэсэн vг. Учир нь Ерөнхийлөгч Н. Багабанди С. Зоригийн нэрийг бусдын адил буцааж зvрхлэхгvй байсан юм. Гэвч vvний оронд нийгмийн чөлөөт тогтолцоонд шилжсэнээс хойш Монголд гарсан анхны улс төрийн, ил тод аллага боллоо. Алуурчид тvvнийг гэрт нь отож байгаад олон удаа хутгалан хөнөөжээ. 1990 онд эхэлсэн ардчиллын төлөөх хувьсгал найм дахь жилийнхээ намар удирдагчаа алдав. Монголын ардчилсан хувьсгалын романтик vе дууслаа.
Subscribe to:
Post Comments (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш ол...
-
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть б...
-
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?...
-
Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан ...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
Бодонгууд Мягмарын Дөш нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй...
-
Гуравхан сая гаруй хүн амтай Монгол улс байтугай гуч, дөчин саяар ярих хүн амтай томоохон улс орнууд хорин нэгдүгээр зуун эхлэхээс...
-
1-р сар-- Хувь (хуби-худам монгол бичгээс галиглав) 2-р сар--хужир(хужир) 3-р сар-- үүлжин( үгүлжин) 4-р сар-- хөхөө (хөхэ) 5-р сар--ула...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com