Монгол ястны уухай биднийг дуудаж байгаа босоцгоо!


“Босоцгоо Миний Өвөрмонгол...” дууг дуулсан Өвөр монголын оюутан залуусыг Хятадын цагдаа нар эрэн сурвалжилж
байгаа тухай нэтээс уншлаа. Миний хувьд тэр дуу ихэд таалагдсан хэдий ч тэдгээр залуус улс төрийн хэргээр ял сонсож хайран амьдралаа үрж магадгүй болсонд харамсах сэтгэл төрөв. Мөн доор нь бичигдсэн хоёр зуу хол давсан сэтгэдлийг хальт хараад ихэнх нь шовинист үзэл гаргаж,

хөөрхий өвөр монголчуудыг тавлан доромжилсоныг үзээд гутрах сэтгэгдэл төрөн үзэг цаас нийлүүлэхэд хүрлээ. Ар монголчууд бид өнөөдөр хэн болоод, хэнийг доромжилж байгаагаа бодох хэрэгтэй. Хүн төрөлхтөний хөгжлийн оргил гэгдсэн XXI зуунд амьдарч байгаа монголчуудын ихэнх нь түүхээ ч сайн мэдэхгүй байж, хэрхэн элэг яс цус нэгт өвөрмонголчуудыг аймшиггүйгээр хараан доромжилж чадаж байна вэ?

Өнөөдөр дэлхийн 6 тэрбум хүн амын аравны нэг нь нүүдлийн соёл иргэншилтэй хэмээн үздэг. Тэдгээр нүүдэлчдээс дэлхийн түүхэнд аль үндэстэн ул мөрөө тод үлдээсэн бэ гэвэл монголчууд юм. Монголчууд дэлхийг бараг 250 жил их бага хэмжээгээр донсолгож эрхшээлдээ байлгасан нь хэн ч маргахгүй үнэн болж дэлхийн түүхэнд үлджээ. XIII-XIV зуун бол монголын зуун байсан гэдэгт дэлхийн эрдэмтэд санал нэгэнтээ нэгджээ. Монголчууд яагаад ийм хүчтэй байв гэдгийг үе үеийн гадаад дотоодын эрдэмтэд судалсаны үндсэн дээр цэрэг, улс төрийн чадавхаас гадна нүүдлийн соёл иргэншил суурин соёлоос илүү байжээ гэж дүгнэн бахархах болсон. Дундад зууны тэр үед суурин улсууд монголчуудын зохион байгуулалт, хурдан шалмаг тактик, орчноо үнэлдэг нүүдэлчдийн оюун ухаанд дийлдэж бидний ноёрхолд байлаа. Бид гэдэгт өнөөдрийн тусгаар тогтносон Монгол улсын “эрх чөлөөт” иргэд бид дангаараа бус өнөөдөр ад шоо үзэж буй хятадын Өвөрмонголчууд, Оросын Буриад, Халимгууд, түүнчлэн бусад улс орнуудад хэсэг бүлгээрээ хаягдсан монгол мах цусны тасархай ч орно. Юу ч гэж хэлж, яаж ч харлуулсан эдгээр түмэн бол одоо ч бидний үндэс угсаа нэгтэн, Их Монгол улсын их тугийн доор нэгдэж явсан зовлон жаргал нэгтэй монголчууд маань билээ.

Түүхэн хөгжлийн урт удаан хугацаанд Монгол улс хөгжил буурал, нэгдэл бутралын аль алиныг даван туулж ирсэн. Энэ үйл явцын үед Монголын нутаг дэвсгэр нэг үе тэлж, нэг үе агшиж ирсний дээр хүчирхэг байх үедээ өөрсдийн болзлыг тулган улс төр, эдийн засгийн ашиг олж байсан бол улс орон доройтон эв нэгдэлгүй болсон үедээ хоёр хөршийн шахалтанд орж байлаа. Орох орохдоо хүн ам, газар нутгаасаа эргэж олохооргүй алдаж байлаа.

XIV зууны сүүлээс XVII зууны эцэс хүртэл түүхэн цаг хугацаанд монголчууд хүчин мөхөсдөж, өмнөд хөрш хятадын явуулгад улам бүр автаж байжээ. Улмаар Манж чин улсын үед нэгэн хэсэг манжийн найман тугын цэргийн холбоотон нь болж Хятадыг хүч хавсран дайлж, Манжийн харьяанд 1911 он хүртэл байж бие даасан байдлаа алдсан манай улсын түүхийн эмгэнэлт үе ирсэн байдаг. Чухамхүү энэ үед л Монгол улс Зүүн (ар өвөр) Монгол, Ойрад буюу Баруун Монгол хэмээн нэрлэгдэж, дотоодын хямрал мөргөлдөөнийг Хятад Орос Манж нар өөгшүүлж, хөх монгол үндэстний хувь заяагаар хэдэн зуун жил тоглосон билээ. Монголчууд 1911 онд тусгаар тогтнолоо дахин сэргээхээр үндэсний эрх чөлөөний хувьсгал гаргаж тэмцсэн боловч тухайн үеийн нөхцөл байдлаас болж, зөвхөн Халх дөрвөн аймаг, Ховдын хязгаар нь нэгджээ. Монголчуудын өлгий нутагт монгол улсаа байгуулж чадсан боловч, монголын нэг чухал эд цогцос болох ойрадын ихэнх хэсэг, буриад, өвөр монголчууд маань хилийн гадна орхигдож, харь их гүрнүүдийн харьяанд үлдсэн эмгэнэлтэй түүх үлджээ. Хувь заяаны эрхээр сүүлийн гурван зуун жил монголчууд маань хорвоогоор нэг цацагдан аж төрж байна. Тухайлбал, торгууд монголын нэг хэсэг Манж Хятадаас дайжин Ижил мөрөн өөд нүүдэллэн явж суурьшаад өдгөө халимаг гэдэх болжээ. Байгаль далайн эрэг дэх хорь түмэдийн үр сад нь буриад гэгдээд XVII зуунаас хойш оросын эрхшээлд үлдсэн хэвээр байна. Халимагын ерөнхийлөгч К. Илюмжинов нэгэнтээ “халимагын ард түмэн хэзээ монгол ахан дүүс минь ирж биднийг аврах бол гэж наран ургах зүг харсаар байгаад ийм онигор нүдтэй болсоон” хэмээснийг сонсоод миний дотор нэг л сонин болсон юмдаг.

1921 онд ардын хувьсгал ялж, 70 жил улаан Оросыг дагаж, бас багагүй хугацаанд хятадтай ойртож, эсэн бусыг үзсээр Монгол улс өнөөг үзсэн. Энэ хоёр гүрний хоорондын тэмцэл, улс төр эдийн засгийн сонирхолоор Монголыг ашиглах бодлого зэрэг нь Монгол улсыг хоёр том орон хуваан залгихад садаа болж өдийг хүрсэн нь хөх монголын их хувь тавилан хийгээд Мөнх Хөх Тэнгэр ивээснийх бизээ. Хувь тавилангийн завшаанаар туурга тусгаар Монгол улсын иргэн гэж яваа бид өнөөдөр элэг нэгт ахан дүүсийг дэмжиж, хайрлаж явах ёстой.Тэд өнөөдөр хэдий цус холилдон , харь үндэстэнд харьяалагдаж яваа байж болно. Гэхдээ “би монгол хүн” хэмээх зүрх сэтгэл нь та биднийхээс ч илүү байж мэднэ!

Зарим хүмүүс “түүх хамаагүй, өнөөдөр хятадтай цус холилдсон “ энэ тэр гэх л байх. Хүн хэлэлтгүй бид нар эрх чөлөөгөө эдэлж баруун зүүнгүй, хятад солонгос, хар цагаан, халтар нам гэлтгүй зөндөө л сууж байна. Зөвхөн солонгостой “гэрлэсэн” гурван мянган монгол хүүхэн байна гэсэн тоо өнгөрсөн жил гарсан байна лээ. Тиймээс энэ тал дээр нэг их зүхээд хэрэггүй л байх. Бас зарим нэг хүмүүс “цэвэр хятад нь өвөрмонголоос дээр, тэгэж хулхидуулаад..“ гэх мэт ярьж л байдаг. Өвөрмонголд өнөөдөр хятадчилах бодлогын уршгаар 8 хүний 7 нь хятад байна гэж өвөрмонгол найз минь дээхэн ярьж билээ. Гэсэн хэдий ч монгол цусаа авч үлдэх гэж үр хүүхдээ хооронд нь гэрлүүлэхээс авахуулаад цөхрөлтгүй тэмцдэг тухай ч дурссан. Манайхан хазгай муруй монголоор ярингуут өвөрмонгол гээд бодчихдог. Үнэндээ цэвэр хятад хүн байх тохиолдол олон . Бээжингийн онгоцны буудал дээр тал нь өөрсдийгөө өвөрлөгч гэсэн хятадууд зогсож байдаг юмдаг. Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой. Эрээнд наймаа хийдэг хэдэн хүнээр нийт өвөрмонголчуудыг төлөөлүүлээд хэрэггүй байх. Өөрдөө хүнтэй бас аятайхан харьцаж чадахгүй “муу хужаа” гээд монгол хүнийг загнаад байхад хэн ер нь эргүүлж сайхан харьцах вэ дээ.

Ер нь бусад улс үндэстнийг харааж зүхэхээсээ өмнө өөрсдийгөө хэн бэ гэдгээ бодвол ямар вэ. Бид тийм сайн хүмүүс мөн үү?! Гадаад улс оронд манайхан шиг бие биенээсээ зугтаж, харийнхны өмнө болохоор хөл алддаг хүмүүс ховорхон л байх. Үндэсний үзлээ өөр юман дээр харуулцгаа л даа, найзуудаа! Ганц монгол хүнтэй аятайхан мэндэлж сурчихаад, ядарсан хөгшинд ганц удаа цай сүүлэх сүү авч өгчихөөд цээжээ дэлдвэл яасан юм бэ. Байр саваа барьцаанд тавиад хүний нутагт очоод хөлөө олох гэж яваа хэл усгүй нэгэндээ хариу нэхэхгүйгээр ажил олоод өгчих, энэ бол үндэсний үзэл. Огт танихгүй хүнд туслаж чадвал энэ бол үндэсний үзэл. Хэзээ нэгэн цагт хүүд чинь танихгүй хүн туслах л болно.

Өвөрмонголын сэтгүүлч, хэл судлаач Г.Наранбилэг хэмээгч эрхэмийн орлоо.сом дээрх ярилцлагыг дээр уншихад ”...өвөрмонголчууд одоохондоо өөрийгөө монгол бишийг хэн нэгнээр тодорхойлуулахдаа арай хүрээгүй ээ. Бид бол монгол хүмүүс, яаж ч үгүйсгэсэн монголоороо л үлдэнэ. Улаанбаатарт очоод нутгийн аялгатайхан шиг монголоор ярьчихвал “аа муу хятад” гээд доромжлох, чулуу шороо шидэх явдал байдаг. Бид чинь 21 дүгээр зуунд амьдарч байгаа хүмүүс. Монголчууд бид нэг нэгнээ хүндэтгэж явья. Хайрлаж чадвал бүр сайн...” гэснийг хараад өрөвдөж суулаа. Өвөрмонголчуудын эрх чөлөөний тэмцэгч, тэрс үзэлтэн Д.Мөрөнг ар монголчууд хавчсаар байгаад өөр оронд явуулсан байдаг. Удалгүй хорлогдож амь насаа алдсан гэдэг. Бас уржнан улс төрийн орогнол гуйж ирсэн өвөрмонгол залууг НҮБ-ийн байрны үүднээс монгол цагдаа нар хятадын цагдаа нартай нийлж бариад явсан тухай дуулсан. Өвөрмонголчуудад ингэж харь элгийн хүйтэн сэтгэлээр хандаж байгаа нь “зээрэн дээлтэй дүүгээ зэрвүү хараад намналаа..” гэж дуулдаг ардын дуунд гардагаас өөрцгүй.

Төрийн зөв бодлого гаргаж, дэмжиж чадвал монголд хөрөнгө оруулж, бизнес эрхлэх сонирхолтой монгол цустай хүмүүс ч олон байгаа нь ойлгомжтой. Өвөрмонголын бизнесмен залуу ноднин нисдэг тэрэг хоёрыг бэлэглэсэн. Хариуд нь энэ муу хужаа ямар санаатай ингээд байна л гэж хардаад шуугиад эхэлж байгаа юм. Ер нь яадгийн, монгол улсын эдийн засагт багагүй хэмжээний хөрөнгө оруулж байгаа монгол цустнуудад иргэншил олгох хууль гаргаад, нэг хэсгийг нь татвал хүн, хөрөнгө хэрэгтэй монголчуудад тус болохоос ус болохгүй. Америкт хүртэл тодорхой шалгуур тавиад баян хүн бол шууд л ногоон кард авчихдагтай адилхан. Мөн тухайн улс орондоо шинжлэх ухааны салбартаа хийсэн юмтай чадварлаг эрдэмдийг нь авчрах талаар юм хийвэл Монгол улсад л хэрэгтэй. Казакстан улс энэ талаар зоригтойгоор хууль баталж, олон улс орон төдийгүй монголоос казак иргэдээ татсан нь өнөөдөр зөвдсөнийг он цагийн хүрд харуулж байна. Давхар иргэншлийн хуулийг ч батлах цаг болсон гэдгийг өнөөдрийн энэ цаг үе мэдрүүлж байна. Эс бөгөөс олон чадварлаг тамирчид, сайн эрдэмтэд, гадаадад төрж байгаа монголын мянга мянган үрсийг өөр орнуудад алдаад дуусах нь ээ.

Бусдад бол хүн шиг хэрэггүй юм баймааргүй санагдах тэрбум хэдэн зуун сая хүнтэй Хятад орон гэхэд гадаадын улс оронд байгаа, тэнд хэдэн үеэрээ амьдарсан ч хамаагүй гадны иргэншилтэй хятад хүмүүсдээ хүртэл “Чи хятад хүн, хятад улсын төлөө зүтгэх ёстой” хэмээх бодлого барьж байна. Харин хоёр сая долоон зуухан мянган монголчууд бидний ихэнх масс нь “Монгол цусны уухай биднийг дуудаж байгаа босоцгоо...” хэмээн гээд дуулж байгаа өвөр монгол ахан дүүсийг доромжлон суугаа нь эмгэнэлтэй бөгөөл харуусалтай. Үндэсний уламжлал, хэл ус, ёс заншил, яс цусаа аа авч үлдэх гэж хүч тэнцвэргүй он удаан жилүүдийн тэмцэл хийж яваа өвөрмонгол ахан дүүсийг хөх тэнгэр, хөрст дэлхий ивээх болтугай.

7 Сэтгэгдэл:

Anonymous said...

iim yum bichchiheed uuriiguu tuuh meddeg gejchihej ee bas! hugshuun chiniiheer bol tegeed uvur mongolchuudad nair taviad duudaad bh hereg uu? tuunii tsaana hyatad gej tom guren bodlogoo yavuulna sh de. bi bas ene duug sonsloo uneheer ur uvduj bna tednii orond uuriiguu taviad bodoh ch hetsuu bna. minii bodoloor odoo oroitson l gej helmeer bna uneheer mongold amidarmaar bgaa uvur mongolchuud bolohgui geh zuilguish de ehnii heden jil ad uzegdeh bh. odoo oroitson chi bolon ingej boddog hun ene bodloo mart! tuuhee sain meddeg bailaa geed yah yum be. hyataan gej uls bsan yum ted bas l nuudelchid. hyataan nar hyatadjlagdsan n tednees oorsdoos n l bolson. uvurmongol ch bas adilhan. tusgaar togntoliin zar taraah ueer buhiil mongol tuuragtand ail buhend bish yumaa gehed hun husvel medej bolohoor bsan harin uvurmongolchuud itgeegui bas unemsheegui bas huseegui dee mongoloos salchihaad odoo uneheree yahav dee. zuungar, oirduud ch bas tusdaa uls bolj boloh bsan ba esvel hujaa orosiin ali negend hamaarah bsaniin. harin ted halh mongold itgej negdej chadsan bogood tusgaar togtnold gariin usgee zursan uls. chingisiin ued oorsdoo dagaar oroogui nuudelchidiig hucheer dagaar oruuldag bsan 19zuund mongolchuudad tegej hucheer negtgeh tolgoi ba huch bgaagui bolohoor mongolchuud sanalaaraa temtsej bj uursdiin hucheer tusgaar togtnoloo oloh heregtei bsand ugiin hagarhai butarhai bsanmongolchuud negdeed uvurmongol uursduu l huseegui shuu dee temtseegui!

BID said...

Hyatadiin bodlogo unuudur garch ired baigaa um bishee ho.Ueiin ued baisan um. Ene batbold geed zaluugiin bichseniig er ni bol bi demjeed ene niitleliig oruulsan. 1911 oni erh chuloonii huvisgal, 1921 oni ardiin huvisgaliin uil heregt olon myangan uvur mongolchuud barguud irj orolzoj baisaniig martaj bolohgui ee.tegeed ch ed nar uusaad duussan odoo oroitson gej heleh erh bidend baihgui. Tuv Mongolchuud buyu halh Mongolchuud bid urgeljid l MOngol tuurgatnaa ingej gaduurhdag murtloo heregtei uedee daldagnaad naldag shuu dee

Unknown said...

minii bodloor bol ovor mgl temtseeguide bish, temtseed ylagdasan, holiig helehgui bid odoog harahad ovor mgliin uurhai ed baylagiig uhaj duussan hytaduud odoo mgliin baylagiig duusgah tuhuj bna, bid ingej bj hechineen jiliin daraa hen "ar mgl temtseegui" gh bolj bna? ng medhed buh yum ungersen bh bolno. ovor mgl temtseseer nen ylanguya bidnar hamt temtseh heregtei, oor yunii ch toloo bish, zovhon mgl eh orniihoo toloo!

Anonymous said...

Монголчуудаа Өвөрмонголчуудаа чадах хэмжээндээ дэмжих хэрэгтэй. Өвөрмонгол бол Монголын газар нутгийн нэгэн хэсэн бөгөөд хүнтэйгээ газартайгаа хятадын эрхшээлд байна. Хятадууд өөрийн юм шиг дураараа дургиж байна. Монголын үндэсний үзэлтэй олон хөдөлгөөнүүд үүсч байгаад баяртай байна. Элсмээр байна. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй. Монголоо хөгжүүлцгээе

Anonymous said...

Өвөрмонголчууд япон америк зэрэг хүчирхэг орныг түшвэл эрх чөлөөгөө олж болох юм. Юманд арга суманд начир байдаг гэдэг. Жишээ нь япон газар нутаг цунами гээд хэцүү байна. Японыг хүнд үед нь тусална гээд л эрх чөлөөнийхөө төлөө тусламж гуйхад болж л байна ш дээ.

Anonymous said...

(ñàâààã¿é ñàðàíä õóöàíà)òàíàé ñàéòààð ñàíààíäã¿é áàéæ áàéãààä îðëîîî îëîí ãî¸ þì áàéíà.Ìîíãîë õ¿íèé îìîãøëûã òºð¿¿ëñýí îëîí ç¿éë...... ãýõäýý ýí¿¿õýí ýíäýý ñàíàë áîäëîîî áè÷ýëöýæ õèèñýí ç¿ëã¿é áèåý îòîæ áóñäûã õºäºëõèéã õàðàí ñóóãàà íü òîîã¿é èéì ãî¸ þì áè÷÷ýýä ýí¿¿õýí ýíäýý áàéãààä áàéãàé íü áàñ ë îíöã¿é çàçà ìýäýõã¿é adminaa ????????????????????????
????????????????????????????????????????????????????????????????????????????
ñàíàë áîäëîîîññîîîîîîîîîî õóâààëöààà÷

Anonymous said...

OVORMONGOLCHUUDAA ta buhen bol bidnii mah tsusnii tasarhai shuu hench yu gej helj bsan ene bol diilenh olonhi mongolchuudiin uzel bodol bish shuu,hiliin gadna bgaa mongolchuudiigaa gazar nutgiinh ni hamt butsaaj avhiig bid husej bsan,husseer bgaa,husseer baih bolno ta buhnee tsag horom moch buhend sanaj hairlaij badag shuu ta nartaa mash ih hairtai shuu yamagt ahirlah bolno.

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах