Монголын төрийн тусгаар тогтнолыг сэргээсэн анхдугаар хувьсгалын 85 жилийн ойд зориулав. Хэрээд Л.Жамсран

Хэрээд Л.Жамсран 1996он
Монголчууд үндэсний эрх чөлөө, төрийн тусгаар тогтнолынхоо төлөө харийн ноёрхогчдын эсрэг хийсэн тэмцлийн нэгэн оргил үе Цагаагчин гахай жилийн хувьсгал хэрхэн бэлтгэгдэж ялсан хийгээд ялагдсан учир шалтгааныг нэг анги намын байр суурь аль нэг их гүрний бодлогоор биш , зөвхөн Монгол үндэстний бодит байдлын үүднээс түүхэн үнэнийг өргөн олон уншигч нарт танилцуулахын тулд эрдэм шинжилгээний хялбаршуулсан энэ товхимолыг толилуулж байна.
Энэ бол зөвхөн нэг анги нөгөө ангийнхаа эсрэг хийсэн хувьсгал биш . харин Чин улсын ноёрхол дахь Монголчуудын нийт анги давхаргын эрх ашгийг илэрхийлсэн үндэстний эрх чөлөөний буюу үндэстний хувьсгал бөгөөд түүний төв нь Ар Монгол байв. Бид уг хувьсгалын урьд бараг дурьдагдаагүй байсан гол удирдагчид хийгээд олон газрын Монгол эрчүүд журамт цэрэг болон нэгдэж , үндэстний төрийн тусгаар тогтнолын гал голомтыг бадрааж буй нийслэл хүрээнд хүрэлцэн ирж, Монгол нутгаа харийн ноёрхлоос , хамтын хүчээр чөлөөлж үндэсний нэгдлээ сэргээхийн төлөө түмэн газрыг хол гэлгүй төрсөн биеэ хайран гэлгүй тулалдаж Олноо өргөгдсөн Монгол улсаасаа эрхэм цол, шагнал хүртэн үнэлэгдэж байсныг харуулахын тул олон Монгол нутгаас ирсэн дайчин тэмцэгчдийг төлөөлүүлэн зарим баатар жанжин дарга нарын амьдрал тэмцлийг товч тойм төдий бичив. Цагаагчин гахай жил Монголд болсон үйл явдлын үнэлэлт хараахан нэг мөр болоогүй . Монголын ойр үеийн түүхийг судлаачид түүнийг Манж Чин улсын тэр үеийн дотоод байдлаас голлон урган гарсан, нийгмийн хямралын нэгэн хурц илрэл байсан гэж үзэж нарийвчлан судлаж байхад, энэ бол гадаад улсын турхиралтаар сэдэгдсэн зохиомол үйл явдал хэмээн
тухайн нийгмийн байгуулал, төрийн бодлогын бурангуй мөн чанарыг зөвтгөх санааны үүднээс хайнгад тайлбарлахыг оролддог хүмүүс ч бас бий.Иймд бид толилуулан буй товхимолыг уншигч нарт өөрсдөө дүгнэлт хийх боломж олгох уншихад аль болох дөхөм болгохыг хичээв.Хэрээд Л.Жамсран 1996он

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах