
Монгол улсын төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар
Үнэнийг хэлэхэд
Ц.Элбэгдоржид
Хойд эцэгтээ хөөгдсөн тэр жаалд хүүд
Хоосон үг хэлээд нэмэргүй
Ядарсан эмгэнд Эрх чөлөө яриад хэрэггүй
Ясыг нь амраах орон байр өгч үз
Хүнлэг ёсны тухай өгүүлээд хэрэггүй
Хүйтэн гэрт нь түлээ өгч тус бол
Өлссөн хэдэн хүүхдэд нь Ардчилал чинь хэрэггүй
Өөх тостой хоол, зүсэм талх өгч үз
Өвдөж зовсон охинд зөгнөлт яриа тусгүй
Өөрийн үр шиг санаж эмийг нь олоод өг
Туйлдсан олон түмэндээ хоосон бүү амла
Турсгыг чинь хуулаад жалганд хаяж мэднэ
Барууны эзэддээ л амласнаа эргэж нэг тунгаа
Балагт дөрвөн жилийг нуруундаа үүрч бөхийлөө
Элбэгд орж минь чи мөнхийн ус уугаагүй
Эрлэгт очих өдрөө хаая бас санаж бай
1993оны.12.01. Очирбатын Дашбалбар
3 Сэтгэгдэл:
аргагүй л ходоодоор саналаа өгдөг өнөөгийн байдлыг олж харсан сайхан шүлэг байна.Өнөөдөрөөс 17 жилийн өмнө бичсэн гэхэд улс төрчидөд өгөх сайхан зөвлөгөө байна.Хөөрхий бидний Монголчууд мниь ээ.
ha ha ha odoo l uuniig elbegdorjid uzuulmeer bn shuu ta minee 1 dahi9n dahin tuund ogch ynshyylaachee ha ha ha ha
Elbegee neeree ichmeer zolig doo. Uuriigoo Obama-n baruun gar geed bayarlaad yavna lee
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com