Showing posts with label Эрүүл Монгол хүн. Show all posts
Showing posts with label Эрүүл Монгол хүн. Show all posts

Цөөхөн хэдэн Монголчуудыг мэдсээр байж архин далайд живүүлэх, эрүүл мэндээр нь хохироох хүсэл хэнд байгаад байнаа?



Энэ төр засагт Монголын ард түмнийг боддог хүн ер нь байна уу?Энэхүү мэдээг сонсоод

үнэхээр арай ч дээ гэсэн бодол төрлөө. Монгол улс жилд 4,9 сая литр спирт, 9,4 сая литр архи, 3,3 сая литр шар айраг үйлдвэрлэдэг гэнэ шүү.2,8 сая хүнд арай хэтэрсэн тоо бус уу? 15-60 насны хүмүүсийн 51% нь маш өргөн хэрэглэж байна гэнэ ээ.Энэ хүмүүсийн амьдрал,эрүүл мэнд хайран биш үү? Ирээдүйд эх болох эмэгтэйчүүд ,охид, нялх үрс юу болох вэ? Цөөхөн хэдэн Монголчуудыг мэдсээр байж архин далайд живүүлэх, эрүүл мэндээр нь хохироох хүсэл хэнд байгаад байнаа? Атрын 3 дахь аян гээд л байдаг.Гадаадаас олон мянган тонн улаанбуудай зээлээр,тусламжаар авлаа л гэдэг.Ард түмэн чинь идэх хоолгүй байхад энэ олон сая литр спиртээр юугаа хийнээ? Энэ олон сая литр спиртийг хэдэн тонн улаан буудайгаар хийх бол…? Арай ч дээ гэхэд бүүр багадаж байна.

Арчаагүй байна манай төр засаг.


Амин дэм ба Витамин дутагдвал

October 24, 2009

Витамин А: дутагдсанаас өвдөг болон тохойн хатуурч хуурайшин, хумс долгионтоно.
Элэг, мах, загас, масло, сүүнд илүү их агуулагдана.
Витамин С: дутагдсанаас арьсанд толбо үүсэх, унтамхай болох, ядрах, амархан харшлах шинж илэрнэ.
Нэрс, лимон, киви, чинжүү, гоньд, укропонд илүүтэй агуулагдана.

Витамин В2: дутагдвал үс тоосорхог болох, хагтах, шүдний паалан харлах, нүд болох амны орчимд үрчлээ үүсэх, уруул хагарах шинж тэмдэг илэрнэ.
Мах, загас, бяслаг, өнгөт байцаа, эрдэнэ шиш, өндөг, сүүнд агуулагдана. Өдөрт 1 литр сүү уух.
Витамин В3: дутагдахад үс болон хумс хугарамтгай болох, арьс хуурайших шинж илэрнэ.
Мах, үагас, мөөгөнд ихээр агуулагдана.
Витамин Е: дутагдсан үед тос муу шингэх, ядрах шинж илэрнэ.
Ургамлын тос, ногоон ногоонд агуулагдана.
Витамин F: дутагдсанаас харшил, батга гарна.
Самар, цөцгийн тосонд агуулагдана.
Витамин К: дутагдвал нүдний орчим хөхрөх, судас хагарах, хөх толбо үүсэх шинж илэрнэ.
Ургамлын тос, сонгино, укропонд их хэмжээгээр агуулагдана.
Витамин Д: дутагдвал үс болон хумс хугарамтгай болох, шүд хорхойтох шинж илэрнэ.
Загасны тос, түрс, өндөгний шар, цөцгийн тосонд агуулагдана.
Витамин P: дутагдвал шүднээс цус гарна, арьс хөхөрнө, үс унана.
Жүрж, самар, ногоон цай, үхрийн нүдэнэд агуулагдана.
Витамин РР: дутвал үс унана, арьсны уян хатан байдал алдагдана.
Мах, загас, талханд агуулагдана.
Витамин Н: дутсанаас нойргүйднэ, уруул хагарна, нүд аргана, мөн үс унана.
Самар, элэг, бөөр, өндөгний шар түлхүү хэрэглэх нь зүйтэй.

Ямар витамин ямар хүнсэнд илүү их агуулагдах вэ?




Ямар витамин ямар хүнсэнд илүү их агуулагдах вэ?
А-Элэг, өндөг, загас, аарц, сүү, жимс, лууван, лооль
В-Элэг , сүү , өндөг , дрож, улаанбуудай, вандуй
В12-Сүү, аарц, өндөг, гахайн мах
В6-Элэг, бөөр, тархи, гадил, жимс, үзэм, чавга
В12-элэг бөөр ,өндөгний шар
С-Улаан өнгийн бүх төрлийн жимс, ногоо,өнгөт байцаа, ногоон вандуй
Д-Элэг, загас, өндөгний шар, мах, ургамлын тос
Е-Сүү, улаанбуудай
F-Хатаасан жимс
Н-Элэг ,мөөг, самар, шоколад, сүү

Гахайн ханиаднаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө


Уг өвчний халдвар нь хүнээс хүнд томуу, томуу төст өвчний нэгэн адил агаар дусал, ахуйн хавьтлын замаар халдварлана. Өвчний нууц үе ихэвчлэн 1-7 хоног байдаг.

Илрэх шинж тэмдэг: Халуу­рах, нус гоожих, ханиалгах, толгой өвдөх, хоолой өвдөх, булчингаар өвдөх, тамирдах, сульдах, бөөлжих гэх мэт бидний мэдэх ердийн томуугийн үед илэрдэг шинж тэмдгүүд илэрнэ. Бүх насны хүмүүс ялангуяа идэр насныхан зонхилон өвчилж байгаа аж.

Урьдчилан сэргийлэлт: Одоогоор өвөрмөц урьдчилан сэргийлэлт вакциныг орон бүхэнд гаргасан зүйл байхгүй. Үйлд­вэрлэх шатандаа явж байна. Хамгийн гол нь хүн бүр эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг сайтар сахих шаардлагатай. Үүнд: ханиаж найтаах үед ам, хамрыг алчуур, сальфеткаар таглах, гараа сайтар савандаж угаах, өвчтэй хүнтэй хавьтал болохоос аль болох зайлсхийх, нүд, ам, хамарт бохир гараар хүрэхгүй байх, аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулж байх, онцын шаардлагагүй тохиол­долд өвчлөл гарсан оронд зорчихгүй байх, олон хүн цуг­ласан газраар сэлгүүцэхгүй байх, бие засах газар, ариун цэврийн өрөөний суултуур, гар угаагуурыг нэг хувийн хло­рамины уусмалаар халдвар­гүйжүүлж байх,

Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харъяа эрүүл мэндийн байгууллагуудад яаралтай хандах шаардлагатай.

Өвчилсөн хүн асарч байгаа тохиолдолд хэрхэх вэ

• Өвчилсөн хүнийг бусдаас дор хаяж 1 метрээс дотогшгүй зайнд тусгаарлах

• Өвчтэй хүнийг асарч буй тохиолдолд ам хамраа таглаж, амны хаалт зүүх

• Өвчтэй хүнд хүрэлцсэн тохиолдол бүрийнхээ дараа дариу гараа савантай бүлээн усаар сайтар угаах

• Өвчтэй хүн байгаа өрөө тасалгааны агаарын солилцоог сайжруулах, хаалга цонхоор цэвэр агаар оруулж байх.

• Гэр ахуйн өргөн хэрэг­лээний ариутгагч бодис хэрэг­лэж орчныг цэвэр байлгах.

Өөрөө өвчилсөн тохиол­долд хэрхэх вэ?

Хэрэв та халуурах болон хаиалгаж, хоолой өвдөх зэрэг зовиуртай байгаа бол:

• Ажил, сургуульдаа явалгүй гэртээ байж, олны хөл хөдөлгөөн ихтэй газраар явахгүй байх

• Шингэн юм их хэмжээгээр ууж, амрах

• Ханиалгаж, найтаах то­хиол­дол бүрийд нэг удаагийн хэрэглээний амны алчуураар ам хамраа таглаж, хэрэглэсэн алчуураа даруй зохих ёсоор хаяж устгаж байх

• Ханиалгаж, найтаасны да­раа гараа савантай бүлээн усаар сайтар угааж байх

• Гэр бүлийн хүмүүс болон найз нөхөддөө өвчилсөн тухай­гаа мэдэгдэж, бусад хүмүүсээс өөрийгөө тусгаарлах

Хэрэв танд халдвар авсан шинж тэмдэг илрэх юмуу эм­нэлгийн тусламж хэрэгтэй гэж үзвэл дараах арга хэмжээг авна уу:

• ХӨСҮТ-ийн 100 эсвэл 454921 дугаарын утсанд залгаж зөвлөмж авах

• Утсаар холбоо барих бо­ломж­гүй болон аргагүй тохиол­долд эмнэлгийн байгууллага луу явахдаа ам, хамраа бүрэн таг­ласан амны хаалт хэрэглэх ёстойг анхаарна уу.


Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах