Энэ үгийг Үндэсний хувьсгалын 102 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд зориулан бэлтгэсэн юм.
1900-1903 онуудад дэлхийн эдийн засгийн хямрал болов. Олон банк
дампуурч, капиталист эдийн засаг сүйд болсон юм. Ингээд үйлдвэр барих,
зээл олгох нэрээр капитал гадагшилж капитализм империалист шатандаа
орсон юм. Өмнө нь колонитой байсан Англи, Франц, Итали шинээр гарч ирсэн
АНУ, Герман, Орос, Японтой зөрчилдөж, улмаар колонийн системийг
эсэргүүцсэн дэлхийн хувьсгалын эрин үе эхэлсэн юм.
Газар нутгаа ухагчдад сонордуулах нь
Газар нутгаа ухагчдад
сонордуулах нь
Эцэг өвгөдөөс өвлүүлж ирсэн элгэн халуун нутгаа энэ цагт арай л дэндүү хайр гамгүй ухан төнхөж, уулыг нураан, усыг эргүүлж ширгээн, алт, мөнгөний хойноос амь биеэрээ дэнчин тавьж, хүн чанараа гээж, хэрээс хэтэрсэн ёс бус үйл улам ихсэж Монгол хүний үнэ цэнэ үгүй болж, нутаг дээр минь харийн вант улсууд бий болох нь холгүй байна. Өвөг дээдэс уламжилж ирсэн байгальтай харьцах онцгой нэгэн төрөл бол онго тэнгэр юм. Улаач хүн онго тэнгэрийн зааврын дагуу алив үйлийг хийдэг. Тэрний нэгэн адил 2013 оны 7-р сарын 11, 12, 13-ны өдрүүдэд Хөгнө Хан хэмээн нэрийддэг Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт хамаарах эртний нэр нь Хан Хөг хайрханд учигт нэгэн тахилгыг хэдэн улаач Тэнгэрийн ивээл, түмэн олны дэм тусаар нууцлагхан хийлээ. Энэ тахилгын нэрийг “Хан” тахилга хэмээх бөгөөд тахилгыг эртний зан үйл, дэг ёсоор үүтгэв.
Эцэг өвгөдөөс өвлүүлж ирсэн элгэн халуун нутгаа энэ цагт арай л дэндүү хайр гамгүй ухан төнхөж, уулыг нураан, усыг эргүүлж ширгээн, алт, мөнгөний хойноос амь биеэрээ дэнчин тавьж, хүн чанараа гээж, хэрээс хэтэрсэн ёс бус үйл улам ихсэж Монгол хүний үнэ цэнэ үгүй болж, нутаг дээр минь харийн вант улсууд бий болох нь холгүй байна. Өвөг дээдэс уламжилж ирсэн байгальтай харьцах онцгой нэгэн төрөл бол онго тэнгэр юм. Улаач хүн онго тэнгэрийн зааврын дагуу алив үйлийг хийдэг. Тэрний нэгэн адил 2013 оны 7-р сарын 11, 12, 13-ны өдрүүдэд Хөгнө Хан хэмээн нэрийддэг Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт хамаарах эртний нэр нь Хан Хөг хайрханд учигт нэгэн тахилгыг хэдэн улаач Тэнгэрийн ивээл, түмэн олны дэм тусаар нууцлагхан хийлээ. Энэ тахилгын нэрийг “Хан” тахилга хэмээх бөгөөд тахилгыг эртний зан үйл, дэг ёсоор үүтгэв.
ӨВӨР МОНГОЛЫН МИНЬ ӨРӨВДӨЛТЭЙ, ҮНЭН ТҮҮХ
Өвөрлөгчид
аль эрт XIX зууны сүүлч буюу манж Чингийн засаглалд хятад хүн Манжийн
төрийн бодат эрхийг барих болсон үеэс хэлмэгдэж эхэлсэн юм. Ийм ч учраас
1911 онд Монгол улс манж Чингээс тусгаарлахад өвөр 49 хошууны 36 нь
туурга тусгаар Монгол улсдаа нэгдэн орохыг цаг алдалгүй тунхаглаж
байжээ.1891 онд Ян Ей Чуан гэгч хятад тариачны удирдсан самуун цэрэг
өмнөд Монголын урд зах Зостын чуулганы /төв нь өнөөгийн Улаанхад хот/
харчин гурван хошуунд 48 өдрийн дотор 150 мянган монголчуудыг хяджээ.
Монголчуудыг хоёр гурван мянгаар нь бөөгнөрүүлж байгаад ганц ч хүн үлдээлгүй алдаг болохоор ясан овоо босч цусан далай тунаж байв.
Монголчуудыг хоёр гурван мянгаар нь бөөгнөрүүлж байгаад ганц ч хүн үлдээлгүй алдаг болохоор ясан овоо босч цусан далай тунаж байв.
Дэлхийд нэрээ мандуулж яваа Монгол хүмүүс
Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа
гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан
дагуулал Оюун санааны байлдан дагууллаар одоо ч vргэлжилсээр... Бидний
байлдан дагуулал бол оюун ухаанаа хєгжvvлэх, бие биеийг дээдлэх, цаг
хугацаа, орон зайг эзэгнэх байх болно оо. Ингээд дэлхийд оюун санааны
байлдан дагуулалтыг хийж чадаж байгаа Монгол залуустайгаа танилцъя.
Чонон сүлд ба үндэстний оршихуй. Цэнд-Аюушийн Буянзаяа
Хятадын зохиолч Зян Руний “Чонон сүлд” романы талаар бичсэн шүүмж-өгүүллийг маань уншсан олон уншигч тал нутгийн монгол чоно, монгол ахуй, монгол хүнийг магтан дуулсан, цөлжилтийн аюулыг анхааруулан бичсэн гайхамшигт зохиолын үзэл санааг шүүмжиллээ хэмээн намайг ихэд буруутгажээ.
Мөн миний өгүүлсэн санааг дэмжсэн хүмүүс ч цөөнгүй байсан болно. Тэдгээр санал сэтгэгдэлүүдтэй, и:майлаар ирсэн цахим-зурвасуудтай уншиж танилцаад уг зохиолын талаар дахин санал бодлоо илэрхийлэх нь зөв юм байна, тэр тусмаа “Чонон сүлд” романд тусгагдсан үзэл санааны тухай дэлгэрүүлж өгүүлэх нь зөв юм байна гэж үзлээ.Монгол ёс заншлаа дээдлэхүй -
Монголчууд бид аж төрөх,
айл гэрийн ёсны баялаг уламжлалтай. Хүүхдийн нэр өгөх, хүүхдийн угаалгын
зан үйл, хүүхдийн даахь үргээх, удам залгуулах ухаан, найрын дэг ёс,
шинэ гэрийн найр, хуримлах, насны ой тэмдэглэх, төл авахуулах, мал
хөнгөлөх, ноос савах, эсгий хийх, ан агнуур зэрэг аж төрөх болоод айл
гэрийн зан үйлийн гайхамшигтай ёс дэгтэй ард түмэн бид билээ.Орчин үед дээрх биет бус соёлын өвүүд алдагдах, мартагдах нь олонтаа болж, уламжлалт зан үйлүүдийг гажуудуулах тохиолдол гарах болсон.
Баядуудын ёс заншлын тухайд
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний баялаг уламжлалтай билээ.
Баяд ястангуудын хоорондын харилцаа холбоо, заншил, ёс горимд хүндэтгэлийн хэлбэр болох мэндлэх ёс, золгох, тамхилах, зочлох зочлуулах уламжлал багтдаг.
Насаар дүү хүн нь ахмад хүнийхээ тохойг нь доороос нь гардан хүндлэн хацраа өгөн золгодог. Мөн ингэж золгохдоо улирлын байдлаар мэндлэх ёстой. Жишээ нь: Сайн хаваржиж байна уу, биесээр сайн гарч мал сүргээ тарган тавтай онд оров уу даа гэх мэт.
Мөн тухайн үед тэр айлын эрхэлж байгаа үйлийг ерөөөж мэндлэх нь бий. Жишээлбэл: оёдол үйл хийж байхад “Үйл бүт”, охидод бол “Уран болог”, эсгий хийж байхад “Дун цагаан дурдан шиг, артай болтугай” гэх мэт Эдгээр ерөөлийг хүлээн авч хариуд нь “Ерөөлөөр болог”, “Тэр ерөөл бат орших болтугай” гэж хариу бэлэгддэг байв. Мөн малын бэлчээр, тал хээр аян жин нүүдэлд яваа үест зориуд зам тосон очиж мэндчилдэг заншил байснаас гадна хонь хариулж яваа хүнтэй уулзаад “Хонь сайн тогтож байна уу?” гэх буюу аян жинтэй тааралдвал зөв талаараа зөрөлцөн, “Аян замдаа сайн явж байна уу? гэх зэргээрДӨРВӨН ОЙРАД ГЭЖ ХЭН БОЛОХ, ХААНАХЫН ЯМАР УГСАА ГАРАЛТАЙ ХҮМҮҮС БОЛОХ ТУХАЙ
Түүхч, доктор, дэд профессор На.Сүхбаатар бидэнд энэ түүхийг өгүүлэх юм.
-Одоо дэлхийд хэр олон Ойрад монголчууд амьдардаг юм бол?
-Дэлхий даяар нийт 10 гаруй сая монгол туургатан, монгол хэлтэн хүмүүс байна. Үүн дотроо Ойрадын дотор багтаж, Ойрадын соёлыг хадгалан үлдсэн, эх түүх нь Ойрадтой салшгүй холбоотой нэг сая гаруй хүн байна гэдэг. Энэ ард түмэн өнөөдөр цагийн эрхээр гурван улсад хуваагдан Монголоос гадна Орос, Хятадад бөөнөөр амьдарч байна. Монгол улсын баруун аймгуудад болон тархмал байдлаар ойрад угсаатны 11 бүлгийн 400 мянга шахам хүн ам, Хятадын Шинжаан-Уйгарын ӨЗО-нд, бас Цинхай муж буюу Хөхнуурт, Өвөрмонголын Алшаа, Эзнэй гол, Хөлөнбуйрын Имин голд бөөнөөр байна. Оросын Халимагийн БНУ, Алтайн БНУ гээд. Алтайчууд 1940 он хүртэл БНОйрад улс гэж өөрсдийгөө нэрлэж байлаа. Mэдэгдэл...
Жич: Соёлын өв, хэл аялга, байгал нүүдлийн соёл иргэншилийн тухай
1. Соёлын өвийн тухай.
Сүүлийн хэдэн жил Хятадын засгийн газраас зохион байгуулалтай Монгол
үндэстний соёлын биет болоод биет бус өвийг сэргээн засварлах, хамгаалах гэсэн
нэрээр Хятадын соёлын өв болоод дэлхийн соёлын өвд бүртгүүлэх нь ихэслээ.
Үүний далд санаа нь Монгол улсын иргэд ба өвөр Монголчуудын дунд яс хаях, үл ойлголцох, үзэн ядах үзлийг
бий болгох санаа агуулж байна гэж бид үзэж байна.
Өвөр Монголчууд бид хэзээд Монгол улсдаа элэгтэйн дээр хэзээ ч соёл,
түүх, шашны үнэт өвийг Хятадын гарт атгуулах санаа үгүй ээ.
Халимагийн эмгэнэлт түүхээс...
Оросын эзэнт улсад 1917 онд халимаг угсааны В.И.Ленин Октябрийн их хувьсгалыг удирдан засгийн эрхэнд гарахад түүний эсрэг нэгэн халимаг генерал эсэргүүцэн босов.Энэ бол Оросын түр засгийн газрын батлан хамгаалахын сайд асан Л.Г.Корнилов генерал буюу халмиаг нэр нь Лавгаа /Лхагва/ Гилжирович Дэлдэнов гэгч эр байлаа.Дэлдэн овогтой Гилжирийн Лавгаа гэгч генерал оросын цагаан армийг үүсгэн байгуулж улаан оросын эсрэг тэмцлийг удирдсан бөгөөд түүний удирдлаганд дор Деникин, Колчак, Врангель зэрэг хожмын цагаантны жанжнууд тодрон гарчээ.
Л.Г.Корнилов буюу Л.Г.Дэлдэнов гэгч энэ халимаг генералыг дэмжсэн үй олон халимагууд 1918 онд Европ руу амь дүйж зугатан гарцгаасан юм.
Эртний сайхан
Ард түмэн "Эртний сайхан" уртын дууг сүлд дуу гэж нэрлэжээ. "Эртний сайхан" гэдэг уртын дуу бол эрт үес уламжлан ирсэн дууны нэг юм. Энэ дууг хуучцуул "Чингисийн төрийн сүлд дуулал" хэмээн ихэд хүндэтгэж байжээ. 1930-аад оны үеэс дуулахаа больж мартагдаж байсныг 1936-онд алдарт дуучин Магсар хурцын Дугаржав уртын дууны түүвэр ном бичихдээ түүндээ оруулсанаар өнөө үед өргөн барьсан гавьяатай. Мөн МУГЖ, Ж.Дорждагва 1970-аад онд Уртын дууны түүвэр бичихдээ "Эртний сайхан" дууны үгийг тухай үеийн үзэл суртлын байдалд зохицуулан өөрчилжээ.
(Хүний тархи хөгжих тусмаа хязгааргүй уудамд сэтгэнэ) 5-9 -pхэсэг
5.Сармагчин адил дуурайгаад байвал уураг тархи мохно шүү дээ
Өөрөө бодож сэтгээд, түүнийг өөрөө гардан гүйцэтгэхийг сурч, судла.
Жинхэнэ "өөрийн бүтээлч чадвар" гэдэг бол аливаа зүйлийг өөрийнхөө бодол сэтгэлээр чадварлаг хийхийг хэлнэ. Хагас дутуу боловсролтой хүн бол гол төлөв хүнийг дуураймтгай байдаг.
"Бусдыг дуурайгч хүн их хүн болж чадахгүй".
Үүний хамгийн гол шалтгаан бол гайхамшигт хүмүүсийн сул тал буюу хүсээд байхааргүй дутагдалтай талыг дуурайх нь үнэхээр үлгэр жишээ болохуйц сайн сайхан чанарыг нь дуурайхаас үлэмж амархан байдаг учраас хүмүүс ихэнхдээ тэдний тааруухан талыг нь л дуурайчихдагт байгаа юм. Анзаарч мэдээгүй байх хооронд бусдыг дуурайх нь бур зуршил болж орхиод, өөрийгөө хатуужуулан төлөвшүүлэх нь бүтэлгүйтэж, амьдралаа утга учиргүй өнгөрүүлэх хүн цөөнгүй дээ.
(Хүний тархи хөгжих тусмаа хязгааргүй уудамд сэтгэнэ) 3-4 хэсэг
3. "Өчүүхэн чармайлт"хэмээх гайхалтай хүч
За тэгэхээр, цаашдынхаа амьдралд таны өөртөө бий болгох гол зүйл бол хүч чармайлт гэдгийг ойлголоо шүү дээ. Хүчээ дайчлан, цөхрөлтгүй хичээн чармайж байж л сайн үр дүнд хүрнэ дээ. Өөрийг тань урамшуулж, дэмжин зоригжуулж байгаа найз нөхөд, дотны туслагч болсон ном, багш нараа түших хэрэгтэй. Өөр бусад тус дэм ч бий шүү. Гэхдээ аливаа хүн өөрийн мэдлэг, чадварын хүчийг хатжуулан хөгжүүлэхийг эцсийн дүндээ та өөрөө л хийдэг учиртай. Таны өмнөөс хэн ч үүнийг хийж өгөхгүй. Хэдийгээр энэ хорвоод үнэтэй цэнэтэй зүйл өч төчнөөн байдаг ч бүх юм "хичээл чармайлт" хэмээх хамгийн том үндэс суурин дээр л тогтож байдаг.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ (Хүний тархи хөгжих тусмаа хязгааргүй уудамд сэтгэнэ) 1-2 хэсэг
1. Авъяас чадвараа мэдэрвэл шуудхан л ажил хэрэг болго
Яг энэ цаг мөчид маш олон хүн, магадгүй бүх хүн өөрийн аль нэг авъяас чадвараа хөгжүүлэхээр хичээллэж байгаа. Мэдээж, бүгдээрээ амжилтын оргилд хүрч чадахгүй.
Гэхдээ л хүний чадавхи хэмжээлшгүй агаад, тэдэнд чадахгүй зүйл гэж байхгүй гэдэгтэй уншигч та санал нийлнэ байх. Магадгүй, та ч бас бусдын л адил өөрийн гэсэн мөрөөдөл, зорилготой, түүндээ хүрч олон түмний хүндлэл хүлээсэн нэр төртэй хүн болох хүсэлтэй шүү дээ. Харин хүсэл зорилгоо гүйцээхийн тулд яавал дээрийг мэдэхгүй эргэлзэн тээнэгэлзэж, аргаа олохгүй байгаа байж болох юм. Эргэн тойронд тань саад бэрхшээл ч бишгүй байгаа.
“ Цорос” овог үүссэн тухай домог
Цорос бол дөрвөн Ойрад дотор голлох овог билээ. Цорос овгийн үүслийн талаар хэд хэдэн хувилбар байдаг бөгөөд эрдэмтэн доктор, профессор На.Сүхбаатар, Ц.Цэрэндорж нарын “Өөлдийн ноёдын уг эх[түүх]”, С.Баттулгын “Өөлд ардын аман зохиол” болон Баатар Увш Түмэн “ Дөрвөн ойрадын түүх” зэрэг бүтээлүүдэд тэмдэглэгдэн үлджээ.
Дува сохорын хөвгүүн Доной догшин,Эмнэг эрх хоёр,түүний хөвгүүн Бөө хаан хэмээх зөн совинтой,эрдэм чадал төгс сайн эр байжээ.Тэрээр алд цагаан нумаа үүрээд,үүлэн бор морио унан Эрээн хавирга уулын оройд гарч сан тавиад гөрөөлж явтал уулын дээхнэ нэгэн ариун нуур байсны дотор сар шинийн арван таванд таван зуун нэгэн хун шувуу суусны дотор нэгэн шүр мэт улаан толгойтой бусдаас онцгой шувуу байсныг Бөө хаан үзээд нуур тойрон урхи тавьжээ.
Монголчуудын түүхэн нэрс
Эмэгтэй нэрс
I Бүлэг
1.Гуамарал
2.Монголжин-Гуа /Боржигидай мэргэний гэргий/
3.Борогчин-Гуа /Торголжин баяны гэргий/
4.Алунгуа /Добу мэргэний гэргий/
5.Баргужин-Гуа /Алунгуагийн эх/
6.Намулун /Хачи-Хүлүгийн гэргий/
7.Өэлүн-Үжин /Есүхэйн гэргий/
8.Сочигэл /Есүхэйн гэргий/
9.Тэмүлэн /Есүхэйн охин/
10.Цотан /Дэй-Сэцэний гэргий/
11.Бөртэ /Тэмүжингийн гэргий/
II Бүлэг 12.Орбай /Амбагай хааны гэргий/ 13.Сохатай /Амбагай хааны гэргий/ 14.Хадаан /Сорхоншарын охин/
II Бүлэг 12.Орбай /Амбагай хааны гэргий/ 13.Сохатай /Амбагай хааны гэргий/ 14.Хадаан /Сорхоншарын охин/
Тахилч
Хутагт хувилгаад түм түмээрээ төрөх нь бий. Өвөрмонголчууд Говийн ноён хутагт Данзанравжаагийн хойд дүрийг хэдийнэ тодруулаад Альшаа аймагтаа залжээ. Цэцэрлэгийн багш мэргэжилтэй, Коммунист намын хорооны хурлаас тодорсон мань хутагт нэгэн хүнээс үе үе баталгаа шаардсаар өдийг хүрчээ. Тэр хүн бол тавдугаар дүрийн ноён хутагт Данзанравжаагийн үе дамжсан тахилч Зундуйн Алтангэрэл бөгөөд Дорноговийн Сайншандад ажин түжин амьдарч сууна. Тахилч З.Алтангэрэл өөрийн эцэг өвгөдийн хамтаар Ноён хутагтын эдлэл хэрэгсэл, ном судар, бурхад тэргүүтэй түүхийн үнэлж барамгүй үнэт дурсгалыг бидний үед авчирсан гавьяатай хүн.Кадаффиг юунаас болж хөнөөв?
Ливид:
1. Бензин уснаас хямдхан. 1 литр бензин 0,14 $
2. Шинээр гэрлэгсдэд 64 000 $ орон сууц авахад нь бэлэглэдэг
3. Боловсрол болон эмнэлгийн тусламж үнэгүй
4. Гэр бүлийн гишүүн бүрт 1 000 $ жилд өгдөг
5. Ажилгүйчүүдэд сард — 730 $.
6. НАТО-ийн бүх цэргийн баазуудыг хаасан
7. Сувилагчийн цалин — 1 000 $.
8. Шинээр төрсөн хүүхдэд 7 000 $ өгдөг.
9. Шинээр бизнес эрхлэгчдэд улсаас өгөх тусламж — 20 000 $.
10. Том хэмжээний татвар шимтгэлүүдийг болиулсан.
11. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь — 14 192 $
"Ирландын зам буюу харьд дүрвэх монголчууд". 2004 он. Зохиогч Алхана Болд.
"Ирландын зам
буюу харьд дүрвэх дүрвэх монголчууд".
Үй олноороо харьд одож их юм сурч, их мөнгөтэй болж ирээд Монголоо
хөгжүүлнэ гэнэ. Энийг яаж батлах вэ? Ихэнх хүн мэргэжлээсээ өөр,
мэргэжил шаардагдахгүй ажил хийж, Америкт гэхэд л эмч хүн очоод ачигч,
математикч мах, ногоо хэрчиж, инженер хүн асрагч хийж, бас мексик голдуу
цагаачидтай багагүй өрсөлдөж байх жишээтэй. Би ч тэдний нэг явсан.Эмч
эмнэлэгт ядаж сувилагч, инженер хүн засварчин хийж мэргэжил чадвараа
тэлэх бололцоо бага байиа. Хувь хүмүүс маань санхүүгийн хувьд одоогоор
хожиж байгаа мэт боловч үндэстний эрх ашгийн үүднээс харвал монголчууд
бид ирээдүйд хожигдож мэдэх нь.
Тэд маань их мөнгө илгээж байна. Ах дүүдээ маш их тус болж байна. Даанч
тэр мөнгөний нилээдийг баар, шоундаа идэж уугаад дуусгаж сайндаа л машин
болгоод унаж байна.
Өвөр Монгол залуу Хятадын төрийн далбааг шатаав.
Жил бүрийн 10 сарын 1-ний өдөр Өвөр Монголчууд маань эрх чөлөөний төлөө, Хятадын колончлолын эсрэг жагсаал цуглаан, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг билээ. Энэ удаа мөн Швед улс дах Өвөр Монголын Ардын намын залуус Уйгар залуустай хамтдаа Хятадын элчиний өмнө жагсаал зохион байгуулсан. Тэд жагсаалын үеэр Хятадын дарангуйлалыг эсэргүүцсэн эсэргүүцлийн бичгийг уншиж Хятад улсын төрийн далбааг шатааж өөрсдийн дургүйцлийг хүчтэй илэрхийлсэн нь олон нийтийн ТВ, цахим хуудсуудаар зураг нь тарсан байна.Гавьяат багш Шаравын Чоймаа
Гавьяат багш Шаравын Чоймаа
монгол хэл, бичгээ хамгаалан үлдээх үйлсэд үнэхээрийн гавьяа байгуулсан Улсын гавьяат багш эрдэмтэн Шаравын Чоймаа 1952 онд Говь-Алтай аймагт мэндэлжээ.
2006 онд (54 нас) Монголын нууц товчоон, Лувсанданзангийн Алтан товч (эхийн харьцуулсан судалгаа УБ, 2002), Хаадын үндсэн хураангуйн алтан товч (эх бичгийн судалгаа УБ., 2002) хэмээх эх бичиг-сурвалж судлалын судалгааны цуврал бүтээлээрээ МУИС-ын профессор, хэл бичгийн ухааны доктор Ш.Чоймаа Монгол Улсын гавьяат багш болсон.
Монгол үндэсний бахархал монгол бичиг
"Ном гэдэг үнэхээр гайхамшиг!...
Монгол эр хүн та хаана байна
Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан
Хөх толбот монгол эр хүн хаана байна
Цэлмэг тэнгэртээ сөгдөж мөргөсөн
Цагаан сэтгэлт монгол эр хүн хаана байна
Хазаар даран тэмүүлсэн хатир жороо хүлгийн эзэн
Хамаг монголын минь сүлдэн тэнгэр халх эр хүн та хаана байна
Ойн согоо шиг танхилхан бүсгүйтэй
Оддын доор хайр шивнэлдсэн
Орон монголын минь халуун ураг
Омголон зантай монгол эр хүн та хаана байна
”Монголчууд асар үнэнч, маш эв нэгдэлтэй үндэстэн”
”Монголчууд асар үнэнч, хэзээ ч зэрэг дэв горьддоггүй, маш эв нэгдэлтэй үндэстэн”
“Урам зориг нэмж, сэтгэл сэргээдэг нэг зүйл нь дэлхий дахинд тархан суугаа тэр л олон монголчуудын сэтгэлийн ерөөл. “Сайн яваад, дахиад заавал ирээрэй” хэмээн ерөөж үдээд, хэзээ ирэх нь вэ гэж саравчлан суудаг хүмүүсийг бодох бүр дахин замд гарахгүй байхын аргагүй санагддаг” хэмээн ярих бүсгүй бол “Тархан суурьшсан монголчууд” төрийн бус байгууллагын захирал, соёл судлаач Ц.Санчир. Түүнийг VIP булангийнхаа зочноор урьж дэлхийн монголчуудын талаар ярилцлаа.
З.Батсайхан: Эртний булш, бунхныг сүйтгээгүй нутаг алга
Ярилцах цаг”-ийн зочноор археологич, доктор З.Батсайхан уригдлаа.
-Хөдөө орон нутагт булш, бунхныг толгой дараалан ухаж, тонох болжээ гэсэн мэдээлэл хэдэн жилийн өмнө гарч байсан. Сүүлийн үед энэ байдал хавтгайрсан тухай ярьж, бичих боллоо. Судлаачийн хувьд та юу хэлэх вэ?
-Монгол орон 1990 онд зах зээлд шилжин орсноос хойш олон үл бүтэх шинэ зүйл бий болсон. Түүний нэг нь булш, бунхныг тонож, ашиг олох явдал газар авсан гэж болно.
С.Жавхлан газар шорооныхоо төлөө... Өмнөговьд
Өнөөдрийн байдлаар нутаг дэвсгэрийнх нь 70 гаруй хувь нь буюу хайгуул, ашиглалт олборлолтын 66 лицензтэй байгаа Өмнөговь аймгийн Гурвантэс суманд МУГЖ Самандын Жавхлан очиж тус сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ. Өмнөговь аймгийн Гурвантэс сум Монгол улсын хэмжээнд хамгийн том нутаг дэвсгэртэй улсын урд хилийн хамгийн том сум юм.
Subscribe to:
Comments (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Сүүлийн 300 жил Монгол сэтгэхүй ихэд алдагдаж гадны сэтгэхүй, соёл, шашин Монголд их орж ирснээр Жинхэнэ Монгол эр хүний зан араншин илтэд д...
-
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть б...
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Говийн ноён хутагт Д.Равжаа “Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу” хэмээх сургаал Гурван эрдэнэд итгэнэ. Хязгаар газрын нэгэн хүн (төр гэ...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
Эдийн засгийн алуурчин Жон Перкинсийн “НАМИНЧЛАЛ” Ардчилал хэмээх гэх сайхан нэрийг ашиглан эх орноо харийнханд уралдан худалдагч, урвагч ...
-
Бодонгууд Мягмарын Дөш нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй...
-
1911 он Монгол газар түрэн ирж байгаа хятад иргэд хийгээд худалдаачдыг эсэргүүцэх үндэстэн хоорондын зөрчилдөөн дээд цэгтээ хүрэв. 1911 ...
-
Өвөрлөгчид аль эрт XIX зууны сүүлч буюу манж Чингийн засаглалд хятад хүн Манжийн төрийн бодат эрхийг барих болсон үеэс хэлмэгдэж эхэлсэн...
-
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?

.svg.png)


















