Дэлхийн нэлээдгүй оронд 13-н тоог ихэд цээрлэж "Чөтгөр"-ийн хэмээн нэрлэсэн нь их байдаг. Тэгвэл эдгээр орнуудын тоонд Монгол улс ч бас багтлаа. "Хар баасан" гаригыг бид бүгд маш сайн мэднэ.
Авилгалтай тэмцэх газар гэнэт амь ороод ард түмнийг айдас хүйдэст автуулав. Ардчилал гэгчийн амин чанар алдагдаж авилгалчын гэрт айхтар сүрхий дайрав. Энгийнээр харахад иймэрхүү дүр зураг харагдах. Тэгвэл энэ бүгдийн ард юу нуугдана вэ?
Хэний захиалгаар хэний эрх ашигт нийцүүлж, хэний захиалга, зохиолоор энэхүү эмгэнэлт жүжиг тоглогдох болов?
Эртнээс шударга ёсыг дээдлэх төрөлхийн сэтгэхүйтэй Монголчууд бид аливаа бусармаг зүйлийг үл тэвчиж байсан билээ.
МАНАН хэмээх улс төрийн бүлэглэлийн хэт буруутай үйл ажиллагаанаас Монгол улсын тусгаар тогтнол алдагдахад хүрч байгаа энэ цаг үед Монголын ард түмэн аргагүйн эрхэнд Монголоо хэмээн дуугарах нэгэн удирдагчыг үгүйлж байсан.
Энэхүү орон зайг "Авилгал"-н ханшийг 500,-н саяаас эхлэн ханш тогтоосон "Авилгалчдын эцэг" хэмээх Н.Энхбаяр болон энэ олон замбараагүй газар шороо, эрдэс баялгын төлөөх дайныг өдүүлсэн "Харь элэгтэн" хэмээх М. Энхсайхан нар улс төрийн эрх мэдлийн төлөө улайран дайран эзэлсэн.
1997 он ардчилсан засаг ерөнхий сайд М.Энхсайхан Ашигт малтмалын тухай хууль батлагдав. 1999 он 10-р сар УИХ-ын гишүүн О.Дашбалбар хорлогдов.
2002.06.07 Газрын тухай хууль батлагдав.
2006.03.26 О.Энхсайхан хорлогдов.
2006.07.08 Ашигт малтмалын шинэ хууль батлагдав. Үр дүнд нь Монголын газар болон газар доорхи баялаг харийнханы эзэмшилд шилжив.
Харин одоо ард түмэн аргаа ядахдаа энэ улс төрд байгаа бүлэг гэмт хэргийн ертөнцийг эхлүүлсэн Энхбаяр өөрөө идээ бээрийг нь шахаж, тэжээсэн гөлөгнүүдээ дарж, газар шорооны асуудлыг шийдвэрлэж өмнөх нүгэлээ нимгэлэх байх гэж найдсан гэхээс Энхбаяр, Энхсайханд хайртай дуртайдаа тэднийг дагаж МАХН-д ороогүй ээ.
Энэ бүгдийг ажиглаж суухад ёстой л Мөнхийн дайсан гэж байдаггүй, Мөнхийн эрх ашиг гэж байдаг үг өөрийн эрхгүй толгойд орж ирж байна. Харин Монголчууд эдгээр хувийн эрх ашгаа бодсон өөдөсхөн сэтгэхүйтэй хүмүүсийг таньж авав.
Авилгалчдын Загалмалсан эцэг хэмээж жагсаж явсан МАГНАЙ, Зандан, Ичинноровтонгууд болон Энхбаярын эсрэг бүхэл бүтэн цагийн "Аалзны тор" хэмээх нэвтрүүлэг бэлдэж явсан Уянга, түүнтэй ерөнхийлөгчийн суудлын төлөө үхэлдэн тэмцэж явсан Энхсайхан, Жаргалсайхан нар нэгэн эрх ашиг дор нэгдсэн байна.
Гэтэл нөгөө талд Бүтэлгүй тагнуулч Хурц, "Хууль засагч" Нямдорж, Сү.Батболд, "Согтуу" С.Баяр, "Хошгоруулагч" Ц.Элбэгдорж ерөнхийлөгч, "хүчиндэгч" Амарбат нар Авилгалын эцэг хэмээх "Aварга загас"-ыг барьсан баатрууд л байгаад байдаг.
Хоорондоо холилдож хутгалдаад ард түмнээ айдас хүйдсээр булж төрийн цагдаагаар шатар тоглож байх шив дээ. Цагдаа нар нь "Төр" гэдгийг "НАМ" гээд ойлгочихсон өөрийн ухаангүй "Хагас хүн- харгис ЖАНДАРМ" л болсон нь тун ч эмгэнэлтэй.
Энэ бүгдээс хэн хожив? Монголчууд бид Монголын ард түмэн бид юу хожив?
Тиймээ. бидний анхаарлыг өвөр зуураа сарниулах Хятадын төрийн бодлогыг ухааран сэрэх цаг болжээ.
Ингэж биднийг будилж төөрөлдөж байх хооронд Хонконг, Торонто, Лондоны олон улсын хөрөнгийн биржээр хувьцааны арилжаа нэрийдлээр Монголын орд газрууд өнөөдрийг хүртэл манай талын ямар ч зөвшөөрөлгүйгээр нэгээс нөгөөд зарагдсаар, шилжсээр байна. Өмнөговийн Овооттолгойн нүүрсний орд БНХАУ-ын төрийн өмчит “Chalco” компанийн мэдэлд шилжлээ. “Айвенхоу майнз”-ийн охин компани SCS буюу “Саус гоби сэндс” компани хувьцааныхаа 57,6 хувийг 540 сая ам.доллараар зарснаар Монголын стратегийн ордын нэг хэсэг ийнхүү ямар ч тендер, гэрээ хэлцэлгүйгээр Хятадад худалдагдлаа. Энэ бол хувьцааны арилжаа нэрийдлээр гаднынхны мэдэлд шилжсэн анхны тохиолдол биш. Тэр тусмаа Монгол Улсын стратегийн 15 ордын хувьд ийм арилжаагаар Монголчуудын мэдлээс гарч буй хоёр дахь орд. Үүнээс өмнө Дорнод дахь Гурванбулагийн ураны ордыг БНХАУ-ын төрийн өмчит CNNC корпораци Канадын “Вестерн проспектор” компанийн хувьцааг худалдан авснаар 100 хувь эзэмшиж байгаа билээ. Уг нь Овооттолгой бол Өмнөговийн нүүрсний бассейны үргэлжлэл, Монголын стратегийн орд Нарийнсухайтын нэг хэсэг.
Өмнөговийн “том” Тавантолгой, Ухаахудаг, Бор толгой, Баруун, Зүүн Цанхи гээд үндсэн таван хэсгээс бүрддэг шиг Нарийнсухайтын нэг “толгой”-г Хятадууд ийнхүү мэдэлдээ орууллаа.
Бид эх орноо ирээдүйгээ алдаж байна. Эрдэс баялгаа алдаж байна. Эв нэгдэл, эрх чөлөөгөө алдаж байна. Сэрцгээ!! Ухаарцгаа! Монголчуудаа!
Монгол үндэстний язгуур эрх ашгаас урвасан хэн ч болов Монгол ҮНДЭСТНИЙ УРВАГЧ шүү!
Улс үндэстэн тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэлд эв нэгдэлтэй, ухаалаг дайчин тэмцье!
Мөнх тэнгэр ивээх болтуухай!
S.Bataa 2012.
Subscribe to:
Post Comments (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш ол...
-
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть б...
-
Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан ...
-
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
Бодонгууд Мягмарын Дөш нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй...
-
Цорос бол дөрвөн Ойрад дотор голлох овог билээ. Цорос овгийн үүслийн талаар хэд хэдэн хувилбар байдаг бөгөөд эрдэмтэн доктор, профессор На...
-
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Түүхийн шинжлэх ухааны доктор Оох...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
9 Сэтгэгдэл:
ene niitleliig avmaar baina.kopie hiij bolohgui baina
zuv
Um boddog humuus ene met niitleluudiig mash ikh tsatsah heregtei.
Дэмжиж байна. Ухаалаг дайчин тэмцэе.
ene niitleliig mgl club.bom deer tawiad ogooch olon hvnd unshuulah heregtei bolow uu!!!
sn uu Mongolchuudaa
Sereechee !!!
1 ulguu bosohod geree abaad yb. Ene minii gazar geh bh shuu.
Eh ornoo hudaldsn etgeeduudiigg tsaazlah heregtei.
Ter ih hurunguur Dibaajing hudaldaj abah yum bh daa he he kkkkk harin chig TAM-d zalrah bh daa. Hun heree medej amidarmaar yum aa. Ha he TAM-d mongoloos ih olon hun ochih bh daa yanaa zailuul, huurhiiduu, yandaa
sn uu Mongolchuudaa
Sereechee !!!
1 ulguu bosohod geree abaad yb. Ene minii gazar geh bh shuu.
Eh ornoo hudaldsn etgeeduudiigg tsaazlah heregtei.
Ter ih hurunguur Dibaajing hudaldaj abah yum bh daa he he kkkkk harin chig TAM-d zalrah bh daa. Hun heree medej amidarmaar yum aa. Ha he TAM-d mongoloos ih olon hun ochih bh daa yanaa zailuul, huurhiiduu, yandaa
aaa ene unen shuu hujaa nariin ertnees naash hereglej irsen arga odoo ch ami bohtei baisaar bn mongolchuudiig ovor hoorond ni temtselduulj oorsdiih ni garaar oorsdiig ni hyadaltsuulj anhaaraliig ni oor zugt sarinuulan ter hoorond ni zorisonoo guitsetgeh
mash zuv niitlel bna
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com