Showing posts with label Омогшил. Show all posts
Showing posts with label Омогшил. Show all posts

ТАВАН СУМЫН СУРГААЛЬ МОНГОЛЧУУДЫГ АУГАА БОЛГОНО!

Таван сум бол бидний эв нэгдлийн бэлгэдэл билээ. Монголчуудын нэгдсэн хvч дэлхийн тvvхэнд хосгvй байсан. Улс vндэстнээ сэргээн мандуулаад зогсолгvй, хvн тєрєлхтєний зєрчил дайсагналыг арилгаж, даяарын энх амгаланг тогтоож, бултаар хєгжин цэцэглэх нєхцєлийг бvрдvvлж байсан аугаа vе, алтан зуун буй. Мєнх Хєх Тэнгэртээ шvтэж, Бурханы хуулинд захирагдаж, эв нэгдлээ сахиж, хvчээ нэгтгэн зорьж тэмцэж байх vедээ монголчууд их ард тvмэн, Монгол улс дэлхийн гvрэн байсан юм. Монголын эзэнт гvрэн шиг тив тивд сvрээ бадруулж, олон хvчирхэг улс тvмнийг захирч чадсан нь эртний Египет, Грек, Ром, хожуу цагийн Араб, Франц, Англи, ХХ зууны Герман, Орос, Америк аль нь ч бус билээ.Зєвхєн монголчууд л хvн тєрєлхтєний тvvхэнд хамгийн хvчирхэг нь байсан. Бараг бvх дэлхий монголчуудын эсрэг хандсанаар хvч сулрах нэгэн нєхцєл бvрдсэн.

МОНГОЛ ТУУРГАТАН БҮХЭН УНШИГТУН !!! АЮУТУГАЙ, БИШИРТҮГЭЙ

1241 он. Европ дахин айдас түгшүүрт нэлэнхүйдээ автлаа. Энэ үеийг хүртэл хүчирхэг, чадалтайдаа эрдэж явсан Герман хийгээд Франц, Бургунд, Испаничууд байгалийн аргалашгүй гамшиг, хөнөөлт сүйрэл мэт нөмрөн ирж буй айдас хүйдсийн өмнө яах ч аргагүйдэн барьц алдлаа. Англи эх газраас харилцаагаа таслан, түгшүүрт өдрүүдийг чимээгүйхэн хүлээж байв. Нормандын засагчид тэрхүү айдаст автан, загас барихаар далайдаа гарч чадахгүйгээс Скандинавын эрэг орчмоор өлсгөлөн нүүрлэж эхэлжээ.Сүм хийдийн газруудад аврал мөргөлийн уншлага өдөр шөнөгүй түгшүүртэйеэ дүнгэнэж, язгууртан ихэс дээдсүүд үр

Монгол эх орныхоо төлөө зүтгэе! Баярын мэнд хүргэе эрчүүдээ!!


Монгол улсын иргэн би
Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн
Иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж
Өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон
Монгол улсынхаа халдашгүй дархан байдлыг
Амь бие үл хайрлан батлан хамгаалахаа
Эх орон ард түмэндээ андгайлан тангараглая!

Их аваргадаа аз жаргал, эрүүл энхийг хүсье!

Монгол үндэстний бахарал болсон их аварга Долгорсүрэнгийн Дагвадоржийн төрсөн өдөр өнөөдөр болж байгааг тохиолдуулан их аваргын хийморь сэргээсэн бичлэгүүдийг эргэн нэг нийтлэе! Түүний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, зориг авхаалж самбаа Монгол эрсийн сэтгэлийг хүчлэж хийморийг сэргээж үеийн үед дурсагдан хүндэтгэгдэж явах учиртай билээ.Монгол хэмээх нэрийг олон жил харийн дэвжээнд дуурсган мандуулж Монгол үндэстний нэрийг дэлхийд олон удаа дансалсан эрхэм хүндэт аварга таньдаа төрсөн өдрийн мэнд хүргэе! Их аваргадаа эрүүл энхийг хүсээд, их зорилгодоо хүрээрэй гэж ерөөе!
2010.09.27

Ч.Цэвээнпүрэв. Үндэсний үзэл өнөөгийн залууст дутмаг...


Харийн гүрэнд эх орныхоо нэрийг мандуулан цуурай­туулж, "Чингисийн Мон­голын тулаанч” хэмээн цоллуулж яваа нэгэн боксчин бий. Энэ бол мэргэжлийн боксын дэлхийн хоёр холбооны аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэв юм. Түүнтэй уулзан хэдэн хором ярилцлаа.

-Сайн явж ирэв үү. Хэзээ ирэв. Таны хөлний бэртэл гайгүй юу?

-Сайн явж ирлээ. Наадмын дараа Монголдоо ирээд амарч байна. Хөлний бэртэл гайгүй байгаа. Удахгүй төмрөө авахуулна. Сая тулааны үеэр хөлний бэртлээсээ эмээж л байлаа шүү.

-Англид хийсэн ээлжит тулаандаа ялалт байгуулсанд чинь баяр хүргэе.

-Баярлалаа. Өнгөрсөн сарын 4-нд тулаан хийсэн. Энэ ту­лаанд цагаас нь өмнө, өрсөлдөгчөө гуравдугаар үед хүчтэй цохилтоор буулган авлаа. Надтай тулаан хийсэн боксчин шинэ залуу хүчтэй тамирчин байсан. Түүнд Чингисийн Монгол хүний нударганы амт ямар байдгийг мэдрүүлж, буулгаж авсандаа баяртай байна.

-Та ер нь их үндэсний үзэлтэй хүн юм уу даа. Чингисийн Монгол хүний нударга гэхээр сүртэй сонсогдож байна шүү?

-Хүний нутагт амьдарч байгаа монголчуудад зовлон их шүү дээ. Эх орон, гэр бүл, аав, ээжээ санана. Гадаад хүмүүс биднийг бараг нохой, гахайнаас дорд үзнэ. Өөрсдийгөө язгууртан гаралтай, цагаан арьстан хамгийн дээд зэрэглэлийн хүмүүс гэж ярих дуртай. Ази төрхтэй хүн байвал "China” гэж нэг нүдээр үзэхгүй. Тэдний өөдөөс мянган удаа "би монгол” гэж хашгираад ч нэмэргүй. Хятадын "Монгол, эсвэл Оросын Монгол” гэж ойлгодог юм шиг байгаа юм. Тийм болохоор "Чингисийн Монгол” гэхээр өөрөөр ханддаг. Ингэж хэлэхэд сэтгэлд бахархалтай, бардам санагддаг. Чингис хаан маань дэлхийг захирч, Монгол хэмээх нэрийг ертөнцөд таниулж чадсанд нь баярладаг. Бид өнөөдөр эх орон, эх түүхээрээ, эцэг, өвгөдөөрөө бахархахгүй юм бол юугаараа бахархах юм бэ. Үндэсний үзэл өнөөгийн залууст дутмаг байгаа учраас эх орноо хайрлаж чадахгүй байна. Гэхдээ үндэсний үзэл, үндсэрхэг үзэл хоёрыг ялган салгаж ойлгох нь чухал.

Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү

Газар бол улсын өмч хэн ч дураар зарж үл болно . The land is the ground of the state.

-Хүннү гүрний эзэн Модун хааны алдарт сургаал (МЭӨ 234-174)

Ахан минь явчаад эргэж ирсэнгүй
Салан хагацах амархан
Ахин бие биетэйгээ уулзах хэцүү
Адуу ноцолдоно хүн ноцолдохгүй
-“Ахын дуу” Сүмбэ улсын аймгийн тэргүүн Муюнхуй (МЭӨ 285 он)

Эх элбүр, эх минь ээ…
Өлөнгийн өвс гундахад хүрэв
Өнөр садан буцахад хүрэв
Өргө нутагтаа буцсу…
- Хүүгийн үг, Алтан ордны үйсэн дээрх бичиг (1240-1502)

Өсгөн төрүүлсэн Өл буурал ахайгаа
Яаж мартъя гэнэм чи?
Арван сар нуруугаа чилтэл өргөсөн
Ангир шар уургаа шимүүлсэн
Ачит цагаан сүүгээ хөхүүлсэн
Амраг хайртай эхийгээ
Яаж мартъя гэнэм чи?..
- Чингисийн хоёр эр загалын тууж ( 14 дүгээр зуун, 1300-1400)

Онон мөрөнд ахуй Халуут эгч минь хийгээд
Орхон Туулд агч өвчит бид хоёр
Халх Оннигуудын газар хол болбаас бээр
Хайрлан санагалзахын агаар нэгэн буй за
-Дуутын хар чулуу, Бахарайн Цогт хун тайж, 1624 оны намар

Үүл нь гараад бороо орохын цагт
Үүдэн гэмээнэ хоймор юуны ялгаа вэ
ҮЙл нь ирээд үхэхийн цагт
Хөгшин гэмээнэ залуу юуны ялгаа вэ
-Хурмаст тэнгэр, Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа (1803-1856)

Холбоо шүлгүүд намираад гарах нь өөрийн хэлний монгол
Хослуулан зохиосон эгшигт дууны үг санаа нь монгол
Хойшид боловсрох соёлын зам дээр нь үндэс болох нь монгол
Хуучин ёсны азийн дундаас шинэ мандсан монгол
-Содномбалжирын Буяннэмэх (1902-1937)

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!
-Монгол хэл, Бямбын Ринчен (1905-1977)

Өсөхөөс сурсан үндэсний хэл
Мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг
Салж болшгүй орон.

Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү тэгж эрдэнэ өвөртөлж харина. 1927 он
-Алс газар сураар явагч, Д.Нацагдорж (1906-1937)

Халх Монголын малчин Хатгин овгийн нүүдэлчин
Харц язгуурт Дамдинсүрэн Харь газар суухдаа
Эх нутгаа эрмэлзэж Элгэн саднаа дурдаж
Эцэг эхээ санагалзаж Эгшиглэж шүлэглэсэн нь энэ байна
-Буурал Ижий Минь, 1934, Цэндийн Дамдинсүрэн (1908-1986)

Цэлмэг залуу насныхаа Гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо Шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй үгээ
Чинийхээ төлөө үхье гэж эх орондоо хэлсэн
-Миний нутаг найраглал, Цэрэндоржийн Цэдэнжав (1913-1992)

Ертөнц зовлонгийн хажуугаар жаргалаар дүүрэн байдаг
Баяр жаргалын дундаас
Салж сарнисан ах дүү, амраг садан
Амьд мэнд уулзахын баяр гоц сайхан байдаг билээ
-Тунгалаг Тамир, Чадраабалын Лодойдамба (1917-1970)

Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан өлгий еэ.
- Халуун элгэн нутаг, Жамцын Бадраа (1926-1993)

Yлээж байгаа салхи нь Yнсээд байгаа ч юм шиг
Өршөөлт ээжийн минь гар Илээд байгаа ч юм шиг
Энэрэнгүй сайхан санагдахад Элэг зүрх минь догдолж
Хосгүй баярын нулимс Хоёр нүдий минь бүрхдэг
-Би монгол хүн, Чойжилийн Чимид (1927-1980)

Хичнээн сайхан салж болмооргүй ертөнц боловч
Гэзэгтийн дуулдаг өвгөн шувуу буцах цаг болжээ
Бид чинь ингээд л уван цуван хойт энгэртээ гарах улс шүү дээ
Манай монголын удам тасрахаар биш
Та нар минь тэгээд үр ач өнөр өтгөн жарган дэгжиж яваарай
-Өвгөн шувуу, Сэнгийн Эрдэнэ (1929-2000)

Цэцгийн сайхныг би зөвхөн нугаасаа түүлээ
Цэнгэлийн дууныг би зөвхөн талаасаа сонслоо
Хүлгийн хурдныг би зөвхөн сүргээсээ барилаа
Хүүхний царайлагийг би зөвхөн Монголдоо харлаа
-Зөвхөн Монголдоо, 1973, Бэгзийн Явуухулан (1929-1982)

Эрдэнийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би
-Тусгаар тогтнол¸ Дэндэвийн Пүрэвдорж (1933)

Сэтгэлээр сайхан ээжий минь
Сэмхэн намайг дурсав уу
Уулаас санах ээжийгээ би
Ухаандаа гэнэт үгүйлэв үү
Бухимдсан сэтгэл минь тогтохгүй нь
Буцлаа даа… Буцлаа даа… Буцлаа даа…
-Явлаа даа, Явлаа Нямбуугийн Нямдорж (1934-1999)

Монгол гэж байсан ч орон
Байгаа ч орон байх ч орон
Байх байхдаа баргийн юм биш
Баатрууд билээ
- Монгол гэдэг ийм орон байсан юм, Ринченгийн Чойном (1936-1979)

Газрын холоос цайвалзсан
Ганган цагаан гэрүүд байна
Ганцхан насанд заяасан
Миний нутгийн бараа юу
- Миний нутгийн бараа, Шаравын Сүрэнжав (1938)

Сураг холын харь орноос ч төмөр гав таслан
Сул хатираар хүлэг морь нь гүйж ирдэг эх орон минь
Сувдан сондор шиг их л ганган цуваандаа уйлалданхан
Сугаа улайтал шувууд нь нисч, хүсч ирдэг эх орон минь
-Эх орон бодол Пунцагийн Бадарч (1939)

Сэрүүн намар болоогүйсэн бол
Шувууд юундаа буцах вэ
Хайртай үрээ бодоогүйсэн бол
Хаанаас ээж минь юундаа ч уярах вэ
-Хүүгийн бодол, Дожоогийн Цэдэв (1940)

Хүн төрлөхтөний үлэг оршил нь нүүдэл. Нүүдэл гэдэг хөдөлгөөн
Оршин байхын үндэс нь хөдөлгөөн чухамхүү
үргэлжийн хөдөлгөөн л амгаланг буй болгоно
Амгалангаас илүү жаргал гэж үгүй
-Оюуны орон зай, Дарамын Батбаяр (1941)Зүүдэн дунд жаргааж
Сэрэхэд зовиур эдлүүлэх
Зүрхний мухарт уятай
Холын холын бараа гэж
-Холын бараа Лхамжавын Лувсандорж (1943-1981)

Унахын учиргүй уул шиг хоёр сайхан хархүү
Ургахын улаан нарнаар хоёулаа унасан гэдэг юм
Хамгийн хүнд мөчид Эх орон танаасаа
Харамчийнхан амиа бас харамласангүй ээ
-Харамчийнхны дууль, Дөнгөтийн Цоодол (1944)

Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд цас орох нь сайхан
- Дөрвөн цаг, Данзангийн Нямсүрэн (1945-2002)

Томоогүй явж боллоо ээжээ
Тогоруу буцаж зэгс шаргалтлаа
Хорвоод намар ирдгийг мартсан
Хонгор хүүгээ уучлаач ээжээ
- Хорвоод ганцхан ээждээ, Санжаажавын Оюун (1946)

Хайрхан уулын барааг
Харах бүр минь жаргал юмаа
Хайртай буурал аав ээждээ
Харих бүр минь заяа юм даа
-Хайрхан уулын бараа, Довчингийн Отгонсүрэн (1946-1999)

Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг Yнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг Yнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье Ижийтэйгээ байхад би баян байсан
-Ижийтэйгээ байхад би баян байсан, Бавуугийн Лхагвасүрэн (1945)

Мөрөн голын чулууд усандаа дуулалгүй удсан ч
Мөнхийн дуугаа мартаагүй байх юм аа, эх орон минь!
Гольдрол дундаа мөлсөн чулуу нь хүртэл дуулахлээр
Голт зүрх өөрийн эрхгүй уярах юм аа, эх орон минь!
- Чулууны аялгуу, Гомбожавын Мэнд-Ооёо (1952)

Цагаан хэрмийг барьсан ард түмэн бахархалтай
Цагаан хэрмийг бариулахад хүргэсэн ард түмэн түүнээс ч дутуугүй түүхтэй
-Монголын Түүх , Бат-Эрдэнэ Батбаяр Баабар (1954)

Холын зэрэглээ нь тодроод байна
Хонгор ижий минь алга уу даа
Хадган сэтгэл минь нялхраад байна
Хатан ижий минь ирэв үү дээ
-Зүүдэнд ирсэн хонгорхон ижий киноны дуу, Үржингийн Хүрэлбаатар (1954)

Орчлонгийн дутуу гэдэг ганцхан юманд л байх юм даа
Аавдаа би эрхэлдэг байсан
Амьдрахын жамтай насандаа амьсгалахын зайтай
Үнэн явах юмсан гэж хичээдэг юмаа Эх орон минь
-Би Монголоороо гоёдог, Шагдарсүрэнгийн Гүрбазар (1955)

Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү
Амьд яваа минь таны таалал гэмү,
Аугаа их тандаа би өдөр бүхэн мөргөмү
Амьсгалах тоолондоо тандаа хүрч очму…
Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Аливаа сайхан бүхнээ бусдаас битгий харамла…
-Төрийн шагналт, яруу найрагч Очирбатын Дашбалбар (1957-1999)

Зүүдэндээ эх орноо үзэх найруу
Зүмбэр их уулсын бэлийн цоохор цасыг цоо түрж
Зүү орох төдий зайд яргуй соёлж
Зүүдэндээ эх орноо үзэх найруу, сэрэхүл, намар гадаа
-Зүүдэндээ эх орноо үзэх яруу Сүхбаатарын Батмөнх (1960-2002)

Харийн нутаг давчдаад байна
Харсан зүгтээ гүймээр л байна
Хатуу дарсыг ч цутгамаар л байна
Хашгирч уйлмаар дуулмаар л байна
-Хариас дуулсан дуу, Бархасын Дорж, (1964), Дуучин Д.Жаргалсайхан

Самсаа шархиртал янцгаалдах Монгол адуун сүргээ
Санаа сэтгэлийг амраагч талын бор салхиа
Санаж байна би санаж байна
Сэтгэл зүрхээ бэтгэртэл санаж байна
- Эх орон таныгаа санаж байна, Д.Цэрэнбат

Үүнээс Цэлмэг хөх Тэнгэр гэж Үгүй
Эх орноос минь Сайхан нутаг Хаа ч Үгүй
Үүнээс илүү Хайрлах Шүтээн Үгүй
Эх Орноос минь Сайхан Нутаг Хаа ч Үгүй
- Эх Орон, Хурд, Ардын жүжигчин Б.Дамчаа

Болор биеийг минь нууцлах Газар шороо
Дорнын их амар амгалан
Ижийгээр минь бүүвэй аялуулж Эцгээр минь үнэг эсгүүлсэн
Дэрлээд нойрсох Миний хатан өвөр
Монголын их амар амгалан, Цогдоржийн Бавуудорж (1969)

Мэдэрч чадаагүй ёс төдий үнсэлт
Миний залуу нас холын бороотой хот
Хагацах учрахын аль аль нь хуучирсан хойно
Харин энэ тал нутаг юутай хоосон
- Хөгжим сонсож суух 50 эгшин, Гун-Аажавын Аюурзана (1970)

Эцэж ядарсан үедээ нутаг амьтай зүүдлэхдээ
Эх оронтой хүмүн гуйлгачин бишээ мэдэрнэм
Энэлж шаналсан үедээ ижий амьтай зүүдлэхдээ
Элгэн садантай хүмүн Баян гэдгээ мэдэрнэм. Ц.Батмөнх

Миний монголын тэнгэрт өдөлсөн шувуу
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Миний монголын тэнгэрт өссөн бүргэд
Будант газар ясаа тавьдаггүй
-Тэнгэр, Баярхүүгийн Ичинхорлоо (1973)

Монгол бичиг нь хүний сэтгэн бодох чадвар хаана хүрнэ түүнийг гүйцэн бичиж чаддаг бичиг юм. Чой Лувсанжав агсан “Монгол бичиг бол Монгол Улсын тусгаар тогтнол, билэг тэмдэг” хэмээн хэлж байжээ.

Монголчуудын газар зүйн их нээлт

Монголчууд газар зүйн их нээлт хийж хойноосоо дэлхий дахиныг уриалан дагуулсан
Европд цэцэглэл, хөгжлийг бэлэглэсэн нэг зүйл бол Монголчуудын ачаар далайд гарсан явдал мөн.Худалдааны хуурай зам нь Египет, Сири , Туркийн гарт орчихоод далайн зам хайж эхэлсэн .Марко Пологийн ном дорно зүгт аялах хорхойг нь хөдөлгөсөн бөгөөд газар зүйн их нээлт хийхэд түлхэц болсон болно.

МОНГОЛ ТУУРГАТАН БҮХЭН УНШИГТУН !!! АЮУТУГАЙ, БИШИРТҮГЭЙ

May 21, 2007

1241 он. Европ дахин айдас түгшүүрт нэлэнхүйдээ автлаа. Энэ үеийг хүртэл хүчирхэг, чадалтайдаа эрдэж явсан Герман хийгээд Франц, Бургунд, Испаничууд байгалийн аргалашгүй гамшиг, хөнөөлт сүйрэл мэт нөмрөн ирж буй айдас хүйдсийн өмнө яах ч аргагүйдэн барьц алдлаа. Англи эх газраас харилцаагаа таслан, түгшүүрт өдрүүдийг чимээгүйхэн хүлээж байв. Нормандын засагчид тэрхүү айдаст автан, загас барихаар далайдаа гарч чадахгүйгээс Скандинавын эрэг орчмоор өлсгөлөн нүүрлэж эхэлжээ.Сүм хийдийн газруудад аврал мөргөлийн уншлага өдөр шөнөгүй түгшүүртэйеэ дүнгэнэж, язгууртан ихэс дээдсүүд үр ашиггүйгээр дэмий л зөвлөлдөн, хуягт баатар эрс нь дүнсийн дуугаа хураасан тийм өдрүүд үргэлжилж байлаа.Энэ цагийг хүртэл өөрсдийгөө ертөнцийн төв, соёлт ертөнц, бусдыг иргэншээгүй зэрлэг бүдүүлэг омог аймгууд мэтээр төсөөлөн ойлгож байсан, Дорно зүгийн газар зүйн хийгээд бусад мэдлэг нь Их Александрын хүрсэн Инд мөрнөөс цааш халиагүй Европчуудад энэ үйл явдал нь дэндүү ойлгомжгүй, ой ухаанд нь үл багтах оньсого таавар мэт байсан агаад тэднийг урьд өмнө ч, хожим хойно ч хэн ч тийм ихээр түгшээн, цочоож байсан нь үгүй.Загалмайтны тооллын эхэн үед V зуунд Төв Азиас үсэрсэн Хүннүгийн цус Аттила энэ улс түмнүүдийн дунд “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурсаж явахдаа ч, хожуухан Ойрхи дорнодоос галт уулын дэлбэрэлт мэт халин гарч, Гибралтарийг гэтлэн Принейн хойгийг эрхшээн явсан Лал шүтлэгт Аббасидууд ч ийн түгшээж байсангүй. Бүр эрт Гэрэгүүд скифүүдтэй наймаа хийж, Ромчууд сармат болон дундад азийн Парфенуудтай хүчлэн тулалдаж байхдаа айдас байтугай ялагдлын тухай ч бодож байсангүй. Түрэг болон Куман, Печенегүүд Европод халдаж байсан ч үсрээд л Днестр мөрний хөвөөнд хүрч байлаа.Эд хэн байв?Өст дайсан Зөрчидийн Алтан улс хийгээд умард Хятадыг мөхөөснийхөө дараа Монголын их гүрний хаан Өгөөдэйн 1235 онд Хархорин хотноо зарласан монголын ихэс дээдэс, баатар ноёдын Их хуралдайгаас урьд өмнө өөрсдийнх нь өмнөөс илэрхий дайсагнасан зарим улс орныг дайлан номтгохоор тогтжээ.Үүнд бүр 1222-1223 онд нүүдэлчин монголчуудын ясны дайсан мөн нүүдэлчин хийгээд зоригт дайчид болох Кумануудыг өмгөөлөн, монгол элчийг алсан Киевийн вангууд болон итгэлийг эвдэн Монгол цэрэг рүү довтолсон Булгарууд орж, эдгээр ард түмнийг номтгон дагуулахыг Зүчи ханы хүү Бат болон дорноос Өрнийг хүртэл шувтлан дайтсан, эх нутагтаа “урианхайн төмөр тэрэгт” хэмээн алдаршсан Чингисийн дөрвөн хошуучийн нэг алдарт Сүвээдэй баатар нарт даалгасан байна. Ийнхүү Бат, Сүвээдэй нарын удирдсан Монголын нэгэн бага шиг арми юуны өмнө Булгар, Куманыг цохисны дараа 1223 онд Калк голын эрэгт Монголын армийг эсрэг цэрэглэсэн Галиц, Чернигов, Киевийн улсуудыг довтлох учиртай байв.Тэд эхлээд 1236 оны намар Булгар, 1237 оны хавар Кумануудыг бут цохив. Мөн энэ үед Бат хаан Мөнхөд нэгэн баг цэрэг өгч, хойт Кавказыг ороон Гүржийг буулган авах даалгавар өгсөнийг тэрээр чадварлаг гүйцэтгэн Гүржийн хаан Рустанаг дагаар оруулж иржээ. Бат, Сүвээдэй нар цаашлан 1937 оны намар черкес, буртасын нутгийг эзлээд элчийг нь алсан Рязаны ван Юрий Игоревич болон Владимир, Черниговын вангуудын хамтарсан хүчийг бут цохиж Рязань хотыг эзлэв.1239 оны намар Москва, Суздал, Владимирийн вант улсуудыг дараа дараалан буулган авч, дараа жилийн зун нь /1240 он/ Дон мөрний тэртээд ухран дутаасан Кумануудыг мөшгөн Дон мөрний цаана гарч, Переяславль, Чернигов, Киевийг дараа дараалан эзлэв. Киевийг эзэлсэн нь Дорнод Европыг дайлах гол түшиц газар нь болсон байна. Эндээс Мажарын IҮ Бела хаанаас ивээлдээ авч орогнуулсан дайсан Кумануудыг гаргаж өгөхийг шаардсанд хариу өгсөнгүйд Белатай цэргийн холбоо тогтоосон Галицийг унагаад 1241 оны хавар Оросын үүд хэмээх Карпатын ганц гарц болох хавцалаар огтхон ч торохгүй гарч Польш, Силез, Морав, Трансильвани болон Мажар руу цэргээ дөрвөн замаар зэрэг давшуулжээ. Чухам энэ үед л зэрлэг бүдүүлэг хэмээн үл тоож байсан талын нүүдэлчдийн морин цэргийн аянга мэт цохилтын хүч, санаанд оромгүй дайтах урлагын өмнө өөрсдийгөө юу ч, хэн ч биш болохыгоо Европ дахин ухаарч эхэлсэн байна.Тухайн үеийн үйл явдлыг бичиж үлдээсэн европ хүмүүс монголчуудын довтолгооныг “Аянга цахилгаан”-тай зүйрлэсэн нь чухам оносон зүйрлэл байжээ. Монголчуудын довтолгоон Европчуудад аянгын гялбаан мэт сүрлэг хийгээд хурдан, аянгын ниргэлт мэт хөнөөлтэй хийгээд хүчтэй, аянгын нүргээн мэт аймшигтай хийгээд эрхшээнгүй байсан биз. Энэ зүйрлэл явсаар дэлхийн цэрэг дайны урлагт хамгийн хурц, хурдан, гэнэтийн дайныг нэрийдэх нэр томьёо “Цахилгаан дайн” болон үлдсэн билээ.Силезийг чиглэсэн баг цэрэг Шиловын дэргэд польшийн армийг бут цохиж Краковыг эзлэв. 1241 оны 4 дүгээр сард Байдар жанжны удирдсан баг цэрэг Лигницийн дэргэд польш, германы хамтарсан 30 мянган хүнтэй армийг бут цохисон байна. Мөн сарын 11-нд Шайо голын хөвөөнд Мажарын ван Белагийн удирдсан мажар, хорватын шигшмэл 65 мянган цэрэгтэй армийг Бат, Сүвээдэй нарын удирдсан гол хүч юу ч үгүй болтол хиаруулав.Ердөө гуравхан хоногийн дотор болсон энэ хоёр тулалдааны тухай өрнийн олон түүхчид бичиж, монгол цэргийн дайтах хосгүй уран чадварыг гайхан шагширсан нь бий.4 дүгээр сарын 9-ний нэгэн манантай бүүдгэр өдөр. Лигницийн дэргэд Ван Хенри болон жанжин Мешок нарын удирдлагад польш, германы 20 орчим мянган шилдэг хуягт баатар эрс цуглараад байв. Мөн ойр хавийн уурхайнуудаас яаран сандран татсан 10 гаруй мянган уурхайчид нэмэлт хүч болж, дээр нь хоёр өдөрчийн газар Ван Хенрийн үеэл 50 мянган цэрэгтэйгээ ирж явлаа. Гэвч Ван Хенри энэхүү сүүлчийн нэмэлт хүчийг хүлээсэнгүй, дарагдашгүй зэрлэгүүдийг дарж, алдар суугаа мандуулах хүсэлдээ хэт хөтлөгдсөн үү, эсвэл өөр учир шалтгаан байв уу, цэргээ аван задгай газар монгол цэргийг шууд л тосон очжээ. Эхлээд жанжин Мешокийн удирдсан цохих анги, дараа нь Хенри вангийн магнайлсан гол хүч дайралтанд орж, араас нь морьт цэргийнхээ дайралтанд цохиулсан дайсныг хүйс тэмтрэхээр уурхайчдын явган анги тулалдаанд орсон байна.Өвч битүү хуягласан, өөрсдийнхтэй нь харьцуулахын аргагүй том морьдтой хүнд морин цэргийн анхны дайралтыг монголын тэргүүн анги тогтоож дийлсэнгүй төдөлгүй орилолдсоор ум хумгүй буцан зугатжээ. Амжилтандаа эрдсэн хуягт баатрууд тэдний араас мөшгөн хөөв. Гэвч Монголчуудын энэхүү дутаасан нь айн сандарсан, хүчин дутсаных бус ердөө цэрэг дайны ов мэх байжээ. Төдөлгүй хүнд морьт цэргүүд явган цэргээсээ тасран холдоход тэдний дундуур монголчууд гэнэт гарч ирээд утаан хөшиг тавьжээ. Тэгээд л морьт болон явган цэргийг нь тус тусад нь бүсэлж аваад холхивч нумаар бүгдийг нь хиартал харваж унагажээ. Энэ тулалдаанаас амьд үлдсэн хүн тун цөөхөн, Ван Хенри, жанжин Мешок нар ч хөлөг баатрын ёсоор тулалдааны талбарт ясаа тавьжээ. Харин монголчуудаас бараг хохирол гарсангүй.Эндээс байлдан тулалдах арга тактикийн хол зөрүү харагдаж байгаа юм. Монгол цэргийн жанжид биеэр шууд цэрэг толгойлон тулалдаанд оролцолгүйгээр тулалдааны ерөнхий явцыг ажиглан харж, хэрэгтэй цагт ашигтай шийдвэр гарган тулалдааны санаачилгыг гартаа авч, жолоодож, амжилтанд хүрэхийг зорьж байхад европын жанжид шууд л өөрсдөө цэрэг оройлон тулалдаанд зууралдан оржээ. Тэд ирүүл тулалдаан мэт шууд халз зөрөн тулалдахыг эрхэмд үзсэн бол монгол цэрэг ухрах, бүслэх, ороох, утах, цүүцдэх зэрэг олон арга тактикийн хэрэглэн аль болох хохирол багатайгаар дайснаа ялахыг эрхэм болгож байна. Ар талаасаа хэдэн зуун км-ээр алслагдан нэмэгдэл хүч хийгээд хоол хүнсний хангамж байхгүй, дайсагнагч ард түмнүүдийн дотор байгаа нөхцөлд хүн хүчээ гамнахгүйгээр удаан хугацааны урт аянд амжилт олох бололцоогүй юм.Нөгөө талаар монгол цэрэг нутгийнханаас ч илүүгээр тухайн газар орны онцлогыг сайтар судалж мэдсэн, түүнээ чадварлагаар ашиглаж чадсан нь эдгээр тулалдаануудаас харагддаг.Энэ ялагдлын мэдээ салхинд тээгдсэн мэт хоромхон зуур Европын хотуудаар тархаж, цочрол, сандралыг төрүүлэв. Гэтэл гуравхан хоногийн дараа бүр ч аймшигтай мэдээг Европчууд Шайо голын дэргэдээс авав.Мажарийн ван IҮ Бела Лигницийн дэргэд болсон эмгэнэлт явдлын мэдээг сонссон уу, юутай ч монголчуудтай шууд зууралдан тулалдахаас зайлсхийж Тиссо болон Шайо голын хооронд хоёр голоор халхавч хийн бүхээгт тэргээр бат бэх хүрээ барьж хориглон суусан байна. Мөн Шайо голын гүүрийг шилдэг цэргээр хамгаалуулжээ. Монголчууд шөнөжин гүүрийг харваж, үе үе дайран бужигнуулжээ. Харин өглөөний манан сийрэхэд Бела ван айхтар чадуулсанаа мэдэв. Монголчууд шөнө голын гүүрийг бага хүчээр довтолж анхаарлыг нь сарниулж байгаад шөнийн харанхуй мананг ашиглан голыг өөр гармаар самран гаталж Мажар, Хорватын армийн бэхлэлтийн гадна тулаад ирчихсэн байв. Тэд өдөржин бэхлэлт рүү галт сумаар залхтал нь харваж, салхин талаас нь байж ядтал нь өмхий утаагаар утжээ. Усгүй дэнж дээр хүрээлэн буудалласан Бела вангийнхан түймрийг тогтоож чадсангүй. Удалгүй угаартаж, түлэгдэж, тэсч ядан хүрээ хориглолтоос гарсан нэгийг нь монголчуудын ончтой, эрчтэй сум отож байв. Хоёр голоор халхавч хийсэн ашигтай байрлал нь эцэст нь өөрсдөд нь харин ч занга болж мажар хорватуудыг гарах газаргүй болгожээ. Мажар, Хорватын шигшмэл 65 мянган хүнтэй арми ийнхүү ямар ч эсэргүүцэлгүйгээр хиарав. Гагцхүү IҮ Бела ван цөөн шадар нөхдийн хамт, тугаа аван Тисса голыг гарамгүй газраар өтгөн манан ашиглан самран гарчээ.Энэ тулалдаанд Монголчууд алагдсан дайсныхаа баруун чихийг огтлон авсаар 9 шуудай дүүргэсэн гэдэг.Өөрсдийг нь мөшгөн яваа Монгол цэргийн сүр хүчнээс айсан Куманчууд хаан Котянаа Пештад мажарын язгууртнуудад хорлуулсаны дараа Балканы хойг руу дутаан гарчээ.Мажарт орсон монголын баг цэрэг 1241 оны өвөл Дунай мөрний мөсөн дээгүүр гарч, Гротиа, Загреб хотуудыг авахад тэнд орогнож байсан Бела ван Даламц руу зугтаахад Хадаан жанжин араас нь мөр даран хөөсөөр бүр Атриатын тэнгисийн арлууд дамжин дутаахад хүргэжээ.Дараа жил нь Монголын гол хүч Төв Европын гүн рүү цөмөрч Острогон, Белград, Весирим болон Жур хотуудыг буулган авчээ. Нөгөө нэг баг цэрэг нь одоогийн Салита хотын ойролцоох Клиссо бэхлэлтийг авав. Белаг мөшгөсөн Хадаан жанжин Босни, Албани, Сербийн нутгуудаар хөндлөн гулд гарав. Мөн бас нэгэн баг цэрэг нь Австрийн Вена хотын босгонд тулж очоод байлаа. Ийнхүү Монголын 4 бага шиг баг цэрэг Дорнод Европоор хөндлөн гулд юунд ч торолгүй хэрэн, давшилж явахад тэднийг эсэргүүцэн сөрөх тоймтой хүчин Дорнод бүү хэл Өрнөд Европод ч байсангүй. Шар хүмүүсийн огтхон ч мэдэхгүй алс холын Наран мандах тэнгэрийн хязгаараас, газрын мухраас гэнэтхэн гарч ирээд түймэр мэт хуйхлан довтолгох Монголчуудын удаа дараагийн толгой эргэм ялалтуудын мэдээ ухаанаа гартлаа айж сандарсан зугтагсад, дүрвэгсэдийн амаар дамжин Европ дахинаар халуун хуйд тээгдсэн тахал мэт тархаж, улам бүр давс хужир нэмэгдсээр бараг хүний хүчнээс хэтийдсэн, үлгэр домгийн зүйл болон хувирч байжээ.Монгол цэрэг цаашаа нэг л алхахад Европ дахин өвдөг сөхрөн өршөөл энэрэл хүсэхэд бэлэн болоод байв. Гэвч тохиолдлын чанартай зүйл Европ дахиныг энэхүү гутамшгаас аварсан бөгөөд Бат хааныг Жур хотын ойролцоо байхад нь Их хаан Өгөөдэйг нас барсан мэдээ иржээ. Бат хан европыг дөрвөн зовхист ялж яваа хан хөвгүүд, баатар жанждаа дуудуулж, Дунай мөрний бэлчирт зөвлөгөөн хийжээ. Энэхүү зөвлөгөөнөөр Хархорумд болох их хааныг сонгох хуралдайд Батыг явуулах эсэх, Дорнод Европын эзлэгдсэн улс орнуудын статусыг хэрхэх тухай зөвлөлдөөд өст дайсан Куманууд нэгэнт дахин сэхэл авахгүй болсон тул өрнө зүгт хийсэн аян дайны зорилгыг биелсэнд тооцож, аян дайнаа зогсоон, Монголын их гүрний баруун өмнөд хилийг Молдав, Булгараар тогтоож, энэ хязгаарын захирагчаар түмтийн ноён Ногайг томилжээ.Бат хааныг ийнхүү толгой эргэм ялалтуудынхаа дараа түүнээ гүйцээлгүй гэнэт буцах болсоныг бас зарим тохиолдолд ерөөсөө үгүйгээгүй ядуу Европоос сонирхох юм байгаагүйтэй ч холбон тайлбарлах нь бий. Энэ тун магадгүй юм. Өгөөдэй Их хаан нас барсан нь бодит шалтгаан мөн боловч түүний цаана бас ийм дагалдах шалтгаан ч байж болох юм. Өмнөд Хятадын Гоунжау, Дундад Азийн шүр сувд болсон Самар, Бухар зэрэг хот суурингууд нь тэр үед баян тансагаараа Европын аль ч хотоос хэд дахин давуу байж, тэдгээрийн хажууд Европ нь нүсэр чулуун хана бүхий рыцарийн шилтгээнүүд, шургааган хашаагаар босгосон хотонцоруудаас хэтэрсэнгүй байж. Дэлхийн энгээр түйвээж явсан эрст Европын тэдгээр шургааган хотууд үнэндээ хүн тоож нохой шиншихээргүй санагдсан биз.Монголчууд гэнэт гарч ирсэн шигээ ийнхүү гэнэт буцсан ч тэдний үлдээсэн айдас Европыг удтал чичрүүлсээр байжээ.Ромын пап XI Григорий монголчуудын эсрэг загалмайтны шинэ дайнд уриалан, энэхүү дайнд оролцсон хэн бүхний нүглийг цагаатгана хэмээн зарлаж байв. Гэвч тойвтой юу ч болсонгүй.Германы хаан II Фридрих “Бат хааны шонхорчин болж ч болох юм” хэмээн хэлүүлж байсан нь Европ дахинд эрхшээлээ тогтоохын төлөө Ромын паптай хэдэн үеийн туршид мөчөөрхөлцөж явсан ихэмсэг бардам Гогенштауфенүүдийн удмынханы хувьд байж болшгүй гутамшигт явдал, гарцаагүй ялагдлыг хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Францын Людовик вангийн ордоныхон угтан ирж буй хувь заяаныхаа сүйрэлтэй нэгэнт эвлэрэн тэнгэр бурханд залбиран мөргөхөөс өөр юу ч хийхгүй байжээ. Тэр ч бүү хэл Людовикийн хатан нь Монголчуудаас айсандаа шөнө бүр хар дарж зүүдлээд унтаж чадахгүй болчихсон байсан гэдэг.1243 онд Ромын Пап IҮ Иннокентий Лион руу зугтаав.Цочирдон балмагдсан Ромын Пап 1245 онд яаран сандран “Ертөнц дахины хуралдаан” зарлаж лам Плано Карпинийг тэнгэр газрыг нийлүүлсэн их хуй салхи мэт гэнэт гарч ирээд гэнэт буцчихсан энэ улс юун улс болохыг тандах болон дипломат даалгавар өгч Монголд элчээр зарж байжээ. Харин Плано Карпини “хэрвээ зарлиг тушаалыг нь биелүүлэхгүй бол Гүюг хаан … Ромын их гүрэн, католик шашинтны эсрэг аян дайнд мордохоор бэлдэж байна” гэсэн түгшүүрт мэдээтэй буцаж очжээ. Мөн түүний авч очсон Гүюг хаанаас Ромын папад илгээсэн захидал ч энэ айдаст нэрмээс болсон нь ойлгомжтой. Өдгөө Ватиканы номын санд хадаглагдаж буй уг захидал “Мөнх тэнгэрийн хүчин дор наран ургахуй зүгээс наран шингэх зүг хүртэл бүх газар орон бидний ивээлд орсон…. Одоо та нар иргэн чинь болж эд торго бүхнээ өгье гэвээс зохино…. Энэ үеэс эхлээд та нарыг эвгээл дороо орсон хэмээн үзсүгэй. Хэрвээ та нар тэнгэрийн бошгийг үл даган ману зарлигийг зөрчивөөс дайсан минь болъюу… юу болохыг гагцхүү тэнгэр мэдтүгэй…” гэсэн омог бардам, сүрлэг үгстэй, “ …аюутугай, биширтүгэй” хэмээх алдарт үгстэй тамга дарсан байжээ.Мөн түүний дараа их хаан ор суусан Мөнхөөс Францын Людовик хаанд Г.Рубрукээр илгээсэн захидал ч мөн үүнээс дутуугүй сүрлэг бардам үгстэй байсан юм.Энэ үед Монголчууд Европоос гадна Иран, өмнөд Кавказ болон Өмнөд Хятадад ертөнцийн гурван зовхист гурван фронт дээр зэрэг дайтаж, гэхдээ алхам бүрдээ ялж байлаа.Орос болон Дорнод Европт орсон Бат, Сүвээдэй нарын цөмрөлтийг үе үеийн цэрэг дайны түүхийг судлаачид гайхан шагширсаар ирсэн. Зарим түүхчид энэхүү довтолгооныг хүний олонд дулдуйдан хийсэн, зэрлэг балмадаар айлган далайлгасан явдал гэсэн нь яавч бодит байдалд нийцэхгүй юм.Тэр үед зөвхөн Ижил мөрөн Карпатын завсар хиыгээд Гүржид 5 сая хүн оршин амьдарч байжээ.Бат, Сүбээдэй нарын удирдсан баг цэрэг /30 мянгаас багагүй, 60 мянгаас ихгүй/ Хорват, Мажар, Польш, Герман, Куман, Чех, Словак, Словен, Морави, Молдав, Крым, Гүрж болон Оросын олон вант улсууд зэрэг нийтдээ 35 сая хүн амтай 30 гаруй улс орны нутаг дэвсгэр дээгүүр ердөө юунд ч торолгүйгээр аялан байлдсаар шувтлан гарсан байна.Энэ цаг үед Европын улсууд эсэргүүцэн байлдах чадваргүй болтлоо тэгтлээ ядарч туйлдчихсан байсангүй. Харин ч энэ улсууд ихээхэн цэрэгжсэн, Загалмайтны дөрвөн ч удаагийн аян дайнд туршлагажсан, хуягт баатруудын ид мандал бадралын оргил үе нь байсан юм.Гэсэн ч Европын армийн жанжид, баатрууд нь Шиврийн балар тайгаас Индийн хумхаа ширэнг хүртэл, Хятадын Шар тэнгэсээс Цэнхэр Дунай хүртэл цавчилдаж явсан Монгол эрст ёстой л жижиг тугалын бэлчээрээс гарч үзээгүй, жирэмсэн эмийг шээх газраас холдож үзээгүй балчирууд шиг санагдах нь аргагүй юм.Энд аялан байлдсан Монголын армид хожим Ази, Европыг дамнасан хүчирхэг гүрний хаан болсон Гүюг, Мөнх болон, Умард, өмнөд хятадыг чичрүүлж асан цуут жанжин Их Хадаан, Загалмайтнуудын нэгдсэн арми удаа дараа хичээсэн ч баттай эзэмшил болгож чадаагүй Сири, Дамаскийг эзэгнэн захирч, Мисрийн султан Кутуз, Бейбарс нартай илд зөрүүлж, Хөлөг хааны хангинах илдний ир, хатгах жадны үзүүр, хашгирах дууны цуурай болж явсан найманы сайн эр Хитбуха зэрэг хожим нь алдар суугаа мандуулж явсан олон хан хөвгүүд, залуу баатар эрс явжээ. Тэдгээр залуус тив дамнасан энэ аян дайнд явж, ямар ч нөхцөлд цэрэг армийг хөдөлгөн залах цэрэг дайны урлагт төгс боловсорсон нь тэдний дараа дараагийн дуулиант аянуудаас тодорхой харагддаг билээ.

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах