1. Авъяас чадвараа мэдэрвэл шуудхан л ажил хэрэг болго
Яг энэ цаг мөчид маш олон хүн, магадгүй бүх хүн өөрийн аль нэг авъяас чадвараа хөгжүүлэхээр хичээллэж байгаа. Мэдээж, бүгдээрээ амжилтын оргилд хүрч чадахгүй.
Гэхдээ л хүний чадавхи хэмжээлшгүй агаад, тэдэнд чадахгүй зүйл гэж байхгүй гэдэгтэй уншигч та санал нийлнэ байх. Магадгүй, та ч бас бусдын л адил өөрийн гэсэн мөрөөдөл, зорилготой, түүндээ хүрч олон түмний хүндлэл хүлээсэн нэр төртэй хүн болох хүсэлтэй шүү дээ. Харин хүсэл зорилгоо гүйцээхийн тулд яавал дээрийг мэдэхгүй эргэлзэн тээнэгэлзэж, аргаа олохгүй байгаа байж болох юм. Эргэн тойронд тань саад бэрхшээл ч бишгүй байгаа.
Тэр бүхнээс зориг зүрх мохож шантрах үе ч бий л байх. Тэгээд ч хүний сэтгэл зүрх үргэлж эрмэлзэл тэмүүлэл, сэтгэл зовнилоор дүүрэн байдаг бөгөөд эрслэн шийдэх, эргэлзэн цуцахын хооронд савлан хөдөлж байдаг.
Хэнтэй ч юм уулзаад, асуугаад нэг үзээрэй. Гайхамшигтай эрдэмтэй хүн ч байсан, хичээл чармайлттай хүн ч байсан, эсвэл өөрийн мэдлэгийг сайн ашигладаг нэгэн ч бай, бүгд л өнгөрснөө эргэн дурсаж, санаа алдан ярих биз. Маш их цаг хугацаа зарцуулсан даа, гэх ч юм уу, дахиж олдохгүй боломжийг тун ч ихээр алдсан даа, гэх зэргээр хуучилцгаах вий.
Яг өөрийн мөрөөдсөнөөрөө ч юм уу, бодож төлөвлөснөөсөө өчүүхэн ч зөрүүлэлгүйгээр аливаа ажлыг хийж гүйцэтгэсэн хүн гэж, за ер нь л байхгүй дээ. Яагаад гэвэл, хүн бидэнд чинь мэдлэг туршлага хуримтлуулж хашир суутал ихээхэн цаг хэрэгтэй байдаг шүү дээ.
Туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэн санаад үзэхээр хүн зарим үед явах замаа андуурч байснаа, зарим үед сонголтоо буруу хийж байснаа ойлгоно. Заримдаа тун сайхан боломжийг алдан, зарим үед буруу зуршилд толгойгоо мэдүүлчихсэн байснаа ухаарна. Мухар үзэл сурталд автчихсан үе ч байна. Уг нь засч болдогсон бол өнөөг хүртэл хуримтлуулсан туршлага мэдлэгтээ тулгуурлан, дахиад нэг амьдраад үзэхсэн гэж бодогдоно доо. Олдсон боломжийг алдалгүй чанга атган өөрийн болгоод, цаг хугацааг үр дүнтэй ашиглаж байсан бол сурч мэдсэн бүхнээ амьдралд хэрэгжүүлэн дадал чадвар, мэдлэгийн шинэ хүрээг бий болгочихсон байх байсан байж ч болох юм.
Эрт урьдын гайхамшигт хүмүүс бидэнд өв сан болгон "эрдэм ухаан" гэгч үнэт эрдэнийг үлдээсэн билээ. Харин энэ эрдэнийн уурхайгаас өөрт хамгийн хэрэгтэй, хамгийн үнэ цэнэтэй мэдлэгийг алт олдворлох лугаа адил та өөрөө, өөрийн гараар "ухаж гаргаж" авахаас өөр арга байхгүй.
Хүн болгоны уураг тархины чадвар ижилхэн үү, үгүй юү гэдэг бол тусдаа асуудал байх, харин хүн бүр төрөлхөөсөө ямар нэгэн гайхамшигт авъяастай төрдөг нь гарцаагүй.
Та тоонд тааруу ч юм уу, эсвэл зохион бичих, ухуулан илтгэх талаараа жигтэйхэн мундаг биш байж болно. Гэхдээ л танд ямар нэгэн авъяас чадвар зайлшгүй байгаа. Тэр авьяас чадвараа олж нээн, тордон хөгжүүлж чадвал та хүсэл зорилгоо гүйцээн амжилтанд хүрч чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байна.
Бага наснаас нь Есүсийн сүмд шавилуулсан Клавиус гэдэг хүү тухайн үедээ ухаан муутайд тооцогдож байжээ. Номлогч багш нар нь янз янзаар зааж сургаж байсан ч олигтой амжилт гаргаагүй гэдэг. Гэвч тэр хүү шавилан сууж байсан гэдгээр сүмийн нэр хүнд хожим хойно дэлхийд алдаршина гэж тухайн үеийн санваартнууд дуслын ч төдий бодож байсангүй аж. Учир нь нэгэн ламтан Клавиус хүүд геометр зааж байхад сая л түүний авъяас тодрон гарч, Улмаар Клавиус цаг үеийнхээ тэргүүний математикчидийн нэг болжээ.
2.Суут хүн (төрөлхийн авъяастан) гэдэг бол тэр хүн гайхалтай тэвчээртэй байсныг баталж байна гэсэн үг
Нэг удаа би асар өндөр байшингийн дээвэр дээрх аянга зайлуулах антенн өөд нэгэн хүү авирч буйг хэдэн мянган хүн алмайран харж байхтай таарсан юм. Салхи хүчтэй үлээн антенныг найгуулан дайвалзуулж байв. Гэсэн хэдий ч хүү улам дээш авирч, 60 метрийн өндөрт байгаа салхины чиг заагчид бараг л хүрлээ. Харж зогссон хүмүүс "одоо л, одоо л доош унах вий" хэмээн зүрх нь хүчтэй цохилон түгшицгээнэ. Харин хүү огтхон ч буцалгүй авирсаар салхины чиг заагчид хүрч, тавцан дээр гарч зогсоод хүчтэй салхины аясаар антеннтай хамтдаа дайвалзан байж билээ. Хүү ханатлаа зогссоны дараа бахархалтай нь аргагүй бууж ирсэн юм.
Тэрхүү гайхамшигт ажил үйлс бүтээх боломжтой хүн байсан нь гарцаагүй. Харин, тэр цагаас хойш хүүгийн талаар нэг ч удаа сонсогдсонгүй. Яагаад тэр вэ? Хүүгийн гайхамшигт чадвар юманд хүрэлгүй, тэгсхийгээд л дуусчихсан юм болов уу? Эсвэл, тэнгэрээс заяасан төрөлхийн чадвар - тэнгэрийн хувь хишиг нь зөв зүг чигээ олоогүй юм болов уу?
Хожим дуулахнээ өнөө хүү өөрийг нь харж зогссон хүүхдүүдэд аюултай үлгэр дууриал үзүүлсэн хэмээн буруутгагдаж, торгууль хүлээсэн гэнэлээ. Гэхдээ түүний үлэмж их эр зоригийг бахархахын сацуу юунаас ч үл эмээх төрөлхийн чадварыг нь яаж ийж байгаад зөв тийш хянамгайхан чиглүүлсэн бол... хэмээн бодохоор л харамсаад харамсаад барахгүй. Энд би "тэнгэрийн хувь хишиг" хэмээх эртний үгийг хэрэглэлээ.
Жирийн хүмүүсээс өөрөөр, тэсрэлттэйгээр аливааг хийгчид цөөнгүй л дээ. Тэдний хувьд төрөлхийн чадвар нь тэнгэрээс заяаснаас өөрцгүй. Жирийн биш маягаар аливааг гүйцэтгэх нь чухамдаа, үнэнхүү тэнгэрээс хувь хүртэгсдийн онцлог гэж зарим хүмүүс боддог.
Төрөлхийн авъяас гээчийн талаар санаа зовсондоо би төрөлхийн авъяас танд ч бий гээд байгаа юм биш шүү. Жинхэнэ төрөлхийн авъяастан төрөх нь тун ховор. Хэдийгээр энэ ховорхон авъяастнуудад хүмүүс атаархан, тэднийг үлгэр жишээ болгох авч үнэн хэрэгтээ хүний ертөнцийг тунгалаг, ил тод, сайн сайхан болгож чадах суу билэгтэн бүр ч цөөхөн байдаг.
Бүх хүчээ дайчлан хичээллэхийн зорилго нь уураг тархиа бусдаас илүү сэтгэн бодож байна уу гэдгийг илрүүлэх явдал биш шүү дээ. Харин оюун ухаанаа идэвхжүүлэн хөгжүүлж, бодитой ашиг тустай зүйл болгох явдал.
Төрөлхийн авъяастнуудын алдар хүндэд залуус татагдан дагана. Цөөнгүй хүмүүс төрөлхийн авъяастнуудыг төдийлөн хүч гаргалгүйгээр, идэвхи чармайлт болон нарийн ширийн судалгаа хийж цаг, тэвчээр зарцуулахгүйгээр, товчхондоо ямар ч зовлонгүйгээр бүхнийг чаддаг гэж боддог. Гэтэл, Исаак Ньютон зэрэг суут хүмүүс өөрийн болон бусдын мэдлэгийн хамгийн том, басхүү цорын ганц ялгааг тэдэнд бусдаас илүү тэвчээр байсан явдал гэж хэлж байжээ.
Танд гайхамшигтай сэтгэх ухаан болон эрүүл саруул шийдвэр гаргах хүч, гялалзсан сайхан дүрслэн бодох, аливааг өргөн хүрээтэйгээр харж ойлгох чадвар байгаа байх л даа. Гэсэн хэдий ч таныг төрөлхийн авъяастай суут хүн байхад энэ бүхэн хангалтгүй гэдгийг би тун итгэлтэй хэлж чадна. Учир нь энэ бүхэн хичнээн байгаад ч хичээж чармайхгүй бол та хүмүүсээс түрүүлэн цойлон гарч чадахгүй.
Subscribe to:
Post Comments (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть б...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш ол...
-
Дэлхийн нэлээдгүй оронд 13-н тоог ихэд цээрлэж "Чөтгөр"-ийн хэмээн нэрлэсэн нь их байдаг. Тэгвэл эдгээр орнуудын тоонд Монгол улс ...
-
1997 оны Хөх тэнгэр сонинд нийтлэгдсэн О.Дашбалбарын Газрын төлөө жинхэнэ тулалдаан эхэллээ! нийтлэлийг хэсэгчилэн хүргэж байна. Энэ хүн юун...
-
1911 он Монгол газар түрэн ирж байгаа хятад иргэд хийгээд худалдаачдыг эсэргүүцэх үндэстэн хоорондын зөрчилдөөн дээд цэгтээ хүрэв. 1911 ...
-
Говийн ноён хутагт Д.Равжаа “Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу” хэмээх сургаал Гурван эрдэнэд итгэнэ. Хязгаар газрын нэгэн хүн (төр гэ...
-
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?...
-
Миний нэг танил залуу Солонгост хэдэн жил ажиллаад нутагтаа ирсэн хойноо Улаанбаатар хотын нэлээд хэдэн Солонгос хоолны газар туслах тогоо...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?





0 Сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com