Уильям Ф. Энгдалийн “Америкийн эрин зуун” цувралын хоёр дахь энэ номонд генийн өөрчлөлттэй амьд биет /ГӨАБ/-ийн технологиудыг ашиглан дэлхий улс орнуудын хөдөө аж ахуйн зах зээлийг даяарчилах замаар булаан эзлэж авах зорилгод нэгдсэн АНУ-ын засгийн газрууд ба химийн үйлдвэрлэлийн үндэстэн дамжсан корпорациудын зориуд зохион байгуулж явуулж ирсэн олон жилийн хамтын үйл ажиллагааны тухай өгүүлж байна. Одоо нэгэнт ил болсон баримт нотолгоонуудыг маш нарийн шүүн цуглуулсны үндсэн дээр Энгдаль энэ үйл ажиллагааны үүсэл гарал, түүх болон түүний орчин үеийн арга хэлбэрүүд, халхавчуудыг бүр эхнээс нь одоог хүртэл мөрдөн илчлэхийн зэрэгцээ мөн хамрах цар хүрээний хувьд үнэхээр асар том энэ зорилгодоо хэрхэн хүрч байгаа тэдний зальт арга бачуудыг нээн харуулж байгаа юм. Энэ зууны эхнээс дэлхийн зах зээл дээр улам бүр хүч түрэн гарч ирсэн генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнүүд нь зөвхөн өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийг хооллож тэжээх найдварыг төрүүлээд зогсохгүй хүний эрүүл мэнд, бусад улс орнуудын эдийн засаг мөн дэлхий ертөнцийн биологийн олон төрөл зүйлд одоогоор хэн ч үнэлж дүгнэж чадаагүй байгаа аюул заналыг учруулж байна.
АГУУЛГА
Монгол хэл дээрхи хэвлэлийн өмнөх үг
ХэсэгI. Улс төрийн эхлэлүүд
Бүлэг 1. Вашингтон ГӨАБ-хувьсгалыг эхлүүлсэн нь
ГӨАБ-ийн анхны судалгааны ажлууд
“Бараг ижилхэн” гэдэг заль мэхийн тухай
“Байгаль дээрхи хамгийн сайхан хоол...”
Удирдах газар ба “Монсанто” хүмүүсийг “сааж” байна
“Монсанто” ба Засгийн газар хоёрын халуун дотно харьцаа
Ишлэлүүд
Бүлэг 2. Үнэг тахиан байрыг хэрхэн хамгаалж байсан тухай
Шинжлэх ухаан улс төрийн эрхшээлд орсон нь
ГӨАБ-төслийн доорхи тэсрэх бөмбөг
Блэйр Клинтон хоёр ба улс төрийн “шинжлэх ухаан”
Тийм ч өндөр бус ёс суртахуунтай биш болох нь тодорхой
болсон Хатан хааны шинжлэх ухааны нийгэмлэг дайралтыг
бүр хамтран хийх болсон нь
Шинжлэх ухаан корпорациудын ашиг сонирхолд
үйлчилэх болов
Ишлэлүүд
Хэсэг II . Рокфеллерийн төлөвлөгөө
Бүлэг 3. “Зальтай” Дик Никсон ба түүнээс ч зальтай Рокфеллерууд
Америк хандлага, арга барилын Вьетнам өөрчлөлт
Дэвид Рокфеллерын “Ардчилалын хямрал”
Киссенджер ба хүнсний бодлого
“Үр тарианы агуу том дээрэм”
“Римд нэгэн удаа...”
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гадаад худалдаан
дахь Никсоны хэтийн бодлого
“Хүнс бол зэвсэг”
Ишлэлүүд
Бүлэг 4. Үндэсний аюулгүй байдлын талаархи нууц санамж бичиг
Хүн амын өсөлт ба үндэстний аюулгүй байдал
“Каргил энд Ко” ба хүнс хоол
Зовлонд унасан Арван гурав
“Меморандум-200”-гийн Бразил загвар
Ишлэлүүд
Бүлэг 5. Үхлийн ахан дүүс
Туршилтын хүмүүс
“Атомын бөмбөгийн хянах асуудлын дараахи
хоёр дахь асуудал...”
Рокфеллерууд евгеникийг дэмжиж ирсэн нь
“Хүн төрөлхтний өмөн үү”-тэй тэмцсээр
Рокфеллерын далд хар нууцууд
“Дээд удам угсаа” – евгеник үзэл ба “ноёд төрөлтөн”
“Юмыг байгаар нь хэлбэл”
ДжиДиЭр/гурав дахь/-ийн Дэлхийн хүн амын зөвлөл ба
“Крипто-евгеник” үзэл санаа
За, Сайн уу Долли
Евгеникээс генетик үрүү
Ишлэлүүд
Бүлэг 6. Дайн ба Энхийн хувь заяа шийдсэн судалгаа
Дайны дараа эзэнт гүрнийг байгуулах бэлтгэл ажиллагаа
“Америкийн эрин зуун” – АНУ-ын “амьдралын орон зай
Латин Америк дахь Нельсоны үйл ажиллагаа
Рокфеллерийн “харанхуй өрөөн доторхи
араг яснууд”
Рокфеллер-Уотсоны илтгэл
Дээхнэ үеийн агробизнес: Рокфеллер “Каргилтай” нийлсэн нь
Бразил болон Венесуэлд
Ишлэлүүд
Хэсэг III. Агробизнесийг бүтээсэн нь
Бүлэг 7. Рокфеллер ба Харвард хамтран америкийн “агробизнесийг”
зохион бүтээсэн нь
Ногоон хувьсгал үүд хаалгаа дэлгэж байна
Биохувьсгалын боловсон хүчнээ бэлдэж авсан нь
Рокфеллер агробизнесийг санхүүжүүлсэн нь
Дангаар ноёрхол буцаж ирсэн нь ба босоо интеграцчлал
“Хувийн аж ахуйтнууд хаашаа алга болчихов оо?”.
Ишлэлүүд
Бүлэг 8. “Идэх хоол бол засаглал, эрх мэдэл мөн”
Будааны алтан аягыг нь булаан авч
“Шинэ евгеник бодлого”: Бүр балайралд хүрсэн нь
Амьдралыг хялбарчлахыг оролдсон нь
Цагаан будааны генийн хөтөлбөрийг задалсан нь
“Алтан будаа” ба бохир заль мэх
Ишлэлүүд
Хэсэг IV. ГӨАБ-үрүүд мултарч одсон нь
Бүлэг 9. Дэлхийн хүнсний үйлдвэрлэлд нэг хувьсгал эхлэв
Аргентин улс хамгийн анхны “туршилтын туулай” болсон нь
Өрийн хямрал нь Аргентинийг Шар буурцгийн асар том
үйлдвэрлэгч болгосон нь
Аргентины ард түмний хүсэл зоригийг үл харгалзан
Аргентин дахь Рокфеллерын нэрэмжит газрын хувьсгал
“Аргентин минь, намайгаа буурцгаараа хооллооч...”
“Монсанто” заль мэхээрээ ялан дийлсэн нь
ГӨАБ-буурцгуудыг одоо хүмүүст
Ишлэлүүд
Бүлэг 10. Иракт Америкийн “ардчилалын үрүүд”-ийг тарьсан нь
Америк жорын эдийн засгийн муужруулах эмчилгээ
Бремерын тушаал № 81
Иракын үрийн нөөцийн санг устгасан нь
Суулгах ч үргүй болгосон нь
“Гоймон... л идэж байг уу?”
Ирак дахь АНУ ба ОУВС-ын дарангуйлал
Ишлэлүүд
Бүлэг 11. “Газрын диваажингийн цэцэрлэгийг тарьж ургуулан
Америкийн агробизнес ноёрхолдоо хүрэх замдаа
Олон улсын хүнс ба хөдөө аж ахуй, газар тариалангийн
худалдааны бодлогын зөвлөл ба агробизнесийн лобби
ДХБ ба муруй замууд
Гэмгүй царайлж байгаад мөнгө цохих нь
ГӨАБ-сүйрлийн дөрвөн морьтон
ГӨАБ ба Пентагоны арга хэмжээнүүд
ГӨАБ-бирд лонхноосоо мултарсан нь
Худлаа, бүүр худлаа ба “Монсанто”-гийн заль мэх
Шар буурцаг уу аль эсвэл хүүхдийн үхэл үү?
Африкийн хуурамч “гайхамшигт батат төмс”
Ишлэлүүд
Хэсэг IV. Дэлхийн хүн амыг хяналтандаа оруулах нь
Бүлэг 12. Терминаторууд, урвагчид, спермицид эрдэнэ шиш
“Хоёр алхам урагшаа, дараа нь нэг алхам хойшоо
Ивээгч бурхан нь ГӨАБ-төслөө аварсан нь
“Үүнийг тэд нарын тэр чөтгөрийн аманд нь чихчих
Биднийгээ эелдэгхэн алсаар, маш эелдэгхэн
Эрдэнэ шишийн онцгой хэлбэр
Татаж унах өвчний вакцин, Рокфеллер ба ДЭМБ
ГӨАБ-ийн далд цаад санаа нь улам бүр ил болж байна
Ишлэлүүд
Бүлэг 13. Шувууны ханиад, бүх нийтийг хамарсан бачуурал
ба ГӨАБ-бройлерууд
Ерөнхийлөгч маань найзыгаа аварсан нь
Киссенджер ба биологийн зэвсэг
Шувууны ханиадны айдас дээр агробизнес ашиг
хонжоо олж байгаа нь
Генийн өөрчлөлттэй бройлеруудын ертөнц болох гэж үү?
Ишлэл
Бүлэг 14. Генетикийн Армагеддон: “Терминатор” ба
гахайн махны патентууд
“Монсанто” корпораци “Дельта эн Пайн Ланд”-ыг бүрэн
залгиж дууссан нь
Европын патентын товчоо “Терминатор”-ыг хүлээн
зөвшөөрсөн нь
Сүйрлийн үрүүдийг газар сайгүй худалдаалж эхэлсэн нь
Гахайн ба бухын үрийн шингэнүүдийг патенталж авах гэнэ үү
АНУ-ын Дээд шүүхийн 1980 оны нэг тогтоол
Ишлэлүүд
Дараахи үг
“Бурханы дүрдээ итгэсэн” генетикчид
Ишлэлүүд
Нэр томьёоны товч толь
Монголчууд бидний олонхи өдөр тутам чухам юу идэж байгаагаа мэддэггүй. Учир нь бидний худалдан авч өдөр бүр хүнсэндээ хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдийн дийлэнхи нь генийн өөрчлөлттэй түүхий эдээр хийсэн хүнсүүд болсоор удаж байна. Гаднаас нь харахад, амталж үнэртэхэд ердийн мэт боловч ийм хүнсүүд нь дотоод генийн түвшиндээ өөр өөр биологийн төрөл зүйлүүдийн ургамлуудыг хооронд нь мөн тэрбайтугай хорхой, шавьж, бактери болон амьтдын генүүдтэй “хүчээр эрлийзжүүлсэн” ургамлуудын түүхий эдээр үйлдвэрлэгдсэн байх болжээ.
Сүүлийн 10-15 жил өмөн үү, чихрийн шижин өвчин илт залуужиж улам бүр газар авсаар байна. Мөн таргалалт, хүнд хэлбэрийн харшилууд, хоол боловсруулах эрхтний өвчлөл хавтгай боллоо. Бид хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө хэзээ ч болж байгаагүй "жинхэнэ том хувьсгал"-ыг бараг мэдэхгүй суусаар л байна. Өнөөгийн бидний идэж хэрэглэж байгаа хүнс, эмийн хор хөнөөлийг хойч үе маань эдлэх цаашилбал тэдний маань хойч үе үргүй болох бодит эрсдэл байгаа ажээ.....
Манайд гадаадаас янз бүрийн шугамаар генийн өөрчлөлттэй тарималын үрүүд аль эрт орж ирээд монгол нутгийн хөрс, тариалалтын талбайнууд, биологийг бохирлож сүйтгэж эхэлжээ. Дэлхийн олон эрдэмтэд, судлаачид мөн Европын холбооны улсууд генийн өөрчлөлттэй хүнсийг хэрэглэх, тарьж ургуулахыг хориглон тэмцэж байна.
Энэ тухай түүх, явуулж ирсэн бодлого, үйл ажиллагаа, учруулж байгаа аюул эрсдлүүдийг бодит баримтуудад түшиглэн судлаж бичсэн, америкийн эрдэмтэн Уильям Энгдалийн “Сүйрлийн үрүүд: Генийн өөрчлөлтүүдийн далд төлөвлөгөө”/2009/ номыг монгол хэл дээр хүргэж байна.Автор: Уильям Энгдаль /АНУ/
Оригинал нэр: Seeds Of Destruction
Нэр: Сүйрлийн үрүүд
Хэвлэл: Соёмбо Принтинг ХХК
ISBN: 978-99929-4-379-3 (мон.)
Хэвлэгдсэн он: 2010
Хуудасны тоо: 370
Subscribe to:
Post Comments (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш ол...
-
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть б...
-
Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан ...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?...
-
Бодонгууд Мягмарын Дөш нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй...
-
Гуравхан сая гаруй хүн амтай Монгол улс байтугай гуч, дөчин саяар ярих хүн амтай томоохон улс орнууд хорин нэгдүгээр зуун эхлэхээс...
-
Цорос бол дөрвөн Ойрад дотор голлох овог билээ. Цорос овгийн үүслийн талаар хэд хэдэн хувилбар байдаг бөгөөд эрдэмтэн доктор, профессор На...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com