Showing posts with label Хуулийн төсөл. Show all posts
Showing posts with label Хуулийн төсөл. Show all posts

Эмэгтэй хүний хэвлийд тусгаар тогтнол оршдог. (Хуулийн төсөл)

Өнөөгийн Монголын улсын их хурлын гишүүдийн мөнгөн дээрээ алалцаад завгүй хойгуур нэгэн хуулийн төсөл санаачлаад УИХ- эрхэмүүд зориулаад нийтэллээ. Энэхүү хуулийн төсөл бол эхлээд уншихад амьдралаас тасархай мэт санагдаж магад. Гэвч иймэрхүү хууль өндөр хөгжилтэй орнуудад хэрэгжиж байгаа. Монгол улсад ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН шиг амин чухал асуудал байхгүй санагдана. Өмнөө 1300 сая, хойноо 200 илүү сая хүн амын дунд 3 хан сая хүн оршин тогтоно гэдэг маш хэцүү!Монгол туургатнаасаа боломжтойг нь аваад одоо байгаа хүүхдүүд эмэгтэйчүүдээ харж үзсэн шиг үзэхгүй бол дэндүү оройтохнээ.

(Их Эзэн) Чингис хааны тухай хууль

(Их Эзэн) Чингис хааны тухай хууль

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011оны .... сарын ны- ....өдөр дугаар Улаанбаатар хот




/Хуулийн төсөл/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин буюу эзэн Чингис хааны нэр, суу алдрыг хамгаалах, түүний үлдээсэн оюуны болоод түүхэн өв, дээдлэл, хүндэтгэлийг нандигнан хамгаалж хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оршино.

2 дугаар зүйл.Хууль тогтоомж

2.1.Чингис хааны нэр, суу алдрыг хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын хуулиар эцэслэн баталсан Чингис хааны нэрийг оюуны өмчийг хамгаалах газар бүртгүүлж олон улсын хариуцлагатай байгууллагуудад эцэслэн мэдэгдэнэ


3.Чингис хааны хойч үе болох Монголчууд бидний үүрэг

3.1 Чингис хаан нь Монгол үндэстний оюун санаан болон төр улсын эв нэгдлийг бий болгосны хувьд Монгол үндэстэн даяар бурханчлагдан шүтэгдэх ёстой Монгол туургатны их хаан мөн.

3.2.Чингис хааны нэр төр, үлдээсэн өвийг хамгаалах нь Монгол хүн бүрийн эрхэм үүрэг мөн.



4 дүгээр зүйл.Чингис хааны суу алдрыг хэрэглэх

4.1.Чингис хааны суу алдрыг бичиж хэрэглэхдээ энэхүү хуулинд заасны дагуу зөв бичиж хэрэглэх ба өгүүлбэрийн хаана ч бичсэн том үсгээр эхэлж хаан гэсэн тодотголтой нь хамтад нь хэрэглэнэ.


5 дугаар зүйл Чингис хааны нэр, суу алдар, түүний үлдээсэн оюуны болоод түүхэн өв, хүндэтгэлийг хамгаалах

5.1. Чингис хааны нэр алдрыг буруу, дутуу ташаа бичих, бүсэлхийнээс доош төвшинд бичих, нэг удаа хэрэглэх бүтээгдэхүүний гадар сав,шил, баглаанд хэрэглэхийг Монгол улс даяар хатуу хориглоно.

5.2.Гадаадаас орж ирж байгаа импортын бүтээгдэхүүнд мөн тухайн хуулийн 5.1 д заасан зүйлийг мөрдөнө.

5.3.Чингис хааны нэрийг үр хүүхдэдээ өгөх, гэрийн тэжээвэр амьтан болон бусдад хоч, авгайлал маягаар өгөхийг хатуу хориглоно.

5.4.Чингис хааны суу алдарт санаатайгаар халдах, үгүйсгэх, түүний дүр төрхийг санаатай болон санаандгүйгээр доромжлон дүрслэхийг хориглоно.

5.5.Чингис хааны хэлсэн үгс, хөрөг, оюуны болоод соёл, түүхэн өвийг бусдад өмчлүүлэх, хувьчилахыг хориглоно.

5.6.Чингис хаантай холбоотой тахилга ёслолыг тэнгэр шүтлэг, бөө мөргөлөөс өөр шашнаар гүйцэтгэхийг хориглоно.

5.8.Чингис хааны нэрийг латинаар- Chinggis khaan, криллээр Чингис хаан, Монгол бичгээр ... гэж бичнэ.

6 дугаар зүйл Чингис хааны нэрийг алдаршуулах

6.1 Түүний төрсөн он сар болон, хөрөг, хийж бүтээсэн бүхнийг нэгдсэн нэг стандартаар Монгол улсын төр захиргааны бүх байгууллагууд болон (айл өрхөд) хуульчлан тарааж эрхэм дээд шүтээн болгон тахих ба боловсролын системд хуульчлан оруулна.

6.2 Чингис хаантай холбоотой тахилга мөргөл зан үйлийг хуульчлан хамгаалж, нэгдсэн 1 дэг ёстой байна.

6.3 Чингис хааны хөшөө баримлын цэвэр хүндэтгэлтэй байдлыг төр, хот тохижуулалт хариуцна.

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах