Монголын асуудалыг хэрхэн шийдэх төслийг өргөн барихад Ху Жин Тао дарга маш их уурсан цаасыг нь урж шидсэн тухай яриа ӨвөрMонголчуудын ам дамжcaн яриa

May 24, 2007

ХКН-ын ардын хурлын төлөөлөгчид саяхан Тайвань, Монголын асуудалыг хэрхэн шийдэх төслийг өргөн барихад Ху Жин Тао дарга маш их уурсан цаасыг нь урж шидсэн тухай яриа Өвөр монголчуудын ам дамжин яригдах болжээ. Тэрбээр “Тайвань, Өвөрмонголын асуудал гэж байхгүй. Тэр асуудал шийдэгдчихээд байхад чинь яасан олон удаа ярьдаг юм бэ? Удахгүй Монгол улсад 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн дагуу 100 мянган ажилчин оруулах болно” гэж хэлсэн тухай Өвөр Монголын хошуудаас ардын хуралд суугаад ирсэн нэгэн төлөөлөгч ам алдсан аж. Бид өмнө нь иймэрхүү маягтай буюу Монголын асуудал гэдэг хайрцагнаасаа гарсан ширхэг шүдэнзийг буцаагаад зурууланд нь хийхтэй адил зүйл гэсэн маягтай үг бишгүй л нэг сонсч байсан ч энэ удаагийнх шиг Монголын тухайд удирдагч Ху дарга нь хилэгнэн уурласан тухай сонсоогүй болохоор энэ мэдээлэл та бүхэнд шинэлэг байх биз ээ. Түүнээс гадна Хятад даяар хүйсийн илүүдэлд ороод ганц биеэр ганихарч байгаа 30 сая эрчүүдийн хэн нэг нь монгол эмэгтэйтэй гэрлэсэн тохиолдолд Хятадын засгийн газраас нэг удаа 100 мянган юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон тухай яриа ч Өвөр Монголоор нэг тарж байгаа аж. Өмнө нь зуун юань байтугай зургаан ч зоосгүй хятадыг дагаад нутаг руу нь майжигнаж байсан монгол хүүхнүүд 15 сая төгрөгтэй тэнцэх мөнгөн даатгалтай хятад эрчүүдийг хараад шууд л намиран налаад орж ирнэ гэж тооцоолсон бололтой. Ер нь сүүлийн үед урд хөрш маань хүйсийн илүүдэлд орсон эрчүүдээ Монгол руу экспортлох бодлого түлхүү явуулах болсон. Одоо бүр мөнгөн урамшуулалттай уралдаан зарлаж байгаа юм уу хаашаа юм.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах