Утаан дор сарнидаг
Уухайн дор цугладаг
Уулс бүрхэж хурдаг
Хар сүлдэндээ мөргөдөг
Хас тэнгэртээ сөгддөг
Хамаг Монголдоо зүтгэдэг
Хаан эздийн эрэлхэг баатруудаа!
Сэлэмний ир чинь зэврээгүй бол
Нумын хөвч чинь тасраагүй бол
Илд бамбай чинь цуураагүй бол
Эх дэлхий тань цөмрөөгүй бол
Мөнх тэнгэрийн хүчинд сөгдөөд
Монгол түмний заяаг шүтээд
Хөх толбот үрсээн хамгаалж
ХҮН түмний удмыг залгуулая
Онгод тэнгэрүүд хүчээ өгөхөөр
Олон мянгаараа хуран цуглаад
Оршихуйн төлөөх үнэн тулаанд
Олон эрчүүдээ уриалан дуудлаа
Жигд зүсэлсэн морьдоон унаж
Жирийн баатрын зүстэй байж
Эр хүний андгайг давтаж
Эгэлгүй хүчийг хураан цуглуулая
Энэ цагийн эрчлээсээс гарч
Их Монгол улсаан сэргээж
Энэгүй сүр хүчийг олж
Их Суу Залийн ивээлд багтаж
Сүрдээн өргөж
Сүлдээн тахиж
Галаан сахиж
Гаднаан жагсаж
Монгол эрсийн суу ухааныг
Дэлхийд харуулах цаг болж
Морьтон ардын сүр хүчийг
Дахин мэдрүүлэх үе иржээ
Энэ үеийн тулаанд бид
Эрэлхэг зоригтой тулахдаа
Эрдэм хэтийдсэн эрсийг
Эхний эгнээнд жагсаана.
Халуун амь сүлдийг
Хан тэнгэрүүд хамгаална
Хамаг суу ухаанаар
Хамтарч тэд тэмцэнэ.
Шударга үнэнчийг шилж
Шуналт этгээдүүдийг илрүүлж
Хаан эзний тааллаар
Хамаг олноор шийтгүүлнэ.
Ганхсан төрийг бөхөлж
Ган шиг эрчүүдээр мануулна.
Хурсан ус шиг дайсныг
Хуу хаман хөөнө.
Хуйвалдсан булхайг цохиж
Хуурамч дүртнийг сүлж
Харийн хорыг шүүж
Хатан ухааныг сэргээнэ.
Мунхарсан түмнийг сэргээж
Мухар сүсгийг гэгээрүүлнэ
Монгол төрөө цэвэрлэж
Мөнхөрөх алдраа дуурсгана.
Өөр хоорондоо эвтэй байж
Өстөн дайсныг эрэмгий дарж
Өсөх багачуулаа эрдэмтэй өсгөж
Өвгөд дээдсээ эрэмбэтэй хүндэлж
Уухай түрлэгээр хөгжиж
Улс Монголоо хөгжүүлж
Нар Сар Галаан шүтэж
Наран Хасаа сүлдэлж
Өндөр дээд Бурхан Халдунд
Өглөө болгон дээжээн өргөж
Өнгөрсөн бүх гутамшиг алдааг
Өршөөл эрэн өчиж наминчилна
Буурал дээдсийн онгод амарч
Бумбын орондоо тайван заларна.
Эргэх хорвоогийн өнгө жигдэрч
Энх цагийн ЭРИН эхэлнээ.
Мөнх хөх тэнгэрт
Мөнгөн саран мэлтэрнэ
Мөнхөд асах гал дүрэлзэнэ.
Мөнх орших наран гийнэ.
Уухай Уухай Уухай
Үнэн үргэлж ялдаг юм
Уухай Уухай Уухай
Монгол Үндэстэн ялна.
Бүү эргэлз. Бат итгэ.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол үндэстэн мандах болтуухай!
С.Батаа 2012 он
Холбоотой мэдээлэл
13 Сэтгэгдэл:
uuhai uuhai uuhai bas dahin uuhai
uuhai uuhai uuhai bas dahin uuhai
uuhai uuhai bas dahin uuhai huvsuguliin huh 46dawaadorj gegch bi bilee tanai saitad bayar hurgey ushuu iim saihan [mongolchuuda] zuv zugt ni chigeluulj ugch chadhaar saihan zuiluudiig niitelj bgaarai amjilt bas dahin uuhai
Үнэхэнэр гоё хэлжээ. Монголчуудад их хэрэгтэй мэдээлэлтэй сайт байна. Улам ихийг хийж бүтээгээрэй.
http://chinggis-udgan.blogspot.com/2011/09/blog-post_17.html
үнэнд гүйцэгдэх цаг нь иржээ монголчуудаа уухай уухай
uuhai
uuhai uuhai bsa dahin uuhai
zaluu ue bid belen bn
энэ шүлгийг онгод тэнгэрийн буултаар бичсэн үү?
биеэ, сэтгэлээ бэлдээд бэлэн байя Тэнгэрүүд минь надад оюун ухаан чадлаа бэхлэх арга ухаан хайрла
уухай уухай уухай
Онгод дээдсүүддээ туслахаар
Оюунаа бэлдэн байж
Их Монголын төлөө
Илд сэлмээ ирлэн байж
Хорвоог хувьсгах өдрийг тань
Хоног тоолон хүлээюү
Та бүгдтэйгээ нэгдэхийг
Тэсэн ядан хүлээюү
uuhai uuhai mongolchuud mandan badrag
Уухай уухай
Áèä á¿äýýð íýãýí ç¿ãò óóõàéëæ áàéíà. Òýíãýð õºâã¿¿äýý äóóäàæ áàéíà Áààòàð ýðñ ìààíü ñýðæ áàéíà ãýðëèéí õóðäààð ¿ðæèæ áàéíà Îþóíû èõ äàéíä óðàãøàà äàé÷èä ìèíü óóõàé óóõàé óóõàé
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com