Босоо бичгийн боомилогдсон хувь заяа

Одоогоос 800 жилийн тэртээ эзэн Богд Чингис хаан Их Монгол Улсаа байгуулж, үндэсний босоо бичгийг төрийн бичиг болгон таалан соёрхохдоо "Босоо бичгийг хэзээ ч бүү халж, устга. Устгасан хүн ял зэмд унах ёстой" гэсэн санааг ийнхүү нэгэнтээ тунхаглажээ.
Гэтэл өнөөдөр нэгдсэн Монгол Монгол Улсынхаа 800 жилийн ойг тэмдэглэж, эзэн Чингис хааныхаа голомтыг сахиж буй Монгол Улс энэ гэрээсийг нь хэр биелүүлж байна вэ?
800 жилийн их ой хэмээн бүтэн жилийн турш сүр дуулиан болсон ч үндэснийхээ бичгийн талаар ганц ч үг ганхийсэнгүй.

Монголчууд яагаад босоо бичгээ халсан бэ. Феодалын үеийн хоцрогдсон бичиг, гадаад нэр томьёог тэмдэглэхэд хүндрэлтэй, бичлэг, дуудлага зөрүүтэй гэх мэт шалтаг нь тухайн үед үндэсний бичгээ халах шалтгаан болжээ. Энэ шалтгаан хангалтгүй юм. Учир нь бичлэг, дуудлага зөрүүтэй байх нь дэлхийн сонгодог хэлний дүр төрх аж. Тухайлбал, англи хэл л гэхэд мөн л ийм зөрүүтэй хэрнэ дэлхий нийтийн хэл болж байна.

Онох хөгжих, эсвэл алдах мөхөх


Монгол Улсын төрийн соёрхолт зураач Ц.Энхжин
Даяар Монголын ариун голомтыг сахигчид бид хувь заяаныхаа том сорилтын өмнө тулгаран ирээд байна. Ашигт малтмалаа зүй зохистой ашиглаж, уул уурхайн салбараа зөв хөгжүүлснээр Монгол Улс баян чинээлэг орон болж чадах уу, эсвэл хамаг баялгаа алдаад өлсгөлөн гуйланчлал, өвчинд нэрвэгдсэн Африкийн хойноос орох уу? Эрүүл байгальтай, саруул ирээдүйтэй, баян тансаг эзэн орны эгнээнд шилжих үү, эсвэл өвөр хоорондоо алалдсан, бусдад шулуулсан, хишиг тусламж горьдсон боол улс болох уу? Эцэст нь Монгол Улс оршин тогтнох уу, эсвэл эс орших уу?

1990 оноос хойших 17 жилийн түүх биднийг ийм байдалд хүргэлээ. Өнөөдрийн Монгол өнгөн дээрээ агуу их эрх чөлөө тусгаар тогтнол, үнэн хэрэг дээрээ цаасан бар улс болжээ. Үүнд ардчилал, зах зээлийн эдийн засаг буруугүй. Харин өнгөрсөн 17 жилийн хугацаанд дөрвөн удаагийн сонгуулиар сонгогдсон ба сонгосон монголчууд бид өөрсдөө алдсан буруутай!

Европын ард түмэн Азийн булаан эзлэгчдээс гаралтай



Хүн ба нийгмийн оюун сэтгэлгээний салбарт тухайн өгөгдсөн цаг үе болгоны ил далд ноёлсон төсөөлөл, үзэл санаа, суртал номлол бодитой оршин байх жамтай. Үүнийг парадигм гэнэ. Парадигм нь үе үе солигдож байх боловч нэгд, харьцангуй тогтвортой, хоёрт, хуучин парадигм нэгэн цагт дээд төвшинд дахин гарч ирэх диалектик үйлчилж байдаг.

Энэ ойлголтын тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл Ч.Эрдэнэ гуайн “Их гурвалжин” гэдэг номыг уншихыг танд зөвлөе.
Ухаант хүмүүн буюу Хомо Сапиенс төрөлтөн бий болсон цагаас сэтгэлгээний бүтэц үүссэн бөгөөд энэ ертөнцийн загвар жишиг, хүмүүний оюун ухаанд зэрэгцэн орших болсон гэж ойлгож болно.
Сэтгэлгээний бүтэц нь бүтцийн онолын хувьд хосолмол шинжийг агуулах бөгөөд үлгэр, домог зүйд тод туссан байх ба айдас мухардалтай зэрэгцэн, аз жаргалын мөрөөдөл, амар сайхандаа жаргажээ гэсэн ноёлсон төсөөлөл давамгайлж байдаг нь заяаных юм. Харин нийгмийн сэтгэлгээний бүтцэд байгалийн зүй тогтол, бүтцийн хувьсал, хүмүүний танин мэдэхүйн нээлт, тухайн цаг үеийн ноёлсон төсөөллийн хувьсал нөлөөлж фазын хувьслыг бий болгодог. Тухайн нийгмийн далд орших төсөөлөл ноёлон, ил гарч ирэхийг хувьсгал гэж хэлж болно.
1911 оныг эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны ардын хувьсгал, 1990 оны Ардчилсан хувьсгалууд нь тухайн нийгмийн далд ноёлсон төсөөллийн ялалтууд юм.

Ч.Эрдэнэ: Их гурвалжин



Монголын Үндэстний үзэлтнүүд, үндсэрхэг үзэлтнүүд (=националист), эзотерикчид, мөн энгийн олон залуус ихээр иш татаж, анхааралаа хандуулаад буй Ч.Эрдэнийн "Их гурвалжин: угшил ба оргил" номын агуулгын жагсаалтыг энд тавилаа. Би бээр уг номыг одоогоос зургаа долоон жилийн өмнө уншиж байсан билээ. Хүмүүс уг номд түүний томьёолсон гэх их нэгдлийн физик математикийн онолыг агуулсан гэж буруу ойлгоод байдгийг ажигласан юм. Хүмүүс уг номыг шүтэн биширч, гайхах, зарим нь өөрийн ертөнцийг үзэх үзлийг өөрчиллөө гэж буй нь миний хувьд гайхах зүйл биш байлаа:

нэгдүгээрт уг ном маань маш товч тодорхой монгол хэлээр бичигдсэн, зохиолч маань хэлье гэснээ элдэв тойруулга далд санаагүй шууд бичиж буй явдал.
Хоёрдугаарт маш олон сэдэв, санаа, асуудлыг авч үзсэн нь. Тэдгээрийг энгийн тодорхой хэлээр илэрхийлсэн байдал. Гуравдугаарт монголчуудын, энгийн иргэдийн хувьд урьд хожид огт дуулж байгаагүй сэдвүүдийн талаар богино хэмжээний эссэ, ялангуяа монгол угсааны үүсэл гарлыг тайлах оролдлого орсон явдал.
Номын зорилго угаас үндэстний сэргэн мандалтад зориулагдсан гэх бөгөөд олон зүйлийн угсаа гарал Монголоос, Монгол үндэстнээс үүсэлтэй гэдгийг харуулахыг хичээсэн. Жишээлбэл сүүлийн жилүүдэд хас тэмдэг Монголоос гаралтай, Монголчуудын тэмдэг хэмээн үздэг хүмүүс олширсон. Энэ үзэл бодлыг анх олон нийтийн дунд гаргаж тавьсан хүн бол уг номын зохиогч.

Эдийн засгийн алуурчин...

Эдийн засгийн алуурчин Жон Перкинсийн “НАМИНЧЛАЛ”


Ардчилал хэмээх гэх сайхан нэрийг ашиглан эх орноо харийнханд уралдан худалдагч, урвагч хүмүүсийг энэхүү номонд маш тодорхой өгүүлсэн байна. www.mongolchuudaa.com -s энэхүү номыг заавал уншихыг танд зөвлөж байна.

Америкийн эдийн засагч Жон Перкинсийн “Confessions of an Economic Hitman” буюу “Эдийн засгийн алуурчны наминчлал” ном өдгөө дэлхий дахинд томоохон шуугиан тарьж байна. Хөгжиж байгаа бууряй орнуудын газрын баялгийг тойрсон гадаадын томоохон хөрөнгө оруулалт ямар учиртай болох нууцыг дэлгэснээрээ ийн шуугианы эзэн болоод байгаа юм. Дэлхийд дээгүүр орох газрын баялгаа ашиглаж эхэлж байгаа манай улсад түүний бичсэн ном нэн хамаатай гэхэд болно.

Оюундаа хөрөнгө оруулцгаая! Лекц


Супер нэгдлийн онолын асуудал

2010оны 4 сарын 19нд 18 цагаас
Монгол улсын шилдэг лектор,доктор, профессор Д.Баяндалай

Дурлахад учир бий
Хайрлахад хариуцлага бий
Амьдрахад арга бий

2010 оны 4 сарын 22-нд 18 цагаас
Судлаач.Бэсүд Ч.Эрдэни

Онолын физикийн төгсгөл буюу


Зохион байгуулагч
Хөх Монгол, ШуТис, ЭХИС, ЭХМ-4
Хаана? Мэдээлэл технологийн үндэсний паркт

О.Чулуунбат гэж хэн бэ?

ХАЧИГ ХЭРХЭН ХУВАЛЗ БОЛДОГ ВЭ ?
Хонь малын биед наалдан оршиж цусаар амьдардаг үе хөлт Хачиг гэх паразитыг монголчууд андахгүй. Хачиг малын арьсанд наалдаж томрох бөгөөд сална гэж байхгүй. Ингээд л цус сорон цэлцийтлээ таргалж малыг тамлахаас гадна арьс ширийг нь цоолж, шүүр шанага шиг болгодог. Ингэж том болсныг нь хувалз гэх. Мөнгийг эдийн засгийн цусны эргэлттэй зүйрлэж болох бөгөөд чингэвэл банк нь түүнийг шахах зүрх нь болох ажгуу. Сүүлийн арав гаруй жилд улс төр – эдийн засгийн хачигнууд монголын нийгмийн биед гүн сууж, түүний шим шүүсийг сорон мөлжиж болсон нь хэн бүхэнд илэрхий. Энэ удаад монголын хамгийн том хувалз, албаны хэллэгээр Монгол банкны Ерөнхийлөгч, ердийн хэллэгээр зүгээр л луйварчин О.Чулуунбатын тухай баримтаар өгүүлсүгэй. Мөнгөний амтанд орсон нь О.Чулуунбат гэгч Олон Улсын харилцааны сургууль төгссөн шинэхэн залуу Улсын банкны Ерөнхий хорооны гадаад тооцооны газар референтын ажилд 1981 онд оров. Энэ нь тухайн үед томчуудын чемодон зөөдөг ажил байсан хэдий ч тэдний болон мэдээллийн таатай орчинд байна гэсэн үг юм.

Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...

Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л ах дүү хамаатан садантайгаа нийлээд Монгол улсыг бүрэн хянаж аалзны тор мэт…

Дээхэн үед Баян-Өлгийн аймгийн урианхай ястанууд амьдардаг Булган сум, Хөвсгөлийн цаатангууд нутагладаг Улаан тайгад очсон хүмүүс цус нь ойртсоны улмаас гаж буруу хөгжилтэй болсон хүмүүн бусын амьтадыг харсан тухайгаа толгой сэгсрэн ярьцгаадаг байв. Гэвч сүүлийн үед зөвхөн дээрх хоёр газар ч биш алслагдсан аймгийн зэлүүд сум болгонд цус ойртолт газар авч байгаа тухай олон жишээ баримт дурдагдах болсон билээ. Тэгвэл цус ойртолт зөвхөн ард иргэдийн дунд ч биш төрийн албан тушаалд ч хүртэл халдварлан ужиграад хагас дутуу эрэмдэг зэрэмдэг албан хаагч нарыг үй олноор нь бий болгож байгаа талаар ярьж бичихгүй байх аргагүй болжээ. Өнөөдөр нэг яам тамгын газар л гэхэд дээрээсээ аваад доошоо үүдниихээ жижүүрийг хүртэл ах дүү, танил тал, хамаатан садан, нутаг нугын сүлбээгээр зайгүй хэлхэгдэж дууссан байна. Иймэрхүү гэр бүлийн сүлжээнд орсон яамд төрийн ажлыг гэхээсээ илүү хувийн ажлаа өмнөө тавьж хөрөнгө мөнгө шамшигдуулах нь хэнд ч тодорхой. Жишээ татахад хамгийн их цус ойртсон яам бол ЭМЯ байна.

Идэр эрсээ боол болгох эмс хүүхнүүдээ ...!!

Идэр эрсээ боол болгох эмс хүүхнүүдээ солонгосуудад өгөхөөр шийдэх шиг боллоо…!!!!

Манай төрийн удирдлага идэр эрсээ боол болгох эмс хүүхнүүдээ солонгосуудад өгөхөөр шийдэх шиг боллоо …
Өнөөдөр визтэй визгүй солонгосууд жунгаанууд Монголын тусгаар тогтнолд их бага хэмжээгээр хангалттай аюул учруулж байгаа билээ.Ид энэ улс орноо авч явах насны чийрэг,залуухан эрсийг амыг нь татаж үзэж байгаад солонгос руу боолоор явуулдаг.Харин эзгүй үлдсэн охид ,эхнэр ,хүүхнүүдийг нь солонгосууд орондоо оруулж байгаад шилж сонгоод ашиглана гэх.Энэ чинь одоо юу болоод байна?

Архин далайд живж байгаа Монгол!!!

Энэ төр засагт Монголын ард түмнийг боддог хүн ер нь байна уу?Энэхүү мэдээг сонсоод
үнэхээр арай ч дээ гэсэн бодол төрлөө. Монгол улс жилд 4,9 сая литр спирт, 9,4 сая литр архи, 3,3 сая литр шар айраг үйлдвэрлэдэг гэнэ шүү.2,8 сая хүнд арай хэтэрсэн тоо бус уу? 15-60 насны хүмүүсийн 51% нь маш өргөн хэрэглэж байна гэнэ ээ.Энэ хүмүүсийн амьдрал,эрүүл мэнд хайран биш үү? Ирээдүйд эх болох эмэгтэйчүүд ,охид, нялх үрс юу болох вэ? Цөөхөн хэдэн Монголчуудыг мэдсээр байж архин далайд живүүлэх, эрүүл мэндээр нь хохироох хүсэл хэнд байгаад байнаа? Атрын 3 дахь аян гээд л байдаг.Гадаадаас олон мянган тонн улаанбуудай зээлээр,тусламжаар авлаа л гэдэг.Ард түмэн чинь идэх хоолгүй байхад энэ олон сая литр спиртээр юугаа хийнээ? Энэ олон сая литр спиртийг хэдэн тонн улаан буудайгаар хийх бол…? Арай ч дээ гэхэд бүүр багадж байна.Арчаагүй байна манай төр засаг.

Сэрцгээ ах дүү нарааУхаарцгаа ард түмэн минь…..!


Энэ хэсэг луйварчдын хар гайгаар Монгол оронд мандсан ардчилсан хувьсгал өөрийн үндсэн зорилгоос гажуудан үндэсний тусгаар тогтнол,монгол үндэстний бие даан оршин тогтнох язгуур эрх ашигт ноцтой аюул учраад байна.

Сэрцгээ ах дүү нараа

Ухаарцгаа ард түмэн минь…..!

Энэ замаар цаашид бид урагш алхаж үл болно.Өнөөдөр та магадгүй амжиргааны хэрэгцээгээ ханган амьдрал болж байна гэж тайвширан төрийн төлөө огтоно боож үхээд яах вэ гэсэн идэвхигүй байр суурьтай байгаа нийгмийн амьдралд оролцох юм бол маргааш танай үр хүүхэд, ач зээ нар тань орос,хятадын боол болох аймшигтай хувь заяа хүлээж байгаа гэдгийг санан сэрцгээ ах дүү нар минь.

Өнөөдөр Буриад, Халимаг,Шинжааны,Хөх нуур,Цайдамын,Өвөрлөгч орны Монголчууд ямар их хөөрхийлөлтэй амьдралаар амьдарч тухайн улс орныхоо нийгэмд эзлэх байр суурьгүй,эдийн засгийн болон оюун санааны асар их дарангуйлалд амьдарч эзэн Чингис хааны гал голомтыг сахиж буй бидэн лүү итгэл найдварын нүдээр харж байна.

Монгол үндэстний сэргэн мандлын түүхэн хариуцлагатай энэ үед амьдарч байгаа бид өөрсдийгөө харцгаа,ухаарцгаа…..! Айл гэрийн эзэн хүн ухаан мулгуу,ахуй амьдралаа зөв авч явж чаддаггүй арчаагүй хань, ажил,үр хүүхдээ тоодоггүй бол тэр айл гэрийн амьдрал зовлонгийн далайд умбадагтай нэгэн адил бид бүхнийг залж удирдана гэж сонгогдсон төрийн түшээд маань зөвхөн өөрсдийгөө бодож торго тосонд бялуурч ард түмнээ гаргуунд гаргасны гашуун зовлонг үүрэхийн дээдээр үүрч байна.

ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА




Хэлбичгийн ухааны доктор(Ph.D) Я.Ганбаатар.
Түүхийн сургамж: МТ IV зууны үед өмнөзүгт нүүдэллэн одоогийн Өвөр Монголын нутагт төр засаг байгуулан суусан Сяньбичууд харийн соёл иргэншилд автан мөхсөн түүхтэй. Сяньбичуудын байгуулсан Да Вэй хэмээх хятад нэртэй улсын хаан нь эх хэл бичгээ хэрэглэхийг зогсоож, гагцхүүхятад хэл бичиг хэрэглэхийг хүн арддаа зарлигдсан аж. Гэвч энэ нь ард олны дунд амар бүтэхгүйг ойлгоод эхлээд хааны ордонд (төр засаг, төр улсын албанд гэсэн үг) эх хэл бичгээ хэрэглэхийг хориглож, гэтэл бас өвгөн настай түшмэд ноёд нь аанай л энэ зарлиг тушаалд “гох тээг” болсон тул ордны доторх гучаас доош насны түшмэд албатууд төрийн ажил үйлийг гүйцэтгэхдээ зөвхөн хятад хэл бичиг хэрэглэх заавар гарган мөрдүүлсэн гэдэг.
Мөхөх улс, сөнөх үндэстэн чухам тийм л хувь заяанд хүрдэг буй заа.

Газрыг өмчилнө гэдэг нь ...О.Дашбалбар

Газрыг өмчилнө гэдэг нь түүний жинхэнэ байдлыг заавал алдагдуулж, ямар нэг өөрчлөлт оруулж, физик болон байгалийн шинжийг нь эвддэг. О.Дашбалбар

-Нэг хот айлын хүмүүс урьд нь юуны төлөө тулалдаж байсан юм бэ?

-Хоёр айлын тариан талбайн хоорондох алга дарам газар, бяцхан хажуу, чулууны төлөө шүү дээ.
-Зэргэлдээ хот айлын хүмүүс урьд нь юуны төлөө тулалдаж байсан бэ?
-Хот айлын дундах алга дарам газрын төлөө шүү дээ.
-Дегастан бусад ард түмэнтэй юуны төлөө тулалдаж байсан бэ?
-Дагестаны хил дээрх алга дарам газрын төлөө гэж Расул Гамзатов хариулжээ.

Хэл, хил, мал гурав

Өнө эртний хүмүүс агуйд галаа манадаг байсан. Өвөг дээдэс минь мянга мянган жил хилээ манаж ирсэн. Өнөөдөр ч үр ач нь манаж буй. Харин тэднийг дархан хилээ нүд чавчилгүй манаж байхад бид “хууль” нэртэй цаасан дээр хуудуутай хүмүүсийн балгаар “хилээ алдах” гээд байна. Хилчид хил зөрчигчийг илрүүлэх үүрэгтэй бол, хууль тогтоогч Улсын Их Хурлын гишүүд нь хуулийн цоорхойгоор хил зөрчсөн “заалт” оруулж болохгүй /О.Д/.
“Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян бэ? Монгол баян. Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн ялагдахгүй вэ? Монгол ялагдахгүй” гэж төрийн соёрхолт зохиолч Зундуйн Доржийн хэлсэн үг нь 281-ийн холбооны мөнхийн уриа юм.

Нарны гэрэл, агаар-хувийн өмч үү?

Бурхан багш ч эд баялаг, хөрөнгө мөнгөөр шударга ёс үл тогтох тухай мөнхийн сургааль айлдсан.
Гадаадынхан одоо бидэн рүү зэр зэвсгээр бус, мөнгөөр, “ардчилал”, “хүний эрх” гэдэг худал үгээр зэвсэглэн дайрч байна.

Харийн ноёд Монголын ихэс дээдсийг ...!!!

Харийн ноёд Монголын ихэс дээдсийг “таван урхи” хэмээх уран арга хэрэглэж, жолоо цулбуурыг нь атган, дуртай зүг рүүгээ залж байсныг бид мартах ёсгүй.



Харийн ноёд Монголын ихэс дээдсийг “таван урхи” хэмээх уран арга хэрэглэж, жолоо цулбуурыг нь атган, дуртай зүг рүүгээ залж байсныг бид мартах ёсгүй.
“Эд мөнгө, алт нэгэн зүйл цулбуур,
Эрх мэдэл, суудал нь нэгэн зүйл цулбуур ,
Элдэв гавьяа шагнал нь нэгэн зүйл цулбуур,
Энхрий гоо охид нь нэгэн зүйл цулбуур,
Энэ дөрөв дээр нэмэх архи дарс нэгэн зүйл цулбуур” буюу.
Энэ таван зүйл цулбуурын аль нэгэнд хөтлөгдөхгүй хүмүүн бол тачаангуй хорвоогоос ангижирсан мэргэд л буй заа хэмээгээд тэд нэн ховор тул, ах халхыг атгах төрийн бодлогод эдгээрийг чиг болгосон байна.

Монголчууд хэдийнээс газар нутгаа ...!

Монголчууд хэдийнээс нааш газар нутгаа судлан мэдэж, “Эрдэнэт”, “Алтай”, “Төмөртийн овоо”, “Зост” гэхчилэн нэрлэж, хамтаараа хамгаалж ирсэн юм


Ясаа ч тавих газаргүй болох вий

Дээрхээс үзэхэд бэлчээрийн мал аж ахуй нь одоо үед ч улсынхаа эдийн засгийн гол тулгуур болж буй манай оронд газрыг хувьчлах тухай ярих нь улс орноо хөмөрсөн тогтоо мэт доош харуулж, нүүдлийн соёл иргэншлийг хүчээр баруунжуулж, хамаг байгалиа сүйд хийж, хамаг баялгаа тонох гэсэн шинэ хөрөнгөтнүүдийн хөнөөлт бодлого юм” …Ангийн эрх ашгийг нь хөндсөн хэрэг тохиолдоход хөрөнгөтнүүд эх орноосоо ч урваж, ард түмнийхээ эсрэг харийн ямар ч этгээдтэй хуйвалддаг” гэж В.И.Лениний хэлсэн үг өөрийн эрхгүй бодогдоно.
Шинэ хөрөнгөтнүүдийн нүдэнд урт урт төмөр зам, зай завсаргүй хот тосгон, үй түмэн машин тэрэг, өндөр өндөр байшин, нефть, уурхай, алт, нүүрс, гадаадынхан харагдахаас бус, онгон зэлүүд байгаль зээр гөрөөс, нуга хөндий, хот айл, мал сүрэг, хадлан иариа ер буухгүй байна. Хонины арьс нь хониноосоо үнэтэй болох дөхөж буй өнөө үед буянт малын хишиг арилж, буурал дээдсийн сургаал орхигдож, нүүдэлчин ард түмэн маань тариачин олон түмэн болж, малын бэлчээр нь улам хомсдож, улс орон хотжин, эцэс сүүлдээ монгол хүн ясаа ч тавих газаргүй болох вий дээ?!…”
“Энэ дэлхийн хаа ч сайхан
Эх орондоо бол бүр ч сайхан…”

Энэ байдлаас гарах гарц нь ИРГЭНИЙ ХУВЬСГАЛ буйзаа.

Хиагтад хийгдсэн гурван улсын гэрээ нь хэн хүчтэй нь хүчгүйдээ тулгасан эрх тэгш бус гэрээ байлаа. Оролцогч гурван талын сонирхол тэс өмнөө, тиймээс харилцан тохиролцох боломжгүй, хүчтэй нь шахамдуулж, хүчгүй нь хүлцэхээс өөр аргагүй байдалд байлаа. Орос, хятадын талууд түүнчлэн монголын талын ёс төдий оролцоотойгоор гурван улсын гэрээ гэгчийг байгуулж, монголчуудын тусгаар тогтнолоо сэргээх гэсэн оролдлогыг тас цохиж байсан юм. Өдгөө XXI зуунд энэ мэтчилэн илэрхий луйвардаж болохгүй мэт санагдавч дипломат аргаар боловсноор луйвардах болжээ. Үнэндээ өнөөдөр зуун жилийн өмнөх шиг аль нэг улсыг цэрэглэн халдаж, эзлэн түрэмгийлэх боломжгүй ч эдийн засгийн аргаар колончилж байна. Улс орны эдийн засгийг хараандаа авчихвал, үндэсний эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал энэ тэр гэж ярих боломжтой юу? Энэ утгаар нь авч үзвэл өнөөдрийн үзэглэхээр бэлэн болгоод буй Оюу толгой, Таван толгойн орд газруудын тогтвортой байдлын гэрээнүүд нь 100 жилийн тэртээх Хиагтын гэрээтэй адил үр дагаврыг Монголд авчирч, Монгол улс эдийн засгийн хувьд хараат, вассал, колони улс болох босгон дээр тулаад байна. Хиагтын гэрээнд оролцогч талууд нь Орос, Монгол, Хятад гурван улс байсан учир энэ нь эрх биш олон улсын гэрээ байсан. Тиймээс гэрээний талаар маргаан гарвал гэрээний франц эхийг баримталж болох талтай. Оюу толгойн гэрээг албан ёсоор Монголын Засгийн Газар Айвенхоу Майнз компанитай хийж байгаа учраас энэ нь олон улсын гэрээ биш жирийн л нэг аж ахуйн гэрээ гэж үзэж болно. Тиймээс гэрээтэй холбогдолтой аливаа маргаан гарвал гэрээний Монгол эхийг баримтлах ёстой юм. Нөгөө талаас Засгийн Газар нэртэй Олигархиудын төлөөлөл болон гадны компаниудын орорлцоотой хийж байгаа энэхүү гэрээний гуравдагч гол тал нь Монгол улсын иргэд болж байгаа юм. Үндсэн хуульд заасанчлан газрын хэвлийн баялаг нь нийт ард түмний өмч болох учраас тэр. Одоогоор эдгээр гэрээнүүдэд гол оролцогч буюу эздийг нь оролцуулалгүй, мэдээллээр боогдуулан байр суурийг нь үгүйсгэж байгаа юм. Тиймээс Оюу толгойн гэрээнд 100 жилийн тэртээх Хиагтын гэрээний үеийн нөхцөл байдалтай адил нөхцөл байдал үүсээд байна. Орос Хятадын хоёр тал Монголын хувь заяаг Монголчуудын оролцоогүйгээр шийдэхийг санаархаж санасандаа хүрсэн бол Олигархиуд, ашиг хайгчидтай нийлэн Монголчуудын баялагийг монголын нийт ард иргэдийн оролцоогүйгээр хоорондоо далдуур үгсэн тохиролцон хувааж авахаар улайрч байна. Хэдийгээр энэ нь жирийн л нэг аж ахуйн үйл ажиллагаа явуулах тогтвортой байдлын гэрээ мэт боловч цаад үр дагаврыг нь авч үзвэл үндэсний тусгаар тогтнолыг эдийн засгаар нь дамжуулан булааж авах, худалдах, луйвардах гэрээ юм. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих нэрийдлээр үйлчилгээний бүх салбаруудыг солонгос, хятадуудын гарт өгсөн, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нэрийдлээр гадны иргэдэд давуу байдал олгож үндэсний бизнесмэнүүдээ шахсаар үйлдвэрлэлийн салбаруудыг хятад голцуу гаднынхны гарт монополчлон бэлэглэж, хуулийг гуйвуулж, хуулийн сиймхийг ашиглан, түүнчлэн хууль засаж луйвардсаар үндэсний баялгийг эрх мэдэлтнүүд хуваан авч, одоо тогтвортой байдлын гэрээ гэгчээр эдийн засгийн тусгаар тогтнолыг маань гаднынхны гарт өгч Үндэсний аюулгүй байдал маань харсаар байтал алдагдлаа. Энэ байдлаас гарах гарц нь ИРГЭНИЙ ХУВЬСГАЛ буйзаа.

Энэ бүх хүчин зүйл нь хятадуудаас дутахааргүйгээр Үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэлснийг эрдэмтэд сануулж байна

Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян гэсэн төрийн шагналт зохиолч З.Доржийн үг бий.

Үндэсний баялаг хэл, соёл, бас бүрэн улс байхын гол илэрхийлэл болсон дархан хилээ ариун дагшин байлгах нь Үндэсний аюулгүй байдлын /VAБ/баталгаа болох учиртай. Гэтэл манайд аль аль нь алдагдаад байх шиг. Улсын маань хилээр нэг сарын визийн эрхтэй орж ирээд “харлаж” үлддэг харийнхныг хянах, бүртгэх боломж тэр бүр үгүй. Жил бүр хэдэн зуугаараа барилга, авто замын салбарт ажиллахаар ирдэг тэднээс буцаж явдаг нь цөөн. Тэдний олонхийг хятадууд эзэлдэг.

Эдүгээ хууль бусаар оршин суудаг хятад иргэд 500 мянгад хүрсэн гэсэн албан бус тоо бий. Хятадууд байсан газар хэрэг зөрчил, халтар төгрөгөөр биеэ үнэлэх монгол охидын хөл тасрахаа байсан. Үүнийг “Монголчуудыг уусгах санаархал” гэж нэрлэж болмоор. Дээрх тооны хятад иргэн хууль бусаар оршин сууж буй нь манай улсын ҮАБ-д заналхийлэх хэмжээнд хүрснийг хэвлэлээр сануулж буй. Тэгвэл гаднаас үзүүлэх аюулаас гадна монголчуудыг дотроос нь “чимээгүй тахал” идэж, ҮАБ-д заналхийлэх хэмжээнд хүрснийг бид анзааралгүй явжээ.

Цус ойртолт ба оюуны чадамж

Тэжээж, тэтгэхгүй бол ямар ч амьд биет аажимдаа үхэж мөхдөг. Үүний нэгэн адилаар улс үндэстнээ оршин тогтнуулахын тулд цусаа сэлбэж, цэвэр байлгах учиртай. Монгол хүний оюуны цар өргөн, ген сайтай болохыг дэлхийд хүлээн зөвшөөрдөг. Гэвч сүүлийн жилүүдэд хамаатнууд хоорондоо гэр бүл болж, цус ойртох нь газар авснаар монгол хүний оюуны чадавх доройтох хандлага илэрч эхэлжээ.

Бидний өвөг дээдэс үр хойчдоо дээд, доод есөн үеэ мэддэг байхыг сургаж, ургийн бичиг хөтөлсөөр ирсэн уламжлалтай. Харамсалтай нь шинэ цагийн үр сад нь суурьгүйгээр байшин барьж болдоггүй гэдгийг мартаж, энэ уламжлалаа орхижээ. Одоо өвөөгөөсөө дээшхи үеэ мэддэг монгол хүн ховор. Есөн үеэ мэдэж, ургийн бичиг хөтлөх уламжлал ул болон мартагдсан гэхэд хилсдэхгүй. Ургийн бичиг хөтлөх нь цус ойртохоос сэргийлж, монгол генийн чадамжийг хамгаалах их ач холбогдолтой аж. Генетикийн шинжлэх ухаанд есөн үе өнгөрвөл төрлийн холбоо тасарч, хамаатан байхаа больдог гэж үздэг байна.

Өөрөөр хэлбэл, бидний үр садын цус ес дэх үеэсээ цэвэршиж, хоорондоо гэр бүл болоход аюулгүй болно гэсэн үг. Гэвч есөн үе байтугай өвөөгийнхөө аавыг ч мэдэхгүй болсон өнөө үед бид 4-5 дахь үе дээрээ л хоорондоо гэр бүл болж буйг эрдэмтэн Ж.Батсуурь судалгаагаараа тогтоожээ.

Хөдөөд дэд бүтэц муу, хөгжил нь гагцхүү нийслэлдээ төвлөрдөг нь үүний нэг шалтгаан. Энэ соёлт ертөнц рүү тэмүүлэн жил бүр 10 гаруй мянган иргэн хөдөөнөөс хот руу шилжсээр хэдэн оныг үдлээ. Том газар нутаг, цөөхөн хүн амтай учраас их нүүдэл үргэлжлэх тутам хөдөө нутаг эзгүйрч, хүн ам нь цөөрч буй. Тэндхийн хүн ам шинэ хүн, шинэ генээр “сэлбэгдэх”-ээ больжээ.

Эрдэмтэн Ж.Батсуурийн хийсэн судалгаа үүнийг батална. Есөн аймгийн 21 сумын малчдын дунд энэ талаар судалгаа хийхэд нэг багийн нийт гэр бүлийн 97.8 хувь нь өөр хоорондоо гэр бүл болсон байв. Хэн нь хэдэн оймстойг хүртэл мэддэг болсон хөдөөгийн жижиг сумын иргэд байтугай сая гаруй хүн амтай нийслэл хотод л хоорондоо хоёр үг солиход хамаатан болчих гээд байдаг болсон шүү дээ.

Одоогоор цус ойртож буй нь илэрхий мэдэгдэхгүй байгаа ч аажмаар бидний генийг доройтуулж, оюуны чадавхийг муутгаж буй аж. Үүний улмаас оюуны согогтой хүүхэд олноор төрөх болсон байна. 1996-2006 онд 19424 хүн сэтгэцийн эмнэлгийн хяналтад оржээ. Тэдний 80 хувь нь хөнгөн, 20 хувь нь хүндэвтэр, дөрвөн хувь нь хүнд, 0.5 хувь нь оюуны гүнзгий хомсдолтой байж. Энэ тоог 60 жилийн өмнөхтэй харьцуулахад 13.6 хувиар өсчээ. Сэтгэцийн хомсдолд орсон хүмүүсийн 80 гаруй хувь нь 08-16 насны хүүхэд байгаа нь анхаарал татна. Энэ нь өнөөх РС тоглоом, эсвэл хүүхдэдээ боловсрол олгох гэсэн эцэг, эхийн хэт дарамтаас үүсдэг гэнэ.

Хүний оюуны түвшин доошилбол сэтгэлгээний цар хүрээ хумигдаж, амиа бодох үзэл дэлгэрдэг аж.

Хүн амын дунд хөгшрөлт нэмэгджээ

Манай улс нэг үе хүн амынхаа өсөлтөд ихээхэн анхаарч, бодлогоор дэмжиж байсан. 1967-1979 онд 1000 хүн тутамд төрөлт 40-43 хувь байсан нь “оргил” үед тооцогддог аж. Тэр үед нэг гэр бүл 5-10 хүүхэдтэй болж байв. Харин эдүгээ цаг үе, нийгмийн хөгжилтэйгээ холбоотойгоор цөөн хүүхэд төрүүлэхийг эрмэлздэг болж. 1990 онд хүн амын цэвэр өсөлт 2.7 хувь байсан бол 2006 онд 1.3 хувь болж буурсан нь үүнийг гэрчилнэ.

Монголын хүн амын олонх нь залуус гэдэг мэдээлэл ч хуучирчээ. Хүн амын сүүлийн 30 жилийн тоо баримтад дүн шилжилгээ хийхэд хөгширч буйг нь харж болох гэнэ. 1990 онд 0-15 насны хүүхэд хүн амын 42, 15-64 насныхан 55 хувийг эзэлж байжээ. Харин 10 жилийн дараа 0-15 насны хүүхэд 32, 16-64 насныхан нь 64 хувь эзэлдэг болов. Хэрэв цаашид нэг гэр бүл хоёр хүүхэд төрүүлсээр байвал хүн ам огт өсөхгүй бөгөөд 2021 онд гэхэд 15-64 насныхан хүн амын 73 хувийг эзлэхэд хүрэх нь.

Эдүгээ жилд төрж буй хүүхдийн тоог төрөх насны эмэгтэйчүүдтэй харьцуулахад 52 эмэгтэйд нэг хүүхэд ногдож буй аж. Ийнхүү төрөх нь багасч, хүн амын дунд хөгшрөлт нэмэгдэх үйл явц цаашид хэвээр үргэлжилбэл арга хэмжээ авахад хэцүү, маш их хөрөнгө шаардах болно гэдгийг эрдэмтэд сануулж байна. ҮАБ-д нөлөөлөх хүчин зүйл үүгээр дуусахгүй. Манай улсын хүн амын дунд 19 төрлийн өвчлөл түгээмэл аж. Жилд нас барж буй хүмүүсийн 90 хувь нь эдгээр өвчний аль нэгийн улмаас цаг бусаар хорвоог орхиж байна.

Энэ бүх хүчин зүйл нь хятадуудаас дутахааргүйгээр Үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэлснийг эрдэмтэд сануулж байна. Үүнд төрийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж байгаа нь үнэн. Яаралтай арга хэмжээ авахгүй бол монголчууд маань дотроосоо “хэврэгжээд” дуусах нь.

Монгол бичгээ сэргээн хэрэглэцгээе!



Монгол бичгийн талаар маш их ярьж байна. Монгол бичиг хэрэгтэй, хэрэггүй гэлцсээр, эцэстээ түүнийг хэрэглэхэд бүдүүлэг тул боловсронгуй, "Хураангуй монгол бичиг" гэгчийг зохион ашиглахаар санал дэвшүүлсэн хүн ч гараад ирж байх шиг.

Тэрхүү боловсронгуй бичгийг сурахын тулд эхлээд "бүдүүлэг" монгол бичгээ сурах шаардлагатай, "бүдүүлэг" монгол бичгээ мэдэхгүй хүнд бол буухааргүй бичиг шиг надад санагдсан. Үе үеийн алдар нэр, албан тушаал горилоочид Монгол бичгээ шоодон, манж бичгийг дулдуйдаж явсныг буурал түүх гэрчилнэ. Энэ нь явсаар бидний үед Оросод долигонон бичгээ Кирийл үсгээр сольсон нь харамсаад ч баршгүй хэрэг.

Өвөг дээдсээс минь өвлөн ирсэн, "хуучин" хэмээх тодотголтой, (шинэ нь Кирийл цагаан толгой юм болов уу) бидний босоо бичиг бол түүх соёлын асар их өв уламжлалыг агуулсан, монгол хэлний онцлогт гаргууд зохицсон, маш боловсронгуй бичиг гэж би боддог. Сүүлийн үеийн бид эх хэлээ умартах болсон нь гагцхүү гээх, мартахыг хэзээ ч зөвшөөрч боломгүй энэ бичгээ хаясных. Бичгээ хаяснаар бид Монгол мөртөө Монголоосоо холдож эхэлсэн, жил ирэх тутам улам бүр холдсоор л байна.

Монгол бичиг боловсронгуй нь олон үндэстэн ястантай том эзэнт гүрэн байсан улсын аль ч хязгаарт, нутгийнхаа аялагаар уншчихаж болдог байснаар илэрдэг. Жишээлбэл "заан, зузаан" зэрэг үгсийг зүүн монгол аймгууд "жаан, жужаан" хэмээн уншчихдаг байж. Адил утгатай үгсийг өөр өөрөөр бичдэг тул жишээлбэл, эм гэж бичсэнийг эм хүйсийг ярьж байна уу, эм танг ярьж байна уу гэдгийг ойлгоход хялбар. Монгол бичгээр "о", "у" хоёрыг адил бичих тул "хору" гэж бичсэн бол - хор шар, "хоор" гэвэл - хор хөнөөл, "хоор-а" гэвэл - хор бодис гэх буюу, "хор" гэвэл - хур тарга, "хор-а" гэвэл хур бороо, "хора" гэвэл хуран цуглах гэсэн үг гэдгийг мэдэж байхын тулд алийг нь "о"-гоор, алийг нь "у"-гаар уншихыг нүдэлж, зайлшгүй цээжилсэн байх шаардлагатай.

Үүнийг мэдэж байх нь эх хэлээ, өв уламжлалаа, түүх соёлоо хэзээ ч мартахгүйн баталгаа. Хэрэв Кирийлээр "хор" юм уу "хур" гээд биччихсэн байвал эдгээрийн алиныг хэлж буйг бид ухахгүй. Бас бичих хөдөлгөөний техникийн хувьд Монгол бичгийн элементүүдийг бичиж гүйцэтгэхэд эрс хялбар байдгаар илэрдэг. Бичгийн хэвээр түүнийг гүйцэтгэгчийг тогтоох шинжилгээ хийхэд бичгийн чадвар гэх гол шалгуурыг тогтоодог бөгөөд түүнийг хөдөлгөөний хурд болон хөдөлгөөний эвсэл хэмээх хоёр үзүүлэлт тодорхойлдог.

Кирийл бичгээр бичдэг шиг зүүн гар талаас баруун гар тал руу, арабууд шиг араас нь урагш, Монгол бичиг шиг дээрээс нь доош гараар хөдөлгөөн хийж шулуун татах буюу эсвэл бичгийн элемент оруулан бичээд үзэхэд Монгол бичгийн элементийг гүйцэтгэх хөдөлгөөний эвсэл, хурд бусдаасаа хавьгүй өндөр байдгийг криминалистикч хүний хувьд би хэлнэ. Үүнийг Монгол бичигтэн хүмүүс ч бүгд хэлэх байх. Аав минь монгол бичигтэй хүн байлаа. Лекц дугуйлан мэтээ монгол бичгээр, тэр үед түгээмэл байсан 48 мөнгөний, дөрвөлжин шугамтай дэвтэрт их л гаргацтай, гоё бичсэнийг үзээд ингэж бичиж сурах юмсан гэж боддог байж билээ.

Тэр үед аав минь монгол бичгийн талаар: "Кирийл үсгийг авахдаа нэг л өдөр шууд хэрэглэдэг болсон, монгол бичгийг тэр маягаар буцаагаад хэрэглэхэд болохгүй юм байхгүй, маш амархан асуудал" гэж ярьдаг байсан. Мөн, "Монгол бичгээр маш хурдан бичиж болдог. Зөвлөлтөд сурч байсан нэг оюутан өвчтэй байсан найзынхаа лекцийг өөрийнхтэйгээ 2 дэвтэрт зэрэг бичиж байсныг багш нь анзаарчихаад юм зурж байна гэж бодон юу хийж байгааг асуухад нь учраа хэлэхэд, тийм бичиг байдгийг мэддэггүй багш уншуулж үзэж байж сая итгэж, Орос оюутнуудаа "Гадаад хүн, гадаад хэлнээс, огт өөр бичгээр 2 хувийг зэрэг бичиж амжаад байхад та нар төрөлх хэл, бичгээрээ бичиж чаддаггүй" хэмээн зэмлэж байсан гэж ярьдаг байсансан.

"Ариранг" сувгийн нэвтрүүлгээр нэгэн Солонгос хүн "Европын бүх улсууд латин цагаан толгойтой байдаг учир бие биенийхээ хэлийг сурахад дөхөмтэй байдаг. Тэд манайхыг Хятад юм уу, Японтой адилхан үсэгтэй гэж боддог. Харин манайх тусдаа үсэгтэй гэхээр гайхаад байдаг. Тусдаа үсэгтэй тул бид гадаад хэл сурахад Европынхонтой харьцуулбал хүнд байдаг" гэж ярьж, Хангыл буюу Солонгос цагаан толгойгоо ихэд магтан байхыг нэгэнтээ үзсэн. Гэтэл бидний өвөг дээдсээс өвлөн ирсэн Монгол бичиг маань тэрхүү хангыл үсгийн л нэгэн адил, зарим талаараа түүнээс ч боловсронгуй бичиг билээ. Төстэй нь гэвэл манай бичгийн нэгэн адил нилээд олон хос үсгийг нэг дүрсээр тэмдэглэдэг. Жишээлбэл "р-л", "с-ш", "ж-з" мэтийн үсгүүд адил үсгээр бичдэг. "к", "т" үсэгтэй хэдий ч "г", "д" үсгээ ихэнх тохиолдолд [к], [т] авиагаар дууддаг, нэг үг маш олон утгатай зэргийг үзвэл манай хэлнээс хавьгүй ядмаг байх даа гэмээр сэтгэгдэл төрдөг. Боловсронгуй нь дээр хэлсэн хөдөлгөөний чиглэл, үг бүрдүү! лэгч үсгийн дүрс элементүүд өнцөг үүсгэдэггүй тул бичгийн чиглэл өөрчлөгддөггүй, бичихэд хялбар, хурдан бичлэг хийхэд илүү тохиромжтой зэргээр илэрдэг.

Үүнийг уншигч эрхэм та намайг хэлний мэргэжлийн хүн биш, солонгос хэлийг хальт ойлгох төдий сурсан дээрээ хийсэн энэ дүгнэлт миний хувийн үзэл бодол гэдгийг болгоохсон биз ээ. Өөрсдийн зохиосон цагаан толгойгоо дээдлэхийн дээдээр эрхэмлэж, даяарчлалын энэ эрин үед ч, өчнөөн жил Америкийг дагасан мөртөө төрийн бодлого барин уусгачихаагүй яваа тэр улсыг бахадхаас өөр яах билээ. Бид гадныхныг дуурайх их дуртай улс, Солонгосчуудын бичгээ дээдэлдгийг дуурайя гэж би бусдыг уриалах байна.

Манайхаас хавьгүй эрт Америкийг дагасан, сүүлийн үед бидний ихээхэн дуурайх болсон тэдний нийслэл болон бусад хотод Англи хэлээр бичсэн хаяг ёстой л өдрийн од шиг цөөхөн тааралддаг. Дэлхийд нэр алдар нь түгсэн Хьёндэ, Киа мотоорс зэрэг том компаний барилга дээр лоогоо нь л байхаас хаягаа хангылаараа бичигдсэн байдаг нь бас л бодууштай зүйл. Оюутан байхдаа манайх тусдаа бичигтэй гэж Оросуудад гайхуулах гэж Чойжилсүрэн гуайн "Хуучин Монгол бичгийн сурах бичиг"-ийг нийтийн тээврийн унаанд зориудаар дэлгэн барьж явсаар Монгол бичгээ дармалыг үсэглэн унших төдий сурсан ч юм бичээд өг гэхээр ямар үгийг яаж бичдэгийг нь мэдэхгүй таг суучихдаг, тэр үедээ Өвөр Монголд Монгол бичгээ хаяагүй байдаг юм гэсэн, тэрэн шиг бид энэ бичгээ хэрэглэж болдоггүй юм байх даа гэж халаглан боддог, ярилцдаг байж билээ.

Түүхэндээ хэд хэдэн цагаан толгой зохиож хэрэглэсэн бидний өвөг дээдэс эргээд хардагсан бол, үр ач бид түүнээс нэгийг нь ч авч үлдээгүйг үзээд туйлын гомдох байсан буй заа. Монгол бичгээ гээсэн нь орчин цагийн Монгол хэлэнд буруу зөрүү дуудлага, хэллэг, утгагүй үгс орж ирэх үндэс болж, бид өдөр ирэх тутам төрөлх, эх хэлнээсээ "холдсоор" байна. Холдсоор байгаа олон жишээ дурьдаж болно: захын хуульчид "нутлах" гэж бичиж өгвөл "Та буруу бичжээ. Нутлах биш, нотлох гэдэг юм" хэмээн залруулж өгнө. Тэгвэл Монгол бичигт үүнийг "нута" гэж дуудна гэдгийг 1936 онд судар бичгийн хүрээлэнгээс тогтоож өгч байсан баримт бий. Аль ч хэлэнд ярианы болон бичгийн хэл гэж бий.

Бид - "гараг" гэж бичдэг ч "гариг" гэж ярьдаг, олон утгатай, 2 янзаар бичдэг "гүн" гэдэг үгнээс ялгах гэж "хүн" гэхийг "хүмүн" гэж бичивч [хүн] гэж уншдаг, монгол бичгээр "үгэ" гэж бичсэнийг [үг] гэж, "үг" гэж бичсэнийг [өг] гэж уншдагийг Кирийл үсэг рүү оруулахдаа 2 өөр үсгээр бичдэг болсон ч үг хэлний "үг"-нээс үүссэн байж таарах "үгүүлбэр, үгүүллэг, үгүүлэх" зэрэг үгсийг, "өгөх, авах"-ын "ө" үсгээр бичиж хэдийн заншжээ. "Утга зохиол, урлаг" сонинд үүнийг залруулж "ү"-гээр бичдэг болоод нилээд хугацаа өнгөрч байгаа ч хүмүүс "ө"-гөөрөө л бичиж, "ү"-гээр бичсэнийг "яагаад ингэж алдаж бичсэн юм бэ?" гэж асуусан хэвээр байна.

Судлаачид ө-гөөр бичдэг болсон энэ үгийг тухайлан судлууштай. "Бөс", "бүс" хоёрыг бас ижил бичдэг байгаад залруулсан гэж аав минь ярьдаг байсан. Сүүлийн үед "Монгол гэсэн зургаан үсэг" гэж их дуулдах болж. Монголоор "Монг-гол" гэж долоон үсгээр бичдэг энэ үгийг Кирийл цагаан толгой руу оруулахдаа бид их энхлэгийг хаян, "Монгол" хэмээн буруу бичдэг болсон. Хэлний угийн н үсэггүй Оросууд Монгол гэдгийг [манагоол] гэж уншдаг нь зөв дуудаж буй нь тэр. Өргөлтгүй "о" үсгийг [о]-гоор нь дууддаг бид харин, Кирийл үсгийн дүрмээр [моногол] гэж дуудах ёстой.

Гэтэл "Монгол гэсэн зургаан үсэг..." хэмээн ярьж, дуулах хүртлээ, түүнийг ихэнхи хүмүүс анзаарахгүй байх хүртлээ бид төрөлх хэлнээсээ холджээ. Монгол бичгээ албан бичиг болгох өдөр ирнэ гэдэгт би эргэлзэхгүй явдаг. Харин эрдэмтэн мэргэд, шинжлэх ухааны байгууллагууд, ард олон бид хамтран энэ өдрийг ойртуулах хэрэгтэй. Дунд сургуулийн сургалтанд Монгол бичгээ үзэж байгаа нь сайн хэрэг. Цаашид үүнийг улам гүнзгийрүүлсээр хэдэн жилийн дараа Монгол бичгээ төрийн албан бичиг болгоход болохгүй гэх газаргүй.

Монгол бичгээ буцаан хэрэглэх санааг хамгийн их эсэргүүцдэг хүмүүс төрийн эрх мэдэл барьж буй эрхэм түшмэдүүд. Хэрэв Монгол бичгээ эргүүлэн хэрэглэх бол хамгийн түрүүнд тэд ажилгүй, цалингүй болох учир арга ч үгүй биз. Хэдий болтол би Чингисийн Монгол, би Монгол хүн гэж цээжээ дэлдчихээд, Кирийлээр бичсэн нэрийн хуудас хүнд өгч, "танайх ийм үсэгтэй юм уу?" гэж амаа асуулган, дорд үзэгдэж явах юм бэ? Адилхан Монгол мөртөө "хужаа нар" хэмээн дорд үзэх өнгөөр бидний ханддаг Өвөрлөгч нарыг Монголоороо бичиж байхыг харахаараа би өөрөөсөө асар ичдэг. Монгол бичгээ эргүүлж хэрэглэх эхний алхам болгож "хуучин" гэлгүй, "Монгол бичиг" хэмээн нэрлэе. Учир нь "шинэ Монгол" бичиг гэж байхгүй. "Шинэ" үсэг буюу бидний хэрэглэж буй Кирийл үсэг цаанаа зохиосон эзэнтэй, "манайх" хэмээн бид булаалдах эрхгүй цагаан толгой. Биднийг оюутан байхад нэг бүлэгт сурдаг байсан Болгарчууд цагаан толгойн баяр хэмээн жилд нэг өдрийг тэмдэглэдэг байсан. Тэгээд ч Монгол хэлний авиа зүйн шаардлагыг хангадаггүй, хүчээр зохиосон дүрэм нь хэлэнд маань зохицдоггүй тийм л цагаан толгой шүү дээ.

Жишээлбэл:! Монгол хэлний "ш" үсгээр дуудагддаг авиаг Орос цагаан толгойд "щ" гэж тэмдэглэдэг. Харин тэдний "ш" үсгийг дууддаг [ша] хэмээх авиа манай хэлэнд огт байдаггүй. Тэгэхээр энэ хоёр үсгийн аль нэг нь л байхад манай "ш" үсгээр дууддаг авиаг төлөөлж бүрэн чадна, нөгөө нь илүү болж таарч байна. Бас Орос хэлний "ж", "ч" "ш" үсгийг дууддаг шуугиант авиа манай хэлэнд огт байдаггүй. Кирийл цагаан толгойн "гээгдэх эгшгийн дүрэм" гэхэд монгол цагаан толгойд огт байхгүй байх жишээтэй.

Монгол бичгийн их энхлэгээр тэмдэглэдэг авиаг Кирийл үсэгт хэрэглээгүйгээс хэлний үзүүрийн ''н", угийн "н" хоёр ялгагдаж өгдөггүй учраас жишээлбэл, "сайн, ногоон" гэх мэтийн үгийг хэл сурч буй гадаад хүнээр уншуулвал "сайна, ногооно" гэж үзүүрийн "н"-ээр дууддаг, бид өөрсдөө хэлээ мэддэг тулдаа угийн "н"-ээр уншдаг. Монгол бичгийг боловсронгуй биш учир гадаад хэлний нэр томъёо, шинжлэх ухааны хэллэгийг бичихэд хүндрэлтэй гэж манайхан ад үздэг. Мөнөөх хангыл үсгээр гадаад үг хэрхэн бичсэнийг бидний сайн мэдэх нэгэн шампунь дээрээс харахад дараах маягаар бичжээ.

Үүнийг Кирийл бичиг рүү галиглавал "шампунь" (shampoo) гэснийг "сям-пхү" гэж, "Хээд энд шөөүлдөөс" (head & shoulders) гэснийг "Хэ-ды & шёл-дө" гэж, "клийник сийстэм" (clinic system) гэдгийг "кыр-ри-ниг ши-сы-тэм" гэж, "рифрээш" (refresh) гэснийг "ри-пхы-рэ-шүй" гэж тус тус бичжээ. Бас хивс цэвэрлэгчийг /carpet ! cleaner/ "ка-пэт кы-ри-нө" гэсэн байна. Монгол бичгээр ч мөн л энэ дайны, зарим нь үүнээс арай дээр бууна. Үүнтэй төстэйгээр, Монгол бичгээр гадаад үгсийг, шинжлэх ухааны нэр томъёог буулгасныг өвөр монголчууд хэрэглэсээр л явна. Тэд Монгол бичгээр буухгүй байна гээд ханз юм уу, эсвэл Кирийл үсэг хэрэглээгүй. Үнэхээр андуурч самуурахаар, ээдрээтэй үсэг орсон ганц хоёр нэр томъёог, эсвэл салангид үсгийг тод үсгээр буюу эсвэл латин, Кирийл үсгээр тусгайлан тэмдэглээд хэрэглэхэд ч болохгүй гэх газаргүй. Эцэг өвгөдөөс уламжлан ирсэн өв соёлоо дээдэлж, эх хэлээ ариун байлгах үндэс болсон Монгол бичгээ сэргээн хэрэглэцгээе!

Урвагч нартай тооцоо бодох цаг болсон.Монголчуудаа!!!


Дэлхийн түүхэнд анх удаа Ардчилал, Даяарчлалыг анх Чингис хаан өөрийн цаг үедээ тохируулан нэгэн цагт цогцлоож байжээ.
Тэгэхдээ одоогийн арчаагүй эрх баригч Махн, Ардилсан нам шиг түмэн олны хараал идэж шившиг болсонгүй.Чухам тухайн үеийнхээ хөгжлийн манлайд явсан эзэнт гүрнүүдийг нэгтгэн захирч дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хаадын хаан нь болж Монголын эзэнт гүрнийг байгуулж захирсан шиг захирч явжээ.

Гэтэл Ардчиллаар тоглолт хийсэн Элбэгдорж, Бат-үүл, Баабар,Энхболд ба Махн намын томчуул гэх луйварчид нь Батмөнх, С.Зоригоос эхлээд Монголын хүний уужим ухаалаг,зоримог шударгуу занг умартан мартаж улмаар Монгол үндэстний эрх ашгийг уландаа дэвсэн харийнхны халаасанд багтаж байх юм.
Монголын ард түмнийг ядуугийн ядуу болгож идэх хоол талхныхаа төлөө ирээдүйгээ мартаж чаддаг болтол цөхрүүлжээ. Ийнхүү туйлдаж байхад нь мөн л сэтгэл нь ханахгүй Н.Энхбаяр, М.Энхсайхан эх орноо худалдсан авилгачид ард түмний итгэл сэтгэлээр тоглож хувьсгал хийх юм гэнэ. Тийм хувьсгал хийх ухаантай байсан юм бол эрх мэдэлтэй байхдаа ид залуу байхдаа энэ бузар булайг эхлэж байхад нь дарахгүй яасан юм бэ? Овоо суулгаагүй бол шаазгай юунд суух билээ. Өөрийн гараар энэхүү балиар дампуурлын тогтолцоог энэ хүмүүстэй хамтран бий болгож түүнийгээ хуульчлан хамгаалж Монгол үндэстний эсрэг хорт үйлдэл хийснээ хэзээ ухаарах болов оо? Хэрэв үнэхээр хувьсгал хийгээд шударга эх оронч Монгол хүмүүний гарт төрийн эрхийг атгуулбал улс үндэстнээс урвасан ялыг чинь Монголын ард түмэн хэтрүүлэх буй за.
Монголын ирээдүйг сүүмийх ч гэрэлгүй болгож буман газрын өрөнд Монголын газар шороог эрдэнэс баялагтай нь тавихаар улайран тэмцэгч эдгээр хүмүүс чухамдаа хэн бэ?
Энэхүү хүмүүс яагаад Монгол үндэстний эсрэг ийнхүү аймшигтайгаар хорт бодлогыг явуулна вэ?
Яагаад Монголын ард түмэн үүнийг мэдсээр байж хар амиа бодон ирээдүй үрсээ мартан сууна вэ?
Монголчуудаа сэрэх цаг болсон. Бидний өвөг дээдсийн хайрлаж байсан амиа зориулсан газар шороо, хүсэн хүлээсэн тусгаар тогтнол үндэстний аюулгүй байдалд энэ хэдхэн эрлийз хурлийзууд, түүний гар хөл болсон бэртэгчид, улс үндэстнээс урвагчид улайм цайм улайран халдсаар байна.Эдгээр урвагчид түүх удам судраа мэдэхгүй, хятад оросын хөлд сөгдөж өөрийн хар амиа Монгол үндэстний эрх ашгийн өмнө ичгүүргүйгээр тавьж байна.

Энэхүү бузар урвагчид Монгол үндэстний бахархал омогшлыг уландаа дэвсэж Хөх Монголыг танигдахгүй болтол өөрчлөхийг хүсэж байна. Цэвэр цусны Монголчуудыг хот хөдөөгөөр талцуулан, эрдэм боловсролтой эрүүл саруул залуусыг эрх мэдэл, мөнгө төгрөгөөр урхидаж өөрсдийн бузар үйлдлээ үргэлжлүүлж байна.

Монголоо тойрсон Монгол туургатнаа дуудах нь битгий хэл дурсах ч үгүй байна.Тэд яавал энэ хэдэн Монголчуудыг мөнхийн ядуу, цөөхөн байлгах вэ яаж мөхөөх вэ гэсэн хятад, манж ,оросын бодлогыг сайн дураар давуулан биелүүлж Монголын төлөө гэсэн эх оронч болгоныг улайм цайм алж байна. Монголын баялаг, газар нутаг, соёл зарж болох бүхнийг зарж худалдаж байна.Монголд зарж болохгүй зүйл байхгүй(П.Очирбатын хэлсэн үг) хэмээн уриалж байна.

Ардчиллаар хүний эрхээр халхавч хийсэн урвагчид зөөлөн суудлаасаа мултрахгүйн тулд Монголын ирээдүйг худалдсаар байна.

Монголчуудаа бид одоо л сэрэхгүй л бол нэгэнт оройтно.Мянган удаа хувьсгал хийгээд сая удаа бурхандаа мөргөсөн ч оройтсон байж болно.Үхлээс мөхлөөс өөр бүх зүйлд гарах гарц буй. Монгол минь үхэхэд ганц хуруу мөхөхөд хоёрхон хуруу л үлдлээ. Монголчуудаа Монгол төрийн төлөө биш өөрийнхөө төлөө ажиллаж амьдаръя (Ц.Элбэгдоржийн ерөнхийлөгчийн тангараг тавихдаа хэлсэн үг) гэж уриалж Монголыг зарах үзэл бодол Монгол даяар хар тахал мэт тархаж байна.

Дэлхийн Монголчуудын амь итгэл мөрөөдөл болсон төв Монголыг ийм байдалтай болгосон 1990 оноос хойш төр барьж хууль санаачилж батлалцаж, хуулийг хэрэгжүүлж явсан бүх хүмүүст энэхүү асуудал хамаатай хариуцлагатай билээ.

Түүхэнд үлдэх (хүндтэй) нэрний чинь ард Урвагч гэж тодотгох эрхтэй Монголын ирээдүй танаас шаардаж байна. Урвагчдыг цээрлүүлж, Монголын төрийг цэвэрлэх цаг иржээ. Ерөнхийлөгчөөсөө хурган дарга, багш, эмч хүртлээ илжирсэн авилгалын сүлжээг таслаж устгаж, улс үндэстнээс урвалтыг таслан зогсоож Монгол төрийг цэвэрлэх цаг нь болсон.

Монголчууд бидний удам тасрах аюулын харанга дэлдье!

Удахгүй уушгины эмч хамгийн эрэлттэй мэргэжил болох магадлалтай. Жил бүр агаарын бохирдол, утааг багасгах зориулалтаар төсвөөс их хэмжээний мөнгө гардаг ч утаа багасгах нь байтугай үндэсний гамшгийн хэмжээнд хүрээд байгаа билээ. Нийслэлийн иргэд бараг бүгдээрээ уушгины ямар нэгэн өвчинд өртсөн нь ойлгомжтой. Магадгүй арван жилийн дараа уушгины болон агаарын бохирдлоос үүдэлтэй хорт хавдрын өвчлөл дээд цэгтээ тулах биз ээ.

Агаарын бохирдолтой холбоотой Америкийн эрдэмтдийн судалгаанаас сонирхуулъя. Тэд агаарын бохирдолт хүүхдийн IQ-д муугаар нөлөөлдгийг тогтоожээ. Эрдэмтэд судалгаандаа Нью-Йоркийн хоёр зуун дөчин есөн эх, хүүхдийг хамруулсан байна. Ингэхдээ судалгаандаа Манхэттений хойд хэсэг болон Бронскийн өмнөд хэсгийн хамгийн бага орлоготой хүмүүсийг оролцуулжээ. Агаарын найрлага хянадаг төхөөрөмжийг төрөх дөхсөн эмэгтэйчүүдэд хоёр хоногийн турш биедээ авч явуулж туршсан байна. Тэд мөн тав хүртэлх насны хүүхдүүдийн IQ-г шалгажээ. Эндээс, төрөхөөсөө өмнө хамгийн бохир дүүргүүдэд байсан хүүхдүүд хорт бодисын нөлөөнд бусдаасаа хамаагүй их нэрвэгдсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Судалгааны баг өмнө нь хар тугалгын ууршилт хүүхдийн уураг тархинд хэрхэн нөлөөлдгийг судлахад яг ийм дүн гарч байжээ. Тэдний олон судалгааны дүнгээс агаарын бохирдолт хүүхдүүдэд хорт хавдар, багтраа өвчин тусах эрсдэл хамаагүй нэмэгддэг болох нь нотлогджээ.

Манай эмч мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагынхан үүнээс дутахааргүй олон төрлийн судалгаа, шинжилгээ хийсэн байна. Бүх судалгаагаар утааны хор хөнөөлөөс ялангуяа бага насны хүүхдүүдийн эрүүл мэнд хамгийн ихээр хохирч байгаа гэсэн дүгнэлт өгч болно. Ер нь сүүлийн үед эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн дийлэнх нь ихээр ханиалгадаг өвчтэй байдаг ба эмч мэргэжилтнүүд үүний гол нөлөө утаа гэж үзэж байгаа. Хүмүүс ханиалгаж эхлэнгүүт эмнэлэгт хандахын оронд гэрээр эмчлэх гэж өөрсдөө дур мэдэн эм хэрэглэснээс болж харшилтай болцгоож байна. Их хүйтэн уур амьсгал, агаарын бохирдол, эмийг замбараагүй хэрэглэдэг гэсэн гурван шалтгааны улмаас уушгины буюу амьсгалын дээд замын өвчлөлүүд их болсон гэсэн эмч нарын дүгнэлт гарчээ. Хүнд металлаар амьсгалах дунд насныхан болоод ахмадууд нь бүр өнгөрчээ гээд энэ сэдвийг орхих гэтэл түүнээс ч аюултай бүүр үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц бас нэг аймшигтай мэдээлэл сэрдхийлгэлээ.

Юу гэхээр, хамгийн сүүлийн судалгаагаар агаарын бохирдол бага насны хүүхдүүд, ялангуяа нялх хүүхдүүдийн өсөлт, биеийн хөгжилд сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн утааны гамшиг Монголын ирээдүйд харанга дэлдэж байна. Хүн амын өсөлт, чанар гэдэг бол тухайн улс орны оршин тогтнох бас нэг үндэс байх нь гарцаагүй. Сүүлийн жилүүдэд нялх балчир үрсийн өвчлөл эрс нэмэгдэж байгаа. Харин эрүүл мэндийн статистикийн мэдээгээр хүүхдийн өвчлөлд амьсгалын эрхтний өвчлөл тэргүүлдэг бөгөөд агаарын бохирдол ихтэй газар энэ нь бүр ч илүү байгаа нь батлагдсан байна.

Улаанбаатар хотын агаар дахь тоос, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж нь хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөл, тухайлбал, хүүхдийн гуурсан хоолойн цочмог болон архаг үрэвсэл, уушгины үрэвслийн нэг шалтгаан болж байна. Мөн Улаанбаатар хотын хүүхдүүд хөдөөгийн хүүхдүүдийг бодвол гуурсан хоолойн үрэвсэл өвчнөөр 5-15 дахин илүү өвчилдөг ажээ. Түүнчлэн агаарын бохирдол нь хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжлийн үзүүлэлт, дархлааны системд хэрхэн нөлөөлж байгааг судлахад Улаанбаатар хотод судалгаанд хамрагдсан хүүхдүүдэд өсөлт, хөгжлийн хэвийн харьцаа алдагдаж, өндөр, жин нэмэгдэж, цээжний тойргийн хэмжээ багассан нь тогтоогджээ. Эндээс бяцхан дүгнэлт хийхэд, хэдхэн жилийн дараа халхын сайхан ханхар эрчүүд алга болж, эр эм нь ялгагдахгүй, ёстой нөгөө цус ойртсон мэт бие галбиртай залуусаар дүүрэхийг хэн үгүйсгэх билээ. Хэдэн сарын өмнө Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба радиогоор “…Одооны хүүхдүүд комьпютерийн өмнө олон цагаар сууж нүдний хараагаа муутган, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийхгүйгээс эрэгтэй хүүхдүүд бөгтөр, туранхай, булчин шөрмөсийн хөгжил байхгүй, эмэгтэй хүн шиг хавчиг цээжтэй болж байна” хэмээн шүүмжилж байсан. Гэтэл дээрх судалгааны дүнгээс үзвэл комьпютераас ч илүүтэйгээр агаарын бохирдол хүүхдийн биеийн хөгжлийг өөрчилж байгаа аж. Нөгөөтэйгүүр Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэн, Дээж судалгааны хүрээлэнгийнхэнтэй хамтран нийслэлийн утаанаас сорьц авч шинжилжээ. Тэдний шинжилгээгээр нийслэлийн утаа хүхрийн давхар исэл, болон бусад хорт бодис зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэд дахин их байгаа бөгөөд энэ нь эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд илүү хортойгоор нөлөөлдгийг тогтоосон байна. Тодруулбал, эдгээр хорт бодисууд нь ураг болон эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн чадварт гажиг үүсгэдэг болохыг илрүүлжээ. Тэгвэл өнгөрсөн жил 68 мянган эх төрснөөс 4800 орчим нь амьгүй хүүхэд төрүүлсэн тухай статистик мэдээ байх юм. Амьгүй хүүхэд төрөхөд удамшлын ямар нэг өвчин, баталгаагүй, чанаргүй хоол хүнс нь нөлөөлдөг боловч гол нөлөөлөх хүчин зүйл бол агаарын бохирдол гэж Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн тэмдэглэсэн байна. Мөн 68 мянган эхийн 3.7 хувь нь 2.5 кг-аас доош буюу дутуу хүүхэд төрүүлжээ. Тэдний судалгаагаараа өвлийн улиралд амаржсан эмэгтэйчүүдээс тархины даралттай, хүчилтөрөгчийн дутагдалд орсон, төрөлхийн гажигтай хүүхэд илүүтэй төрдгийг тогтоосон байна. Агаарын бохирдолтой холбоотой нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэе. Дүлий төр, засаг, хотын удирдлагуудыг утааг багасгахыг хүлээвэл монгол үндэстэн устгахад хүрэх учраас иргэд өөрөө дуу хоолойгоо илэрхийлээд эхэлжээ. Уул уурхайн инженер мэргэжилтэй Б.Гомбосүрэн гэгч хүн утаажилтаас болж эрүүл мэндээр хохирон хөдөлмөрийн чадвараа алдсан учраас төрөөс 100 сая төгрөг нэхэмжлэн, хөдөлгөөн байгуулж тэмцэх гэнэ. Тэрээр I хороололд амьдардаг юм байна. Тус хорооллын хойд дэнж улсын мэдлийн, нөөцийн газар байсан бөгөөд барилгажуулалтын төлөвлөгөөнд орсон, айл буух хориотой байж. Гэтэл хууль зөрчин буусанд айлуудад сонгуулиар улс төрчид газрыг нь хууль бусаар баталгаажуулснаас болж хэтэрхий олон айл буусаар Баянхошуутай нийлсэн. Үүний улмаас I хороолол утааны голомт газар болжээ. Энэ нь Гомбосүрэнгийн өвчний гол шалтгаан болсон байна. Амьсгалын дутмагшил гэсэн оноштой, бүх бие нь сульдаж, унтаж чаддагүй, агаарын дутагдал, нойргүйдлээс болж мэдрэлийн ядаргаа, невроз, рефлексийн алдагдал гээд тархи толгойн өвчтэй болсон. Нервийн өвчтэй болохоор хоол боловсруулах, ой санамж, реакц гээд л хамаг эрхтэн нь муудсан гэнэ. Нарийн шинжилгээ өгч байж уушиг утаажилтын хорт бодисоор бохирдож бөглөрснөөс болж, агаар авалт хомсдож, улмаар үүнээс болж амьсгалын хэвийн явц гажиж, дутмагшлын өвчин үүссэн гэжээ. Эмчилгээ хийлгэдэг боловч үр дүн өгөхгүй зовдлг аж. Тиймээс эмчилгээ хийлгэх, утаажилтгүй газар амьдрах нөхцөлөө хангах ажээ. Гомбосүрэн “1998 онд нийслэлийн нэг хүнд оногдох агаарын бохирдол жилд 90кг байсан бол 183 кг болсон. Сүүлийн үед надад бас утааны харшлын шинж тэмдэг илэрч, ханиалгаж, бие загатнаж, юм туурч байна. Манай утаанаас харийнхан зугтаж, элчингүүд дайжиж, гадаад харилцаагүй ч болох гэж байна. Утаанд харагдац муудсанаас хүмүүс бэртэж, аваар осол гарч байна. Би гэр хороололд айл хайж яваад утаанаас болж юм сайн харахгүй өлийж яваад, халтирч унан хөлөө бэртээсэн. Би 100 сая төгрөгөө авахын төлөө туйлбартай тэмцэнэ. Гэр хорооллынхныг би огтхон ч буруутгахгүй, төрийн хариуцлагагүй явдал л буруутай. Миний 100 саяын тэмцэлд эвлэн нэгдэх хүн олон бий гэж бодож байна. Хамтран тэмцье, өвчин эмгэгээсээ салцгаая, утаагүй газар амьдарцгаая, төр засагт дохио, анхааруулга өгцгөөе, утаажилттай тэмцдэг болгоцгооё гэж уриалж байна” хэмээн ярьсан байна. Тиймээс Гомбосүрэнтэй нэгдэн утааны эсрэг тэмцэх хүмүүс байвал бидэнд хандаж болох юм.

Ардчилалын далбаан доорх луйварчид

Монгол үндэстэн өөрийн газар нутаг дээр мянга мянган оныг элээж аж төрсөөр ирсэн бөгөөд энэ хугацаанд Үндэстэний давтагдашгүй онцлог шинж төрхийг хадгалсан агуу их соёл, түүхийг бүтээсэн ард түмэн билээ.
Монгол үндэстэн он цагийн эргэлтэнд хөгжин мандаж, бууран доройтсон нь цөөн бус боловч Үндэстэний соёл, ёс заншлаа үеэс үед уламжлан үлдээж, газар нутаг эх орондоо эзэн нь байсаар өнөөг хүрсэн юм.
Гэтэл сүүлийн 20-н жилийн дотор зохион байгуулалт бүхий бүлэг этгээд Монгол Үндэстэний шилдэг хөвгүүд охидын зүтгэл тэмцэл, цус хөлс шингэсэн Монгол Улсын Тусгаар тогтнолыг ганхуулж, бүтээн босгосон барьж байгуулсан бүхнийг нь төрийн өмчийг хувьчлах нэрээр зувчуулж, гадагш дотогш зөөж үрэн таран хийж байна.

Тэд хувь хүний эрх ашгийг улс төрийн! хувийн өмчийг эдийн засгийн эрхэм зорилго! хэмээн тунхаглаж, энэхүү үзэл санаанд тулгуурласан 1000 гаран хуулийг батлан гаргаад байна.

Эдгээр хуулиудын хүрээнд бид халдашгүй дархан эрхээ хувьчилж!! эх орондоо харийнханд боолчлогдох, эх орноо харийнханд худалдах!! сэтгэхүй Монгол даяар “хар тахал” мэт тархаж байна.

Үндэстэний оршихуйн нэг үндэс газрыг хэн мөнгөтэйд нь дуудлагаар худалдаж, Үндэстэний дахин нөхөгдөшгүй баялаг алт эрдэнэсийг Монголын хууль харийнханд шимтгэл авах төдийхнөөр зүгээр л өгчихөж байна!

“Ардчилал”-аар халхавч хийсэн зальт этгээдүүдийн боловсруулж гаргасан хуулиудын “ач”-аар Монгол Улс нийт газар нутгийнхаа хоёрны нэгийг лиценз хэлбэрээр гадна дотны хэн дуртайд нь олгоод байгаа бөгөөд Монгол Улсын газар нутгийн гуравны нэгийг харийнханы эзэмшилд нэгэнт өгчихөөд байна!

Ийнхүү эдгээр хуулиуд нь Монгол Үндэстэний эрх ашигт харшилж, Монгол Үндэстэн оршин тогтнох тулгуур үндсүүдэд халдаж, Монгол улсын Тусгаар тогтнол, аюулгүй байдлыг ганхуулж байна. Энэ бүхнээс дүгнэвэл Монгол Үндэстэн оршин тогтнох тулгуураа алдаж, Монгол үндэстэн түүний эрх ашгийг хамгаалж байгуулсан Монгол улс цаашид орших уу? эс орших уу? гэсэн амин чухал асуудал өнөөдөр Монгол үндэстэний өмнө тулгараад байна.

Монгол улсад 30 гаруй нам улс төрийн үйл ажиллагаа явуулдаг боловч тэдгээр намуудын үзэл санаа, үйл ажиллагаа нь өөр хоорондоо ялгагдах зүйл бараг үгүй бөгөөд тэд “ардчилал” хэмээх мананд төөрч будлижээ.

Төөрч будлисан нь байхад зориуд төөрүүлж, будлиулж, ард түмнийг хуурч мэхэлж, итгэл сэтгэл дээр нь дөрөөлж буй зальт этгээдүүд Монголын улс төрийн намууд болон бусад хүчнүүдэд оршиж, Монгол Үндэстэний эсрэг бодлого боловсруулж, үйл ажиллагаагаа эрчимтэй явуулсаар байна!

Энэ нь сүүлийн 18-н жилд Монголын төрөөс батлан гаргасан хуулиудаас илэрхий харагдаж байна. МАХН төр барьж байна уу? АН төр барьж байна уу? Эсвэл олон намын эвсэл төр барьж байна уу? гэдгээс үл хамаарч, Монголын төр хувь хүний эрх ашгийг эрхэмлэж, ингэснээрээ Монгол Үндэстэний эрх ашгийг уландаа гишгэж, үүний улмаас Монгол Үндэстэний нэгдмэл байдал алдагдаж, дур зоргоороо авирлах үзэл – волюнтаризм газар авч, төргүй, засаггүй байх үзэл – анархизм гаарч, Үндэстэний эсрэг гэмт хэрэг үй олноор гарах болж, түүнийг Монголын хуулиар хүлээн зөвшөөрч байна!! Энэ нь ард түмнийг улс төрөөс залхааж байна.

“Улс төр” бол тухайн Улсын ард түмний хүндэтгэн дээдэлж, хүрээлж байх учиртай ариун нандин зүйл билээ. Гэтэл Монголын улс төрийн намууд хүн ардаа “Улс төр” гэсэн хүндэт ойлголтоос залхааж, Улс төргүй буюу байсан ч хэн нэгэнд найр тавихад бэлэн болтол нь залхааж байна! Монголын улс төрийн намууд үүнийг хүсэж байна!

Эсвэл хүсээгүй ч тэдний үйл ажиллагаа Монголын ард түмнийг ийм байдал руу түлхэж байна! Үүнийг хараад суух буюу Монгол Үндэстэний мөхлийг хүлээх эрх агуу их Монгол Үндэстэний эс ширхэг болж төрсөн надад байсангүй.

Учир иймээс Үндэстэний үзэлтнүүдэд, Эх орончдод, үндэсний, үндсэрхэг хэмээгчдэд, ерөөс агуу их Монгол Үндэстэний эс ширхэг болж төрсөн хүн бүрт энэ асуудал хамаатайн учир Эх орноо, Улс Үндэстэнээ хайрлах сэтгэл зүрхтэй Монгол хүн бүрт зориулан та олны мэргэн оюунд толилуулж байна. Болгоон соёрхоно уу.

ӨНӨӨГИЙН ХОРЛОЛТ БАНДИ НАР.


“Хаанаас зааж өгөөгүй нутагт хэн ч зоргоороо нутаглаж үл чадмуй.

Хаан бээр хан хөвгүүдэд, хан хөвгүүд түмний ноёдод, түмний ноёд мянганы ноёдод, мянганы ноёд зууны ноёдод нутаглах нутгийг тус тус, дам дамаа дэслэн зааж өгмүй” /Плано Карпини/




1994, 1995 онд МСДН-ын нэгэн удирдагч, иргэн Ламжав гэгч “Газрын тухай хууль болон Иргэний хууль нь Үндсэн хууль зөрчиж байна” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд зарга үүсгэж, газрыг өмчид өгүүлэх гэж сүрхий заалдсан ч, түүний өргөдлийг цэц хянан үзээд “Үндсэн хууль зөрчөөгүй” гэж шийдсэн юм.

Газрын хувьд өмчлөх явдлыг ардын хувьсгал ялж, 1921 онд устгасан мэт түүхийг гуйвуулсныг миний бие Хүннүгийн үеийн түүхээр, мэргэдийн судалгаанд тулгуурлан няцаасан бол одоо “Халх товчоон”-д түүнчлэн, олон эрдэмтэн судлаачдын санал, онолд тулгуурлан, хүн төрөлхтний анхаарлыг үеийн үед татаж ирсэн, одоо ч маргаан тасраагүй байгаа, тэр дундаа монголчуудын хувьд хоолойд тээглэсэн яс болоод байгаа “газар, түүнийг өмчлөх эсэх асуудалд, ард түмнийхээ анхаарлыг хандуулахын тулд” монгол нутагт төр бий болсон үеэс хойших түүхийн уудам их орон зай, цаг хугацаанд хандмуу. Ламжавтангууд газрыг зөвхөн үйлдвэрийн хэрэгсэл төдийд авч үздэг бол бид газрыг эх орон гэдэг өргөн утгаар нь ойлгож, тусгаар тогтнол гэдэг хэмжүүрээр нь үнэлж, Монголын бүхий л түүх, нүүдлийн соёл иргэншлийн одоо ч үргэлжилсээр буй онцлог, Монгол үндэстэн орших уу, эс орших уу?… гэдэг язгуур асуудлаар нь авч үзэж байна.
“Төв Ази, Монгол нутаг нь хүн төрөлхтний анхны эх орон, гал голомтын нэг бөгөөд чулуу, хүрэл зэвсэгтэн өвөг дээдсийн үед овгийн хүй нэгдэл ноёрхож, үйлдвэрлэлийн багаж зэвсэг, бүтээгдэхүүнийг хамтран ашиглаж хэрэглэж байсан учир тэр цагт газар өмчлөх, эзэмших ёсны ул мөр ч үүсээгүй, зөвхөн нийтээрээ тэгш эдэлбэрлэж байжээ.
Төмөр зэвсгийн үеэс эхлэн хувийн өмч хөгжсөнөөс хойш газар, түүний баялгийг өмчлөх ёсон үүсэн гарсан боловч К.Марксын хэлснээр дорно дахины улс гүрэнд газар улсын өмчинд байжээ. Иймээс Монголын эртний өвгөч улс Хүннү зэрэгт газрын хувийн өмч буй болж чадаагүй байв… /”Халх товчоон”
II дэвтэр 234-р хуудас/.

*** *** ***

Гэвч овгийн байгуулал бүрмөсөн задарч, феодализм бүрэлдэн тогтсон нөхцөлд газар нь феодалын улс буюу хаадын өмч /хэрэг дээрээ хааны өмч бус, төрийн өмч! Учир нь “хаан өөрөө төр” байсан юм О.Д/ болон хувирчээ.
“Газар бол улсын үндэс” гэсэн ойлголт Хүннүгийн үеэс Чингисийн үе хүртэл “алтан гэрээс” болон он цагийг нэвтлэн ниссээр…

Эрдэмтэн Д.Гонгорын үзсэнээр Монголчуудын газар өмчийн эрх, эзэмшил, эдэлбэрийн бүх явцыг “нутаг”, “нүүдэл” гэсэн хоёрхон үгээр тайлбарлаж болох юм. Нутаг хэмээх нь газар шороо, нүүдэл хэмээх нь газрыг ашиглах арга хэлбэр аж.
Монголын их төр байгуулагдахын өмнө овог, аймаг бүхэн тодорхой хэмжээний газар нутгийг эзэмшиж, түүнийхээ хүрээ хязгаарт амьдарч явсан тул, тэр цагт газрын эзэн өмчлөгч нь овог, аймаг, ханлиг байжээ.
XI-XIII зуун буюу түүнээс өмнө ч Монголын энэ тэр овог аймаг, хүрээ айлын харьцангуй тогтвортой оршин сууж асан тодорхой хэмжээний заагт газар дэвсгэр буюу бүр тодотгож хэлбэл өтөг бууцыг “нутаг” гэж нэрлэдэг байжээ. Чингэхүл одоо манай үе хүртэл уламжлан ирсэн энэ тэр нутаг-өтөг бууц овог аймгийн хүй элгэнээрээ шүтэлцэн суудаг байжээ. Иймээс анхны өтөг бууц нь овог аймгийн мэдлийн нутаг болно.
Нүүдлийн мал аж ахуйн өвөрмөц онцлогоос болж аливаа нэгэн овог аймаг суурьшилтай нэгэн нутаг-өтөг бууцанд жилийн дөрвөн улиралд байнга нутаглан суух бололцоо даанч үгүй нь мэдээж билээ. Иймээс тодорхой хэмжээний дэвсгэр газарт бэлчээрийн аяс харгалзан нүүдэллэх нь зайлшгүй учир “нутаг” хэмээх ойлголтонд бэлчээр хамаарагдах нь зайлшгүй болно.
XIII зууны эхэнд Феодалын нэгдсэн төвлөрсөн улс байгуулагдсанаар нутгийн ойлголтыг үндсэнд нь өөрчилжээ.
…Хамаг Монгол, Тайчууд, Хэрэйд, Найман, Татар зэрэг аймгийн холбоо-улс ханлиг бүхэн тус тусын хувь эзэмшил /өмч бус О.Д/ нутагтай байж, дор бүрнээ түүнийхээ эзэн /өмчлөгч бус/ болж явсан нь язгуураар өөрчлөгдөж “Монгол орон”, “Монгол нутаг” хэмээх өргөн ойлголт буй болжээ. Уул ойлголтод өмнө зүг түмэн газрын цагаан хэрэмнээс хойш Байгаль нуур, Баргужин төхум, зүүн зүг Хянганы нуруунаас баруун тийш Алтайн уулыг давтлах өргөн уудам газар орон ухагдах болжээ.
Ийнхүү асар өргөн ойлголт буй болсноор түүнээс өмнө “нутаг” хэмээн овог аймаг буюу сайндаа феодалын түрүү үеийн улс, Ханлигийн цар хэмжээгээр хэлэлцэж байсныг нийт монгол орны дэвсгэр газрын цар хүрээгээр хэлэлцэх болгож, нутгийн шинэ тогтолцоо үүсэв…
Нэгэн нэгдмэл ерөнхийлөн захирагч-дээд эзэн хаан гарч ирэв…
Энэ нь овог аймгийн газар нутгийн өмчийн ойлголтыг феодалын улс буюу эзэн хааны бүрэн эрх хэмжээнд аваачин /эзэн хаан нь өөрөө төр болно. О.Д/ өргөтгөж тохсон нь болой.

Чингэснээр газар нутгийн өмчлөл, эзэмшлийн үндсэн гол гурван хэлбэр буй болсон нь:

а/ түмэт, мянгат буюу шууд хэлбэл тэдгээр ноёдын захирамж нутаг,
б/ хаан ба түүний алтан ургийн өмч нутаг,
в/ талын язгууртны дархан нутаг, эдгээр болно. / жич: энд би “Халх товчоон” зохиогчтой өчүүхэн маргаж буй бөгөөд хаан ба түүний алтан ургийн өмч нутаг гэдэг нь Модун Шаньюйн үеийнхтэй адил мөн л их хааны эзэмшил болой. Учир нь их хаан өөрөө нэгэнт төр учир бүх газраа мэдэж, хуваарилж, захирч байсан юм.
Нөгөө талаас гэвэл “Халх товчоо” зохиогчийн ч зөв юм. Хаан болон алтан ургийнхан нь Монголын “Төр” байсан учир газар нь хэн нэгэн хүний хувийн өмч бус төрийн өмч /хаан болон алтан ураг нь төр мөн гэдгийг давтан хэлье. О.Д/ болой.
1206 онд Монгол улс байгуулагдсаны дараа Чингис хаан бүх Монгол улсыг гол, зүүн, баруун жигүүрт хувааснаар Монгол улсыг гол, зүүн, баруун жигүүрт хувааснаар Монгол нутаг мөн эл гурван хэсэгт хуваагдаж, тэдгээрийг “түмэн” гэж нэрлэж, өөрийн итгэлт шадар нөхдөөр төлөөлүүлэн захируулжээ…/ Түмтийн ноёдын нутаг-газар бол тэдний өмч биш, хэрэг дээрээ хааны буюу улсын өмч, түмтийн ноёдод хаанаас олгосон эзэмшил газар юм/.
XIII зууны эхэнд бүх улсын иргэдийг аравтын тогтолцоотой болгон байгуулсны дотор газар нутгийн хуваарийн хамгийн гол нь мянгатууд байлаа. Мянгатыг зохион байгуулсан нь ураг төрлийн шүтэлцээ барилдлагаанд тулгуурласан овог аймгийн хуучин байгууллыг халж, газар нутгийн хуваарьт түшиглэсэн шинэ харьяаллыг буй болгов…
Мянгатууд нь гол төлөв овог аймгийн үеийнхээ хуучин нутагт улиран сууж байсан бөгөөд хааяа заримд нь нутаг улиран сууж байсан бөгөөд хааяа заримд нь нутаг олгож байршуулах шаардлага гарсныг тэр тухайд нь гүйцэтгэсэн бөгөөд харин бүх мянгатын нутаг усыг батлан тогтоож, нийтээр журамлах ажлыг Өгөөдэй хааны /1228-1241/ үед гүйцэтгэжээ…
“Улс иргэнд нутаг ус хувааж өгөх”, “мянгат мянгатаас нутагчин томилон гаргах” –аар дурдсан хоёр зүйл бүхий заалт буйгаас үзэхэд мянгат тус бүр дээс-хил, зааг бүхий өмч эзэмшил нутагтай /нэг хүний бус, мянгатын өмч эзэмшил. О.Д/ болсон нь тодорхой ажээ…
Академич Ш.Нацагдорж “Мянгатын ноёдын олонхи юуны урд цэргийн дарга нар, Засаг захиргааны түшмэлүүд бөгөөд харьяат мянганы монгол иргэдийг хувь хамжлага болгох эрх тэдэнд байгаагүй…”/ үүнтэй 100 хувь санал нэг байна. Мянгатын газар болоод иргэд нь хэрэг дээрээ төрийн буюу их эзэн хааны мэдлийнх бөгөөд зааж өгсөн газрыг мянгатын ноёд их хааны зарлигаар эзэмшиж, оноож өгсөн иргэдээ их хааны зарлигаар удирдаж байсан.
Газрын захиран зарцуулах эрх мянгатын ноёдод байгаагүй. Харин зохицуулан эзэмшиж, харьяат иргэдэд хуваарилах, нутаг заах оноох эрх байсан бололтой.
1997 o
н О.Дашбалбар

Монголчууд газрыг хувьдаа өмчилж байгаагүй

“Дөрвөн цагийн аясаар дураар нүүх нутагтай” гэж их Нацагдорж зүгээр ч нэг хэлээгүй юм.

Зарим этгээд Монголд газрыг хувьд өмчлөх явдлыг 1921 онд л устгасан мэтээр түүхийг гуйвуулж, иргэдэд өмчлүүлэхийг шаардаж буй нь зүйд үл нийцнэ.
Түүхэн сурвалжуудаас үзэхэд газрыг Монголчууд хувьдаа өмчилж байсангүй. Энэ тухай академич Ишжамц, Далай, доктор А.Жамсран, Д.Гонгор, Г.Сүхбаатар нарын бүтээл, тэрчлэн “Нууц товчоо” зэрэг алтан сурвалжид ч монголчууд газрыг хувьд өмчлүүлж

Хэрхэхийг ухаант Монголчууд, түүний дотор “улсаа” гэх сэтгэлтэй зоригт хөвгүүд санатугай.

Халхын том феодалуудаас Орос улсын эзэн хаанд 1911 онд илгээсэн бичигт:
…”Нэгэн зүйл: Монгол газарт шинэ Засаг дэлгэрүүлэх нэрээр шалтгаалж олон иргэнийг нэн үлэмж хуруулан Халхын хойт хязгаарын хэд хэдэн хошууны нутгийг зөнд нь хагалан тариа тариулж нутаглан суулгахаар нэгэнт тогтоож бүхий нь Монголын амьдралыг нэг мөсөн тасалж, харъяат, хязгаар захыг баталъя гэсэн санаа лавтайяа мөний тул цухалдаж хорсох билээ.
…”Нэгэн зүйл: Монгол газарт олон иргэнийг хуруулж муж байгуулан олон хятад түшмэдээр эрхийг бариулан монгол олон засгуудын эрх хүчийг бууруулан хасахаар завдаж буй нь үнэхээр тачаалтай билээ.
…”Нэгэн зүйл: Манай монгол Манж улсад дагаж орсноос хойш олон зальхай иргэд наймаа худалдааны учир өөрсдийн юмыг онц их үнээр худалдан өгөх бөгөөд манай Монголын мал юмыг боогдуулан хялбар үнэнд авах ба мөнгө зоос зээлдүүлбэл хүүгээс хүү үржүүлж авсаар нэгэнт яс чөмгөнд хүртэл ядууруулсан бөгөөд одоо шинэ Засаг хэмээн нэрийдэж, олон зүйлийн юмнаас цөм гааль татвар хурааж, улмаар мөлжин элдэв зүйлээр үрэгдүүлэн бүхий нь манай Монголын хүчин яахин тэсэх билээ…”

Ийнхүү өвөг дээдэс маань хумсаа хугартал, мөрөө мөлтөртөл улсаа гэж хөл хүрэх газар яаж, хэл хүрэх газар хэрэлдсээр энэ Монгол Улс өдгөө бидний үед хүрч ирэв. Байдлыг нягталбал одоо цагийн ноёд, баячуул нь тэр цагийн манж хятад иргэдээс долоон дор, хэцүү бэрх бодлого явуулах хийгээд улс гэр маань тэр цагийн Монголоосоо дор, бусдын эрхшээлд орох цаг ирэв.
Түүхийн ухааны доктор Гүнжийн Сүхбаатар агсан “Оройн дээд шүтээн минь Монгол Улсын тусгаар тогтнол” хэмээх ярилцлагадаа /1992-3-25 ¹33/18067/”Үнэн” сонин/ “…Зарим нэг хүч буруу тийш эргүүлж, манай улсын тусгаар тогтнолд аюул учраад байна. Ер нь шуудхан хэлэхэд Манжийн дарангуйлал сэргэж эхэлж байгаа шүү гэдгийг түс тас хэлчхэд буруудахгүй.
Хил хязгаар маань цоорхой сав шиг болчихжээ. Эх орныг авч яваа гол хүч ажилчин, малчинг хэсэг зальт хүмүүс завшиж байгаад сэтгэл түгшиж, харамсаж явдаг.

Хийдэг нь хохирч, хийдэггүйнх нь түрийвч зузаардгийн учир юу вэ?…” гэж хилэгнэн бичсэн нь одоо яг ёсоор болж байна.

Өдгөө цагийн Монголын баячуул өөрийн ядуу ард түмнийг шулан баяжиж, гадаадын шунахай дээрэмчидтэй хамтран мөлжиж, өчүүхэн нь ч үл хайрлах нь манж, хар данжаадаас ялгаа юун?…
Өдгөө цагийн төр барьж байгаа хүмүүс,эвслийн гэгдэх төр засаг нь тэр цагийн Манж улсын “Шинэ Засгийн бодлого” гэгчээс үл дутах харгис бодлого явуулж татвар, түрээсийг зүй бус ихээр нэмж, жир олныг дарамтлах элдэв тусгай хороо, газар, албыг энд тэндгүй байгуулах нь “Манжийн үед Монголчуудын аж ахуйн орлого түлээ мод болон бусад тээврийн зүйлээс хүртэл гааль хурааж, Монголд байсан хуучин засаг захиргааны дээр цэрэг бэлтгэх газар, цагдан сэргийлэх хороо, ой модны түрээсний ерөнхий ба салбар хороо, эрүүлийг хамгаалах хороо, хэмжээт засгийн явдлыг сүвэгчлэн бэлтгэх газар, гадаадтай харилцах хороо гэх зэрэг хорь орчим шинэ албаныг байгуулснаас” дутахгүй үйл явуулж буйг ойлгохгүй байна.

Ядуу ард түлээ нүүрснийхээ үнийг ч дийлэхгүй, өлөн зэлмэн суух, жир албан хаагч байр сууцныхаа үнийг дийлэхгүй орхиж явах, оронд нь гадны мөнгөтэй баячуул шилжин суурьших, эмч, багш нар нь амьдрахын эрхээр мэргэжлийг орхин арилжаа, наймаа хөөх, үндэстний мэргэжилтнүүд нь гадаадынханд шахагдах, улс орныг минь гадаадынхан “Дэлхийн банк” “Олон улсын валютын сан” зэрэг зальхай байгууллагуудын тусламжаар гартаа оруулж, дураар хөтлөх аюул бодитойгоор оршиж эхлэв.

Монгол эхийн алтан хэвлийгээс төрж, монгол эцгийн зүрх цээжинд нь цохилж буй хөвгүүн бүр амин хувийн ашиг тусыг огоорч, эрхгүйеэ улс гэр юугаан эс болох аваас, алтан дэлхий түмний тоосонд хоцорч, алмайран мунхарсаар эцсийн өдөр идэх хоол ч үгүй, орох орон ч үгүй, гишгэх газар ч үгүй үлдэж болохын дан тэмдэг илэрсээр байна.

Хэрхэхийг ухаант Монголчууд, түүний дотор “улсаа” гэх сэтгэлтэй зоригт хөвгүүд санатугай.

“Гагцхүү аймаг, хошуу орон сумуудын шинэ өрийг нийлүүлбэл бүгд 30 сая лан магад хүрэх болсноос, энэхүү өрийн төлөөсөнд хошууны ард албатын хөрөнгө хогшил барагдан дуусч, үгүйн туйлд хүрсэн тул, үл гаслах хүн нэг ч үгүй болжээ…” /Олноо өргөгдсөний долдугаар /1917/ оны цагаан сарын шинийн нэгний өдөр гарсан “Нийслэл хүрээний сонин бичиг”-ийн 46-рт/
Наяад жилийн өмнөх дээрх явдал өдгөө дахин давтагдаж, үгүйрэн хоосорсон хүн түм бум, үглэн гаслах хүмүүн үй олон болж, улс орны өр өдрөөс өдөрт нэмэгдэж, үр хойчийн маань нуруун дээр даахын аргагүй ачаа үүрэгдэж буй. Өнөөдөр газрыг гадаадынханд өмчлүүлэх хүсэлтэй хүмүүс бол өрийг түүгээр золиосолж, өөрсдийн хувийг харийн эздээсээ хүртэх гэсэн золгүй амьтад буй!

Өнөөдрийг хүртэл хэрэгжсээр байгаа дундад улсын хорт бодлого.


Дотроос нь задлах, өвөр зуур нь тэмцэлдүүлэх арга бол их гүрнүүдийн зүгээс бага буурай орныг эзлэхийн тулд хийдэг үлэмж нарийн улс төрийн явуулга бөгөөд үндэсний эв нэгдлийг нь задалж, нэгдмэл байдлыг нь сарниулсан цагт юу хүссэнээ “өөрсдөөр нь хийлгэдэг” уран арга юм. Чухам үүнийг л “хоёр баавгай ноцолдохыг уулан дээрээс харж сууна” гэж томьёолсон буй заа.
“Нэг бүдүүлгийн гарт могой бариулж, нөгөө бүдүүлгийг захирах буюу” хооронд эвдрэлцүүлэх энэ аргыг МЭӨ200-154 онд Хятадын Вэнди хааны түшмэл Чао Цо боловсруулсан гэж түүхчид үздэг юм байна. чухам энэ аргыг хэрэглэж манж нар 1635онд өвөр Монголыг, 1691 онд Ар Монголыг, 1758 онд Баруун Монголыг эрхшээлдээ оруулан колоничилсон гэж “М. Зэнээ бичсэн байна. Одоогийн Монголын олон намын хэрүүл ч үүнээс үүдэлтэй бөгөөд нөхөрлөх, хүчээ нэгтгэх, ойлголцох, бие биедээ тус болох явдал багасч, хардах, хүний мууд дурлах, задрах , тэмцэх явдал нь хүрээгээ тэлсээр эцэстээ “газраа гадаадынханд мэдүүлэх” аюулд тулж ирлээ. Аргаа барахаар аавынхаа толгойг маажина гэгч энэ буюу:”Өндөр модны мөчир дээр суугаад мөчрөө хөрөөднө” гэж ч үүнийг хэлдэг.
Өнөөдөр газрыг хувьд хүнд өмчлүүлнэ гэж ярьж бүй хэн бүхэн нь манж нарын зүгээс Монголыг бүрмөсөн колоничлон дуусгах гэсэн улс төр-эдийн засгийн нэн харгис “Шинэ засгийн бодлого” гэгчийг / XIX зууны дунд үеэс эхэлсэн/ XX зууны эцсээр биелүүлж, эх орныхоо тусгаар тогтнолыг хөнөөх гэсэн балмад явуулга гэхээс өөр арга алга.
“Тухайн үед Манжийн Засгийн газраас Монголын талаархи улалмжлалт бодлогоо өөрчлөх хэд хэдэн шалтгаан байв. Үүнд юуны өмнө Манж Чин гүрэн нь Монгол орны газар нутаг, хүн амыг бүр мөсөн колоничлон цөлмөх замаар үргэлж доройтож байсан сан хөмрөгөө өөд нь татаж, өөрийн байр суурийг бэхжүүлж, хоёрдугаарт нөлөө хүрээ нь улам өсөн нэмэгдсээр байсан Хятадын худалдаа, үйлдвэрийн хөрөнгөтнүүдийн Монголын зах зээлийг эзэмдэн колоничлох гэсэн шахалт шаардлагад автсан, гуравдугаарт гадаадын хөрөнгөтөн орнууд тал талаасаа Монголд өнгөлзөж байсан тул, Монголыг тэдэнд алдалгүй, өөрийнхөөрөө харьяанд чанд барьж байх зэрэг шалтгааны улмаас колоний шинэ харгис бодлого явуулах болжээ. Түүхэнд үүнийг нь “Шинэ засгийн бодлого” гэж нэрийдсэн бөгөөд энэ нь Монголд хятад тариачдыг үй олноор нь оруулан суулгаж, “цусгүй” колоничлон хятадчилах, монгол орныг манж-хятадын цэргийн хуаран болгох, гаднын нөлөө нэвтрэх нүх сүвийг хаах, Монголын хүчин тусгаардуу байдалтай явж устгаж, хятадын жирийн нэг муж болгож, газар нутгийн баялгийг нь цөлмөн бүрэлгэх, Монголын феодалуудын албат ард, хошуу нутгаа захирах эрхийг нь бүр мөсөн хасах зэрэг гол арга хэмжээгээр илэрч байв”
Манжийн Засгийн газар “Хятад иргэдийг Монголд нүүлгэх товчоог” 1906 онд Бээжинд байгуулж, хятад иргэдийг Монголд цутган оруулахын зэрэгцээгээр Монголын тариалж болох бүх гарыг 50 хувь өртгөөр нь худалдан авах ажлыг эхэлж, Монголын эдийн засаг, ашигт малтмал, ажиллах хүч зэргийг 14 зүйлээр байцаан бүртгэж байлаа.
Уг бүртгэлийн асуултыг жагсаавал:
1.Хятад, Монголчуудын тарианы газрын хэмжээ, тарьдаг тариа, хагалбарлаж тариа тарьж болох атар газрын хэмжээ;
2.Аль уул нуруунд ямар төрлийн мод ургадаг, түүний хэмжээ, тэдгээр модыг хаашаа тээвэрлэн юу үйлдэх, хэрхэн худалдаалж болох албаны тусгай худалдах газар байгуулбал ямар;
3.Бүх малын тоо, бэлчээр нутгийн хэмжээ, ямар мал хаана нутаглах, мал адгуулж, бордож тэжээх ямар арга, боломж буй;
4.Хаана, ямар нэртэй газар ямар ямар гөрөөс, ан амьтан буй, ямар хүмүүс тэдгээрийг агнадаг, мэргэшсэн анчин буй эсэх, ангаас орж болох орлого, агнах арга;
5.Малын арьс шир, унгас ноос, эвэр туурай зэргийг ашиглан боловсруула үйлдвэр хаана нээж болох;
6.Ямар, ямар ашигт малтмал хаана хаана байдаг, түүнийг хэрхэн ашиглаж болох;
7.Аль нуруу, гол мөрөнд ямар төрлийн загас буй, түүнийг агнадаг эсэх, цаашид хэрхэн ямар аргаар агнаж болох;
8.Хаана хаана давстай нуур буй, тэдгээрийн хэмжээ, түүнийг хэрхэн ямар хүмүүс ашигладаг, давсыг хаашаа тээвэрлэн худалдаж, ашиглаж болох;
9.Хошуудын цэрэг, зэр зэвсгийн тоо, хэмжээ цэргүүдийг хэрхэн сургаж боловсруулдаг, цаашид хэрхэн тэгшитгэн шийдэх;
10.Хошуудын сургууль, түүний сурагч, багш нарын тоо, шинээр нэмж сургууль байгуулсан газар хэд, юуг баримтлан хэрхэн байгуулсан орон тоо, цаашид хэрхэн төлөвлөж буй;
11.Аймаг хошуудын өртөө, тэнд ажиллагсдын тоо, зардал сүйтгэлийн хэмжээ;
12.Аймаг хошуудын нутгийн зах зааг, хэмжээ, хаашаа ямар хошуу, аймаг, улстай хиллэдэг;
13.Аймаг, хошуудад байсан хятадын худалдаачдын тоо, тэдэнд хашаа хүрээ буй эсэх, хаана гаднын хүмүүс голлон юу худалдаалдаг, юу худалдвал гүйлгээ ашигтай, цаашид худалдаачдыг хэрхэн ирүүлж байх; 14.Хятадын аль мужаас худалдаачин, цэрэг нүүдлийн иргэд ирэхэд тохиромжтой их зам буй, төмөр замыг байгуулбал хаанаас залган хэрхэн байгуулж болох зэрэг болно.
Энэхүү “Шинэ засгийн бодлого” гэгчийг тэр үедээ Монголын ард түмэн сүрхий эсэргүүцэж байсан бөгөөд 1906 оны 6 дугаар сарын 28-нд “Сэцэн хан аймгийн чуулганы даргаас харъяат аймгийн олон хошуудад тариа тарих газар байхгүй хэмээн явуулсан бичиг” буй. Үүнд: “… Урьд бадаргуулт төрийн хорин наймдугаар онд /1902 он/ сайдууд таны газраас иргэдийг /хятадуудыг, монгол газар гэр байшин бариулах, тариа тариулах зэрэг учир тушаасан тухайд, манай Сэцэн хан аймгийн олон засаг хошуудаас бид зүй нь уг тушаалыг хичээнгүйлэн даган явуулбал зохино. Гагцхүү манай Халхын монголчууд ер язгуураас тариалан, хүрээлэнгүй, гацаа хүй байгуулсангүй, цөм өөр өөрийн нутгийн газар мал үржүүлэн, сайн бэлчээр усыг дагаж нүүж нутаглана.
Алба барьж аж төрөх нь гагцхүү дөрвөн зүйлийн малд итгэнэ. Бас ч малыг адуулж, үр шимийг байгуулах нь цагийн улирлыг дагаж, сайн өвс усыг эрж нутаглах бөгөөд манай тус тусын нутгийн дотор мод, чулуу ширэлдэн ургасан хөвч өндөр бэрх, хахир халцгай говь, хуурай шил цөл газар үлэмж, ер сайн ус, өвч бүхий газар явцуу бөгөөд үүнд, олон иргэд зэргээр ирж, дураар газар хагалан тариа тарих, байшин гэр, дэн пүүс байгуулж, өрх амыг авчирч наймаа гүйлгэх болбоос, нутаг улам явцуудаж хуучин хэвээр цаг улирлыг дагаж өөрсдийн дуртай нутгийг сонгон мал адуулан үржүүлж, албыг барьж амьсыг тэжээн аж төрөхөд үнэхээрийн тусгүй гэх ч байтугай, хэл нэвтрэхгүй эр, эм иргэд монголчуудын хээр тал газар хольцолдон сууж, ямар зүйлийн ёс бусаар явж, балар будлиан өдүүлэхийг огт үгүй болгон чадахгүй…” /”Монголын ард түмний 1911 оны үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл” баримт бичгийн эмхтгэл /1900-1914/ номын 33-р тал/
Өвөг дээдэс маань ямархан ухаанаар харийн санаархлыг няцааж газар нутгаа өмгөөлөн, үр хойчдоо үлдээхийн төлөө тэмцэж явсан алтан түүхийн жирийн нэг хуудас сөхөхөд л ийм байна.
Тэрхүү “Шинэ Засгийн бодлого” гэгч 14 зүйл асуулга нь өнөөгийн дэлхийн эзэрхэг түрэмгий, зальт олон улс гүрэн манийг мөн л ийн сонирхож, сонжин туршиж, тандан буйн шинж, эрхэндээ авахын тулд хичээнгүйлэн судалж буйн хуулга нь “өнгөрсөн цаг” дор тодорсон гэлтэй. Өдгөө ч биднийг тийн тандаж, сүүлийн 7 жил нэгэнт нууц үгүй болсон тул, ардчилал, ил тод байдал гэгчийг далимдуулан харийнхан мэдэх гэсэн бүхнээ мэдэж, судлах гэсэн бүхнээ судалж, юун тэр 14 зүйл байтугай 14 мянган зүйл нууцыг ч алдсан буй.

Халимаг цэргүүд Оросын армийн бүрэлдхүүнд явж Австари хүртэл тулалдаж Оросын хаанаас их шан харамж авчээ



1607 онд Ижил мөрөнд нүүдэллэн очсон Халимагууд 1655 онд Оросын хаанд элч илгээн тус улсын холбоотон нь болон суухаар тохирчээ. Тэд шарын шашин шүтдэг Зүүн гарын хаант улс, Монголчуудтай

үргэлжийн харилцаатай байж өөрсдийн соёл, уламжлалаа тэр чигээр нь хадгалж үлдсэн өвөрмөц хүмүүс юм. Халимагийн Аюук (1670-1724) хаан Петр I хаантай гэрээ байгуулан Оросын өмнөд хилийг Кавказынхан,
Туркуудээс хамгаалах болсноор Оросын цэргийн гол холбоотон болов. Халимагууд зүгээр нэг Оросын харъяанд байсан жижиг угсаатан байсангүй 1681 онд Башкирыг Орост нэгтгэхэд, 1710 онд Туркын эсрэг
дайнд, 1709 онд Шведтэй хийсэн Полтавын тулалдаанд, 1728 онд Персийн дайнд, 1786 онд Оросууд Кавказыг эзлэн авч Крымын хаант улсыг бут цохиход, 1910-1814 оны Орос-Францын дайнд (Ялангуяа
алдарт Бородины тулалдаанд) тус тус Оросын гол холбоотон болж оролцож байжээ. Напелеон “Соёлт хүн төрөлхтөн дайн байлдааны үед жигд цэмцгэр хувцас, ёслол төгөлдөр жагсаал, нижгэр бөмбөр гэх мэт
цэргийн урлагийн соёлыг харуулах ёстой. Оросын армийн дунд хүн иддэг зэрлэгүүд байгаа ба тэдгээр махчдаас болж эр цэрэг ид хаваа үзүүлж чадахгүйд хүрч байна. Та тэр зэрлэгүүдийг турхирч араас нь Оросын армийн хүч чадал гэж хийрхэж буй нь инээдэмтэй хэрэг. Харин би тэр зэрлэгүүдтэй бус тантай, Оросуудтай тулалдахыг хүснэ” гэж Оросын хаан I Александр-т захидал илгээж байлаа. Энэ дайнд халимагийн Түндэв, Цэрэнжав Баруун Mонголоос ирсэн Жамъян, Цэвэгжав нарын удирдсан Халимаг цэргүүд Оросын армийн бүрэлдэхүүнд явж Австари хүртэл тулалдаж Оросын хаанаас их шан харамж авчээ.
Иймээс их яруу найрагч А.С.Пушкин өөрийн шүлэгтээ “Талын нөхөр Халимаг” гэж онцлон тэмдэглэсэн байдаг. 1917 оны хувьсгалын дараа Халимагийн олон сурвалжтан, ноёдууд Франц, АНУ руу цагаачилсан бөгөөд Ижил мөрөндөө үлдэн өлсгөлөнд нэрвэгдсэн халимаг ах дүү нартаа 1922-1923 онд Монголын АЗГ-аас тусламж үзүүлж байсан тухай архивын мэдээ байдаг. Халимагууд нь одоо Астраханы губернд багтсан 10 аймаг, 150000 шахам хүнтэй Ойрадын Батут, Хэрэй, Дөрвөд, Хошууд, Харнуд, Тэлэнгит овог, яс орсон Автономит улс хэлбэрээр оршиж байна.

Заавал унших үнэн тvvх

Ийм нэгэн материал олж уншаад сэтгэл эмзэглэхгүй байж чадсангүй. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө Өвөр Mонголоос Монголд дүрвэж орж ирсэн нэгэн залуу Өвөр Mонголчуудын өнөөгийн баян цатгалан мэт амьдралын хөшөгний цаадах далд нууцын тухай энэ нийтлэлд дурдсантай нэн төстэй түүхүүдийг хүүрнэж билээ. Монгол Үндэстэн Бидний үеийн үед түгшиж, болгоомжилж, улайран тэмцэж ирсэн түүх бол ердөө л өмнөд хөрштэйгээ хийсэн тэмцэл байдаг. Бид дайсагнагч сэтгэхүйтэйдээ ч бус, сөргөлдөгч эрх ашигтайдаа ч бус, ерөөсөө л тэгэж тэмцэхгүй л бол болдоггүй байсныг эдгээр бодит түүхүүд сануулна. Харин одоо, өнөө цаг үед, эсвэл маргааш юу болох гээд байна вэ, бүү мэд. Гагцхүү энэ бодит түүхийг маш олон монгол хүн мэдэж, уншиж, санаж, сэрж байх болтугай хэмээн Танид илгээлээ.

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах