Эх оронч үзлийн талаар товчхон
Нэгэн харь элэгт этгээд “Таны мэдэх ёстой үндэсний үзэл” хэмээх товхимолдоо Эх оронч үзлийг гутаан доромжлохыг ихэд хичээж, эцэст нь харааж зүхсэн үзэн ядсан үгсээр товхимлоо төгсгөжээ.
Төрийн хүнд баймгүй ийм араншин хэнээс, хаанаас цухалзсан нь ойлгомжтой. М.Энхсайхан (МҮАН)
Гэвч жирийн Монгол хүнд бол төрж өссөн эх орноо, түшиж тулсан ард түмнээ дорд үзэж, харааж зүхэх нь, бүр тэдний эсрэг арга бач бүхнийг уралдуулан, хуурч мэхлэх нь нэн ойлгомжгүй зүйл юм.
Учир нь Монгол хүн тэгдэггүй. Өрөвдөхөд өр өшиглөдөггүй, итгэхэд итгэл сэтгэл рүү нь ус цацдаггүй. (Гэвч ардчилалын үед хүний мөс чанар хөлийн чигчий хуруунаас дор болсон гэх)
Харь элэгтнүүд Монголчуудыг үзэн ядахдаа, Монголчууд үнэнийг олоод харчихвий гэж айхдаа “бусдын өмнө хариуцлага хүлээх албагүй” үндэсний үзэлтэн би гэж бичиж байна. Хөөрхий тэр “үндэс”-ний үзэлтэн ямар “үндэс”-ний үзэлтэн болхоо битүүхэн илэрхийлэхдээ товхимлоо “улаан” өнгийн хавтсаар хавтасласан нь дэлхийд ямар “үндэс”-ний имиж улаан билээ хэмээн эргэцүүлэхэд хүргэдэг аж. Ямар “үндэс”-ний имиж улаан билээ...?! Дэлхийд Хятад үндэстний имиж улаан байдгийг хэн юун эс андах.
Эх оронч үзэл гэдэг нь төрөлх нутгаа хайрлах хайр юм гэж товхимолд бичжээ. Гэтэл товхимлыг зохиогч маань эх оронч үзлийг харааж зүхээд байдаг. Түүнд яагаад эх орноо хайрлах хайр байдаггүй билээ. “Үндэс”-ний үзэлтэнд маань эх орноо хайрлах хайр байгаа ч тэр нь нөгөө улаан “үндэс”-ний төрөлх нутгаа хайрлах хайр байсан юм болов уу?
Миний анд Ц.Ганхуяг нэгэнтээ “... Миний бодлоор эх орон гэдэг бол юуны түрүүнд эцэг дээдсийн маань цусаа урсгаж үлдээсэн газар шороо, уул, ус, гүвээ толгод юм. Бидэнд бусдад өмчлүүлэх илүү газар ямхын төдий ч үгүй билээ. Буурлуудын маань бүлээн цус, халуун хөлсний үнэр шингээстэй буян хишгийн далай газраараа бусдад ая тал зассан минь багадаагүй … Эх орондоо хайртай бүхнийг бурхан өршөөг ... Би Бурханд итгэдэг, Мөнх Тэнгэртэй сүсэглэдэг, Эх орон нэгт шилдэг хөвгүүддээ найддаг ... хэмээн бичиж байв.” Тиймээ. Энэ бол Эх оронч үзэл юм.
Аль ч Үндэстэн өөрийн Эх орончид, Үндэстний баатаруудаа төрүүлж, тэднээрээ хойч үе нь бахархаж, буй болгосон Эрх чөлөө, Тусгаар тогтнолыг нь нандигнан хайрлаж, хамгаалж байдаг билээ. Эх орончидгүй, Үндэстний бахархал болсон хөвгүүд охидгүй Улс, Үндэстэн гэж үгүй. Эх орныхоо алдар сууг дэлхийд дуурсгахыг хүсдэггүй алдар гавъяатан гэж үгүй.
Төрж өссөн Эх орноо, түшиж тулсан ард түмнээ нулимж болно гэж үү?!
Үгүй ээ. Ямар ч хүн тэгж чадахгүй. Хэрэв хүн биш бол өөр хэрэг. Хүн болоогүй хүн төрхтөнүүд байж л байдаг. Тэд бүр сагаад төр барьж тоглодог болсон. Төр барих ч гэж дээ ард түмнийг хуурч мэхлээд өмч хөрөнгө, эд баялагийг нь харийнхантай нийлж цөлөмчихөөд хоосон хүнээс хоёр чихийг нь авах уу? (Баабар) гээд сууж байсан нь саяхан.
Гэвч энэ бусармаг байдал удаан үргэлжлэхгүй гэдэгт би итгэж байна.
Би андынхаа нэгэн адил Эх орон нэгт шилдэг хөвгүүд, охиддоо найдаж байна. Монголчууд бид Эх орноо, Улс, Үндэстнээ дотоодын урвагчид болон харийн харь элэгтнүүдээс чөлөөлж чадна. Тэдний бузар санааг тас цохиж, булшлах цаг айсуй байна.
Аль ч Улсад аюул нүүрлэх цагт Эх орончид Эх орноо, ард түмнээ, хайртай бүхнээ, Эрх чөлөө, Тусгаар тогтнолоо өмгөөлөн хамгаалж, нугаршгүй цайз, нэвтэршгүй хэрэм болж амь биеийг үл хайрлан тэмцдэг билээ.
Тиймээс аль ч Улсын Эх орончдыг би хүндэлнэм.
Өнөөдөр хуучинаар ЗХУ-ын Аугаа их Эх орны дайны ялалтын өдөр билээ. Тиймээс Эх орноо харийн түрэмгийллээс хамгаалан тэмцсэн ЗХУ-ын Эх орончидод ялалтын баярын мэнд хүргье. День победы!
А.Гэрэл
Subscribe to:
Post Comments (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш ол...
-
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть б...
-
Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан ...
-
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
Бодонгууд Мягмарын Дөш нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй...
-
Цорос бол дөрвөн Ойрад дотор голлох овог билээ. Цорос овгийн үүслийн талаар хэд хэдэн хувилбар байдаг бөгөөд эрдэмтэн доктор, профессор На...
-
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Түүхийн шинжлэх ухааны доктор Оох...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
2 Сэтгэгдэл:
Mundag niitlel bnaa!mongoliin eh oronchid mandtugai!
А.Гэрэлийн бичээд байгаа ЗХУ-ын Аугаа их орны дайны ялалтанд баяр хүргэн энэ бичиглэлээ төгсгөснийг ойлгосонгүй.Энэ дайнд оролцсон Монгол үндэстэнүүд асар олон байсан.Зарим нь аугаа их том гавъяа байгуулсан. Тэд эх оронч үзлээр зэвсэглэн дайтсан уу? Үндэсний үзэл буюу монгол үндэстэний төлөөх язгуур үзлээр зэвсэглэн дайтсан уу? Аль эсвэл фашист националист үндэстэний үзлээр зэвсэглэн дайтав уу?
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com