Эзэндээ хүрэх үгс

Дээр ерэн есөн Мөнх тэнгэр ерөнхий
Доор далан долоон Үтүгэн эх даяан
Хүний сэтгэл хөвөн зөөлөн
Хүсэл гэдэг далайн ус мэт арвин

Дусал дуслаар хураавч
Дундаршгүй мэдлэг гэдэг гүн
Дундуур бодлоо нуусан чамд
Дуулин хорвоо төгсгөлгүй

Эргэх орчлонд эхийн үг алт
Энгүй ертөнцөд мөнхийн хууль агуу
Зориг шавхавч үйл гэдэг хат
Зовлон гэдэг хүсэлд байдаггүй хатуу

Эхээ мэдэхгүй нь өнчин бодол
Захаа мэдэхгүй нь өргөн тал
Үйлээ мэдэхгүй нь өөртөө хүмүүн
Учраа мэдэхгүй нь ухаангүйн төрх

Хүн танихгүй нь хөнгөн бодол
Хөшөө танихгүй нь хуурай тархи
Хөлөө олохгүй нь хүйтэн горхи
Хүслээ өчихгүй нь хуйтай зэв

Шунал ихтэд сүүдэр үгүй
Шударгагүй хүнд нөхөр үгүй
Тэнгэрийн хуулинд өршөөл үгүй
Тэнэгхэн биед гарц үгүй

Өнөөдрөөр амьдарахад зовлон үгүй
Өчигдрөө дүгнэхэд учир үгүй
Маргаашаа бодоход гэрэл үгүй
Магадгүй түүнээс хойш ирээдүй үгүй

Олны сэтгэл халуун далай
Оломгүй итгэл хатуу даваа
Ухааны урт угын сахиуст
Уурын мунхаг харанхуйн хэмжээст

Өөрөө мэдэхгүйгээ өрөөлд заах нь
Өштөн дайсанд хоол бэлдэнэ
Ядарсан түмний цагыг барах нь
Задарсан тархинд зовлон дуудна.

Үнэнд хөтлөх ганцхан зам нь
Өөрийгөө таних үнэт эрдэм
Бусдыг мэдэх мэргэн ухаан нь
Мөнхийг таних оршихуйн хууль!

Төгөлдөр бүтцийн нууцыг таньж
Төгс амьдралын үнэнд сөхөрч
Хатуу элэгтнийг нугалан дарах нь
Хамгийн дээд бахдалын учиртай

Хас бэлэгдэлт түмэн Монголын
Халуун сэтгэл үнэнд сөхрөнө
Худал хуурмаг сүр ихтийг
Хурмаст тэнгэр залхаан шийтгэнэ!

Эзэндээ хүрэх энэ үгсийг
Эрхэс тэнгэр бодож шийтгэв.
Эр хүний зангараг гаргахыг
Эцсийн удаа сануулан хүргүүлэв.
S.Bataa 2012








0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах