Showing posts with label Монголчуудаа. Show all posts
Showing posts with label Монголчуудаа. Show all posts

Үндэстнээ угсаа удмын хуулиар хамгаальяа! Лодонгийн Түдэв

Гуравхан сая гаруй хүн амтай Монгол улс байтугай гуч, дөчин саяар ярих хүн амтай томоохон улс орнууд хорин нэгдүгээр зуун эхлэхээс нэлээд өмнөхөнөөс хүн амаа, ялангуяа удам угсаагаа хамгаалах тухайд ихээхэн санаа тавих болсон юм. Орос, Америк, Хятад гэх мэтийн томоохон орны удирдлагуудын санаачлагуудын тухай товч ярихад л ойлгомжтой болой.
Зөвлөлт Орос улс гэхэд л олон үндэстний холбоон дээр тогтож байв. Гэвч цэвэр Орос ястан харьцангуй цөөнх болох чиглэлтэй явж байхыг мэдэрсэн удирдлагууд нь Хятадын тэргүүлэгч нар шиг ‘’Нэг гэр бүл — нэг хүүхэд’’ гэсэн маш тодорхой зорилт дэвшүүлсэнийг иргэд нь хүлээн авахаас аргагүйдсэн боловч тэрхүү нэг хүүхэд нь охин байх уу, хүү байх уу гэдгийг эцэг эх нь дотроо эргэцүүлэн бодоцгоож охин биш хүү нь чухал гэж шийдсэн байсныг таасангүй нэлээн олон жил төрийнхөө заалтыг дагацгааж байтал нэг л мэдсэн залуу, хөгшин эрчүүд хосолсон иргэдийн нийгэмлэг буй болж эхэлснийг хожуухан ухаарчээ.
Зөвлөлт Оросын олон үндэстэн нэгдсэн хамтлаг нь ихэвчлэн өсөлт, төрөлтөөрөө цэвэр Орос хүмүүсээс үржил хөгжил илүүтэйг аргалах арга хялбар тогтооход хэцүүн дээр дайны үед цэргийн залуусыг зоригжуулах арга хэрэгсэл болгон Сталиний зөвлөмж, шийдвэрээр

Өвөр Монгол залуу Хятадын төрийн далбааг шатаав.

Жил бүрийн 10 сарын 1-ний өдөр Өвөр Монголчууд маань эрх чөлөөний төлөө, Хятадын колончлолын эсрэг жагсаал цуглаан, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг билээ. Энэ удаа мөн Швед улс дах Өвөр Монголын Ардын намын залуус Уйгар залуустай хамтдаа Хятадын элчиний өмнө жагсаал зохион байгуулсан. Тэд жагсаалын үеэр Хятадын дарангуйлалыг эсэргүүцсэн эсэргүүцлийн бичгийг уншиж Хятад улсын төрийн далбааг шатааж өөрсдийн дургүйцлийг хүчтэй илэрхийлсэн нь олон нийтийн ТВ, цахим хуудсуудаар зураг нь тарсан байна.

БИД ЯЛАВ

Монгол-Төвт Үзлийн Угшил ба Оргил (Тэнгэризмийн тайллууд) Их Гурвалжин- ы сэлбэж зассан гутгаар хэвлэл
(Тэнгэризмийн тайллууд)
Их Гурвалжин- ы сэлбэж зассан гутгаар хэвлэл
АНХДУГААР ХЭВЛЭЛИЙН ОРШИЛ (1997 он)
Соёл иргэншлийн ахуй зорилго нь улс төрийг үгүйсгэж, шинжлэх ухаан, урлагаас

Монгол хэл, аялга

Зарим хүмүүс манжийн сэтгэлгээгээр Монголын нутгийн аялгыг их дооглож ярьдаг. Нутгийн аялга бол хаа ч байдаг л энгийн зүйл. Гэтэл дэлхийн талыг эрхшээж байсан Монголчууд бид яахаараа хөнжил дотроо хөлөө жийлцэж бага ястнуудаа дооглож гадуурхаж байдаг билээ.Эрүүл сэтгэхүйд бол байж боломгүй зүйл шүү дээ. Одоогийн Монголд байгаа Монгол ястнуудаас гадна хилийн цаана байгаа Монгол ястнуудаа ч бид гадуурхаж болохгүй.Нутгийн аялгыг хүүхдэд бүүр багаас нь сургуульд хэлж ойлгуулмаар юм.

Надад ЭРХ ЧӨЛӨӨ хэрэггүй...

Монголчууд бид хүний эрх чөлөөг эрхэмлэн дээдлэн явсаар ирсэн ард түмэн билээ. Гэхдээ одоо цагийн "ЭРХ ЧӨЛӨӨ" гээч мэдээж биш. Уул нь "эрх чөлөө" гэдэг зүйл бол ертөцийн хуулинд захирагдахыг хэлнэ. Хууль гэдгийг ихэнх хүмүүс Хорио цээр, хязгаарлалт гэсэн талаас нь ойлгодог. Энэ бол буруу юм.
Хууль гэдгийг зөв амьдрах, эрх чөлөөг баталгаажуулах, зөв боломжийг ашиглан оршихуйн хуулинд захирагдаж эв нэгдэлтэй, үндэс угсаатай, ёс журамтай байхад зориулж үйлдэж, мөрдөж байх зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн хуулийн үндсэн гол тулгуур бол Үндэстний язгуур эрх ашиг байх ёстой. Тиймдээ ч улс үндэстэн бүрийн хууль өөрийн гэсэн өнгө төрхтэй байдаг.

Овог, ургийн бичгийн тухай

Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно санагдаж өөрийн эрхгүй түүний зүг намайг хөтөллөө. Өвгөний мэнд усыг мэдэж танилцахад шинэ үеийн “зантай” хөгшчүүл лав биш гэдгийг би мэдэв…
Би ярианыхаа завсраар "Түүхээ мэдэхийн ач тусын тухай" асуувал өвгөний нүд сэргээд явчихлаа.
- Байлгүй яахав дээ хүүхээ гэж хэлээд нилээн тухалж суугаад яриагаа ийнхүү эхлэв
Эртхэндээ намайг бага байхад манай голд Цэрмаа гэж сайхан охинтой баян Доржийнх гэж айл урд голоос нүүж ирсэн юм. Би эгчгүй байсан болоод ч тэрүү ийм эгчтэй болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Манай голд Ноорхой Сангийн ач Баатар гэж яг л баатар баймаар чийрэг

Эх орныхоо төлөө тэмцсэн залуусыг цагдан хорьж эхэллээ!!!

“Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Болдбаатарыг өнөөдөр өглөө Сүхбаатар дүүргийн цагдаагийнхан гэрээс нь албадан баривчилсан юм. Тэрбээр тус дүүргийн цагдаагийн хэлтэст өлсгөлөн зарлахаа дөнгөж сая мэдэгджээ. Г.Болдбаатарыг тодорхой шалтгаангүй баривчилсан нь санаатай хийж буй үйлдэл гэж холбооны гишүүд дэмжигчид нь үзэж байгаа юм. Тэрбээр Сэлэнгэ аймагт нутаг чөлөөлөх ажиллагаанд оролцож яваад бие нь муудсан учир хэд хоногийн өмнө нийслэлд ирсэн байжээ.Өнгөрсөн шөнө Өвөрхангай аймгаас баривчлагдаж ирсэн “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр, н.Төмөрбаатар нарыг Улсын мөрдөн байцаах газраас цагдан хорих 461 дүгээр хорих анги руу ачсан байна.

Эрхэмсэг Монгол хүн таныг бид урьж байна


Сайн байна уу?
Монгол эгшиглэн хамтлагийн авьяаслаг бяц хан багачууд маань Бид Монгол хүүхдүүд тоглолтоо 2011 оны 5-р сарын 25-нд Бөхийн өргөөнд хийхээр боллоо. Та бүхэн бидний тоглолтыг ирж үзэхийг, хамтран ажиллахыг урьж байна.

Монгол ардын дуу хуур мөнхөд эгшиглэж
Мөнх хөх тэнгэртээ дуурссаар байх болтугай

Харилцах утас : 93119310, 98620606, 91174919

Өнөөдөр болсон жагсаалын үеэр Гал үндэстэн холбоог дэмжиж очсон андын хийсэн бичлэгийг засваргүйгээр хүргэж байна.


Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй бүхэнд хандах Уриалга



Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй бүхэнд хандах
Уриалга

Цогт эх оронч Ц.Мөнхбаяр нараа бүхий арга хэрэгслээр хамгаалцгаая!

Монгол улс үндэстэн маань өнөөдөр хэдэн арван чиглэлийн геноцидэд өртөн, үхэх сэхэхийн зааг дээр зовж шаналан байна. Нэг чиглэлийн геноцид нь - ашигт малтмалын неоколоничлол юм.
Харийн неоколоничлогчид болон, тэдний дотоодын хамсаатнууд Монгол улсын газар нутгийн аль их алт баялагтай дийлэнх хэсгийг эзэмшиж, цөлмөн дээрэмдэж, байгаль орчныг хордуулан хувхайруулж, монгол хүнийг гишгэх газаргүй, амьдрах аргагүй болгож ирэв.
Энэ талаар зовнин бичдэг, хэлдэг хүмүүс цөөнгүй. Харин жинхэнэ амь бие хайргүй, шийдэмгий тэмцсэн хүмүүс бол Ц.Мөнхбаяр болон, түүний нөхөд - Б.Төмөрбаатар, С.Самбуу-Ёндон, Д.Баяраа нар юм.
Байгаль хамгаалагчдын "Нобелийн шагнал" гэгдэх Голдманы шагналыг хүртсэн нэр хүндтэй зүтгэлтэн Ц.Мөнхбаяр ахуй амьдрал, аюулгүй байдлаа умартан, хууль зөрчигч харийн компаний техникийг буу онилон зогсооход хүрсэн билээ.
Урт удаан хугацааны, олон шатны тэмцэл нь зохих үр дүнг авч ирэхгүй байсан тул, эх орноо гэх халуун зүрх сэтгэлтэй тэд монголчууд бид бүхний төлөө энэ алхмыг,аргагүй хамгаалалтыг хийсэн юм.
Неоколоничлогчид Ц.Мөнхбаяр нарыг нь шоронд хийчихвэл болох юм байна гэж мунхаглан сэтгэж, тэднийг 5-8 жилээр яллах элдэв арга бачаа хэрэглэж байна. Монголоо гэх сэтгэлтэй эх оронч хүмүүс зөвхөн Ц.Мөнхбаяр, түүний нөхөд юм гэж үү.
Үгүй ээ, Монголын төлөө цохилох зүрх, лугших судастай мянга мянган эх оронч бий гэдэгт итгэж байна. Эв санаагаа нэгтгэж, Ц.Мөнхбаяр нарыгаа бүхий арга хэрэгслээр хамгаалцгаая. Харийн түрэмгийлэгчийн гэмт үйлдлийг таслан зогсоосноор, ял зэмд унах учиргүй ээ. Ц.Мөнхбаяр нарынхаа төлөө дуу хоолой, хүч зоригоо ч нэгтгэе, Ц.Мөнхбаяр, түүний нөхдийн адил, Монголоо гэсэн жинхэнэ зүрх сэтгэлтэй язгуурын монголчууд байцгаая!

Үндэстний үзэлтнүүдийн байгууллага бүлхэмүүд (ц.т.д):
Даяар Монгол
Даяар Хөх Монгол
Монгол Үндэстний Сүлжээ
Монгол Туургатны Хуралдай
Нэгдсэн Монгол
Сүлдэр
"Үндэстэн" нэгдэл
Хамаг Монгол
Хастанру
Хөх Монгол
Цагаан Хас

Гурамсан сэтгэлгээ


Монголчуудын сэтгэлгээний нэгэн євєрмєц онцлог нь гурамсан шинж юм.Vvнийхээ тухай бясалган бодохоос биш нээж хэлдэггvй уламжлалтай байлаа. Гэвч єнєє vед монголчуудыг тал бvрээс нь тандан шинжих олон улсын хэмжээний турхад нэгэнт бии болжээ. Тэднийг монголч эрдэмтэн гэж бид авгайлдаг болсон. Бусдаар хэлvvлж байснаас єєрсдєє ярьж болдоггvй юм уу гэсэн бодол монголчуудын толгойд vе vе буудаг боллоо. Тэгэхийг цаг шаардаж ч байж мэднэ.

Монголын гурвал онол. Бэсүдэй.Нагаанбуу

Бэсүдэй.Нагаанбуу

(Гурамсан сэтгэлгээ)
Нүүдлийн мал аж ахуйн иргэншил, байгалын эрс тэрс нөхцөлтэй уялдсан нүүдэлчдийн сэтгэхүйн өвөрмөц хөгжил нь ертөнцийн амин философийг нээж гурвал онолын гайхамшгийг хорвоод дархалжээ. Энэ онол бол ертөнцийн хуулийг танин мэдэх гэсэн гүн ухааны балар эртний нээлт бөгөөд үндэстний сэтгэлгээний ерөнхий хэв шинж болж хөгжсөн өвөг соёлын дээд баялаг юм.Энэ санаанд эргэлзэх, эгдүүцэн дургүйцэгчид олон гарч арга билгийг сөргүүлэн тавих эс хүл идеализм болоод материализмын аль нэгэн тийш хамаатуулах оролдлого гарч болох юм. Ер нь дэлхийн нийтлэг онол сэтгэлгээнээс өөр Монгол ухаан гэж тусгай юу байх юм бэ?Бангладеш, Конго, Мексик, Итали ... гээд 200 шахам улс үндэстэн бүр өөр өөрийн ухаан онолтой байх юм уу гэх зэргээр тас зөрөн эсэргүүцэж хүн төрөлхтний нийтлэг хууль, түгээмэл зүйн жам, соёл, түүхийг хариу номлох хүмүүс элбэг гарах буй заа. Энэ баян өв хэдийгээр Энэдхэг, Түвэдээс эхтэй эхтэй Буддагийн шашны ном бясалгал болон Манж, Нанхиадын(Нань Цзя буюу өмнөт нутгийнхан Хан, Тан, Сүн, Мин... нар болой) тулгасан төр ёс, Европын коммунист үзлийн суртал нөлөө зэрэг эрин зуун дамжсан албадмал харь суртал сургалтын балгаар эмх цэгцээ алдаж сарнисан ч ард түмний ёс заншил, малч сэтгэхүйн хэвшилд үндэсний ухамсарын ноён нуруу төв нь болж хадгалагдсаар буй алтан сан юм.Хуучныг сэргээнэ хэмээн элдвийг утга учиргүй онгичих шинийг сурна гээд харийн сэтгэлгэг хамаагүй шохоорхон шүүрэх "цаг үеийн зөв"-ийг гагц хүү энэ сангаар дэнслэн жиших ёстой.Үүний үлгэр нь асуудал тулгарахад гаансаа шившээд суучихдаг өвгөдийн бясалгал юм. Тэдний бодрол ямар нэгэн зүйлийн эд хонжоо эрхэ бус, бас ямар нэгэн сэтгэл хөдлөлийн үр бус гагц хүү амин чанарыг эрж олох ухаан ажээ. Өөрөөр хэлбэл гурвал ухааны онолын үндэс нь амь юм.Хорвоо ертөнцийг ертөнцийн эзэн бурхан бий болгоогүй, оюун санаа матери анхдагч бус. Энэ бол Монгол ухаан. Эерэг сөрөг идеал матери, арга билиг, инь ян зэрэг сөргөлдсөн хоёр ойлголтыг Монголчууд "Амь " гэх ай (категори)-аар шүүн амилуулснаар гурвал ухаан бүрдэх нөхцөл үүджээ.Амьгүй эд бодис, амьгүй үйл хэрэг ойн ухаан байдаггүй. Хорвоо ертөнц хотлоороо амьтай бөгөөд таталцаж түлхэлцэж бус шүтэлцэж оршино. Энэ бол гурвал онолын бүдүүвч (хар ухаан) (хар гэдэг үг хүчний бэлэгдэл тул хүчит ухаан) бөгөөд уг язгуур нь бөө мөргөл, онго шүтээн , тайлга тахилгын гол утга "Амь" ажээ.Бөө 99 тэнгэрийг дуудаж харилцан амины амьдралыг онго шүтээндээ залж ертөнцийн сэтгэлийг тайж тахиж байдаг. Гурвал онол нь гүн ухаан (философи) мөн бөгөөд нүүдэлчин ард түмний хэдэн мянган ыг туулсан энэхүү эрдмийг шашны зан үйлээс ангид авч үзэх нь чухал. Буддын шашны зан үйлд энэ онол холилдсон сүлэлдсэн нь их гэдгийг байнга санах нь тун зөв. Бас эдүгээгийн шинжлэх ухаан мэт байгал, оюун, аминаас хол хөндий хөндлөнгийн судлаач мэт хандлагаас тэс өөр нөхцөлдсөн гурвал шинжтэйг мартаж үл болно. Энэ нь шинжлэх ухааны амийг судлаагүй нээгээгүй, хоймсон хөгжилд нарийвчлан явцуурч ертөнцийн аминд тэрссэн хөгжил буй болгосноор тайлбарлагдана. Тэгэхээр гурвал онол нь шашин хийгээд шинжлэх ухаанд яв цав нийцэхгүй өвөрмөц нь илт бөгөөд энэ чанараараа ардын шинжлэх ухаан гэвэл илүү зохимжтой байна.Тухайлж тодруулан нүүдэлчдийн төв голомт Монгол түмний сонгодог гүн ухаан хэмээн өргөмжлөн уламжлах, шинэчлэн хөгжүүлэх үүрэг бидэнд бас гуравдахь мянганы нийтийн он тооллын хувь заяанд тулгарч байна гэсэн үг ээ.Өөрөөр хэлбэл гурамсан сэтгэлгээ нь ирээдүйн хөгжлийн зөв утга болно. Гурамслах сэтгэлгээг" Ардын шинжлэх ухаан"гэсний учрыг нэгэн сурвалжаар баримтжуулахыг хичээе.

Төрийн гурвал
төрийн гурвал ерөөс Чингис хааны үед цэцэглэн хөгжсөн бус бүр Хианны(Хүннү) нарын төрөөс эх нь мэдэгддэг бөгөөд тухайлбал тэдний хууль "гурван хэрэг"

а. Ир үзүүртнийг гаргах
б.хулгай хийх
в.гэм буруу зүйл (хөнгөн хэрэг) хэмээсэн байдаг нь ардын ёс заншилаар уламжлан (рецэпци) болон өвлөгдсөөр ажээ. Дээрх 3 хэрэг мөн 3-н ялтай байсан нь:

а.занчих
б.гэр бүл бас эд хөрөнгийг хураах
в.амийг авах

Үүнд : "а'' заалт нь хувь хүнийг хашраах "b'' заалт ни гэр бүлийг хураах гэх заалт нь одоогоор бол гэр бүлээс тусгаар шорон мэт, эд хөрөнгө хураах торгууль бөгөөд в-д заасан нь цаазаар авах нэн хүнд ял ажээ. Мөн тэр үед гурван их шагналтай.

а.өргөмж (хаанд өргөмжлөх жүчи(цэцэн), түчи(түшээ) цол олгох
б.эрх дарх олгох(аравт, зуут, мянгатын дарга болгох)
в.гэрэгэ олгох(төрийн хэрэг шийдэх, хэрэгжүүлэх батламж)
байсан нь үндэстний гурвал сэтгэлгээ лавтайяа 2000 гаруй жилийн тэртээд цэгцэрсэн үзэл онолын баримтлал байсны гэрчлэл болно.
Манай ар түмэн "хоёрын хооронд юм" гэх өвөрмөц хэллэг түгээмэл хэрэглэдэг нь "сайн ч биш муу ч биш",( байхад илүүдэхгүй байхгүйд үгүйлэгдэхгүй гэх мэт агуулгыг илэрхийлдэг).
Яахав дээ юм мэддэггүй, юу ч үгүй нэгэнд бол хэрэгтэй, юм үзэж нүд тайлсанд бол шаардлагагүй гэсэн шиг энэ санаа "алцагчин болох" гэх өөр нэг өвөрмөц хэллэг тулгасан ойлголтонд хүргэнэ.Энэ нь авах уу яах уу?, түр зуур хэрэглэмшээн болох уу?, төвөг ч юм уу гэх мэт үгүйсгэл эргэлзлийн утгыг илүүтэй хадгалж байгаагаараа "эсрэг тэсрэг" агуулагдсан зүйлийг хүлээн авдаггүй сэтгэхүйн онцлогийг зааж байна.
Хүнээр бол эсрэгцсэн хоёр туйлшралт дунд алийг нь дагахаа эс тухайлж ацан шалаанд орох мэт хүнд байдал.Нэг нь материалист үзэл зөв, нөгөөх нь идеалист санаа эрхэм гэж мэтгэлцсэн "хоёрын хооронд" аль нэгийг нь дэмжих үл болох "алцагчин" санаанд тэлэгджээ гэсэн үг. Эндээс аль нэгийг дэмжих давхар туйлшрах бус мухардлаас гарах аль алийг нь дэмжих адил буруушаах өөрийн үнэнийг нээх явдал чухал бөгөөд энэ санааны тайллыг Их засаг хуульд гайхалтай мэргэн цэцэлснийг хойно үзэх болно.
"Магадгүй зөвхөн Монгол хэлэнд л төвийн "тухай ойлголт анхнаасаа хийсвэрлэлийн өндөр төвшинд төсөөлөгдөж ургалч сэтгэхүйг хоёрын хоорондын дундаас ялгаран эртний Грекийн Кентрон буюу гортигны үзүүр гэсэн гарвалтай "центр ум" биш ерөөс аливаа юмны (0) тэг дундыг "төв" гэж төсөөлж байсан бололтой. Энэ нь Грек Европ төвтэй өнөөгийн шинжлэх ухааны "төв", хятадын күнз (конфусий) -ын дундач үзэл, Түвдийн Нагаржунайн "төв үзэл" зэргээс Монголын гурамсан сэтгэхүй эрс өөр сэтгэлгээ болохыг хэлээд байгаа хэрэг юм. Чухам иймээс өвөг дээдэс маань тэрхүү төв цэгтээ тулганы гурван чулуугаа тулж Хианны (Хүннү) нарын анхны төр улс хэв хуульдаа"гурван хэрэг", "гурван ял"-н бодлого гаргаж , их эзэн Чингис хаан мянган жилийн хойно "Тэрсэлдсэн хоёрын нэгийг дэмжвэл дэмжснийг цаазла!"(ялла), Гурван хүн ам нэгдснийг (хаан, сэцдийн зөвлөл, их хуралдай г.м (Н.Н) сая нийтэд зарлаж болмой гэх мэтээр хуульчилсан хэрэг.
Манайхан гурван төр, гурван төрийн нүүр үзэх гэж ярилцдаг нь угтаа гурван янзын төр солигдохыг үзсэн гэсэн утгааса илүү өвөрмөц хэллэг болохыг анзаарахаа больж гүймэг ойлгох болов.
Энэ нь угтаа:
1. Ёсын төр, ёс төдий юм уу эс хүл төрийн ёсыг оромдох залгамжлах төдий юм уу алдагсан ёсыг сэргээх оролдлого бүхий төр. Энд түрэг, Уйгарын ноёрхолын үе дэх Кидан гүрэн, Уйгарын дараах Нируны төр эсвээс, Юан гүрний эцсийн улирлын хаад, хийгээд түүнээс янагш феодлын бутралын үе гэгдэх 14-17-р зууны үеийн ихэнх хаад ёсын хаад төр барьж байсан хэрэг ажээ.Үүний хамгийн сүүлчийн жишээ нь 8-р Богд Жавзундамбыг хаанд ёс бусаар (алтан ургийн бус) өргөмжилсөн 1911-20 -иод оны автономит үе болно.


2.Номын төр.
Энд пагва ламыг дээдэлсэн Хувилай хааны "Хос ёсны төр" 1920-30-аад оноос тогтсон социалист чиг баримжаатай коммунист үзлийн төр зэргийг тоймлон оруулж болох.

3.Ертөнцийн (засгаар засах) төр
Энд Чингис хааны төрт ёсны үзлийг ойлгон дээдлэж босгодог бөгөөд тэр нь өрнийн төрүүд мэт шууд дээрээс бус дороос дээшээ чиглэлтэй босоо голч бүхий, ургамал мэт дороо үндэстэй дээрээ соёолол цэцэглэл бүхий төр болно. Өөрөөр хэлбэл ертөнцийн жам хуулийг таньж түүнийг баримтлах зохиомол бус бодлогот төр аж.
Хилийн чанад дахь элэг хэл нэгт өвөр Монголчууд "Монголын гурав, модон ширээний дөрөв"гэх зүйр үгийг шинжлэх ухааны тоймоо (томьёо-теором) мэт мөрддөг нь ширээний дөрвөн өнцөг , дөрвөн тал, дөрвөн хөл, хөлний дөрвөн булан зэрэгтэй адил Монгол зан үйл сэтгэлгээ бэлэгдлийн бүх хэв шинж гурав болохыг ягштал номлосон хэрэг. Гэтэл Ойрд Монголчууд хийгээд Халимаг түмэн,
"Найрнай гурван ёсон, наадмай 2 тал"(ан)гэж сургажээ.Алив наадаан тэмцээн хожих, хожигдох
2 туйлтайн адил найрт төрийн ёсноо гурвал бэлгэ хувиршгүй болохыг нэн оновчтой цэцэлсэн зүйр байна.
Үүнтэй адил энэхүү гүн ухаанаа буриад түмэн одон мэт цээжиндээ мөнхөлөн дээдэлсэн нь дээлний энгэр төө шахам эмжээр байр эзлэх гурвал бэлэгдэл болно.
Гэхдээ энэхүү номд дурдсан хэв ёс заншил, эшилсэн жишээ, сургааль бүтээл олдвор зэргийг ихэвчлэн өнөөгийн Монгол улсын дундаас ойрчлон бэдэрч эрсэн гэм буй тул хүлцэл өчсү. Эрлийн эх нь сав(гадаад), шим нь (дотоод) орчлонт (хувьсагч) гурван ертөнцийн гүн ухааны үүдийг нээж нууцад нь бэдэрвэй. Харин "Монголчууд гурвын тоог эрхэмлэдэг" гэсэн үг үлдсэн ч Яагаад? Ямар учраас?" асуултад хариулах гүн ухааны цэцэн мэргэн улбаа нь өдөр ирэх бүрий бүдгэрсээр үндэстний төдийгүй нүүдэлч угсаатнуудын хувьд соёл иргэншлийн нь утга учир алдагдах эмгэнэлийн шалтгаан болох цаг тулсан мэт. Бидний ирээдүй өчигдөрөөс эхэлсэн бөлгөө. Өчигдрийн ул мөр, удамшиж эгэлшсэн эрдэнэ маань ард түмний бор авдар болох эгэл амьдралд "Заншил" нэрээр хадгалагдаж байна.Тэр нь амин бэлэгдэл шүтлэгтэй холбоотой, уул тахих, дээж өргөх зэрэг "зан заншил ", амьдрал ахуйн онцлогт уялдсан "ахуй заншил", төр найр хуультай холбоотой төр төмбөгөр, ёс ёмбогор гэх "ёс заншил" гэсэн гурвалд шүтэлцжээ.
Тулгын гурван чулуу бат байх болтухай.Галын гурван зал мөнхөд бадартухай. Ертөнцийн гурвал мэргэн орштухай!
Монголын гурвал онол номноос

Хятадын шоронгоос суллагдсан Монгол тэмцэгчээс сураггүй байна...!!!Түүний гэр бүл баривчлагдав!


2010-12-11
Нью Йорк Таимэс Даваа гариг, 12 дугаар сарын 13, 2010; 3:00 AM Орчуулсан нь ӨМХЭМӨ

БЭЭЖИН — “Тагнуул хийсэн” болон “салан тусгаарлах” үзэлтэй хэмээн буруутгагдаж 15 жилийн хорих ял аван Хятадад хоригдож байсан монгол үндэсний тэмцэгч ялаа дуусгаад суллагдсан боловч эхнэр хүүгийн хамт сураггүй байна хэмээн хүний эрхийн бүлгүүд мэдээлж байна.

Барон Унгерний цэргүүд ч, 1932 оны босогчид ч, Халимагийн морин хорооныхон ч Монголын баатрууд мөн


“БНМАУ-ын баатар” цол 1922 онд буй болж, Д.Сүхбаатар анх хүртсэн юм гэдэг. Тэрбээр Богдын ЗГ-аас мөн баатар цол хүртэж асан тул хошой баатар аж. Байж болох л хэрэг. Д.Сүхбаатар 1911, 1921 оны хувьсгалуудад гавъяа байгуулсан цогт эх оронч мөөн.
Харин Х.Чойбалсан хошой баатар болох гавъяатан мөн үү (Ю.Цэдэнбал ч яахав, шударгаар цолыг нь хураасан)? И.Сталин, Л.Брежнев, А.Косыгин зэрэг Зөвлөлтийн нам төрийн удирдагч нар? Сансрын нисэгч Г.Титов, П.Беляев, Н.Рукавишников, А.Николаев, В.Горбатко, В.Коваленок, В.Савиных? Тэд Монгол улсын баатар хэвээрээ л байгаа.

Монголын төрийн тусгаар тогтнолыг сэргээсэн анхдугаар хувьсгалын 85 жилийн ойд зориулав. Хэрээд Л.Жамсран

Хэрээд Л.Жамсран 1996он
Монголчууд үндэсний эрх чөлөө, төрийн тусгаар тогтнолынхоо төлөө харийн ноёрхогчдын эсрэг хийсэн тэмцлийн нэгэн оргил үе Цагаагчин гахай жилийн хувьсгал хэрхэн бэлтгэгдэж ялсан хийгээд ялагдсан учир шалтгааныг нэг анги намын байр суурь аль нэг их гүрний бодлогоор биш , зөвхөн Монгол үндэстний бодит байдлын үүднээс түүхэн үнэнийг өргөн олон уншигч нарт танилцуулахын тулд эрдэм шинжилгээний хялбаршуулсан энэ товхимолыг толилуулж байна.

Бэсүд Ч.Эрдэнэ: Супер Нэгдлийн Онолын Үндэс

Шинэ ном гарлаа...
Бэсүд Ч.Эрдэнэ:
Супер Нэгдлийн Онолын Үндэс

Дээд Тэнгэр минь,
Аар саар олон ялалтаас аварч хайрла,
Аугаа их ганц ялалт авчирч хайрла!
Фридрих Ницше.
"Эрхшээн засаглахуй эр зориг:
Бүхий л үнэлэмжийг эргэн хянахуй"
номоос...

Холбоо барих утас:
Бэсүд Ч.Эрдэнэ 99090138
Ц.Тайхар: 98110469;91916669

Номын үнэ: 20.000 төгрөг


http://www.guter-freund.blogspot.com/

http://toonto.mn/

Н.Батбаяр: Засгийн газар ”Оюутолгой”-той хуйвалдсан


Засгийн газраас гадаадын ажилтны квотыг цуцлах санал гаргасныг эсэргүүцсэн Н.Батбаяр гүйцэтгэх засаглалынхан “Оюутолгой” ХК-тай хуйвалдсан байж болох бас нэг баримтыг дэлгэв. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Батбаярын ярилцлагаас уншина уу.

Андгай


Гашуун зовлонг туулсан хөөрхий өвгөд минь
Гомдох сэтгэл минь булиглаад байна хүүд чинь
Гэтлэх замын үзүүр хэдий хол чиг
Гэрийн чинь гал хэзээч унтрахгүй ээ

Монголын цагаагчин гахай жилийн хувьсгал

Хэрээд.Л.Жамсран
Энэхүү номыг татаж авахыг хүсвэл ЭНД ДАР!

Монголчууд үндэсний эрх чөлөө, төрийн тусгаар тогтнолынхоо төлөө харийн ноёрхогчдын эсрэг хийсэн тэмцлийн нэгэн оргил үе -Цагаагчин гахай жилийн хувьсгал
хэрхэн бэлтгэгдэж ялсан хийгээд ялагдсан учир шалтгааныг нэг анги, намын байр суурь, аль нэг их гүрний бодлогоор биш, зөвхөн Монгол үндэстний бодит байдлын үүднээс түүхэн үнэнийг өргөн олон уншигч нарт танилцуулахын тулд эрдэм шинжилгээний хялбаршуулсан энэ товхимолыг толилуулж байна.Энэ бол зөвхөн нэг анги, нөгөө ангийнхаа эсрэг хийсэн хувьсгал биш, харин Чин улсын ноёрхол дахь Монголчуудын нийт анги давхаргын эрх ашгийг илэрхийлсэн үндэстний эрх чөлөөний буюу үндэстний хувьсгал бөгөөд түүний төв нь Ар Монгол байв.Бид уг хувьсгалын урьд бараг дурдагдаагүй байсан гол удирдагчид хийгээд олон газрын Монгол эрчүүд журамт цэрэг болон нэгдэж , үндэстний нэгдлээ сэргээхийн төлөө түмэн газрын хол гэлгүй , төрсөн биеэ хайран гэлгүй тулалдаж Олноо Өргөгдсөн Монгол улсаасаа эрхэм цол, шагнал хүртэн үнэлэгдэж байсныг харуулахын тул олон Монгол нутгаас ирсэн дайчин тэмцэгчдийг төлөөлүүлэн зарим баатар жанжин, дарга нарын амьдрал тэмцлийг товч тойм бичив..

Д.Мөрөнгийн гэгээн дурсгалд...

Монгол үндэстний эрх чөлөөний төлөө тэмцэж явсан Д.Мөрөнгийн гэгээн дурсгалд зориулав!www.dmuron.blogspot.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах