Хятадууд Өвөр Монголчуудаас маш их болгоомжилж байна

Хичнээн бослого тэмцэл бослого нь аргагүй их хүчинд дарагдаж, олон хүн баригдаж, хоригдож шалгагдаж, мөрдөгдөж байгаа ч өвөр Монголчууд маань зориг дүүрэн, итгэл ихтэй байгаа нь эдгээр зургаас тод харагдаж байна. Харин хятад цагдаа, цэргүүд маш их болгоомжилж айж, байгаа нь илт байна. Хийморь зоригоо сэргээж эрх чөлөөний төлөөх тэмцлээ өшөө бүүр зохион байгуулалтай, зоримог, олуулаа хийж амжилтанд хүрэх нь тодорхой буй за!Шилийн гол аймагт өрнөсөн Монголчуудын эсэргүүцэл тэмцлийн дараа, аймгийн төв Шилийн хотын хойт хэсэгт орших Овоог тахиж буй гэрэл зургуудийг facebook дэх Өвөр Монгол нөхөд нийтэлжээ.


Крилл үсэгэнд шууд буулган засварлалгүйгээр нийтэллээ.

Шилийн хотын хуучин нэр нь Бэйсийн сүм гэдэг бөгөөд хотын хойт хэсэгт эрт дээр үеэс тахиж ирсэн нэгэн овоо байдаг. Овоог ойрын жилүүдэд сэргээж тахидаг болгосон бөгөөд сүм хийдийг сэргээж зассан байна.
Цагдаа. нууц тагнуулууд дүүрэн овоон тахилга болж байна.
Бэйсийн сүмийг анх Шилийн хот гэж нэрийг нь өөрчилж бас Шилийн гол гэсэн магтаал дуу хүртэл тэр үед нь зохиож дуулуулж байсан байна.
Тэр дууг бага байхдаа хөгшин ахаасаа хэсгийг нь сонсож байсан.
Хятад байхгүй үед ингэж дуулдаг байлаа.

Шилийн голийн ус нь шавар шороогоор дүүрч байна.
Шинэхэн мэндэлсэн хот нь
Хятадын шойшог( жижиг хөлтой Хятад эм) ээр дүүрч байна...

Шилийн хотын ойр хавиар Авга нар болох эртний Монгол аймаг амьдарч ирсэн. Авга, Авга нар, Хуучид гэж гурав нь Монгол аймаг юм. Одоо Авга нарын хошуу нь Шилийн хот болсон бөгөөд Авга хошуу нь бие даасан хошуу хэвээрээ байгаа. Шилийн хотын ойр хавийн малчдын амьдралыг нь харуулсан сайхан баримтат кино байна.

http://video.google.com/videoplay?docid=-839694872555760489&hl=ja#
























5 Сэтгэгдэл:

Anonymous said...

Эсгий хийх газар нохой хэрэггүй гэж хятад цагдаа нар энд юугаа хийж байгаа юм болоо?

Anonymous said...

zohion baiguulalttai jagsal zuglaanaas aisandaa umdondoo chazga aldah gej baina ene hyatad zagdaa nar hahaha

Gyrfalcon said...

Ovor mongolchuud boslogo, jagsaal dahin hiihdee mon adil temtsej bui Tovd, Uigaruudiin boslogo, jagsaaltai negen tsag dor zereg hiivees husej buigaas iluu ikh ur dund hureh ni lavtai

Anonymous said...

Өвөрмонгол армонгол хоёрын хооронд яс хаях бодлого нь хятадын төрийнх нь бодлогын салшгүй нэг хэсэг.Үүнийгээ биелүүлэхийн тулд тагнуул туршуул эрлийзээ болон түүх мэддэггүй дүнхүү нарыг маш чадварлаг ашигладаг. Тэд ихэвчлэн өвөрмонгол нь хятадаас илүү муу санаатай тэдэнтэй ойртон нөхөрөж болохгүй. Тэд монгол биш болсон хэмээн хуцацгаана. Монголчууд аль болох нэгдэж хүчирхэг болохоос айн эмээхдээ өвөр монгол ах дүүсийг элдвээр гутаахаар зүтгэнэ. Өвөрмонголыг муулж л байгаа бол тэрний ард хятадын бодлого байна гэдгийг анхаарч бай.

Anonymous said...

ok bayar hurgey uul us lus sawdag ta tarig eweeg

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах