Монголд өдөрт 3-4 хүн гэмт хэргийн улмаас нас барж 17 хүн бэртэж гэмтдэг!!!

Улсын хэмжээнд 2010 оны эхний 11 сарын байдлаар 17933 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 650 хэрэг буюу 3.5 хувиар буурчээ .
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг (250),
нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг (179),
хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг (49),
хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг (34),
захиргааны журмын эсрэг гэмт хэрэг (17),
хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэрэг (11),
иргэдийн улс төрийн болон бусад эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг (8),
албан тушаалын эсрэг гэмт хэрэг (3),
компьютерын мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг (2)
зэрэг нь өмнөх оны мөн үеийнхээс нийт 553-аар нэмэгдсэн хэдий ч өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (989),
байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг (63),
үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг (шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг (39),
аж ахуйн эсрэг гэмт хэрэг (32),
хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг (18),
цэргийн албаны эсрэг гэмт хэрэг (7) буурсан нь нийт гэмт хэргийн тоо буурахад нөлөөлжээ.
Энэ оны эхний 11 сарын байдлаар нийт гэмт хэргийн 55.4 хувь нь нийслэлд, 43.1 хувь нь аймгуудад, 1.5 хувь нь бусад газарт бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеийнхээс
Говь-Алтай аймагт 53.6 хувь,
Орхон аймагт 45.8 хувь,
Өвөрхангай аймагт 19.5 хувь,
Баян-Өлгий аймагт 17.4 хувь,
Архангай аймагт 8.4 хувь,
Баянхонгор аймагт 7.5 хувь,
Увс аймагт 6.6, хувь,
Өмнөговь аймагт 0.7 хувиар нэмэгдэж,
харин
Завхан аймагт 47.0 хувь,
Булган аймагт 24.2 хувь,
Говьсүмбэр аймагт 24.0 хувь,
Сүхбаатар, Төв аймагт 18.8 хувь,
Дорнод аймагт 17.5 хувь,
Хөвсгөл аймагт 16.1 хувь,
Ховд аймагт 15.7 хувь,
Дорноговь аймагт 10.7 хувь,
Хэнтий аймагт 7.2 хувь,
Дундговь аймагт 6.8 хувь,
Дархан-Уул аймагт 2.4 хувь,
Сэлэнгэ аймагт 1.9 хувь,
Улаанбаатар хотод 3.3 хувиар буурчээ...

Энэ оны эхний 11 сард гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн 250 тохиолдол бүртгэгдсэн байна.
Малын хулгайн 814 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 366 хэрэг буюу 31.0 хувиар буурсан байна.
Бүртгэгдсэн гэмт хэргийн 40.5 хувийг хөнгөн, 47.6 хувийг хүндэвтэр, 10.0 хувийг хүнд, 1.9 хувийг онц хүнд гэмт хэрэг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс хөнгөн хэргийн эзлэх хувь 2.8 пунктээр нэмэгдэж, хүндэвтэр хэргийнх 2.2 пунктээр, хүнд хэргийнх 0.6 пунктээр буурч, харин онц хүнд хэргийнх өмнөх оны мөн үеийн түвшинд байна

2010 оны эхний 11 сарын байдлаар 18 ба түүнээс дээш насны 10000 хүн тутамд улсын дунджаар 100 гэмт хэрэг ногдож байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 7 хэрэг буюу 6.5 хувиар буурлаа.
Энэ хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн сэжигтэн нь тодорхойгүй байсан 5822 хэргийн 2575 буюу 44.2 хувийнх нь холбогдогч нь тогтоогдож, яллагдагчаар татагдсанаар гэмт хэргийн илрүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс улсын хэмжээнд 7.9 пунктээр, нийслэлийн хэмжээнд 3.9 пунктээр буурсан байна
Энэ оны эхний 11 сард согтуугаар үйлдэгдсэн хэрэг өмнөх оны мөн үеийнхээс 5.9 хувиар өссөн бол хүүхэд оролцсон гэмт хэрэг 28.3 хувь, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 22.4 хувь, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 11.0 хувиар буурчээ.
Гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагч 2010 оны эхний 11 сард 16124 байгаагийн 728 буюу 4.5 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 2043 буюу 12.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Гэмт хэрэгт холбогдогчдын 4.8 хувь нь өмнө нь ял шийтгэгдсэн хүмүүс байгаа бөгөөд тэдгээрийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 3.9 пунктээр буурсан байна.
2010 оны эхний 11 сарын байдлаар гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагчдын 57.2 хувийг ажилгүй иргэд, 14.4 хувийг ажилчин, малчид, 7.7 хувийг хувийн хэвшлийн байгууллагад ажиллагчид, 6.5 хувийг оюутан, сурагчид, 6.5 хувийг хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 5.4 хувийг төрийн албан хаагчид, 1.3 хувийг төрийн бус байгууллагад ажиллагчид, 1.0 хувийг бусад хүмүүс эзэлж байна (Зураг 4).
Гэмт хэргийг үйлдэгдсэн газраар авч їзвэл, 2010 оны эхний 11 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 34.7 хувь нь гэр, орон сууцанд, 19.5 хувь нь гудамж талбайд, 12.9 хувь нь олон нийтийн газарт, 7.9 хувь нь авто замд, 5.8 хувь нь аж ахуйн нэгжид, 2.6 хувь нь төрийн байгууллагад, 1.9 хувь нь төрийн бус байгууллагад, 1.0 хувь нь нийтийн тээвэрт, 13.7 хувь нь бусад газарт үйлдэгджээ.
Гэмт хэргийн улмаас 2010 оны эхний 11 сард 6394 хүн гэмтэж, 1189 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 1476 буюу 18.8 хувиар, нас барсан хүний тоо 156 буюу 11.6 хувиар буурсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2010 оны эхний 11 сард 29692.8 сая төг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 7009.8 сая төг болж, өмнөх оны мөн үеийнхээс учирсан хохирлын хэмжээ 7657.9 сая төг буюу 20.5 хувиар, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 4387.0 сая төг буюу 38.5 хувиар буурсан байна (Зураг 5).
Гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлын 21385.2 сая төг буюу 72.0 хувь нь хувийн өмчид ногдож байна. Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн тоо 2010 оны эхний 11 сард 17347 байгаагийн 975 буюу 5.6 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 6428 буюу 37.1 хувь нь эмэгтэйчүүд байна.
Харин гэмт хэргийн улмаас нийт 328 байгууллагад хохирол учирсны 209 нь төрийн, 50 нь төрийн бус байгууллага, 69 нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байна. Улсын хэмжээнд 2010 оны эхний 11 сард 103.6 мян.хүн эрүүлжүүлэгдэж, 10.4 мян.хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс эрүүлжүүлэгдсэн хүний тоо 17.0 мянга буюу 14.1 хувиар, баривчлагдсан хүний тоо 1.7 мянга буюу 14.3 хувиар буурсан байна.
Энэ оны 11 дүгээр сард 1791 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны 11 дүгээр сарынхаас 291 хэрэг буюу 19.4 хувиар нэмэгдсэн байна. Энэ оны 11 дїгээр сард хулгайн 519 хэрэг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 192 гэмт хэрэг, бусдын бие махбодид гэмтэл учруулсан 504 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс хулгайн хэрэг 27 буюу 5.5 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 80 буюу 71.4 хувь, бусдын бие махбодид гэмтэл учруулсан хэрэг 8 буюу 1.6 хувиар нэмэгдсэн байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах