Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрла!
Монголчуудаа...
Амьддаа бие биенээ хайрла!
Алив сайхан үгээ бусдаас битгий харамла.
Хүмүүсээ миний Буянаад урам хайрла
Хөл дээр нь босгож чадах ид шидтэй үг хайрла
Миний хэмээн дотночилон дууддаг цөөхөн хэдэн хүний маань нэг хүнд өвчинтөй тэмцэн өдөр өдрөөр дөхөн ирэх үнэнийг ухаарч ядан байгаа энэ үед та бүхэндээ хандан үгийн гуйлга гуйж суунам . Оюун ухаан итгэл үнэмшилийн хүч бол бие организмд үүссэн өвчинг ялан дийлж чадах цорын ганц хүчин зүйл юм .Тэрхүү хүч чадлыг дүрэлзүүлэн асааж чадах ид шидтэй гайхамшигт үг хайнам .Үгийн үнэ цэнэ шидэт утгын тунгаан бодох саруул ухаантай түүнд минь худлаа цэцэрхэл хуурамч бялдуучилал биш үнэн сэтгэлийн урмын үг бичээрэй .Хамгийн сайхан захидал хамгийн үнэн үг илгээж хүч чадал урам хайрласан хүнд би чин сэтгэлийн нандин билэг илгээе. shidetem2010@yahoo.com хаяг руу майл бичнэ үү!
Буянбатын тухай товчхон
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД ӨРГӨДӨЛ ГАРГАХ НЬ
2008 оны УИХ-ын сонгуулиар 60 гаруй төрлийн булхай илэрсэн хэмээн ‘’Иргэдийн сонголт’’ ТББ-аас мэдээллэж байлаа. Тэдний танилцуулснаар үндсэндээ 3 янзын луйварын шинжтэй үйл ажиллагаа голлож явагдсан.
Эхнийх нь шилжин нүүдэллэх хөдөлгөөнтэй холбоотойгоор хэдэн мянган иргэдийг тухайн тойрог дээр нэмж санал өгүүлсэн БЗД 1400, ЧД 11900, СБД 11926 хүнийг тус тус нэмж бүртгэсэн, мөн хоёр дахь нь санал тоолох үеэр саналын хуудас нэмж тоолсон. Үүнд БЗД-т 2600, Увс аймгийн Давст суманд 51 санал илүү гарсан, гурав дахь нь шинээр хэсгийн хороо байгуулан санал авсан тохиолдол гарсан.
Увс аймагт саналын хуудас хийх хайрцгийг өөрсдөө дур мэдэн хийж малчдын гэрээр явж санал авсан хууль бус үйлдэл гарсан. Уг нь СЕХ-ны зөвшөөрөлтэй сонгуулийн тойрог, хэсгийн хороодыг байгуулдаг журамтай, гэтэл урьд өмнө нь гарч байгаагүй луйварын шинжтэй ийм үйлдэл илэрсэн. Сонгуулийн тухай хуулиндаа тухайн тойрог, хэсгийн хороод дээр будлиантай асуудал гарвал уг тойргийн хорооны санал хураалтыг хүчингүйд тооцож, сонгуулийг ахин явуулна гэсэн заалт байдаг. Гэтэл СЕХ нүдэн балай чихэн дүлий байсаар байгаад сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн барьсан явдал нь бидний анхаарлыг зүй ёсоор татаж байна хэмээн ТББ-ынхан тухайн үед мэдэгдэж байсан билээ.
Түүнчилэн Ардчилсан нам сонгуульд зориулж Америкийн сенатчаас их хэмжээний доллар авсан байж магадгүйн баримт ч /Дорлигжавын захидал гэх/ хэвлэлд нийтлэгдэж байлаа.
Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 2-т заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.“ гэсэн заалтыг зөрчсөн.
Өмнөх Засгийн газруудаас мөнгөтэйгөөрөө илүү үзэгддэг байсан С.Баярын Засгийн газар сонгуулийн дараа мөнгөн сангийн “авдар” нь хоосорч, арилжааны банкууд дампуурч, “дэлхийн эдийн засгийн хямралд өртсөн” улс орны тоонд орсон нь эрх баригч 2 нам ямар бохир аргаар төр засгийн эрх мэдлийг булаан авсныг тодорхой илэрхийлэх үзүүлэлт юм.
Түүгээр ч зогсохгүй төр засгийн эрхийг булаан авсан энэ хууль бус ажиллагааг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал цуглааныг гудамжны эмх замбараагүй үймээн болгон өдөөн турхирч, эцэст нь ард нийтийн зүг буу шагайн таван хүний амь насыг хороож, олон хүнийг эрэмдэг зэрэмдэг болгосон 7 дугаар сарын 1-ний эмгэнэлт явдалд хүргэсэн ялт хэргийг үйлдсэн. Улмаар олон иргэдийг, түүний дотор насанд хүрээгүй хүүхдүүдийг ч хоморголон баривчилж, зодож, айлган сүрдүүлж, хэрэг тулган хавтгайруулан ижил ял оноосон нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2-рт заасан “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно.
Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах,хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө.” гэсэн заалтыг уландаа гишгэсэн хэрэг байлаа.
Төр засгийн эрх мэдлийг хууль бусаар авсан энэ үйл ажиллагаа анхных нь биш, бас зөвхөн УИХ-ын сонгуулийг ч луйварддаг хэрэг биш ээ. Нутгийн өөрөө удирдах байгууллага, засаг захиргааны анхан шатны нэгж баг хорооны засаг даргыг сонгоход хуулийг үл хэрэгсэх явдал бүр ч цагаандаа гарсныг СБД-ийн зарим хороодын иргэдийн хурлыг хийлгэхгүй, хороодын засаг дарга нарыг 10 сарын турш түр томилолттойгоор ажиллуулж, үүнийг эсэргүүцсэн СБД-ийн 2, 3, 4, 16 дугаар хорооны иргэдээс түр хороо байгуулаад байгаа, БЗД-ийн 15 дугаар хороонд удаа дараа Засаг даргын сонгууль явагдсан ч 8 сарын турш засаг даргагүй байгаа зэрэг хэрэг явдлууд нотлож байна.
2. Үндсэн хуулийн үзэл санааг гажуудуулан эрх мэдлийг үндэсний ашиг сонирхолд харшаар ашиглаж ирсэн
Тухайлбал:
1999 онд 2 нам үгсэн хуйвалдаж Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан нь улс нийгмийн ашиг тусын тулд биш өөрсдийн ажлаа хийдэггүй, залхаг дампуу байдлаа хаацайлан хамгаалах сонирхлоос үүдэлтэй байлаа. Тухайлбал, УИХ 76-аас доошгүй гишүүнтэйгээр хуралддаг байсныг ирц хүрэхгүй болсон шалтгаанаар 50-иас доошгүй болгож, өнөөдөр 20 хүн ч хууль баталдаг болоод байна.
Мөн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болдог болгосноор гүйцэтгэх эрх мэдлийг, хууль тогтоох эрх мэдэлтэй нийлүүлж, хяналтгүй болжээ. Ингэснээр УИХ, Засгийн газар хоёрын аль нь гүйцэтгэх засаглалын үүргийг гүйцэтгэж байгаа нь ч мэдэгдэхээ больж УИХ-ын гишүүд улсын төсвийн хөрөнгийг өөрсөддөө тэрбум тэрбумаар нь хуваарилаад сууж байдаг боллоо.
Засгийн газар ямар бүтэцтэй байх, хэн сайд болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч шийддэг байсан бол одоо Ерөнхийлөгчид сонсгоод л хэрэв санал зөрөлдвөл өөрсдийнхөөрөө шийддэг болсон байна. УИХ-ын дарга, дэд даргыг нууц санал хураалтаар сонгодог байсныг ил санал хураалтаар шийддэг болсон.
"Шаардлагатай гэсэн нөхцөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газрыг огцруулах санал"-ыг УИХ-д оруулдаг байснийг аваад хаячихсан.
Ингэснээр ажил хийгээгүйн төлөө хариуцлага хүлээдэггүй, улс орноо худалддаг, бэлэглэдэг, хууль бус үйл ажиллагаагаа зөвшөөрөхийг УИХ-д шахаж шаарддаг “өндөр” эрх мэдэлтэй Засгийн газартай болж хувирсан.
Үндсэн хуульд халдсан дээрх халдлага нь уг хуулийн хамгийн гол үзэл баримтлал, зарчмыг нь үгүй хийснээр төрийн эрх мэдлийн хуваарилалтыг завхруулж, дуртай хэдэн хүн нийлээд дураараа дургиж байх нөхцлийг бүрдүүлсэн нь үндсэндээ улс төрийн хариуцлагыг үгүй хийж, төрийг хүчгүй, хяналтгүй болгосон юм.
Энэ нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4.2-т заасан нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдлыг алдагдуулсан хэрэг байлаа. Энэ мэтээр Монгол Улсын Үндсэн хуулийг сахих байтугай дураараа засварлаж, бусдын захиалгаар хууль боловсруулдаг, хэн хүссэн нь хулгайгаар хуулийн үг үсэг, утга санааг нь өөрчилдөг, заалтуудыг нь үгүй хийдэг, өөрсөддөө тохируулан хууль гаргадаг болсон.
Тухайлбал :
Ашигт малтмалын тухай хуулиас эхлэн энэ мэт олон баримт жишээг дурьдаж болох байна. Түүнээс гадна төрийн захиргааны байгууллага, түүнд ажиллагсдын үйл ажиллагааг нам бүлэглэлийн гэмт хэргийг хаацайлан хамгаалахад чиглүүлж ирлээ. Тухайлбал: Нийслэлийн ундны цэвэр усны эх үүсвэр болох тусгай хамгаалалтын бүсэд газар олгосон хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахаар эрх үүргийнхээ дагуу хандсан Төрийн захиргааны ажилтны өргөдлийг Захиргааны хэргийн шүүх хүлээн авахаас татгалзаж “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай” хуулийн 3.1.7-д “Нэхэмжлэл гэж иргэн хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг” хэлнэ гэж заасан заалтыг дурьдаад, хуулинд иргэн гэснээс биш албан тушаалтан гээгүй, бас таны хууль ёсны ашиг сонирхол хохироогүй байна, та бусдын өмнөөс нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн тайлбарыг өгсөн нь төрийн захиргааны ажилтан “иргэн” биш, бас тэд улс нийгмийн эрх ашгийг, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах эрх, үүрэггүй болохыг “хуульчлан” тайлбарласан хэрэг юм. Энэ тайлбар, бодлогыг УИХ-ын дарга хүртэл хамгаалдаг нь эрх баригч МАХН, АН хоёр Монголын төрийн бодлого, үйл ажиллагааг монгол улсын ашиг сонирхлын эсрэг чиглүүлж буйг илэрхийлсэн баримт билээ.
3. Үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулж ирлээ Тухайлбал:
а/ Газар нутгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах үйл ажиллагааг явуулж ирлээ
- Монгол улсын хөрсөн доорхи бүх баялагийг хоёр намын дарга нарын удирдсан удаа дараагийн Засгийн газрууд лиценз эзэмшүүлэх гэсэн нэрээр харийн хүмүүст хуваан өгснөөр, монгол хүн ойртох эрхгүй, нутгийн засаг захиргаа нь ч мэддэггүй харийн хүний эзэмшлийн бүс нутаг энд тэндгүй бий болж, нутгийн иргэдийн малын бэлчээр, хадлангийн эзэмшил газар нь хомсдон, газар нутаг эвдэгдэх болсон. Улмаар гадны тэдгээр эзэд том гүрнүүдийн хөрөнгийн бирж дээр монголын баялгийг хувьцаа болгон арилжиж, дамлан худалддаг болсоор удаж байна.
- 2008 оны 8 дугаар сард Арабын Эмирийг Монголд айлчлах үеэр С.Баярын Засгийн газар Дархан цаазат Богд хаан уулын Ар Зайсан дахь амыг түүнд бэлэглэсэн. Монголын газар нутгаас таслан бэлэглэх эрхийг хэнд ч ямар ч хуулиар олгоогүй билээ.
- Зотолхаан уулыг хэвлий доорхи ураны нөөц баялагийнх нь хамтаар Францад бэлэглэсэн тухай ч яригдаж байна.
- Дарханы чиглэлийн замд оршуулгын газрыг монгол хүн хятад иргэдээс худалдаж авдаг болоод байна. - Оюутолгойн гэрээг хоёр намын дарга, удирдах бүлэглэлийн сонирхол шахалтаар Монгол улсын хуулиудыг зөрчин, монголын талд ашиггүйгээр байгуулахдаа зарим хуульд өөрчлөлт оруулж гадны хөрөнгө оруулалтаар хайгуул хийж тогтоосон цэвэр усны нөөцийг тэдний мэдэлд өгч ашиглуулахаар болсон нь Говийнхон уух усаа харийн эздийн зөвшөөрөлгүйгээр ашиглах хэрэглэх аргагүй болсон. Тэрч байтугай Говийн багахан усны нөөцийг том үйлдвэрийн хэрэгцээнд ашиглуулснаар амьдралгүй ангамал нутаг бий болгох аюул нүүрлээд байна.
- Монголчуудад өнөөдөр өөрсдөө мэдээд ашиглах байгалийн баялаг ч ер нь хомсхон үлдэж, бүгд эзэнтэй болчихоод байна.
- Гэтэл гадны нэг тэнэмэл жуулчин монголд орж ирээд ямар нэг ордын лиценз худалдаж аваад газар нутгийг чөлөөтэй ухаж сэндийлж байдаг, тэрч байтугай олзворлох үйлдвэр байгуулчихаад ажиллаж байхад хэн ч мэддэггүй “чөлөөт байдал” зөвхөн монгол улсад л бий болоод хориод жилийн нүүр үзлээ. Энэ мэтээр монголын газар нутаг, байгалийн баялаг монгол улс, монголын ард түмний мэдлээс гарсаар байна. Хамгийн хортой нэг санааг МАХН, АН хоёр нэгэн дуугаар уухайлан дэвэргэж, яаран амжуулж байгаа нь зөвхөн нэг л томхон ордыг ашиглахад монголын хэдэн үеийг тэжээх боломж байсаар атал бүх ордыг ашиглах нэрээр монголын газар шороог нийтэд нь онгичин сүйтгэж, байгаа бүхнийг нь гадагш зөөж дуусгах гэж улайрч байгаа явдал юм. Тэгэхдээ зөвхөн стратегийн гэх ордуудаас л Монгол улс жаахан юм хүртэж болох, харин тэр ангилалд ороогүй ордыг тус хоёр намын хэдэн хүн өөрсдийн дур сонирхлоороо гадныхантай ханцуй дотроо наймаалалцан дуусгахыг зорьж байгаа нь энэ хоёр нам хэний эрх ашгийг хамгаалж, монгол улсыг яаж устгах гэж байгааг дэндүү тодорхой илчилж байгаа бус уу!
б/ Экологийн аюулгүй байдлыг алдагдуулах үйл ажиллагааг явуулж ирлээ - Тусгай хамгаалалтын бүс болох Улаанбаатар хотын ундны цэвэр усны эх үүсвэр, Туул голын сав газарт МАХН-ын дарга байсан эрхэм Монгол улсын хуулиудыг зөрчин газар олгож, /үнэн хэрэгтээ газрын наймаа эрхлэж/ түүн дээр нь бүтээн байгуулалт нэрээр “гадны хөрөнгө оруулагчид” голдуу орон сууцны барилгууд барьж, цаана нь бас өчнөөн барилга байгууламж нэмэж барихаар улайрцгааж байна. Нийслэлийн цэвэр усны байгалийн ганц нөөц сан болсон Туул голын сав газрыг эвдэн сүйтгэх ажиллагаа үүгээр зогсоогүй ээ. Туул голын эрэг сав дагуу аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж, элс хайрга олзворлож, бохирын цооног ухаж, барилгын хог хаягдал асгаж, бохир усаа гол руу юулж, эргийн мод бутыг нь огтолж, Гачууртад цэвэр усны сав газарт гольфийн талбай барих нэрээр 500000 м2 газрын хөрсний бүтцийг эвдэн ухаж, олон нийтийн эсэргүүцэл тэмцлийн үр дүнд л арай гэж үүнийг зогсоосон.
Дээр нь бас Туул голын дээд эхийг тэжээдэг Галтайн голын эхэнд хятадын компаниудад алт олзворлох ашиглалтын болон хайгуулын /2196А, 12310Х дугаарын/ лицензүүд олгожээ.
Ундны цэвэр усны нөөцийг үгүй хийх ийм үйл ажиллагаа зөвхөн Улаанбаатар хотод төдий биш нийт Mонгол улсын нутаг дэвсгэрт явагдсан !!!
2 жилийн өмнөх албан ёсны тоо баримтаар бол Монгол орны 2000 гаруй гол, нуур, булаг шанд ширгээд байгаа.
- Өвс ургамал, ан амьтан, шувууг ч төрөл зүйлээр нь устган үгүй хийж, ой модыг огтолж дуусахад хүрээд байна. Тэр ч байтугай хөрш гүрний хоолны хэрэгцээний савхыг хангахад зориулж Хятадын хөрөнгө оруулалттай компанид Сэлэнгэ аймгийн Ерөөгийн модыг огтлуулж сүйтгүүлж байлаа.
Шонхор шувуу зарах, ой мод огтлон вагон вагоноор нь гадагш гаргах ажлыг зөвхөн төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн шийдвэр зөвшөөрлөөр гүйцэтгэж ирсэн. Харин энэ бүхнээ ажлын байргүй, амьдрах аргагүй болсон ард иргэдэд тохохын тулд тэднийг далдуур өдөөн турхирч, өөгшүүлэн дэмжиж, үл мэдэгчийн байр сууринаас зоргоор нь тавьж, сүйтгэх ажиллагааг ард иргэдийн гараар гүйцэтгүүлж ирлээ.
- Өнөөдөр Mонголын баялагийг хяналтгүйгээр гадагш нь зөөх болсон төдийгүй, байгаль газар нутгийг маань хордуулан сүйтгэх үйл ажиллагаа нь улс орны экологийн аюулгүй байдлыг нэгэнт үгүй хийгээд байна.
Энд зарим нэг албан ёсны тоо баримтыг дурьдвал: ОБЕГ, УМХГ, БОЯ, VХЯамнаас хийсэн шалгалтын тайланд "... эзэн Чингисийн өлгий нутаг Хэнтий аймагт 2330 га талбай эвдрэлд орж сvйрсэн... ...Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 6025 тн хортой шлам vvсгэж, 4,8 га талбай мөнгөн усаар бохирдсон.
Төв аймгийн Жаргалант сумын Талбулагийн тасагт 1,5 га, Борнуур сумын Бичигт бригадын төвд 1,5 га, Нумт гэдэг газар 0,35 га талбай онцгой хортой химийн бодис болох цианит натри, мөнгөн усаар хордсон…
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Бортолгой гэдэг газар 0,06 га, Мандал сумын Эрээний орд 4,0 га газар, Мандал сумын Малгар уул орчим 1,5 га, Баянгол сумын Нарангийн аманд 1,5 га, Нарангийн голд 5,5 га талбай онцгой хорт химийн бодис болох цианит натри, мөнгөн усаар хордсон. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын төвд 0,05 га талбай мөнгөн усаар хордсон"
Мән ОБЕГ, УМХГ, БОЯ, VХЯамны дээрх тайланд "Капитал ресурс" ХХК Баянгол сумын Нарангийн гол болон Рашааны ам хэмээх газруудад цианит ашиглан шлам угаах vйл ажиллагаа явуулж байснаас мөнгөн ус, цианитаар хордсон 1000 м кв. гаруй шороо, 3000 м кв. орчим талбай бvхий хаягдал усан сан vлдэж... /Ийм цөөрмvvд хаа сайгvй бий болсон шvv дээ./ ....
Өмнөговь аймгийн Ханбогд, Хvрмэн, Ноён, Булган суманд мөнгөн усаар бохирдсон 25 мянга орчим тонн шлам vvсгэн, vvгээр 18,6 га талбай хордож .....Баянхонгор аймгийн Баян-Овоо, Баацагаан, Шинэжинст, Жинст суманд 6,6 га талбайг мөнгөн усаар бохирдуулсан 100 мянга орчим тонн хорт хаягдлыг байгальд хаясан.
Эдгээр сумдад бэлчээрийн худгууд бохирдсон байх өндөр магадлалтай, малчдын эрvvл мэнд, удмын санд аюул нvvрлэж, байгаль орчин сvйдэж… ....Говь-Алтай аймгийн Тонхил, Есөнбулаг, Чандмань сумдад байгаль орчин сvйдэж, химийн хорт бодис алдагдаж..... Ховд, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Завхан, Архангай, Орхон, Булган, Өвөрхангай аймгуудад ч хордсон цэгvvд гарсаар байна...." гэж тэмдэглэгдээд байгаа.
Экологийн аюулгүй байдлын эсрэг энэ мэт үйл ажиллагааны хорт үр дагавар захаасаа Хонгор суманд илэрч, хүн амьтан, ураг удамд ямар аюул нүүрлэж байгааг нийтээрээ харж мэдэрч эхлэж байна. Монголын газар нутаг, хүн амыг нийтэд нь хөнөөн сүйрүүлж болох асар их хорт бодисыг хилээр ямар ч хяналтгүйгээр чөлөөтэй нэвтрүүлсээр ирлээ. Өнөөдөр манайд хэн нэг эрх мэдэлтний зөвшөөрөл л байвал хилээр юуг ч нэвтрүүлж болдог болсон нь улс орны аюулгүй байдлыг хамгаалах хилийн үүрэг нэгэнт байхгүй болсныг илтгэж байна. Энэ талаар албан ёсны ганц нэг баримт жишээг дурьдвал "....Дорнод аймагт химийн бодис ашиглах тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-д 115 нэр төрлийн, 6,6 сая кг, Төмөртийн "Цайрт минерал" ХХК-д 106 нэр төрлийн олон арван мянган тонн, "Шан лун" ХХК зургаан нэр төрлийн химийн бодис оруулж ирж байна..." Тэр ч бvv хэл зарим нэг боомтыг тусгайлан нээсэн байна. "
...Засгийн газрын 2007.03.20-ны өдрийн 65 тоот тогтоолоор химийн бодис нэвтрvvлэх боомтын жагсаалтад Дорнод аймгийн Баянхошуу боомт, Сvхбаатар аймгийн Бичигтийн боомтыг нэмэлт болгон оруулсан бөгөөд ..." эдгээр боомтууд нь дээр дурьдсан нэг л компанид зориулсан арга хэмжээ байжээ.
Мөн тvvнчлэн "...Эдгээр хилийн боомтууд дээр химийн бодис оруулж ирэхэд хяналт тавих лаборатори, байгаль орчны улсын байцаагч, мэргэжлийн боловсон хvчин байхгvйгээс химийн бодис хууль бусаар хилээр нэвтрэх нөхцөлийг бvрдvvлж байна.." гэсэн дvгнэлтийг ОБЕГ, УМХГ, БОЯ, VХ Яамнаас хийсэн шалгалтын бvрэлдэхvvн хийсэн байна. /Бороо гоулдыг нэрээр 2008 оны 04 сарын эхээр 40 чингэлэг буюу 800 тн цианит натри орж ирсэн мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж бичигдэж байсан/
- Гаалийн албаны эрх мэдэл бүхий албан тушаалуудад намын томилолтоор тавигдсан этгээдүүд “гаальтай машин” гэх мэтийн ямарч хяналтгүй хил нэвтрэгчдийг зохион байгуулан бий болгосон төдийгүй, монгол улсын хилээр зорчигчдод хууль, дүрэм журмынхаа дагуу үзлэг шалгалт хийх гэсэн хил, гаалийн ажилтныг өөрсдөө очиж хориглон саатуулж байгаа албан тушаалтныг ч олон нийт телевизээр үзэж харлаа.
- БНХАУ руу Тавантолгойн өндөр чанарын нүүрсийг өдөр шөнөгүй, ямар ч хяналтгүйгээр зөөж, Дорнод, Сүхбаатар, Өмнөговийн нутгуудаар урд хөршийн иргэд дуртай цагтаа орж гарч, хэсэн тэнүүчилж, бэлчээр газрыг ухаж сүйтгэн алт, бусад ашигт малтмал, өвс ургамлыг ч үндсээр нь зулгаан зөөдөг боллоо. Хурдан унаа, бүрэн зэвсэг агсан ан амьтныг нь алж хядаад чөлөөтэй сэлгүүцэж байдаг боллоо.
- Монголын нүүрсийг зөөхийн тулд Mонголын хилд тулж ирсэн БНХАУ-ын төмөр замтай холбож урагшаа төмөр зам тавих зөвшөөрлийг МАХН-ын дарга С.Баяр нууцаар олгож, Хятад иргэд Хөшөөтийн уурхайгаас урд хөрш руу өндөр даацын засмал зам тавьж байна.
г/ Эдийн засгийн аюулгүй байдал бүрэн алдагдлаа МАХН, АН хоёр төрийн эрх мэдлийг ашиглан улс орны хамаг хөрөнгө баялгийг цөөн бүлгээрээ хуваан завших санаа зорилгыг хэрэгжүүлж ирсэн нь үнэн чанартаа тонон дээрэмдэх, түйвээн сүйтгэх ажиллагаа болсон юм. Энэ нь хэрхэн шатлан өргөжиж ирснийг, тэдний бодлого үйл ажиллагааны гайгаар монгол улс, монголын ард түмэнд учирсан хохирлыг тоймлон тоочвол:
- Өмч хувьчлал нэрээр Mонголын ард түмний хэдэн үеийн бүтээн байгуулсан их хөрөнгийг цөөн хэдэн эрх мэдэлтэн хуваан авах үйл ажиллагаа явуулснаар иргэдийн олонхи ямар ч хөрөнгөгүй хоцорсон төдийгүй үй олноороо ажлын байргүй болж, гудамжинд хөөгдөн гарсан. Цэл залуугаараа “тэтгэвэрт” хөөгдөн гарагсдын олонхи нь өнөөдөр амь зогоох тэтгэврийн мөнгө ч үгүй хохирч байна. Өмч хувьчлалын үр дүнд үйлдвэрүүдийг хөгжүүлнэ гэж сурталчилж байсан боловч харин эсрэгээрээ бүх үйлдвэрийг тонож, тоног төхөөрөмжүүдийг нь хаягдал төмөр болгон ачуулж, үндэсний үйлдэрлэлийг бүхэлд нь үгүй хийсэн. Хөдөөд өдий төдий малын хашаа, худаг уст цэг, механикжсан ферм, үтрэм, мал эмнэлэг, тэжээлийн цэг, барилга байгууламжууд, тэрч байтугай хүн ам оршин амьдарч байсан суурин төвүүд тэр чигээрээ устгагдаж, энд тэнд хаягдмал балгасууд үлдэж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үндсэндээ зогссон.
Үр дүнд нь өнөөдөр Mонгол улс ажилгүйчүүдээр дүүрч тариа, ногоо гэх мэт хүнсний зүйлсээсээ эхлэн, нусны алчуур, оймс шаахай гээд эдлэж хэрэглэх бүхнээ цөмийг гаднаас авах болсон. Энэ бүхний ард “хүнсний аюулгүй байдал алдагдах” гэгч нэгэн хөнөөл нийгмийг идсээр байна. Малыг хувьчилсан гэж сайрхадаг ч энэ нь сүргийн бүтэц, мал эмнэлэг, үржил селекци, бэлчээрийн даац, ашиглалт, усжуулалт, хадлан тэжээлийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн механикжуулалтын асуудал зэрэг шинжлэх ухааны үндэслэл бүхий төрийн бодлого, зохицуулалтгүй болгож, хөсөр хаягдсан малчид өнөөдөр хадлан авъя гэсэн ч ганц гар хадуураас өөр гартаа барих багажгүй /гар хадуур нь байдаг ч юм уу үгүй ч юм уу/, нэг нэгнээсээ өрсөж ашиглах гэсэн аминч өрсөлдөөн, ямаа голдуу сүргийн буруу бүтэц, зохицуулалтгүй өсөлтөөр /мөн бусад буруу бодлого үйл ажиллагааны гайгаар/ бэлчээр нь талхлагдаж, цөлжсөнөөр хамар хатгах өвс бэлчээр нь ч барагдаж, хүн төрөлхтний оршин амьдрахуйн төгс төгөлдөр хэлбэр болсон нүүдлийн соёл иргэншил, монголчуудын оршин тогтнохуйн үндэс болж ирсэн, олон мянган жилийн түүхтэй монголын мал аж ахуй ганц зудыг даах эсэх нь, цаашид үлдэж чадах эсэх нь эргэлзээтэй болоод байна.
Зохион байгуулалттайгаар банкуудыг дампууруулж, банк санхүүг голдуу гадныхны мэдэлд өгснөөр өнөөдөр монголын мал “Хаан банкны” барьцаанд орж, малчид үндсэндээ ямар ч цалин хөлсгүйгээр харийн нэгэн банкны эзний малыг маллаж, гадны түүхий эдийг бэлтгэж суудаг болсон.
- Цаашид эрх баригч намуудын бүлэглэлийн дээрэмдэн тонох ажиллагаа шатлан өргөжиж банкуудыг дампууруулж, улс орны санхүүг хоосруулаад, ард иргэдийн амьжиргаагаа залгуулахаар барьж босгосон ТҮЦ-үүдээс эхлэн ажил бизнесийг нь, хадгаламжийн мөнгийг нь, тэр ч байтугай амьдрах орчных нь зай чөлөө, хүүхэд тоглох талбайг нь хүртэл булаан луйвардах болсон. Өнөөдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын сургуулиуд сурагчдын хөл бөмбөгийн тэмцээнийг спортын заалны умгар зайд явуулдаг болж, гүйлтийн тэмцээн гэх мэтийн оронд компьютер тоглоомын тэмцээн л зохион байгуулахдаа тулаад байна.
Монголчуудад олдохгүй болсон тэр зай талбайд гадныхан хөрөнгөө байршуулж, орон сууц, албан контор, баар, ресторан, зочид буудал, банк, зуучлалын товчоо, сүм хийдээ байгуулан, үй олноороо орогнон суурьших болж, амьдрах орчин зай талбайгаа өргөтгөн тэлж монгол орны эрх мэдэлт эзэд нь болцгоож байна.
Харин монголчууд улам ядуурч захын хорооллууд руу шахагдсаар байна. Монголын ард түмэн өнөөдөр өмч хувьчлал ямар зорилготой, ямар үр дүнтэй явагдсаныг эрх баригч хоёр намаас асууж, өнгөрснийг эргэн харж дүгнэж цэгнэх хэрэгтэй болжээ. Өмч хувьчлал гэгч нь монгол улсад ашигтай орлоготой бүхнийг ард түмнээс булаан авч устгасан, цөөн бүлэг этгээд ашиг орлогыг нь завшин зугаа цэнгэл, тансаг хэрэглээнд зориулж гарын салаагаараа гадагш урсгасан, дээрэм луйврын шинжтэй хэрэг явдал байлаа.
Өнөөдөр Монголд улс нийгмийн хамаг баялгийг эрх баригч намуудын нөмөрт хоргодож, эрх мэдэлтний эзэмшилд, эрх мэдлийн ивээлээр амьдардаг хэдэн том хувийн компани хуваан эзэмшиж байгаа хэдий ч тэдний ашиг орлого Монгол улсад өчүүхэн ч шингэж, хувь нэмрээ оруулж байсангүй. Тэд татвараас орлогоо нууж, өршөөлөөр татварын өрөө цайруулж, улсын төсвөөр зарладаг тендерийг тэд авч, банкуудаас их хэмжээний зээл аваад банкуудыг нь дампууруулан, зээлээ төлөлгүй мултарч, бусдаас давуу эрх эдлэн эзэмшилдээ авсан ашигт малтмалын ордуудыг гадныханд дамжуулан худалдаж, мөнгөн хөрөнгөө гадаадын банкуудад байршуулан эх орноосоо зувцуулж, харин өр зээлээ ард түмэнд үүрүүлж, импортоор оруулж ирсэн чанар муутай бүтээгдэхүүнээ өдөр өдрөөр үнийг нь өсгөн ядарсан иргэдээ үнийн хөөрөгдлөөр дарамталж ирлээ. Монгол орныг тэд цөлмөн ядууруулж байна.
Гэтэл өнөөдөр улс оронд шийдэх ёстой өчнөөн асуудлыг яах, юу хийх талаар ганц үг ганхийхгүй байж Монгол улсыг тэжээж байгаа ганц үйлдвэр “Эрдэнэт”-ийг хувьчлах санааг МАХН-ын даргын дэвшүүлж гаргаж тавьсан Монгол Улсын шинэхэн Ерөнхий сайд Сү.Батболд гаргаж тавьж байгаа нь ард иргэдийн сүүлчийн талхыг нь булаах гэж байгаа увайгүй явдал юм.
Монголын овоохон хөрөнгийг хувьчлалаар “цохисон” шинэ Ерөнхий сайд ийм л ажил сэдэж байна. Ёстой л сурсан юмыг сураар боож болдоггүйн жишээ энэ биз ээ. Ийм увайгүй явдалд дэндүү гаршсан эрх баригч хоёр нам энэ бүхэндээ ч сэтгэл ханахгүй гадагшаа бас гуйлга гуйсаар…
- Ард түмний нэрээр гадны улс орнуудаас учир тоймгүй их өр зээл авч Монгол улсыг өр зээлийн намагт гүнзгий шигтгэж байна. Авсан зээлийн хэмжээ нь Монгол шиг жижиг улсыг байтугай Хятад шиг том улсыг ч хөл дээр нь босгочихоор боллоо. Гэтэл өр өсөж байгаатай зэрэгцэн Монголын гэх өнгөтэй өөдтэй бүхний нөөц өдрөөс өдөрт шавхагдах болов.
- Хэн нэг нь тушаал буулгасан мэт нэгэн зэрэг гэнэт олноороо байгуулагдсан Хадгаламж зээлийн хоршоод зорилго чиглэлийг нь хуулиар “зохион байгуулалттай залилангийн үйл ажиллагаа явуулах” гээд тогтоочихсон юм шиг бүгдээрээ л ард иргэдийн мөнгийг луйвардах ижилхэн сэтгэлгээгээр ажиллаж, хэдэн мянган айл өрхийн амьдралыг үгүйрүүлэн бусинуулчихаад байхад, хоршоодод хуримтлагдсан хэдэн арван тэрбум төгрөгийг зээл нэрээр луйвардсан нууц ноёдын луйвардсан мөнгөө завших бололцоог нь хангахын тулд ХЗХ-ны эзэн нэртэй золиосны хэдэн хүнийг хохирсон иргэдийн нүүрэн дээр барьж, шийтгэсэн дүр үзүүлээд хохирлыг нь харин ард түмний татварын мөнгөөр төлөх аргыг сэдэж,
-Хадгаламж банкны 14,2 тэрбум төгрөгийг банкны удирдах ажилтан нь өөрөө цөлмөн идэж байхад, төрийн мөнгөний бодлогыг барьж хянах үүрэгтэй Монгол банк нь хүртэл түүнд нь хуйвалдан оролцож байдаг, 5 жилийн турш түүнийг нь нуун дарагдуулж, мэдээгүй дүр үзүүлж суудаг тийм төрийн хяналтын системийг бүрдүүлж,
- “Анод”, “Зоос” гэх мэт арилжааны банкуудыг хэдэн хүн зээл авах нэрээр хоослон дампууруулж байхад ард нь эрх баригчид төсвийн мөнгөөр хувийн банкуудын алдагдлыг нөхөх баталгаа гаргаж,
-“Намдаа хандив хөрөнгө цуглуулах”-ын тулд “Гаалийн” Баатар мэтийн хамгийн том авилгач, хулгайч, алуурчдыг төрүүлж, тодруулж, эрх мэдэл бүхий том албан тушаалуудад байршуулж ирсэн зэрэг эрх баригч хоёр намын хулгай луйврын ажиллагааны энэ мэт жишээг тоочоод барашгүй. Дээрх хоёр нам гэх улс төрийн бүлэглэлүүдийн ялт ажиллагаа тонон дээрэмдлэгээр зогсохгүй Mонголчуудын оюун санааг ч хордуулж байна.
- Ажлын байрыг нь булаан үгүй хийж, иргэдийг үй олноор нь ажилгүй, /ажилгүй болохоор/ орлогогүй, амьдралын зорилго, хүсэл тэмүүлэлгүй болгочихоод, аргагүйдсэн байдал, гутарч гунисан сэтгэлийг нь хар наймааныхаа золиос болгон ашиглаж Монголчуудыг архин далайд живүүлж, эр эмгүй бүгдийг архичин болгох ажлыг сүүлийн 18 жилд ээлжилж, хамтарч төр барилцсан улс төрийн хоёр хүчин л бодлоготойгоор зохион байгуулан хэрэгжүүлж ирсэн. 17 чингэлэг спирт, 64 тонн спирт гэх мэт олон хэргийг ард иргэд санаж байгаа байх аа!
Сонгуулийн үеэр эрх баригч намуудын хийж гаршсан, санал авах сонгомол арга хэрэгслийн нэг нь авдар авдраар архи тарааж, сонгогчдын дунд хавтгай архидалтыг зохион байгуулах ажил байдгийг хэн хүнгүй мэднэ. Энэ мэтчилэн хямд, хортойгоос эхлэн дуураймал, гадаад дотоод элдэв архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт эрх баригч бүлэглэлүүдийн ил далд дэмжлэгээр цэцэглэж, баар цэнгээний газар, дэлгүүр худалдаанд архи зарах эрх ч тэдний ивээл, зөвшөөрлөөр явагддагийг, сүүлийн 18 жил монголд архины үйлдэрлэл л хамгийн сайн хөгжсөнийг бүгдээрээ мэдэж байгаа. Тэдний ивээлээр бүр хортой архи хүртэл үйлдвэрлэгдэж 15 хүний амь насыг авч одсон.
Эрх баригчид “санасандаа хүрч” өнөөдөр монголд “архины цагаан солио тусаж” эцэг эх гэр бүл үр хүүхдээ айлган сүрдүүлж, үгүйрүүлэн барж амьдардаг, гэмт хэргийн эзэн-согтуучуудаар гудамж дүүрээд байна. Арга нь барагдсан ард иргэд “Ардчиллын “буянаар” айл болгон нэг архичинтай л боллоо” гэж халаглах болжээ. - Зөвхөн архиар зогсохгүй Mонгол улсыг хар тамхичдын орон болгох зам мөр рүү түлхэж байна. Улс төрийн бүлэг луйварчдын томилсон дипломатууд хар тамхи зөөж олон улсын хэмжээнд шившгээ дэлгэн шуугиан тариад төдий л удаагүй байхад улс төр санхүүгийн нэр нөлөө бүхий эрх мэдэлтний үр хүүхдүүдэд уруу татагдсан “хар тамхичдын залуу арми” монголд нэгэнт бий болчихоод байна.
- Монголчуудыг архин далайд ингэж живүүлчихээд тэндээс арай гайгүй сэлж гараад амьдрах чадвартайгаа үлдэж байгааг нь гадаадад хар ажилчин болгон худалдаж байна. “Хөлсний цэрэг” болгож ч явуулж байна. Бүр гадаадад худалдагдаад явахыгаа хамгийн азтайд тооцох тийм хар бараан амьдралыг эрх баригчид нийгэмд тулгаж байна. (Гадаадад ажиллаж амьдарч байгаа Монгол иргэд 34879 байгаа гэсэн тоо баримт байдаг хэдий ч энэ нь зөвхөн бvртгэлтэй иргэд ба бvртгэлгvй албан бус 300000 орчим иргэд байдаг юм байна. /
Сонгуулийн насны 1552539 иргэний бvртгэл, нэрсийн жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хороонд хvргvvллээ/ Нийтэлсэн: 2008-03-28 16:06:00 , Мэдээний дугаар: #95876 Б.Баяр, Б.Ганболд Мэдээллийн эх сурвалж: )
Өөрөөр хэлбэл өнөөдөр монголчууд амьдрахын эрхэнд ажил хайж эх орноосоо дүрвэх боллоо. Ард иргэдийг “сайн дурын хүсэлтээр нь худалдаалж” байгаа энэ бодлогын үр дүнд монголд хүүхэд хөгшид, хөдөлмөрийн чадваргүй архичдаас өөр хань бараагүй “гэр бүлгүй гэр бүл” гэдэг шинэ маягийн гэр бүл төлөвшил бий болж, сонин хэвлэлийн хуудсаар дамжуулан эмэгтэйчүүд төрөөс эрчүүдээ нэхэх болсон.
/Ажлын байргүй, амьдралын орлогогүй, эр нөхөргүй, дээр нь нийгмийг архичдаар дүүргэсэн энэ байдал нь эмэгтэйчүүдийг ялангуяа охид бүсгүйчүүдийг биеээ үнэлэх, харийн хүнд худалдагдах, доромжлогдох гэх мэт нийгмийн олон сөрөг үзэгдлийг бий болгох үндэс нь болж байна./
Сайн дураараа явах насанд хүрээгүйг нь хүчээр дамлан худалдаалах явдал ч газар авсныг 2 жилийн өмнөөс олон нийт мэдэж, төрийн бус байгууллагынхны оролцоотой хохирсон иргэд олон нийтэд мэдээлснээр л нийгэмд эсэргүүцлийн дуу хоолой сонсогдох болсноор хүчний байгууллагынхныг дуртай дургүй ч хөдөлгөөнд оруулсан.
- Хорноос дутуугүй аюултай баталгаагүй эмийн наймаа ч энэ хоёр намын ивээл халамж дор явагдаж байдгийг олон нийт мэдэх боллоо. - Эрх баригч улс төрийн энэ хоёр хүчний дээр дурдсан хорт бодлого, буруу үйл ажиллагааны гайгаар өнөөдөр монголчууд амьдрахын эрхэнд худал хэлэх, хулгайлах, луйвардах нь төрөлх чанар нь болтлоо ёс суртахууны хувьд ялзран доройтож, тэр бүү хэл захиалгаар бие биенээ цааш харуулах нь энүүхэнд болж, ДОХ, бэлгийн замын болон бусад мэдэх мэдэхгүй халдварт өвчин нийтэд дэлгэрэн газар авч, байгалийн гай гамшигт үзэгдэл ч нүүрлэх боллоо. Энэ бүхний үр дүнд монголд наад зах нь бүтээн байгуулалтын ажил хийе гэхэд ажиллах хүчин үгүй болж, армид алба хаахад бие бялдар болоод оюун санаа, эрүүл мэндийн хувьд тэнцэх монгол залуус цөөн боллоо гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр албаны хүмүүс ч хэлж ярих болсон.
д/ Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал алдагдлаа
Тухайлбал: Монгол соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд гэгдэх
1/ гадаад улс, хүчнүүдийн улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын бодлогын улмаас монгол соёл иргэншлийн өвөрмөц дүр төрх бүдгэрч бусдад уусч болох нөхцөл бүрдэх;
2/ шашны харгис номлолыг сурталчлах, хүчирхийлэл, аллага хядлага, садар самууныг сурталчлагч зүйлсийг ямарваа хяналтгүйгээр дэлгэрүүлэх. Монгол соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох дотоод хүчин зүйлүүд гэгдэх бусад ард түмний соёл иргэншлийг хэт дөвийлгөн сохроор хуулбарлах буюу зах зээлийн эдийн засгийн болон орчин үеийн шинжлэх ухаан-техникийн дэвшлийн сөрөг үр дагавраас сэргийлэх бодлого алдагдах;
3/гадаад, дотоод байдлын улмаас нийгэмд оюуны хоосон зай үүсэх, нийгэм оюуны хоосролд орох;
4/түүх, соёлын үнэт зүйлс хууль бусаар гадаадад гарах зэрэг нь ердийн үзэгдэл болжээ. Монголын Нүүдлийн соёл иргэншлийн хөрс суурь болсон газар нутаг, бэлчээр, усыг сүйтгээд зогссонгүй монгол улсын нутаг дэвсгэр дээрх түүх соёлын ховор нандин дурсгалуудыг хайр найргүй устгах ажиллагаа ч туйлдаа хүрч байна.
Энэ талаар Монгол Улсын Ардын Уран зохиолч, Соёл урлагийн хорооны дарга Б.Лхагвасүрэн гуайн бичсэн зарим баримтыг дурьдвал:
“Монгол улсын газар нутгийн 70 орчим хувь нь 6000 шахам лиценз нэртэй баримт бичгээр бусдын мэдэлд оржээ. Энэ газар нутгийн 70 орчим хувьд түүх соёлын хичнээн их үнэт зүйлс ил далд хадгалагдаж байгаа … “Айвенхоу майнз”-ийн ашиглалтын талбайгаас олон удаагийн судалгаагаар Өмнөговийн Манлай сумаас хүрэл, төмөр зэвсгийн үеийн 61 дурсгал, Өмнөговийн Ханбогд сумаас чулуун зэвсгийн бууц суурин, хүрэл, төмөр зэвсгийн үеийн 51 дурсгал, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас хүрэл, төмрийн үеийн 233 дурсгал, 13 булш, Дорноговийн Мандах сумаас хүрэл, төмрийн үеийн 47 дурсгал, Баянхонгорын Жинст сумаас хүрэл,төмрийн үеийн 9 дурсгал, Өмнөговийн Ханбогдоос 19 дүгээр зууны үеийн Дэмчигийн хийдийн туурийн малтлага, хүрэл төмрийн үеийн ЗЗ дурсгал, 13 булш, хүннү, түрэгийн үеийн 10 дурсгал олдсон “Каскадиа майнз” ХХК 1999-2000 онд хайгуул хийх үеэр хүрэл төмөр зэвсгийн үеэс дундад зууны үеийн 76 дурсгал илэрсэн байдаг. Энэ дурсгалт зүйлс одоо “Бороо гоулд”-ын Гацууртын ашиглалтын талбайд орчихсон. Түүх дурсгалын үнэт олдвор бүхий Ноён уулын газрын координатыг Археологийн хүрээлэнгээс 48 U 623901 5389343 гэж тодорхойлсон байна.
Энэ нь “Бороо гоулд” компанийн ашиглалтын 198 А лиценцтэй талбайд байгаа юм. Төслүүдэд дээрх 6.13-т заасан түүх, соёлын дурсгалыг авран хамгаалах судалгаа хийлгэсэн нь ердөө 26-хан удаа байна. Өөрөөр хэлбэл энд Соёлын өвийн тухай хуулийн хэрэгжилт 0,4 хувь ч хүрээгүй байна. Заамарын нутаг, олон голын хөндийн түүх дурсгалуудыг гадаад дотоодын тавь гаруй компани устгалаа. Булган аймгийн Дашинчилэн сумын Чин толгой хэмээх домогт газарт байсан Хядан улсын үеийн Хэрэмт хотын туурийг хятадын компани сүйтгэв. “Шеймен” гэдэг хятадын компани, түүх соёлын үнэлгээ дүгнэлт үгүйгээр хэрлэний хөдөө арлыг өрөмдөж байна. Даанч дэндэж байгаа юм биш үү! Үндсэн хуулинд “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтанд байна” гэсэн заалт, “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн 17-гийн 10-т хот суурин, барилга, байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад газар олгоход, түүх археологийн мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул судалгаа хийлгэж зөвшөөрөл авна” гэсэн заалтууд байх юм… Ягштал баримтлах ёстой энэ заалтууд зөвхөн цаасан дээрээ “хэрэгжиж” байна…”
- Монголын үндэсний дээл хувцаснаас эхлэн язгуур урлаг өөр гүрний өв соёл болон бүртгэгдэж байгаад зөвхөн ард иргэд л санаа зовж, Монгол төрийн бодлого, үйл ажиллагаа, үүрэг хариуцлагыг нь эрх баригчдаас дэмий л нэхэж шаардсаар сууна.
- Түүх соёлын үнэт дурсгалууд ямар ч хяналтгүй гадагшаа “урсаж” байна.
- Монгол гэрийг шоовдорлон, үеэ өнгөрөөсөн нийгмийн хоцрогдлын үлдэгдэл мэтээр үзэх сэтгэлгээг Нийслэлийн утаагаар дамжуулан нийгэмд төлөвшүүлэх сурталчилгаа ч мундахгүй явж байна.
- Төрөлх монгол хэл эвдэрч, үүний улмаас сэтгэлгээнд гажуу донгио байдал үүсэж, буруу зөвийг тэр бүр ялгахгүй болж, үүнийгээ олон ургалч үзэл гэж эндүүрэх, өөр өнцгөөс харж байна гэж тайлбарлах боллоо. Эрх баригч намуудын хөтөлбөрөөр дамжин илэрч буй Mонгол төрийн бодлого нэг иймэрхүү.
Энэчилэн Шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал алдагдсаны зах зухаас дурьдвал шинжлэх ухааны үндэсний чадамжийг үгүй хийж, өнөөдөр шинжлэх ухааны байгууллагууд гэж төрийн бодлогоос хаягдан, гадныхны төсөл горьдож, гадаадад уривал баярлаж, ёстой дурандаа л ном шагайж суудаг хэдэн буурал эрдэмтэн, дулаан цахилгааны зардал нь ч танагдаж байдаг тоосонд дарагдсан хэдэн өрөөнөөс өөр нэрлэх юмгүй болсон. Мэдээллийн аюулгүй байдлын талаар бүр ч ярилтгүй болж, Mонгол төрийн аливаа нууц мэдээллийг зөвхөн Mонголчуудаасаа л нууцлаж, гадныханд хадгалуулдаг болсон гэхэд хэлсдэхгүй. Төрийн маш нууц материалууд гадаадын хэн нэгэн доншуучлагч иргэний цүнхэнд явж байх нь энүүхэнд болжээ. Нууц материалыг гадныханд өгсөн гэдгээр хариуцлага хүлээн шийтгэл хүртсэн ажилтан гэж дуулдаагүй. Харин олон нийтээс нууж байсан мэдээллийг ард олондоо задласныхаа төлөө ажлаасаа хусуулж, хоолноосоо салсан хүн монголд олон бий.
Энэ мэтээр МАХН, АН хоёр төр засгийн эрх мэдлийг барих хугацаандаа Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг
1. Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал
2. нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдал
3. иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдал
4. эдийн засгийн аюулгүй байдал
5. шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал
6. мэдээллийн аюулгүй байдал
7. монгол соёл иргэншлийн аюулгүй байдал
8. хүн ам, удмын сангийн аюулгүй байдал
9. экологийн аюулгүй байдал гэсэн бүх бүтцээр нь алдагдууллаа.
Энэ бүхэн нь Монгол Улс Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан "Үндэсний язгуур ашиг сонирхол"-д Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил багтана” гэсэн заалтыг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд: “Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдал, эдийн засгийн харьцангуй бие даасан байдал, экологийн тэнцвэрт хөгжил, үндэсний эв нэгдэл багтана.
Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол нь төр, ард түмний онцгой анхаарал хамгаалалтад байна” гэсэн заалтыг Мөн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын II бүлэгт:
“Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал…халдашгүй дархан байдал хангагдсаныг хэлнэ” гэсэн заалтыг.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг тус тус ноцтой зөрчиж Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулаад байна
4. Эрх баригч намууд улс нийгмийн эсрэг хамгийн том зохион байгуулалттай гэмт хэргүүдийг үйлдэж ирсэн
Тухайлбал: - С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэргийг “улс төрийн …” гээд нэгэнт хүлээн зөвшөөрчихсөн болохоор буруутан нь тэд. Тэгээд ч МАХН, АН хоёр бие биенээ буруутан болгон ярьж байсан нь цөөнгүй. Эрх барьж ирсэн уг хоёр нам энэ хэргийг одоо болтол илрүүлээгүй, шуудхан хэлэхэд илрүүлэх сонирхол байхгүй байгаа нь тодорхой билээ. Түүнээс хойш гарсан улс төрийн шалтгаантай болон эрх мэдэлтний хар хэргийн гэрч болох сэжигтэйгээр амь насаа алдагсад ч бүр тоогоо алдаад байна. Эдийн засгийн, авлигын гэмт хэргүүдийг ч эрх баригч хоёр нам дэлгэрүүлэн цэцэглүүлж байгаа билээ. Өнөөдөр монгол улсын нийслэлд хүн машин хоёрын хөдөлгөөнийг ялгаж салгаж болохгүй болтол зайгүй чихсэн, эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын өмч хөрөнгө болох өндөр сүрлэг олон барилга чухамдаа монголын авлигын сүр хүчний бодит илэрхийлэл билээ. Төрийн аливаа эрх мэдэл албан тушаалыг тус хоёр нам ах дүү, найз нөхөд, танил талын хүрээллээр өмчлөн эзэгнэж, бие биедээ “бэлэглэж”, төрийн аливаа хяналт тогтоох боломжийг хууль, дүрэм журамтай нь хамт хасаж танаж, хязгаарлан үгүй хийсээр өнөөдөр Mонгол улсад хаана юу болж байгааг, гадны хичнээн иргэн орж ирээд хаана юу хийж байгааг, байгаль газар нутгийн бүрэн бүтэн байдал хэрхэн алдагдаж байгааг, улс орны хичнээн баялаг хэзээ хаашаа гарч байгааг, Mонгол улс хэдэн хүн амтайгаа ч мэдэхгүй болчихоод байгаа. Өнөөдөр төр засгийн байгууллагаас зарлаж байгаа статистик тоо мэдээ бүгд худлаа гарч байгаа. Өөрөөр хэлбэл Mонгол төрийн тогтолцоо байхгүй болж, зөвхөн гэмт хэргийн бүлэглэлүүдийн үйл ажиллагааны тогтолцоо болон хувираад байна.
- Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн. Харин үүнийг эрх баригч намууд хөсөрдүүлж иржээ.
Тус хоёр нам төрийн эрхийг барьж ирсэн жилүүдэд албан тушаал эрх мэдлийг хувийн ашиг сонирхлын наймааны хэрэгсэл болгон, эх орноо, ард түмнээ тонон дээрэмдэхэд ашиглаж ирснээр төрийн үйл ажиллагааг дампууруулж, олон жилийн дайнд нэрвэгдсэн улс орнуудаас ч илүүтэйгээр монгол орныг хөнөөн сүйтгэж, ард олноо ядуугийн туйлд хүргэлээ. Нийгмийн баялгийг бүтээн хөдөлмөрлөгч нь сайн сайхан амьдралд хүрдэг хүний нийгмийн жам ёсны зарчмыг толгойгоор нь тонгоруулж, зөвхөн гэмт хэрэг, эрх мэдэл албан тушаалын хүчээр баяжих тогтолцоог бий болголоо.
Алив та бүхэн хэлээч! Хэзээ, хаана, ямар дайн, ямар байгалийн аюул гамшиг, хэн гэгч эзлэн түрэмгийлэгч нь аль улс орны байгалийн болон хөрсөн доорхи бүх баялгийг цөмийг нь цөлмөн сүйтгэж, онгичин хоосруулж байсныг та мэдэх вэ?!
Дайны хөлд сэг болтол сүйтгүүлж, агаарын дайралт, тэсрэх бөмбөгний дэлбэрэлтэд сийчүүлэн гуу жалга болсон газар нутагт ч хөрсөн доорхи баялаг нь, мод ургамлынх нь үр, үндэс нь үлддэг юм.
Тэгвэл МАХН, АН хоёрын явуулж буй бодлого, үйл ажиллагааны балгаар монголд юу үлдэж байна вэ?! Өнөөдөр Mонголын газрын хэвлийд өлгийдөгдөн байсан эрдэнэс баялгийнх нь оронд химийн хорт бодисуудаар хордуулагдан сэглэгдсэн гуу жалга, хонгил нүх л үлдэж байна. Ус булаг нь ширгэж, малын бэлчээр устаж, цөлжиж, малчид орон нутгаасаа шахагдан хөөгдөж, хөдөө нутаг эзгүйрч байна. Оксфордын Их сургуулийн Африкийн Эдийн Засгийн Судалгааны төвийн захирал Пол Коллиер дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын сүйрлийн талаар бичсэн “Адагт үлдсэн тэрбум” номондоо иргэний дайн гарсан орнуудад Засгийн газрын хяналтаас гарсан газар нутаг бий болж, тэнд хууль бус үйл ажиллагаа явуулах таатай нөхцөл бүрдэж, олон улсын элдэв гэмт хэргийн талбар үүр уурхай болдогийг, Африкт ДОХ тархсан нь засаглалын хяналтгүй бүс нутагт олноор гардаг хүчингийн хэрэг, олноор шилжин суурьшсан зэрэг нь бэлгийн замын халдварт өвчнийг тараах нэн тохиромжтой нөхцөл болсныг дурьджээ. Харин МАХН, АН хоёр төр засгийн эрх мэдлийг барьж ирсэн жилүүдэд Африкийн ядуу буурай орнууд дахь иргэний дайны үеийн тэр нөхцөл байдлаас ч илүүтэй гамшигт үеийг Монгол улсад бүрдүүлж чадлаа. Монгол улс, Mонголын төрийг сүйтгэн бусинуулсан өнөөгийн Монгол ардын хувьсгалт нам, Ардчилсан нам хоёрын бусармаг бодлого, үйл ажиллагааны гайгаар өнөөдөр Mонгол улсын тусгаар тогтнолын баталгаа болсон төрийн хар хайрцагны бодлого алдагдан сэлүүргүй завь шиг харийн бодлогын “салхинд туугдан” хөвөх болж, эд баялагт шунасан гадны хүчний эрхшээлээр улс орны оршин амьдрахуйн үндэс болсон газар нутаг, байгаль экологийг сүйтгэн Mонгол хүний амьдрах орчин хумигдаж, ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа, улс үндэстний оюун санааны дархлаа алдагдан гадагшаа тэмүүлэх болж, үйлдвэрлэх хүчний бааз суурь устан бүх л хэрэглээ нь гадны улс орны хараат байдалд орж, тусгаар улсын хувьд гадны хараат бусаар ганц өдөр ч оршин тогтнох чадваргүй болтлоо хэврэгшин доройтлоо. Улс орны эд баялаг, хүн ардын хүмүүнлэг чанар, оюун санаа, ахуй соёл, сэтгэл итгэлийг нь үгүйрүүлэн хоосруулж, үндэстнийх нь хувьд хөнөөн устгахуйцаар дайсагнаж, нөхөж баршгүй их хохирол сүйтгэл учруулсан, улс орны тусгаар тогтнолыг алдагдуулах, ард түмний эв нэгдлийг саринаан бутаргах хорт ажиллагааг сүүлийн 18 жилийн турш энэ хоёр нам хамтран явуулж ирлээ. Улс орон ард түмнийхээ эсрэг үйлдсэн ийм том гэм нүгэлт хэргийн буруутан нь тус хоёр намын удирдах бүлэглэлд багтсан болон тэдний ивээл нөмөрт хоргодсон цөөн тооны хэдэн этгээд хэдий боловч тэдгээр луйварчдын орогнох газар нь, ард түмнийг хууран мэхлэх баг нь, гэмт үйлдлүүдийг нь хаацайлан хамгаалах нөмрөг нь, хар хэргийнх нь замналыг өвлүүлж, залгамжлалыг нь сурган бэлтгэх үүр уурхай нь МАХН, АН хоёр болж ирсний хувьд энэ хоёр улс төрийн намын үйл ажиллагааг хориглох нь зүйд нийцэх билээ.
Иймд Улс төрийн намын тухай хуулийн 23.2. дугаар зүйлд заасан “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах,... үйл ажиллагаа ... явуулсан... “ гэсэн заалтыг үндэслэн МАХН, АН хоёрын үйл ажиллагааг хориглох хүсэлтийг Улсын дээд шүүхэд хандан гаргаж байна.
Хэрэв өнөөдөр улс төрийн хариуцлагын тухай жинхэнэ ёсоор нь ярих гэж байгаа бол, улс төрчдийн ёс зүйн тухай ярих гэж байгаа бол, улс төрийн хариуцлага тооцдог механизм бүрдүүлэх шаардлагатай гэж үнэхээр үзэж байгаа л бол сүүлийн 18 жил төрийн эрх барьж, төрийг гэмт хэргийн бүлэглэлүүдийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын бүтэц тогтолцоо болтол нь төрийн бүх механизмыг ялзруулан, одоо бусад жижиг намуудыг ч өөрсдийн бузар бусармаг хэргүүддээ хутгалдуулан хань хамсаатнаа, гар хөлөө болгохыг санаархаж байгаа МАХН, АН хоёртой хариуцлага тооцохоос эхлэх ёстой гэж үзэж байна.
Энэ бол иргэний дайн ч үүсгэж мэдэх өнөөгийн нийгмийн хямралт байдлыг тайван замаар өөрчлөх, гамшигт байдлаас эх орноо хамгаалах, ард олноо аврах хууль ёсны ганц арга зам тул УДШ-ийн эрхэм шүүгчид үүрэг хариуцлагаа ухамсарлан ойлгож, эх орон ард түмнийхээ төлөө түүхэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.
ӨРГӨДӨЛ ГАРГАСАН
Монгол улсын иргэн Ойдовын Лхагвадорж
(Регистерийн дугаар ХД 57041778)
СБД-ийн 5 дугаар хорооны 23 дүгаар байрны 41 тоотод оршин суугч Дашийн Батчулуун
МОНГОЛЧУУДДАА ХҮРГЭХ НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ
Өөрөөр хэлбэл Mонголын олон нийт улс төрийн өнгө аястай янз бүрийн тэмцлийг хийсээр байгаа боловч МАХН, АН хоёрын үйл ажиллагааг хамтад нь хориглох санаа, ач холбогдлыг үл ойлгон, хэвшмэл үзлийн “хальсан бүрхэвч дор хатаж”, тус хоёр намыг тахин шүтэх хэмжээнд талцан хуваагдаж байснаараа улс төрийн халхавчтай луйварчин бүлэглэлүүдийн сайхан зууш нь болж ирлээ.
Харамсалтай нь биднийг УДШ-д хандаад үр дүнгүй хоцорсны дараа УИХ-ын ээлжит сонгуулиар МАХН, АН хоёр мөн л ард нийтийн сонгуулийг мөнгөөр худалдан авах, булхайлан санал луйвардах зэрэг хууль бус аргуудыг эрээ цээргүй хэрэглэн хууль бусаар Төр засгийн эрхийг булаан авч, энэ явдлыг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцлийг гудамжны эмх замбараагүй явдал болгон өдөөн турхирч, эцэст нь ард нийтийн зүг буу шагайн таван хүний амь насыг хороож, олон хүнийг эрэмдэг зэрэмдэг болгосон ялт хэргийг үйлдсэнийг та бид мэдэх билээ.
Харин түүнд нь ард түмэн хүлцэнгүй хүлээцтэй хандсанд эрх баригч намуудын удирдах бүлэглэлүүд улам эрэмшин оодорч, төр улсыг эзэнгүйдүүлэн улс орныг худалдах, хувааж идэх үйл ажиллагаагаа цаашид улам эрээ цээргүй явуулж байгааг хараад суух аргагүй болж байна. Иймд МАХН, АН-ын үйл ажиллагааг зайлшгүй хориглох ёстой гэж үзэж дахин Улсын Дээд Шүүхэд хандахаар шийдлээ.
МАХН, АН хоёрын үйл ажиллагааг хориглох нь:
1-рт Монголын олон нийтийн хувьд одоогийн УИХ, Засгийн газрыг огцруулах хууль ёсны үндэслэл, аливаа хүчирхийлэл, мөргөлдөөнгүйгээр төр засгийг өөрчлөх хууль ёсны арга зам, боломж, нөхцөл юм.
2-рт Ах дүү /МАХН, АН/ хоёр намын зүгээс ард иргэдийг хуваан талцуулж, хэрэлдүүлэн дундаас нь өөрсдөө ашиг олж, улс төрийн ямарваа хариуцлагаас мултарч ирсэн муу арга явууллагыг цаашид гаргуулахгүй таслан зогсоох нэг арга зам юм.
3-рт Цаашид төрийг нам удирддаг /үндсэн хуулийн бус/ гажуудлыг арилгах ганц боломж энэ юм.
4-рт Олигархиудаас төрөө цэвэрлэх бодит боломжийг эндээс бүрдүүлж болох юм. Чухам энэ хоёр намыг үгүй хийсэн цагт л жинхэнэ нийт ард түмний хуралдайг хийж, Монгол төрийн тогтолцоо, бүтцийг цоо шинээр бүрдүүлж чадах бөгөөд Монгол улс энэ хоёр намаас ангижирч чадаагүй цагт эрүүл шударга нийгэм, улс төрийн хариуцлага, монгол төрийн бодлого, улс орны цаашдын хөгжил, сайн сайхан амьдралын тухай яриа нь хоосон тунхаг, чалчаа үг төдий байх болно. Иймээс эрхэм таныг энэ талаар сайтар тунгаан бодож үзэхийг, УДШ-д хандан өгөх гэж байгаа бидний өргөдөлд оюун сэтгэлээ хандуулан, бодол ухаанаа нэмэрлэж санаа зөвлөмжөө өгөхийг, хэрэв дэмжиж байгаа бол нэрээ оруулан гарын үсгээ өгөхийг, цаашид эцсийн үр дүнг олох хүртэл бидэнтэй нэгдэн нийлж, хүч зорилгоо хамтатган тэмцэхийг хүсэж байна. Ер нь шаардлагатай гэж үзвэл энэ хоёр намын үйл ажиллагааг хориглон тараах асуудлаар нийт ард түмний хэлэлцүүлэг явуулахыг ч санал болгож байна.
Таныг хүндэтгэн мэндчилсэн Хэсэг нөхөд
ХАМГААС ЭРХЭМ ТУСГААР ТОГТНОЛ
Хэдэн жилийн өмнө 2003 оны сүүлээр Виржиниагийн нэгэн хэлний курсэд хамт суралцаж байсан Жамила хэмээх нэгэн уйгар бүсгүй надад гүнзгий сэтгэгдэл үлдээжээ. Дурлал хайрын явдал биш шүү. Тусгаар тогтнолын тухайд юм.Mанай анги есөн орноос ирсэн 14 оюутантай, ёстой л интернационал анги. Тэдэн дотроо цасан цагаан царайг нь гил хар үс, хөмсөг эмжиж, гялалзсан хар нүд нь хэзээд очтон байх гал цогтой энэхүү уйгар бүсгүй содон нь. Япон, араб хэл бичигт ус цас, урлаг судлаач мэргэжилтэй, урлагынхаа талаар үнэхээр өргөн дэлгэр мэдлэгэтэй нэгэн. Урт хар үсээ монгол бүсгүй шиг хоёр салаа сүлжин тэртээ дор санжуулна. Ангид шуугилдаж байсан араб, мексик голдуу харчууд түүнийг орж ирэхээр нам гүм болчихно. Яагаад ч юм, намайг Монгол гэхээр бусдаас илүү надад дотно хандаж, уулзах болгондоо “Hi Немо” хэмээн элгэмсэгээр гар барьж, тэдгээр мексик, араб залуус надруу сэм сэмхэн харахад хүргэнэ, түүнийг нь мэдрээд би ч амьхандаа их сэхүүн болчихно оо. Гэвч энэ бол бидний ярих сэдэв биш. Харин, анхандаа Жамила өөрийгөө Туркаас ирсэн гэж танилцуулсан юм. Түүнийг Станбулаас ч юм уу, Туркийн аль нэг мужаас ирсэн гэж бид бодож байлаа. Гэвч хичээл эхлээд удаагүй үед оюутан бүр өөр өөрийн эх орны тухай танилцуулахад асуудал маш хурц болж билээ. Миний ээлж болоход би өөрийгөө Монголоос ирсэн гэхэд Оросын Монголоос уу, Хятадын Монголоос уу, хэмээн нэг нь тодруулан асуув. Харь оронд явж байхад ийм асуулттай олонтаа таардаг тул нэг их сэтгэгдэл төрүүлсэнгүй, би газрын зураг дээр цэгээн цэнхэрээр тодоос тод ялган тэмдэглэгдсэн Монгол орноо нүүр бардам зааж, би эндээс ирсэн гэхэд хэн ч надтай маргаж чадахгүй байгаа юм чинь. Тэгээд монгол бичгээрээ самбар дээр бичин үзүүлж, туурга тусгаар монгол улсынхаа тухай, түүний түүх, соёлын тухай чадах чинээгээрээ ярьж, бас хөөрхөн шоудаад авав. Жамилагийн ээлж ирлээ. Бид түүнийг Туркийн тухай, Станбулынхаа тухай л ярих байх гэтэл тэр хаана ч байдаггүй эртний соёлтой Уйгур гэдэг улсын тухай яриад эхэлдэг юм байна. Түүнээс газрын зураг дээр өөрийн улсаа заахыг хүсэхэд Жамилагийн цовоо дуу нь зангирч ирээд газрын зураг руу чимээгүйхэн очиж Монголын баруун хилтэй залгаа Хятадын хойт хэсгийн Шинжаан-Уйгурын мужийг заав.Танхимын хаа нэгтээгээс нэгэн мексик залуугийн тохуурхан инээх сонсогдов. Манай ангид харуулдсан банз шиг цээж, бөгстэй, номхон дөлгөөн зантай, байгаа үгүй нь мэдэгддэггүй Хуан хэмээх нэгэн хятад бүсгүй бас суралцаж байсан юм.Тэрээр ихэд гайхаж, Жамилаг яагаад ингээд байгааг нь үл ойлгосон байдалтай нүдээ том болгочихсон, амаа ангайчихсан сууж байв. Гэтэл хэн нэг нь “Жамила, чи буруу зааж байна, Наадах чинь хятад байна” гэв. Тэгэхэд Жамила багшийн ширээн дээрээс шохой шүүрэн авч ганцхан далайлтаар Хятадын нутгийн тэр хэсгийг таслан хуваагаад “Энэ миний эх орон” хэмээн хоолой цахиртуулан хэлснээ ширээ рүүгээ үсрэн очиж цүнхнээсээ Хятад улсын улаан паспорт гарган Хуан руу чулуудаад нүүрээ даран доош суугаад асгартал уйлчихав. Хэн ч дуугарсангүй, тэр ч бүү хэл хөдөлж ч чадсангүй. Эцэст нь манай багш Лилия хэмээх Польш гаралтай сайхан сэтгэлт бүсгүй Жамилаг аргадан мөрөөр нь тэвэрсээр гарч одлоо. Түүнээс хойш манай ангид ямар нэгэн эх орны тухай яриа огтоос гараагүй юм. Бас бүгдээр Жамилад урьд урьдынхаа илүү онцгойлон хандаж, хүндэтгэж байх болсон шиг санагддаг. Хожим нь мэдэхэд Жамила нөхрийн хамт Хятадаас Японд гарч, хэд хэдэн улс дамжин цагаачлан тэнүүчилсээр АНУ-д саяхан ирсэн, Хятад хэл бичгийг ч маш сайн мэддэг нэгэн байсансан.давтагддаг байх даа.Энэ түүхийг би зүгээр нэг сонирхуулах гэсэнгүй. Тусгаар тогтнол гэдэг ямархан их үнэ цэнэтэй болохыг, хүний зүрх сэтгэлд эх орон нь ямархан их орон зай эзэлдэг тухай би тэгэхэд мэдэрч билээ. Хэрвээ өнөөдөр Монгол минь ядуу, чадуу ч гэсэн туурга тусгаар орон байгаагүйсэн бол би тэр уйгур бүсгүй шиг зүрх сэтгэлдээ мөнхийн шарх, дарамттай, бас л түүн шиг самбарын өмнө, газрын зургийн өмнө хэлэх үггүй бүлтэлзэж л байсан байх даа. Хүн байгаа юмандаа сэтгэл ханачихдаг болохоор бид тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг тэр бүр мэдэрч, сэрдэггүй юм билээ дээ.Өнөөдөр харьд суугаа монголчууд хааяа нэг баяр ёслол тэмдэглэж, ганц нэг шил юм задлаад сэтгэл хөөрөөд суухаараа эх орон, элгэн нутаг, эцэг эхийн тухай дуулахгүй өнгөрөх нь үгүй юм. Тэгээд тийм дуугаа дуулахаараа ихэнхийнх нь хоолой зангирч, нүд нь бүрэлзэнэ. Эргээд санах эх нутагтай, эх оронтой байх сайхан юм аа. Хамгийн гол нь минийх гэж хэлэх эх оронтой нь чухал юм. Түүний ядуу чадуу нь чухал биш, хөгжүүлэх эсэх нь эзэн болсон бидний хэрэг. Жамила бүсгүй шиг сэтгэл нь байлаа ч зүтгэл нь хэрэгжихгүйн эмгэнэл бидэнд үгүй юм.>Харин энэ тусгаар тогтнол ямар үнэ цэнээр, өртөг золиосоор олдсоныг бид хааяа ч болов санаж, түүнийхээ үнэ цэнийг мэдэрч байх хэрэгтэй юм. Бид эзэн нь болсон эх оронтой, гишгэх газар шороотой хүмүүс юм даа. Харин хэр зэрэг эзэн байх нь...?
БИЕЛЭШГҮЙ МӨРӨӨДӨЛ
Өнгөрөгч зуны дэлгэр цагаар Блүүмингтонд байх Ажаа гэгээний сүмийн ойролцоох өтгөн сүглэгэр моддоор хүрээлэгдсэн ойн зүлэгт нугад хэдэн Монгол гэр барихаар болов. Манай ахмад сэтгүүлч Б.Зоригт тэргүүтэй бидний хэдэн нөхдүүдэд туслахаар хэдэн төвдүүд, бас хэдэн Америк ирэв. Тэдэнтэй хамт ирсэн, гэр барихад их эвтэй, сурцтай Дугаржав хэмээх хөх хархүүтэй танилцан, унь өлгөх зуураа хэд гурван үг солилоо. Дугаржав Цахимөртөөний хуучин анд маань болж хувирав. Хараажаар баруун аймгуудынханы нийтлэг төрхтэй энэ залуугаас аль аймгийнхыг нь сонирхвол Зүүн гараас ирсэн, Зүүн гарын өөлд монгол гэж байна аа. Монголоор ямар ч өөгүй маш цэвэрхэн ярих юм. Монголд байсан уу гэвэл үгүй, ер нь очих санаа бол их байгаа, эндэх бичиг баримтаа цэгцэлчихээд очино доо гэж байна. Танай нутагт та бүхэн яг ингэж монголоор ярилцдаг уу гэвэл ер нь тийм гэлээ. Зүүн гарын Монголчууд одоо 140 000 орчим хүн байгаа гэнэ. Хятадын Шинжаан Уйгурын раойны хойт хэсэгт, Тарвагатайн нурууны ар хормойгоор амьдарцгаадаг. Дугаржавыг бага байхад буюу 1970-1980-аад оны үед тэд өргөн уудам нутагтаа эзэн хүн шиг амьдарцгаадаг байсан, монголоороо ярьцгааж, хүүхдүүд нь монгол сургуульдаа явцгааж, Заяа Бандидагийн зохиосон тод үсгээ заалган, түүгээр ажил явдлаа эрхэлж, малынхаа бэлчээр, өвсний сэрмүүнийг даган нүүдэллэж амьдарцгаадаг байсан гэнэ. Гэтэл 90 он гарсанаас хойш энэ бүхэн эрс өөрчлөгдсөн. Одоо Монгол сургуулиуд бүгд хаагдаж, хүүхдүүд хятад сургуульд явахаас өөр аргагүй болсон, Малын бэлчээрийг нэг бол хятадууд, нэг бол уйгур, чантуу, хасагууд эзэлж, Зүүн гарын Монголчуудын оршин амьдрах хүрээ маш их хумигдсан. өөр хоорондоо ч хэлхээ холбоо тогтоох боломж хомсдон, хол хол нутагт таслагдан амьдрах болсон гэнэ. Тэнд Монголоороо үлдэх гэвэл хээрийн бөглүүд цөлөгдсөн мэт хавчигдан амьдарч байгаад мөхөх болно, эсвэл шинэ ирж буй тэр хүчтэй түрэлтэнд орж, хятадчилагдах зам л бий гэнэ.Дугаржав анд цааш нь санаашрангуй, алжаангүй ярьж байна. Бид жинхэнэ монгол хүмүүжил, ахуй, дадал заншилаа одоог хүртэл хадгалж, тэссээр ирсэн. Харамсалтай нь одоо л цаашид хадгалж чадахгүй болчих гээд байна даа гэлээ.Одоо зүүн гарын Монгол хүн бүрд нэг л мөрөөдөл байдаг гэнэ. Тэр цор ганц мөрөөдөл нь Монгол улс хэзээ нэгэн цагт ирээд биднийг авчихдаг болоосой….!!!!Үүнийг сонсоод зүрхээр хатгах шиг болж билээ. Энэ дэлхий дээр Монгол улс гэсэн нэгэн тусгаар улс бий гэсэн итгэл, бахархал, тэр нь оршин байгаагийнх нь утга учир, цор ганц найдвар, амьдралынх нь эцсийн гэрэл гэгээ болж байгаа юм сан уу, хөөрхий тэр алаг махны минь тасархай, алд биений минь хэлтэрхий болсон хүмүүст.
Монгол улс тусгаар тогтносон улс мөн үү?
Өнөөгийн Монгол улсын газар нутаг дээр хэдэн зуун мянган оны тэртээгээс өвөг Монгол үндэстэн оршин сууж,хүний хөгжлийн балар эрин зуунуудыг өнөөгийн шатанд гаргахад аугаа их соёл, сэтгэлгээний голомтын үүрэг гүйцэтгэсэн болой. Энэхүү эртний нутагт аж төрөгч хүн ардын хэдэн мянганыг дамнасан их нүүдэл одоо ч зогсоогүй агаад эртний их Хүн гүрнээс эхлээд дэлхийн эзэнт улс Монголын эрин хүртэл хүн төрөлхтний оюун сэтгэлгээний чиг хандлагыг тодорхойлсоор ирсэн билээ. Түүхэн Монгол нутагт аж төрөгч үндэстэнүүдийн цогцлоон байгуулсан улс гүрнүүд гадны нөлөөллөөс бус дотоодын эв нэгдэл,үзэл санааны ерөнхий чиг хандлага гажуудсан,эрх мэдэл ба ахуйн тансаглалын төлөөх өрсөлдөөн,тэмцэл,дотоодын урвагчдын үйл ажиллагаанаас доройтон өнөөгийн бидний үед ирсэнийг түүх гэрчилнэ. Энэ удаад зөвхөн ХХ зууны сүүлийн 20-иод жилд өрнөсөн эдийн засгийн бодлого үйл ажиллагаа,Монгол нутаг даяар болж буй байгаль,экологийн дайны тэргүүн фронт болсон ашигт малтмалын асуудал,хууль бус хуулийг дээдэлсэн! тогтвортой байдлын гэрээ гэгчийг хэрэгжүүлсэнээс үүдсэн гарз хохирол нь үндэстэний сэтгэл зүй,биологи болоод экологид хир хэмжээний сүйрэл авч ирсэн тухай бус,,Бороо гоулд”ХХК(Монгол-Их британи),,Цайрт минерал”ХХК(Монгол-БНХАУ) Оюу-толгойн орд дахь ,,Айвэнхоу майнз инк Монголиа” ХХК (Канад) гурвын жишээн дээр зөвхөн мөнгөн дүнгийн алдагдалтай,үндэстэний эрх ашиг,Монгол улсын эдийн засгийн тусгаар тогтнолын эсрэг үйлдэгдсэн үйлдэлүүдийн цөөн жишээ баримтуудаас нэн товч,албан ёсны тоо,баримтыг үндэслэн дурдах болно. Монгол улс нь сүүлийн 330 орчим жил бусдын хараат(Манж чин),Тоглоомын БНУ (ЗСБНХУ)-н хэлбэрээр явж ирсэн бөгөөд ЗСБНХУ-н бараг 16 дахь БНУлс гэгдэж асан үед ЗСБНХУ-н 100%-ийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэт УБҮйлдвэр,түүнийг дагалдуулан Эрдэнэт хотыг барьж байгуулан,уг ордыг ашигласны ашгийн 51%-ийг БНМАУ-ын засгийн газар,49%-ийг ЗСБНХУ авахаар тохиролцсон ба уг гэрээ өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж ,Эрдэнэт”УБҮ Монгол улсын төсөвт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулсаар байна. Гэтэл 1990 онд Монгол улс бүрэн утгаараа бусдын хараат байдлаас гарч улс төр,эдийн засаг,үзэл суртал,соёл,сэтгэлгээний хувьд бүрэн тусгаар тогтносон улс болохоо зарлаж дэлхийн олон нийт эл бүхнийг хүлээн зөвшөөрсөн атал сүүлийн 20-иод жилд хийгдсэн төсөл,үйл ажиллагаа нь Монгол улсын эрх ашигт,эдийн засгийн тусгаар тогтнолын эсрэг үйлдэгдэж буй нь Монгол улсын засгийн эрхийг чөлөөт! сонгуулиар олж авсан намуудын үйл ажиллагаанаас илэрхий харагдана.
Нэгэн зүйл:Бороогийн алтны орд: 1960-аад оны дунд үеэс БНМАУ-БНАГУ-ын хамтарсан геологи хайгуулын экспедици 20-иод жилийн үйл ажиллагааныхаа үр дүнд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орших Бороогийн гол,Наран толгойн ордуудын нөөц,техник эдийн засгийн үндэслэлийг 50 тонн алтны нөөцтэй хэмээн тогтоосон байдаг.1998оны 7-р сарын 6-ны өдөр Монгол улсын засгийн газрыг төлөөлж сангийн сайд Б,Батбаяр(Баабар),, Бороо гоулд “ХХК-г төлөөлж ерөнхий захирал М.Наранбат нар ,Тогтвортой байдлын гэрээ” байгуулж гарын үсэг зуржээ.Уг гэрээ хийгдсэнээрээ Монгол улсад 500 сая долларын(600 гаруй тэрбум) хохирол учирсан ба энд тухайн байгаль орчин,хүн ам,экологид хир хор хохирол учирсаныг тооцоогүй болно,,.Бороо гоулд” ХХК-д зүгээр шахуу бэлэглэсэн, найр тавьж өгсөн 600 тэрбум төгрөгөөр өнөөгийн асар хүндрэлтэй асуудал болсон Улаанбаатар хотын утааны асуудлыг,нөгөө алдарт 40.000 айлын орон сууцны санхүүжилтийг шийдэх бүрэн боломж байсан бусуу?
Нэгэн зүйл:Төмөртэйн овооны цайрын орд: 1974-1979 оны хооронд БНМАУ-БНАГУ-ын геологичид хамтран геологи хайгуулын ажилд 10,9 сая шилжих рубль (доллар)зарцуулж 9,0 сая тонн 13,6 %агуулага бүхий цайрын хүдрийн нөөцтэй нь батлагдсан ордыг Монголын ,,Метал импэкс” ХХК 1997 онд эзэмших тусгай зөвшөөрлийг авч, БНХАУ-ын ,,Өнгөт төмөрлөгийн гадаад барилга,зураг төсөл” компанитай хамтран ашиглахаар гэрээ хийн ,,Цайрт минерал” ХХК-г байгуулсан:1998 оны 5-р сард Монгол улсын засгийн газартай БНХАУ-Монголын хамтарсан ,,Цайрт минерал” ХХК тогтвортой байдлын гэрээ байгуулж, гэрээ ёсоор ,,Цайрт менирал” ХХК нь эхний 5–н жилд багтаан 21 сая долларын хөрөнгө оруулалт хийх,хэрэв тогтоосон гэрээний хугацаанд энэхүү хөрөнгө оруулалтаа оруулж чадаагүй нөхцөлд Монгол улсын сангийн сайд гэрээг дангаараа цуцлахаар харилцан тохиролцсон байдаг.Гэтэл тогтвортой байдлын гэрээ байгуулагдсанаас хойш 7-н жил өнгөрөөд байхад ,,Цайрт минерал” ХХК 5,7 сая долларын хөрөнгө оруулсан байдаг юм. Энэхүү асуудал нь уг тогтвортой байдлын гэрээний 2.6-д зааснаар ,,компани нь энэхүү гэрээний 4.2 ,4.3-д заасан хэмжээ,хугацаанд хөрөнгө оруулахаар хүлээсэн үүргээ (ЗУРГАА) 6 сар хэтрүүлсэн тохиолдолд энэхүү гэрээ хүчингүй болсонд тооцогдоно” гэсэн заалтыг ноцтойгоор зөрчсөн.Тухайн үеийн санхүү эдийн засгийн сайд Ч.Улаан уг гэрээг цуцлалгүй, энэ үйл ажиллагааг хийгээгүйгээр барахгүй гэрээ үйлчлэх бололцоогүй болсноос хойш 2 жил орчмын дараа үргэлжлүүлсэн байдаг нь ямар зорилготой нь тодорхой бас тодорхой бус?
,,Цайрт минерал” ХХК нь олборлолт эхэлсэн эхний жил буюу 2005 онд 6 тэрбум төг,2006 онд 83,5 тэрбум төг,2007 онд 100 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Гэтэл уг төсөл хэрэгжсэн 10-н жилийн хугацаанд Монгол улсын төсөвт 6-н тэрбум төгрөг оруулсан байдаг.( Уг мөнгө нь ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөр 2,5%,лицензийн төлбөр,нийгмийн даатгал гэх мэт) Ганц жишээ дурдахад 2007оны 8-р сарын 25-нд 38 вагон буюу 1 тэрбум 700 сая төгрөгийн үнз бүхий цайрын баяжмал ачуулсан байх юм (1 өдөрт) Тухайн ордоос олборлож буй цайрын баяжмалын 1 тонн хүдэрт 91-100 грамм цэвэр цагаан мөнгө агуулагддаг. Уг мөнгөний үнэ болох 4,0 сая долларыг(бүрэн бус) Монгол улс авч чадаагүй алдсан.Жишээ болгон авсан хоёр ордоос Монгол улс өдөрт дунджаар 1,0 сая доллар (1тэрбум 300 сая төгрөг) алдсаар байна.Тус ордуудыг ашигласан 5 жил орчмын хугацаанд Монгол улс олж болох байсан хөрөнгийн мөнгөн дүн 1,825,0сая доллар болсон байх юм.(2.372.500.000.000төг)
Нэгэн зүйл: Оюу толгойн ордын эдэлбэр газрын 30%-д нь л хайгуул судалгааны ажил хийгдсэн ба 70% нь одоогоор судлагдаагүй байна.Одоогийн судлагдсан нөөц нь 40,0 сая тонн зэс,1000 гаруй тонн алтны нөөц тогтоогдсон ба цаашид энэхүү нөөцийн хэмжээ асар ихээр өсөх нь дамжиггүй. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлбэл 250 тэрбум доллар(325,000.000,000,000төг) болох юм. Монгол улсын засгийн газар Канад улсын хувийн компанитай байгуулахаар зэхэж буй тотвортой байдлын гэрээ, дээр дурьдсан хоёр гэрээний адил нөхцөлөөр,Ашигт малтмалын тухай хуулийн 5.4 , 5.5 дахь заалтын дагуу хийгдвэл Монгол улсын Үндсэн хуулийн 6.1 дэх заалт(Монгол улсын газар түүний хэвлий дэх баялаг ард түмний мэдэлд ,төрийн хяналтанд байна) зөрчигдөнө. Мөн энэ гэрээ тухайн заалтын дагуу хийгдвэл Монгол улс 50-н жилийн хугацаанд 15,0 тэрбум доллар авахаар байна. Энэ нь одоо тогтоогдсон нөөцийн дөнгөж 6% болж байна.,, Айвэнхоу майнз инк Монголиа” ХХК уг ордыг ашиглахад шаардлагатай хөрөнгөө Оюу толгой ордыг барьцаалан дэлхийн зах зээл дээрээс босгохоор зэхэж буй нь тодорхой.Учир ийм атал Монгол улсын засгийн газар өөрийн хөрөнгийг барьцаалан дээрхи арга хэмжээг авахыг хүсэхгүй байгаа нь нэн хачирхалтай. Засгийн эрх барьж буй хоёр том нам 2008 оны сонгуулиар амласан амлалт болох 1,0-1,5 сая төгрөгөө тараахын тулд ,,Тогтвортой байдлын гэрээ” гэсэн халхавчин дор үндэстэний баялаг болсон уг ордыг харийнханд найр тавин өгөхөөр зүтгэхийн учир шалтгаан юу билээ? Бяцхан тоо бодъё: Монгол улсын уул уурхайн эдийн засгын тэргүүлэх зэргийн эрдэмтдийн гаргасан тооцоогоор : Оюу толгой ордод баяжуулах үйлдвэр барих , Оюу толгойд хот байгуулах , Оюу толгойгоос Чойр хүртэл төмөр зам тавих , Чойрт зэс боловсруулах үйлдвэр барих зэрэг зардалд 25,0тэрбум доллар шаардлагатай.
Уг 25,0 тэрбум долллар нь Оюу толгой ордын одоогийн тогтоогдсон нөөцийн 10% орчим болж байгаа юм.
Үйлдвэрлэл явуулах зардал 50 жилд өсгөсөн дүнгээр 50,0 тэрбум доллар
Монголчууд бидний босгох ёстой мөнгө 25,0тэрбум доллар
250,0тэрбум-75,0тэрбум үлд 175,0 тэрбум доллар
Одоогийн мөрдөгдөж буй Ашигт малтмалын тухай хуулиар тогтвортой байдлын гэрээ хийгдвэл Монгол улс 50 жилд 15,0тэрбум доллар.
Монголын эрдэмтэдийн санал болгож буй хувилбараар тооцвол 175,0тэрбум доллар буюу 1 хүнд 60,0 гаруй мянган доллар ноогдохоор байна.
Гэхдээ энэ нь одоогоор нөөц нь тогтоогдсон 30- хан хувийн тооцоогоор авсан болно.
Энд дурдагдсан зөвхөн 3 орд дээр Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа болсон газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монгол үндэстэний эрх ашиг ноцтойгоор хөндөгдөн зөрчигдөж байхад Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ,Засгийн газар нүдэн балай, чихэн дүлий мэт хандаж буй нь Монгол улс тусгаар тогтносон улс мөн эсэх, ард түмнээсээ сонгогдсон Эрх баригчид хэний, юуны төлөө үйлчилж буйг үл ойлгохын учир элэг нэгт Монгол ахан дүүс та нартаа хандсан нь энэ.
Үүнийг тэрлэхийн учир нь тэнгэр заяат Монгол түмний эс ширхэг болон төрсний хувьд дуугүй байх эрх байсангүй.
Эрхэм таны хувьд ч гэсэн мөн адил гэдэгт итгэнэм.
,,Хөх Монгол” бүлгэм ,, Хастанру “ сан
ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА

ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
Хэлбичгийн ухааны доктор(Ph.D) Я.Ганбаатар.
Түүхийн сургамж: МТ IV зууны үед өмнөзүгт нүүдэллэн одоогийн Өвөр Монголын нутагт төр засаг байгуулан суусан Сяньбичууд харийн соёл иргэншилд автан мөхсөн түүхтэй. Сяньбичуудын байгуулсан Да Вэй хэмээх хятад нэртэй улсын хаан нь эх хэл бичгээ хэрэглэхийг зогсоож, гагцхүүхятад хэл бичиг хэрэглэхийг хүн арддаа зарлигдсан аж. Гэвч энэ нь ард олны дунд амар бүтэхгүйг ойлгоод эхлээд хааны ордонд (төр засаг, төр улсын албанд гэсэн үг) эх хэл бичгээ хэрэглэхийг хориглож, гэтэл бас өвгөн настай түшмэд ноёд нь аанай л энэ зарлиг тушаалд “гох тээг” болсон тул ордны доторх гучаас доош насны түшмэд албатууд төрийн ажил үйлийг гүйцэтгэхдээ зөвхөн хятад хэл бичиг хэрэглэх заавар гарган мөрдүүлсэн гэдэг.
Мөхөх улс, сөнөх үндэстэн чухам тийм л хувь заяанд хүрдэг буй заа. Монголчуудын өвөг дээдэс гэгддэг Сяньбичууд тийнхүүхарьд очоод “Өвөлгүй хавар, зунгүй намраараа байдаг, бурхны сайхан оронд” торго дурдан, оо энгэсэг, амттан шимттэн, архи сархданд умбан хөлбөрөн асаар, эх хэл соёлоо хориглон орхиж ноёд дээдсээсээ эхлэн уусч харьд шингэн үгүй болсон эмгэнэлт түүхийг бид мартах ёсгүй.
Гэтэл өнөөдөр хаанаас ч юм, боловсруулсан Хөгжлийн хөтөлбөр гэгчийн дагуу төрийн албыг англи хэлээр явуулах шийдвэр гаргах гэж байгаа нь, эх хэлний хичээлийн цагийг багасгаж, уран зохиолын хичээлийг заахаа больж байгаа нь гайхан халаглахад хүргэж байна. Монголчуудын тухай барууныхны танилцуулга, жуулчдад зориулсан ном товхимолд хүртэл энэ тухай дурдсан байх юм. Монголчууд бид туйлширч ханахгүй юм аа. Өнгөрсөн зууны наяад оны эхээр их, дээд сургуулиудад орос хэлээр сургалт явуулах, төрийн албан байгууллагууд ажил хэргээ орос хэлээр хөтлөх шийдвэр гарч нэг хэсэг л бужигнаж байлаа.
Аль ч улс орны төр засгийн бодлогод Эх хэл, үндэсний бичиг үсгийн тухай бодлого ямагт чухал байр сууринд байдаг ёстой. Энэ талаар жишээ татан олныг нурших нь илүүц биз. Энэ бол ухаант хүн төрөлхтөн, соёлт улс үндэстний эн тэргүүний бодлого, үзэл баримтлал, байр суурь мөн. Дэлхий дээр бие даасан, тусгаар улс орон, ард түмнүүд оршсоор байх цагт эх хэл бичгийн асуудал байсаар байх нь маргаангүй.
Гэтэл зарим хүн саяхнаас бий болсон Даяаршил хэмээх ойлголтыг гүнзгий тусган авч, хэтийн ирээдүйг урьдчилан харж, түүнд татагдан, дасан зохицох, Даяаршлыг эрчтэй хурдан хэрэгжүүлэхийг хүсэх болжээ. Үүний нэг илрэл нь нэгэнт л дэлхий нийтээрээ даяаршиж байгаа болохоор одоо эх хэл, үндэсний бичиг үсгийн тухай ярих хэрэггүй, дунд сургуульд эх хэл бичиг, үндэсний уран зохиолын хичээл заах хэрэггүй, ер нь эх хэл, утга соёлын бүх нийтийн боловсрол шаардлагагүй, англи хэл, латин үсэгт шилжье гэх болсон явдал мөн.
Энэ “ач буянтай” Даяаршил гэгчид аль болох хурдан хүрэхийн тулд, түүнийг хурдасгахын тулд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй, түүний дотор монголчуудын хүчин зүтгэл нэн чухал хэрэгтэй бололтой. Үүний тулд бид ерөнхий боловсролын сургуулиудад монгол хэл бичгийн хичээлийг багасгаж, монголын уран зохиолын хичээл заахаа больж, оронд нь гадаад хэл, гадаадын үсэг бичгийг заах хэрэгтэй, улмаар англи хэл бичгээр төрийн ажил албыг хөтөлдөг болно гэж хөгжлийн бодлого боловсруулагчид үзэж байгаа бололтой.
Дээрх “хэтийг харсан” шийдвэр гаргагч, үзэл бодлоо илэрхийлэгчид “Хөгжингүй улс орнуудад хэл бичиг, утга зохиолын хичээл тусдаа байдаггүй” гэж мэдэмхийрч байгаа аж. Энэ нь бүр гайхалд хүргэж орхив. Юуны өмнө“Монгол Улс хөгжингүй улс орнуудын эгнээнд хүрсэн юм уу?” гэж асуумаар байна. Хэл бичиг нь олон улсын хэрэглээний хэмжээнд хүрч хэдэн зуун сая хүн хэлэлцдэг, дэлхийн бодлогыг тодорхойлолцдог хөгжингүй их гүрнүүдэд тийм л байдаг байх, Монгол Улс тэдний зиндаанд хүрч дээ гэж ойлгох гэтэл яаж ч бодсон Монгол маань бага буурай орнуудын дунд л яваа билээ.
Хэдэн арав, хэдэн зуун сая хүн амтай хөгжингүй улс орнуудын хувьд хүн амын тоо нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болж байдаг. Тэгвэл манайх шиг хүн ам цөөхөн улсын хувьд ийм тооноос чанарт шилжсэн бодит дархлаа байхгүй. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал бол туйлын эмзэг билээ. Тиймээс бид энэ дутуу байдлаа үндэсний үзэл, үндэсний бахархал, эв нэгдэл, хүчирхэг төрийн зөв бодлогоор нөхөх ёстой. Тэдгээрийн эн түрүүнд үндэсний өвөрмөц онцлогоо орхиж гээхгүй байх, үндэсний түүх, соёлоо мартаж үгүйсгэхгүй байх явдал мөн.
Уран зохиол бол хүн төрөлхтний оюуны соёлын хамгийн том салбар бөгөөд Монголын соёлын нэг томоохон бүрэлдэхүүн хэсэг билээ. Чухамхүүуран зохиолын хичээлээр л бид дэлхийн болоод үндэснийхээ оюуны соёлын шилдэг сонгодог бүхнийг сурч мэдэж, тэр чинээгээрээ гэгээрч ариусч ирсэн биш бил үү? Түүнийг одоо ирээдүй хойч үеийн хүүхэд багачууддаа сургаж заахгүй болохоор тэртэй тэргүй бие дааж ном уншихаа больсон тэд хэрхэн яаж уран зохиол, утга зохиолын мэдлэгтэй болж, гэгээрсэн оюунлаг хүн болж төлөвших юм бэ?
Бид уран зохиолын хичээл үзэж байсныхаа хүчинд “Миний нутаг”, “Буурал ээж минь”, “Бэр цэцэг”, “Би Монгол хүн”, “Би хаана төрөөвэ?”, “Ерэн баатрын хөшөө” зэрэг гайхамшигт яруу найргуудыг цээжлэн уран уншиж, “Цуутын цагаагч гүү”, “Боролдой өвгөн”, “Унага чоно хоёр” үлгэрүүдэд сэтгэл хөдлөн автаж, “Монголын нууц товчоо”, “Хөх судар”, “Тунгалаг Тамир”, “Ану хатан”, “Хулан, Цамба хоёр” алдарт роман, тууж, өгүүллэгүүдийг бахдан шимтэн уншдаг билээ.
Энэ бол үндэсний уран зохиол. Үүнээс бид үндэс угсаагаа улам илүүтанин мэдэж, бидний өвөг дээдэс ийм хүмүүс байсан юм байна, ингэж аж төрж, ийм түүх намтар үлдээжээ гэдгийг мэдэж авдаг. Тэгвэл цаана нь бас Гадаадын уран зохиолын хичээлээр дэлхий дахинтай танилцдаг. Дэлхийтэй танилцаж, дэлхийн тухай мэдлэгтэй болж, өөрийн үеийнхнээсээ хоцролгүй зэрэгцэн явж ирсэн юм. Ингээд бодохоор Уран зохиолын хичээл хэчнээн чухал болох нь ойлгогдож байгаа буй заа.
Дэлхийн хөгжингүй улс орнуудын сургалтын хөтөлбөрийг бид тэр бүр мэдэхгүй. Харин гадарлахаас лав Орос, Хятад, Герман, АНУ-ын дунд сургуулийн сурах бичгүүд нь эх хэл бичиг, утга соёлоо хэчнээн анхаарч, хайрлан хүндэтгэж, ямар сайхан өв уламжлалт бодлого баримталдагийн жишээ болсон байдаг. Манай боловсролыг хөгжүүлэгчид аль улсын ямар хөтөлбөр төлөвлөгөөг үзэж судалсан юм бол? Япон, Солонгос, Англи, Франц нь тийм юм байлгүй гэхэд, бусдыг хуулбарлан дуурайх гэхээсээ илүүөөрөөрөөл байж, өөрийнхөөжам ёсоор л аж төрмөөр. Бусдаас будаа их идсэн хүүхэд толгойдоо юу ч үгүй хоцордог гэм бий.
“Нэг их сүр дуулиан болгоод байх хэрэггүй. Бусад хичээлд цаг өгөх үүднээс ингэж байгаа юм” хэмээн Боловсролын яамны эрх мэдэлтнүүд ярьж байгаагаас үзвэл эдгээр хичээлийн цаг их байгаа нь Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болоод байгаа мэтээр ойлгогдож байна. Уран зохиолын хичээлээр л сурагчид эх хэлнийхээ яруу тансагийг ойлгон мэдэрч, үндэснийхээ уран зохиолын баялаг өв сангаас суралцан, зөв цэгцтэй ярьж илтгэж, зөв сайхан бичиж найруулж сурдаг бөгөөд уран яруу үг хэллэг, эрхэм тансаг найруулгад суралцдаг.
Энэ сургалт суларсан ерээд оноос хойших манай залуучуудын хэл бичгийн мэдлэг чадвар ямар болсныг бид сайн мэднэ. Өнөөгийн сонин хэвлэлийн бичлэг найруулга, радио телевизийн хэл яриа ямар байгаагаас жишээлэн харж болно. Ийм байхад эх хэл бичгийнхээ сургалтыг улам сайжруулж, улам чанаржуулахыг зорихын оронд ингэж хасч багасгаж байгааг нь зөв зүйтэй, ирээдүйтэй мэргэн шийдвэр гэж хүчлэн бодож, хүлээн зөвшөөрье гэсэнч болохгүй нь.
Өнөөдрийн жишээ: Саяхан манай Үйлдвэр худалдааны дэд сайдаас Бээжин дэх Канад Улсын Элчин сайдад илгээсэн нэгэн албан захидлаа “Ladies and Jentlemen!” гэж эхэлсэн байхыг хараад төрийн ажил албыг англи хэл бичгээр хөтлөх журам хэрэгжиж эхэлжээ гэж бодохын сацуу ингэж хөтлөх юм бол ч дэлхийн шившиг болно доо! гэж халагдахад хүрсэн юм. Сүүлийн үед иймэрхүүбичиг сэлт гадаад, дотоодгүй байнга хөврөх болсон нь даанч хачирхалтай.
Эх хэлний болоод гадаад хэлний ийм мэдлэгтэй хүмүүсийг сурган гаргаж байгаа манай боловсролын байгууллагууд хэл бичиг, утга зохиолын хичээлийн цагийг хасч, байхгүй болгочихоор ямар “бүтээгдэхүүн үйлдвэрлэх бол!” гэж эргэлзэх сэтгэл эрхгүй төрнө. Өнөөдөр монгол хэлний зөв бичих хэл зүйн дүрэм замбараагүй болоод, түүнийг мэддэг, баримталдаг нь төрийн албанд ч, хэвлэл мэдээллийн байгууллагад ч ховордсон тул бичсэн илэрхийлснийг нь уншсан хүн ойлгоход бэрх болоод гөрдөх таамаглахад хүрч байна.
Урьд цагт сонин хэвлэлийн газарт хянагч редактор, албан байгууллагуудад эх зохиогч, найруулан засагч зэрэг ажилтан байж, тэдгээр нар нь сонин хэвлэлийнхээ чанарыг төдийгүй эх хэл бичгийнхээ цэвэр ариун, тансаг яруу, халдашгүй дархан байдлыг батлан сахигчид, хэл бичгийн бодлогыг тодорхойлогчид байсан билээ. Өнөөдөр тийм мэргэжлийн хүмүүс байхгүй болсноор дутуу мэдлэг, дулим боловсролтой сэтгүүлч сурвалжлагч, орчуулагч хөрвүүлэгчид тэр л хэмжээндээ түүхий хуумгай зүйл хийж суух болжээ.
Тэртэй тэргүй сурах ачаалал нь дэлхий дахины үе тэнгийнхнээс нь хавьгүй бага, сул чөлөөтэй байдаг манай хүүхэд залуучууд ном уншихаа байсан энэ харанхуй цаг үед хичээл сургалтаар хэлүүлэн шахуулан байж уншихгүй л юм бол одоо бүр, нэг нүдээрээ ч харахгүй биз дээ. Галуу дуурайн хөлөөхөлдөөхөд хүрсэн хэрээний үлгэрийг санан “Өөрийнхөөрөөл байх юмсан даа, Монголчууд минь!” гэж хэлэхсэн гэхдээ энэ бүхнийг улиглан нуршивай. Монгол түмэн минь тунгаатугай!
Хорин нэгдvгээр зууныг эзэгнэх тавилантай хойч vеийнхэндээ єргєн барих санамж бичиг.
Хорин нэгдvгээр зууныг эзэгнэх тавилантай хойч vеийнхэндээ єргєн барих санамж бичиг.
May 30, 2007
Хоёр дахь мянганы цаг тоолол алслаж гурав дахь мянган эхэлж байгаа энэ цаг vед амьдрал vйлсийнхээ замыг хорьдугаар зуунд туулсан ахмад vеийнхэн бид шинэ зууныг эзэгнэх хувь тавилант хойч vеийнхэндээ:
- эртний сурвалжит Монгол улсынхаа тєрт ёс, тvvх соёлын vнэт уламжлалыг нандигнан євлєж,
- хvмvvнлэг энэрэнгvй, эв найрсаг, шударга vнэнч, тєв шулуун, ажилч хичээнгvй, тэсвэр хатуужилтай євєг дээдсийнхээ ариун ёс журмыг дээдлэн, vндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэж,
- мянганы тэртээгээс vvдэлтэй улс Монголынхоо туурга тусгаар байдал, бvрэн эрх дарх, байгаль орчныхоо зvй зохицлыг хадгалан хамгаалж нэртэй тєртэй явахын билэгтэй ерєєлийн санамж болгон цєєн хэдэн vгээ дуртган толилуулъя.
…Ахмад vеийн биднийг зууны эхээр тєрж мэндлэх цаг дор угтан тоссон эх орон минь 542 мянга гаруйхан буюу одоогийн нийслэл хотын хvн амаас ч цєєн бvлтэй, тэдний талаас илvv хувь нь нийгмийн архаг євчтэй, зуун хvн тутмын ганц хоёр нь бичиг гадарлах тєдий, эрчvvдийн олонхи нь лам хувраг, цєєнх нь нvvдлийн мєр хєєсєн малчин, тарвагачин, гєрєєчин, тахар, зарлага, улаач, сvрэгчин хvмvvс голдсон, найм хvрэхгvй сая малынх нь vлэмж хэсэг боом, хамуу, шvлхий мэтийн євчтэй тийм нэгэн буурайхан айл байлаа.
Мєхєж яваа vндэстний дансанд ороод ХХ зууны дунд буюу тавиад жилийн дотор vгvй болох байхаа гэж єрнєдийнхєн нэгэнт онош тавиад ном хэвлэлд биччихсэн тийм л орны иргэд болон бид тєржээ.
Гэвч сэтгэлээр унаж зvтгэлээр мохсонгvй.Учир нь євєг дээдсийн хvчирхэг явсан vлгэр дууриал, эх орноо гэх халуун сэтгэл, морин єртєєгєєр эхэлж моторт хєлгєєр эрдэм ном, мэргэжил чадвар олохын тєлєє цуцалтгvй хийсэн урт аяны маань vр дvнд зорьсондоо хvрч, хvссэнээ сурсан тэр эрдмээрээ цахилгаан гэрэл асааж харанхуйг гийгvvлэн, тємєр утас татаж харилцаа холбоо барьж, уурын тэрэг жолоодон хол замыг товчлож нисэх онгоц барин хорвоог дээрээс нь хардаг болсон юм.
Уурын тэрэг, нисэх онгоц, галт тэрэг, цахилгаан гэрэл, аж vйлдвэр, алсын холбоо, радио нэвтрvvлэг, кино театр, телевизор, компьютер, пуужинт зэвсэг гэдэг ололт биднээс ємнє Эх оронд маань байгаагvй билээ.
Урьд байгаагvй олон шинэ юмсыг буй болгоход гар бие оролцсондоо ахмад vеийнхэн бид тун ч баяртай явдаг бєгєєд тvvнээс хэдэн арав дахин давуу гайхамшгийг бvтээх хойч vеэрээ улам ч бахархдаг билээ.
Бид баян хvчирхэг оронд биш харин баян хvчирхэг явсан орны иргэд болж тєрсєндєє, нэгэн цагт дэлхийн дэвжээнд гялалзан мандсан євєг дээдсийнхээ гал голомтыг сахин vргэлжлvvлэх тvvхэн их хувь тавилан, аз заяасандаа эр зориг, эрдэм чадал орж, зууныг товчилсон их хурдтайгаар хєгжин дэвшихийг зорьсон.
Тvvндээ ч хvрч хvн амаа хоёр сая гаруй болтол нь хэд дахин єнєржvvлэн эрvvл энх, саруул сайхан болгож, нийтээрээ бичиг vсэгтэй, Нэгдсэн Yндэстний Байгууллагын гишvvн, сансарт ч иргэнээ нисгэсэн єрнє дорнын соёлыг ч хослуулан эзэмшсэн орны эзэд боллоо.
Урган гарах зуунд Монгол эх орон, Монгол тvмэн минь тэгш журамт баян хvчирхэг улсын байр сууринд єргємжлєгдєнє гэдэгт гvн итгэж тэрхvv гайхамшгийг бvтээх хувьтай, ариун vvрэгтэй, хувь заяаны зураг тєєрєгтэй хойч vеийнхэндээ хандаж чин сэтгэлийн vг-санамж бичиг юvгээ єргєн барьж байна.
Нэртэй улсын зvстэй vндэстний угсаа залгах хойч vеийн идэр залуу дvv нар минь болгоон соёрхму!
НЭГ. Ачит эхээс тєрєхєд ээж минь єлгийдєнє, энэ бие єсєхєд Эх орон минь єлгий болно. Тєрєлх хоёр єлгийнхєє ачийг санаж эртнээс янагш экологич ард тvмнийхээ уламжлалт сахил ёсыг дээдлэн, хvн байгалийн зохилдолгоот соёл иргэншлийг тєлєвшvvлэхийн тулд байгаль-хvн гэсэн шинэ тогтолцооны уран барилгачдын итгэмжлэлийг та нар гардах буюу!
ХОЁР. Эх орны хамгийн эрхэм дээд vнэтбаялаг нь болж, эрдэнэт хvний биеийг олсон бvхэн хvмvvнлэг байж, хvн ёсны мэргэн бодлого барьж, хvнээ л гэж дээдэлж чадвал хандах зvг аяндаа тодроод ирнэ. Хvнгvй бол эх орон юуных, Эх оронгvй бол хvн юусан билээ.
ГУРАВ. Эрvvл биед саруул ухаан гэдэг vзэлтэй монголчууд эрvvл л байвал юуг ч бvтээж, юунд хvрч болно хэмээдэг тул бага залуугаасаа эрvvл чийрэг єсч бойжиж, єєрєє єєрийнхєє эрvvл мэндийн манаанд насан туршид нvд чавчилгvй зогсдог байх эрvvл энхийн vндэсний хяналтын чухлыг єгvvлэх юун. Эрvvл мэндийг бусдаас зээлдэггvй юм гэдэг.
ДЄРЄВ. Эртнээс нааш монголчууд “эрдэмгvй хvн балай” гэж vзэж наснй бага, цусны шингэн дээрээ эрдэм сурч авахыг чармайдаг байсан тэр уламжлалыг улам бадрааж тєрєл бvрийн эрдэмд нэвтэрч юм юм хийж чаддаг болохыг амьдралынхаа утга учир болгому. Мєнгє зээлэхээс эрдэм зээлдэх нь дээр !
ТАВ. Эрх чєлєє гэдэг зєвхєн хувь хvнд хамаатай богино зvйл биш, харин ард тvмний vеэс vе дамжин ирсэн амин хэрэгцээ мєн тул єєрєє ч эрх чєлєєтэй, эх орон ард тvмнээ ч эрх чєлєєтэй, туурга тусгаар, тулга дархан байлгаж, нэгэнт олсон эрх чєлєєгєє ёс тєртэй эдэлж чаддаг байваас энэ яваа насны тань хэрэг зориг бvтмой.
ЗУРГАА. Эд хєрєнгєгvй хvнийг монголчууд гуйлгачин гэдэггvй, харин эд хєрєнгє бvтээх ажил хєдєлмєр хийж чаддаггvй, хийж сурахыг шамддагvй, залхуу хvнийг л гуйрамч гэж жигшдэг байсныг санаж бvх баялгийн тvлхvvр, сайн сайхны эх сурвалж нь хєдєлмєр гэдгийг сайн ухаарч vргэлж мєрдєж явах нь залуу хvн болгоны нийтлэг ижил шинж болтугай.
ДОЛОО. Мєнх хєх тэнгэрийг эцгээ, хєрст бор дэлхийг эхээ гэдэг монгол хvний итгэл бишрэлийн суурь болсон газар бол хоёр хєлєєс тулж, хорвоод хvн шиг явахын цорын ганц баталгаа тул анхдагч шvтээн тань газар болтугай! Хайрлаж яв! Ойчвоос газраа тулж босдог билээ. Босохооргvй ойчвоос газартаа тэврvvлэн шингэдэг буюу.
НАЙМ. Эргэлдэж байдаг орчлон бєєрєнхийн учир цагийн салхи болчимгvй, хvний хорвоо vе vе хувьсамтгайг бодож єєр хоорондоо, єрх гэр дотроо, єнєр олон дундаа эв эеийг хичээвээс ороо бусгаа цагийн ямар ч гамшгийг давж чадахын тул “эвт шаазгай буга барьдгийн” vлгэрийг vрээс vрдээ уламжлаарай даа.
ЕС. Дэлхийн олон улс орон хурц зэвсэг, хурдан буу, хорт бодис, тэсрэх бємбєгнийхєє ихээр биш, харилцан ойлголцож, хvчирхийлэл дарангуйллыг ардчилсан шударга ёсоор солих vйлсэд НYБ ын ивээл доор идэвхийлэн ажиллаж, нийтийн vйлсэд оруулсан хувь нэмрээ зузаатгаж, vндэсний аюулгvй байдлыг баталгаажуулах гол зэвсэг нь оюуны чадавхи, ухаан санаа, зєвшилцєл, эв нэгдэл, найдвартай тvншлэлийн бодлого гэдгийг чанд барьж явагтун!
АРАВ. Ємнє дурьдсан есєн зvйлийг тухайлбал, эрvvл энх, эрх чєлєє, эдийн засаг, эрдэм боловсрол, эв нэгдэл, эх орон, газар шороо, аюулгvй байдлаа тус бvрийг нь дархлаажуулалттай болгох бодлого барьваас дархлалын олдмол хомсдол байтугай тєрєлхийн хомсдол ч эс тохиолдох буюу.
АРВАН НЭГ. Монгол хvний vнэнч шударга нь мянган жилийн тэртээгээс тvмэнд илэрхий болсон бєгєєд эзнээсээ урваж шарвагчдыг єчиггvй шийтгэдэг тєрийн уламжлалыг санаж шударга ёс, vнэнч чанарыг эрхэмлэн хуулийг дээдэлтvгэй.
АРВАН ХОЁР. Монголын буян хишиг нь таван хошуу малдаа байсаар ирснийг vл огоорон амны хишиг тогтохын vндэс мал сvргээ, тvvнийг єсгєн тойлогч малчин олноо тєрийнхєє ивээлд байлгаж малчин удмаа таслахгvйг хичээн нvvдлийн болон суурин соёл иргэншлийг зохистой зєв хослуулан хєгжvvлтvгэй.
АРВАН ГУРАВ. Цаг бол vнэмлэхvй дээд засаглал, цагийг хожих нь баялгийг арвижуулах дээд арга, цаглашгvй vнэт зvйлсийг бvтээх боломж гэдгийг бидний ахмад vе бас ч дутуу ухаарч явсныг гvйцээж, цагийн жамыг туйлын ухаалаг эзэгнэх буй заа.
АРВАН ДЄРЄВ. Бусдын эрхшээлд амархан орох vл vзэгдэм цалам бол єр зээл бєгєєд “єргvй бол баян” гэдэг євгєд дээдсийн аман хуулийг умартахгvй явж гадаад дотоод єр зээлийн дєнгєнєєс vvрд чєлєєтэй шинэ vе тєлєвшvvлэхийн тєлєє ухаан санаа, самбаа зориг, мэдлэг боловсролоороо бусдын царай харахааргvй болохыг хичээцгээрэй.
АРВАН ТАВ. Ном эрдэм “A” vсгээр эхэлдэг боловч “A” vсгээр эхэлсэн нэртэй гурван аюул буйг єглєє бvр бие биендээ сануулж байхтун! Тэр гурван чимээгvй гэтлэн хорлогч бол “архи”, “авилга”, “аборт” /vр хєндєлт/ юм. Буун дуу гаргахгvйгээр vндэстнийг хєнєєх эдгээр заналт аюулаас хойч vе жигшдэг байхыг бид хvсч байнам.Сайн нєхдийн тусламжтайгаар, эрийн зориг, идрийн жавхаагаар харийн тvрэмгийлэгчдээс хамгаалж, энхийн манаанд олон жил зvvрмэглэхгvй зогсож туурга тусгаар, тулга дархан авч vлдсэн Эх орон юм шvv!
Бидний vе гэнэ алдаж тэдгээрийг бvрэн сэрэмжилж чадаагvй бол гэмээ наманчилж байна. Бидний vеийнхний ухвар мєчдийн бусад гэмийг ч vл давтахын сургамж болтугай!
Монгол тvмний хойчийг залгах шинэ зууны бум буман хєвгvvд, охид минь ээ!
Бидний энэ бодол, санамж цагийн эрхээр хуучирна гэдгийг мэдэж байвч ХХ зууны євєг дээдсийнхээ бодол санаа ямархуу юманд зовж байсхыг Та бvхэн эргэн дурсаж эргэцvvлэн бодох буй заа гэсэн сэтгэлээр vvнийг толилуулбай.
Уужим аугаа сэтгэлд тань дундуур санагдваас улам цааш нь учиг сунган биднийхээ эгэл богино санааг баяжуулаарай!
Бидэнд гагцхvv Та нараас єєр єв залгамжлагч байхгvйн учир ингэж итгэмжлэн захивай!
ХХ ЗУУНЫ МОНГОЛЫН
АХМАД ЗYТГЭЛТНYYД
БАЗАРЫН ШИРЭНДЭВ
- Хувьсгалт тэмцлийн ахмад зvтгэлтэн, хєдєлмєрийн баатар, шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич
ДЭЛЭГЖУНАЙН БАЛЖИННЯМ
- Хувьсгалт тэмцлийн ахмад зvтгэлтэн, нам, тєрийн ахмад зvтгэлтэн
САМПИЛЫН ЖАЛАН-ААЖАВ
- Нам, тєрийн ахмад зvтгэлтэн, хууль зvйн ухааны доктор
МАНГАЛЫН ДYГЭРСYРЭН
- Дипломат албаны ахмад зvтгэлтэн, Онц бєгєєд Бvрэн эрхт элчин сайд
БАЗАРЫН ЦЭДЭН-ИШ
- Хувьсгалт тэмцлийн ахмад зvтгэлтэн, гавьяат хуульч, Онц бєгєєд Бvрэн эрхт элчин, хууль зvйн ухааны доктор, дэслэгч генерал
ЖАМБЫН ЖАМЬЯН
- Хувьсгалт тэмцлийн ахмад зvтгэлтэн, хєдєлмєрийн баатар, дэслэгч генерал
РЭНЦЭНГИЙН МИНЖYYР
- Хєдєлмєрийн баатар
YЛЭМЖИЙН АВАРЗЭД
- Хєдєлмєрийн баатар
НАМХАЙНЯМБУУГИЙН НАМЖИГ
- Хєдєлмєрийн баатар
ЦЭРЭНПИЛИЙН БАЛХААЖАВ
- Филсофийн ухааны доктор, проффессор
ЭРДЭНЭБАТЫН ОЮУН
- Хувьсгалт тэмцлийн ахмад зvтгэлтэн, ардын жvжигчин, урлаг судлалын ухааны доктор
НЯМ-ОСОРЫН ЦYЛТЭМ
- Хєдєлмєрийн баатар, ардын зураач, урлаг судлалын ухааны доктор
ЧИМИДИЙН ДОЛГОРСYРЭН
- Ардын жvжигчин
ЭРЭЭДЭРИЙН ЛУВСАНДАГВА
- Ардын эмч, доктор, профессор, академич
ШАРАВЫН ГУНГААДОРЖ
- Ерєєд оны Монгол улсын ерєнхий сайд
ГОНЧИГИЙН БИРВАА
- Хувьсгалт тэмцлийн ахмад зvтгэлтэн, тєрийн шагналт, урлагийн гавьяат зvтгэлтэн, ахмад дайчин, хєгжмийн зохиолч
ЛОДОНГИЙН ТYДЭВ
- Хєдєлмєрийн баатар, соёлын гавьяат зvтгэлтэн, зохиолч, сэтгvvлч, хэл шинжлэлийн доктор
МИЖИДДОРЖИЙН ЦЭРЭНХАНД
- Монгол улсын гавьяат багш
ЖАМБЫН ЦЭНДСYРЭН
- Монголын ахмадын холбооны дарга
НАЦАГИЙН ХАВХ
- Єв уламжлал ёс заншил хєдєлгєєний тэргvvн, Философийн ухааны доктор, профессор
ГОМБОЖАВЫН ЦЭДЭВДОРЖ
- Тєрийн захиргаа олон нийтийн байгууллагын ахмад ажилтан
Санал болгох мэдээнүүд
-
Сүүлийн 300 жил Монгол сэтгэхүй ихэд алдагдаж гадны сэтгэхүй, соёл, шашин Монголд их орж ирснээр Жинхэнэ Монгол эр хүний зан араншин илтэд д...
-
Монгол эх орондоо хайртай хэн бүхэн заавал үзэх ёстой бичлэгүүд байна. Үзээд санал бодлоо үлдээгээрэй!
-
Миний нэг танил залуу Солонгост хэдэн жил ажиллаад нутагтаа ирсэн хойноо Улаанбаатар хотын нэлээд хэдэн Солонгос хоолны газар туслах тогоо...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
Цорос бол дөрвөн Ойрад дотор голлох овог билээ. Цорос овгийн үүслийн талаар хэд хэдэн хувилбар байдаг бөгөөд эрдэмтэн доктор, профессор На...
-
Мөнх тэнгэрийн зарлиг Монгол түмэнг сэргээлээ Мөнхөд орших өвгөдийн онгод Мөнгөн бороо шиг буулаа Өрх болгоны дээр толгой дараалан бууж...
-
Өвөр Монгол ын эрх чөлөөний төлөө, Монгол үндэстний төлөө санаагаа зовоож уран бүтээл туурвиж явсан энэ эгэлхэн эх хүнийг Хятадууд яагаад ин...
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Өвөрлөгчид аль эрт XIX зууны сүүлч буюу манж Чингийн засаглалд хятад хүн Манжийн төрийн бодат эрхийг барих болсон үеэс хэлмэгдэж эхэлсэн...
-
Уриа дор нэгддэг Утаан дор сарнидаг Уухайн дор цугладаг Уулс бүрхэж хурдаг Хар сүлдэндээ мөргөдөг Хас тэнгэртээ сөгддөг Хамаг Монголдо...
Сонирхолтой нийтлэлүүд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?


