Гурамсан сэтгэлгээ


Монголчуудын сэтгэлгээний нэгэн євєрмєц онцлог нь гурамсан шинж юм.Vvнийхээ тухай бясалган бодохоос биш нээж хэлдэггvй уламжлалтай байлаа. Гэвч єнєє vед монголчуудыг тал бvрээс нь тандан шинжих олон улсын хэмжээний турхад нэгэнт бии болжээ. Тэднийг монголч эрдэмтэн гэж бид авгайлдаг болсон. Бусдаар хэлvvлж байснаас єєрсдєє ярьж болдоггvй юм уу гэсэн бодол монголчуудын толгойд vе vе буудаг боллоо. Тэгэхийг цаг шаардаж ч байж мэднэ.
Арван зургадугаар равжингийн гахай жилээс хойш монголчуудын гурамсан сэтгэлгээг хоймсон шинжийн сэтгэлгээр баруун тийш нь татах болсон. Ганцхан жаран єнгєрєхєд гурамсан сvлжээтэй дотоод эрч маань хоймсоноор солигдон алдрах аяс илэрхий болж эхэлжээ. Юм боддог монголчууд сэтгэлийн эрчлээс сарнин сулрах вий гэдэгт санаа тавих хvмvvс бас ч байгаагийн нэг нь энэхvv номыг зохиогч бєгєєд толилуулан буй номдоо монголын гурамсан сэтгэлгээний онцлогийг євєрмєц хэлбэрээр дэлгэн єгvvлж байна.
Гурамсан монгол сэтгэлгээний энгийн vр дvн болсон ердийн нэгэн чєдрийг аваад vзье. Малчдын ахуйн єдєр тутмын хэрэгцээт тоног тєхєєрємжийн нэг болсон энэхvv чєдєр бол морь унаагаа адгуулахад хамгаас чухал. Харин адуунаас бусад малыг хичнээн хvч тэнхээтэй, том биетэй (vхэр, тэмээ) байсан чиг монгол хvн чєдєрлєдєггvй юм. Адуунд хэрэглэдэг чєдєр бол ердєє л хоёр хаа, нэг сумнаас бvрдсэн гурвал зангилаа. Урд хоёр хєлд нэг нэг хаа нь, хойд зєв талын хєлд сумыг нь таарахаар хийсэн энэхvv чєдєр гэдэг эгэл хориог хєлд нь байхад ямар ч морь хол явахгvй, биеэ ч зовоохгvй, єл ч алдахгvй. Дєрвєн хєлд нь биш гурван хєлд нь чєдєр хийсэн нь ерийн юм шиг санагдаж болох боловч чухам чєдєрт л монголын гурамсан сэтгэлгээ илэрдэг ажээ.
Сонгодог монгол хийцийн чєдєр бол хоёр хааны нь нэг нєгєєгєєсєє арай богинохон байдаг. Яагаад тэр вэ гэдгийг нь бодох байтугай урт, богино байгаагийн учрыг одоо мэдэх хvн элбэг биш, харин ч тиим байвал буруу хийж гэж цэцэрхэх хvн гарах буй заа. Гэтэл чухам vvнд л нууц нь шингээстэй болой. Юу гэвэл сvvлийн vед єрнєдийн эрдэмтэд ФРАКТАЛ бvтэц, ХАОС байдал гэдэг онол их ярьдаг болсон. Барзгар бvтэц, замбараагvй байдал гэж хар vгээр vvнийг тайлбарлаж болох мэт. Довон дээрээс харахад замбараагvй юм уулан дээрээс замбараатай харагддаг ажээ. Тэгвэл адууны чєдєр vvнд огтхон ч хамаагvй мэт.
Монгол малчны бодож олсон тэрхvv ерийн нэгэн чєдєр нь єнєєх фрактал бvтцийн хуулиар тооцсон зvйл ажээ. Аргамаг хvчит догшин адууны (моторын хvчний нэгж болсон) тэр их хvчийг сарниулж фракталд оруулахын тулд чєдрийн хоёр хааны нэг хєхлийг нєгєєгєєс нь vл ялих богино хийдэг байна. Хэрвээ хоёр хааг тэнцvv хийчихвэл тиим чєдрийг ямар ч адуу ер нь тэсгээдэггvй гэдэг. Монголын гурамсан сэтгэлгээ гэдэг гvнзгий мєртлєє хэн ч тоомооргvй энгийн авай. Ийм vл ажиглагдах нууцыг чєдрєєс эхлээд монгол ахуйд тоолж баршгvй олныг нэрлэж болно.
Vvнийг єнєє хэр монгол судлалд анзаарч vзээгvй байгаа билээ. Тиймээс ч монгол судлал гvехэн байгаа юм. Гvнд нь орох алхам хийх юм бол бор гэртэй айлыг ядуу гэж, цагаан бvрээстэй айлыг баян гэж гаднаас нь єнгєц даган баясч хэлбэрддэг сэтгэлгээ хямарч эхэлнэ. Бор гэртээ Богд, дахан дор эр гэдэг vгийн гvн утгаар явагч тэр хvн малчны бор гэрээс мэргэд гарахын оронг олно.
Зохиолч, сэтгvvлч Н.Нагаанбуу тэр замаар орж монголын гурамсан сэтгэлгээний єрхийг татаж ес есєєр нь гурван бvлэгт хуваан хэсэг болгонд нь ямар нэгэн шинэ vг, євєрмєц мэдээлэл агуулсан ном бичжээ. Тvvний дэвшvvлж байгаа санаанууд хэн нэгний таалалд нийлэх ч буй, vл нийлэх ч буй. Ганцаараа Галлилей зєвєє мэдээд байхад бусад олонхи тvvнд итгэхгvй ядаад арга буюу тэднийхийг зєвшєєрєєд гарахдаа "Тэглээ ч гэсэн тэр эргэлддэг л юм даа" гэж шивэгнэсэн 1633 оноос хойш 366 жилийн нvvр vзлээ, хvн гэдэг! Ганцаардсан Галлилей зєвдєж ганцаардуулсан олонхи цємєєрєє буруудлаа. Монголчууд vндэстниихээ нэрийгхvртэл ямар учиртайг нь нэг их тайлагнан ярихгvй мэдэн будилцгааж байгаа шигээ євєг дээдсээ хаана бунхалснаа ч мэддэггvй мунгинадаг нь мунгуугийнх уу, гурамсан сэтгэлгээнийх vv гэдгийг бодууштай л нэг феномен!
"Учиртай гурван толгой" дуулалтжvжгээр монголын гурамсан сэтгэлгээ дуусвар болоогvй гэдгийг нотлох vгийг энэ номноос олох байж мэдэх бєгєєд ямар ч гэсэн "Цагийн жамыг тодруулагч цаасан шувууны vлгэр" маань гээгдэхгvй vргэлжлэх нь ээ! Vvнд л Н.Нагаанбуугийн нууц буй...

Доктор Л.Тvдэв

1 Сэтгэгдэл:

SODON MONGOL said...

хүнд хэрэгтэй ном байна.

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах